Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Г.Баясгалан,

            Шүүгдэгч, хохирогч Б.О,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.О, ******* овогт Д.М нарт  холбогдох эрүүгийн 2107 00000 0209 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..............................т зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, .............................. тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

РД: ................., ******* овогт Б.О.

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ..............................т зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ............................ тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

РД: ..................., ******* овогт Д.М.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Б.О нь .................................анд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Мтэй маргалдаж улмаар түүний нүүрлүү гараараа цохиж тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун нүдний салстанд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.М нь .................................анд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Отай маргалдаж улмаар түүний нүүрлүү гараараа цохиж хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Оы  хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .................................анд ажил дээрээ байхдаа 12 цагийн үед би хамт ажилладаг М нь Гийн хүрзийг авчихаад буцаагаад “хэрэггүй болчихлоо” гээд газар шидчихээр нь би түүнд уурлаж "чи яагаад хүний ажлын багаж хэрэгслийг хамаагүй газар шидэж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь М надруу уурлаж миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөх шиг болоод "чи муу корона туссан, сахарын өвчинтэй, дотроо ялзараа биздээ" гээд намайг доромжлоод байхаар нь би уурлаад түүний баруун мөрнөөс өөрийнхөө баруун гараар угзарч татсан чинь М миний нүүр лүү гараараа маажиж, миний хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохихоор нь би өөрөө за энэнтэй ингэж зодолдоод хэрэг байна уу гэж бодоод больсон. Тэгсэн чинь М шууд зугтаагаад яваад өгсөн. ...Дээрх гэмтлийг Д.М миний хамар луу гараараа 2 удаа цохисны улмаас үүсгэсэн.." /хх-5/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч  Д.Мийн хохирогчоор  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед ............................ ажил дээрээ цайндаа орчихоод хүрч ирсэн. Ирээд хамт ажилладаг Г гэх хүүхний хүрзийг гуйж авчихаад байж байтал манай ажлын газрын өөр нэг хүн надаа “хүрз авчирч байна” гэхээр нь Гт хүрзийг нь газар тавиад өгтөл тухайн үед хамт байсан Б.О надад уурлаж "чи яагаад хүний хүрз авчихаад яагаад буцаагаад байранд нь тавихгүй байгаа юм бэ, муу ялтан гичий, тэмбүүрцэн гичий" гэж хэлээд миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд цохиулсан уурандаа Б.Оы толгой руу нь гараараа 1 билүү 2 удаа цохисон. Тэгээд би шууд энэ үйл явдлыг даргадаа хэлэх гээд дарга руу очтол манай дарга цайндаа явчихсан байсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн хэлтэс рүү очсон юм.... Би тухайн үед эрүүл байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.... Б.О ч бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.... Миний анзаарснаар Г, Оюун бид гурав л байх шиг байсан, өөр хүн байгаагүй шиг санагдаж байна...." /хх-8, 51/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний хувьд Б.О, Д.М нартай хамт .............................. ажилладаг. Эдгээр хүмүүстэй хамт нэг газар ажилладаг гэдгээс өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй....Тухайн өдөр 12 цагийн үед манай ажилчид ............................т эхнээсээ цуглаад ажилдаа гарах гээд байж байтал М надаас "эгч нь хүрзийг чинь хэргэлчихээд өгье" гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хүрзээ өгсөн. Тэгсэн удалгүй миний хүрзийг барьж байснаа "за за хүрз чинь хэрэггүй болчихлоо" гээд шууд газар хүрзийг маань шидчихсэн. Тэгтэл энэ үедээ хажууд байсан Б.О Д.Мт уурлаж "чи яагаад хүний хүрзийг гуйж авчихаад газар шидчихэж байгаа юм бэ" гэсэн чинь Д.М өөдөөс нь уурлаж "чамд ямар хамаатай юм бэ" гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл Д.М О.Оы хөлрүү нь хөлөөрөө 1 удаа өшигөлөөд нүүрлүү нь 2-3 удаа гараараа цохисон чинь Б.О уурлаад Д.Мийн нүүр орчим руу нь гараараа 1 удаа цохих шиг болсон тухайн үед би тэр хоёрын зодооныг нь сайн харж чадаагүй юм. Удалгүй Д.М Б.Оыг “даргад хэлнэ” гээд шууд тэндээсээ яваад өгсөн. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион ерөөсөө болоогүй.... Хоёулаа эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй байсан.... Миний харснаар бол Б.О Д.Мийн нүүрлүү нь бээлийтэй гараараа хальт 1 удаа цохих шиг болоод өнгөрсөн.........." /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .................................анд ажил дээрээ байхдаа 12 цагийн үед би хамт ажилладаг М нь Гийн хүрзийг авчихаад буцаагаад хэрэггүй болчихлоо гээд газар шидчихээр нь би түүнд уурлаж "чи яагаад хүний ажлын багаж хэрэгслийг хамаагүй газар шидэж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь М надруу уурлаж миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөх шиг болоод "чи муу корона туссан, сахарын өвчинтэй, дотроо ялзараа биздээ" гээд намайг доромжлоод байхаар нь би уурлаад түүний баруун мөрнөөс өөрийнхөө баруун гараар угзарч татсан чинь М миний нүүр лүү гараараа маажиж, миний хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохихоор нь би өөрөө "за энэнтэй ингэж зодолдоод хэрэг байна уу" гэж бодоод больсон. Тэгсэн чинь М шууд зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би айхтар сүртэй зүйл бодолгүй буцаад ажилдаа ороод байж байтал намайг цагдаа нар хүрч ирээд аваад явсан.. Д.М миний хамар луу 2 удаа цохиод зугтаагаад явахдаа баруун нүд нь ямар ч гэмтэлгүй зүгээр л байх шиг байсан...." /хх-43/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Г гэх хүүхний хүрзийг гуйж авчихаад байж байтал манай ажлын газрын өөр нэг хүн надаа хүрз авчирч байна гэхээр нь Гт хүрзийг нь газар тавиад өгтөл тухайн үед хамт байсан Б.О надад уурлаж "чи яагаад хүний хүрз авчихаад яагаад буцаагаад байранд нь тавихгүй байгаа юм бэ, муу ялтан гичий, тэмбүүрцэн гичий" гэж хэлээд миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд цохиулсан уурандаа Б.Оы толгой руу нь гараараа 1 билүү 2 удаа цохисон. ...Б.Оы биед үүссэн дээрх гэмтлийг би түүний нүүрлүү гараараа 1 удаа цохих үед үүссэн байх... Намайг Гт хүрзийг нь газар тавиад өгсөн чинь л Б.О надад уурлаж намайг элдвээр хэлж доромжлоод миний толгой, нүүрлүү цохихооор нь түүнд цохиулсан уурандаа түүний биед халдах болсон юм...." /хх-49/ гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 444 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 

  1. Д.Мийн биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун нүдний салстанд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  1. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./хх-16-17/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 

  1. Б.Оы биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-19-20/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,

Б.Оы “Лазер мед” эмнэлгийн шинжилгээний баримт /хх-22-23/,

Шүүгдэгч Д.Мийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-52/,

Шүүгдэгч Б.Оы урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-53/,

Багахангай, Налайх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-58/,

Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, гомдолгүй, саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-88-89/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед .................................анд Д.Мтэй маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохиж тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун нүдний салстанд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Гэрч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.О уурлаад Д.Мийн нүүр орчим руу нь гараараа 1 удаа цохих шиг болсон тухайн үед би тэр хоёрын зодооныг нь сайн харж чадаагүй юм....Тухайн үед өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааныхаа улмаас л хоорондоо ингэж хэрэлдэж муудалцах болсон....." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... би уурлаад түүний баруун мөрнөөс өөрийнхөө баруун гараар угзарч татсан чинь М миний нүүр лүү гараараа маажиж, миний хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохихоор нь би өөрөө "за энэнтэй ингэж зодолдоод хэрэг байна уу" гэж бодоод больсон..”, Шүүгдэгч  Д.Мийн хохирогчоор  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....хамт ажилладаг Г гэх хүүхний хүрзийг гуйж авчихаад байж байтал манай ажлын газрын өөр нэг хүн надаа “хүрз авчирч байна” гэхээр нь Гт хүрзийг нь газар тавиад өгтөл тухайн үед хамт байсан Б.О надад уурлаж "чи яагаад хүний хүрз авчихаад яагаад буцаагаад байранд нь тавихгүй байгаа юм бэ, муу ялтан гичий, тэмбүүрцэн гичий" гэж хэлээд миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд цохиулсан уурандаа Б.Оы толгой руу нь гараараа 1 билүү 2 удаа цохисон гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 444 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед .................................анд Б.Отай маргалдаж улмаар түүний нүүрлүү гараараа цохиж хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч  Б.Оы хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....М надруу уурлаж миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөх шиг болоод "чи муу корона туссан, сахарын өвчинтэй, дотроо ялзараа биздээ" гээд намайг доромжлоод байхаар нь би уурлаад түүний баруун мөрнөөс өөрийнхөө баруун гараар үгзарч татсан чинь М миний нүүр лүү гараараа маажиж, миний хамар хэсэг рүү гараараа 2 удаа црхихоор нь би өөрөө за энэнтэй ингэж зодолдоод хэрэг байна уу гэж бодоод больсон..." гэх мэдүүлэг,  Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Д.М О.Оы хөлрүү нь хөлөөрөө 1 удаа өшигөлөөд нүүрлүү нь 2-3 удаа гараараа цохисон чинь Б.О уурлаад Д.Мийн нүүр орчим руу нь гараараа 1 удаа цохих шиг болсон тухайн үед би тэр хоёрын зодооныг нь сайн харж чадаагүй юм...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.О надад уурлаж "чи яагаад хүний хүрз авчихаад яагаад буцаагаад байранд нь тавихгүй байгаа юм бэ, муу ялтан гичий, тэмбүүрцэн гичий" гэж хэлээд миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд цохиулсан уурандаа Б.Оы толгой руу нь гараараа 1 билүү 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Б.О, Д.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг Прокуророос хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхэд ирүүлснийг хянаад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.О, Д.М нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал,

 

Шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Б.О, Д.М нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан ялгамжтай ял шийтгэл оногдуулах байдлыг өөрчилж шүүгдэгч Д.Мийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О, Д.М нар нь бие биедээ гомдолгүй саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Б.О, ******* овогт Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Д.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.О, Д.М нарт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД