Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1052

 

 

 

 

 

 

 

     2021       10          14                                   2021/ШЦТ/1052

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул овогт Эрдэнэчимэгийн Ст, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бичээч овогт Энхбатын Тд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1908 01415 0940 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Монгол улсын иргэн Э.С төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37-1940 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дорнод аймгийн шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн /РД: /;

Монгол улсын иргэн Э.Т, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 67-46 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

- 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Дорнод аймгийн шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан. Хэрэг хариуцах чадвартай, /РД: /;

Шүүгдэгч Э.С нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 11 тоотод байрлах хохирогч Г.Энхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр буюу өвлийн сууцны цонхны хамгаалалтыг гараар татаж салган, улмаар цонхоор нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, булган малгай, чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 909.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” дэлгүүрт хохирогч Б.Эрдэнэчимэгийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам Центр” худалдааны төвийн 2 давхарт байрлах малгайны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Г.Ганчимэгийн Самсунг Эсб загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юү Би Март худалдааны төвийн 3 давхарт хохирогч Д.Гэрэлмаагийн эзэмшлийн Хуа Вэй Пи-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 1.062.286 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо худалдааны төвийн 2 давхрын бичиг хэргийн дэлгүүр дотор хохирогч Я.Цэцгээгийн Канон загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Скүэр цогцолборын 2 давхарт байх “Ноён лакшари виллаж” дэлгүүрээр Прада брендийн эмэгтэй хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч “Монгол ком” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Ц.Сайнзаяад 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чанар-2 нэртэй дэлгүүр дотор хохирогч А.Билэгтмөрөн Самсунг Эс8, АйФон Икс загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2.406.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” их дэлгүүрийн 1 давхрын бэлэг дурсгалын лангуун дээр хохирогч П.Хишигжаргалын Айпоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөгийний үүр” худалдааны төвөөс хохирогч Б.Алтантуяагийн Айфоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын орчим хохирогч Б.Билэгсайханы гар утсыг нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кольцо” нэртэй дэлгүүр дотор байрлах лангуунаас хохирогч О.Орхонтуулын эзэмшлийн Самсунг Галакси Эсб Эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Э.Ттэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдаан төвийн Жимс худалдаалах хэсгийн лангуун дээр байсан хохирогч Б.Баттуулын эзэмшлийн Хуа Вэй Нова 5Т загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус,

Шүүгдэгч Э.Т нь ганцаараа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч П.Энх-Оргилын халааснаас Айфон Икс загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвийн 1 давхрын 1-9Б тоот лангуунаас хохирогч Э.Золзаяагиин эзэмшлийн Самсунг Нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх-2 худалдааны төвд хохирогч Г.Энхзулын эзэмшлийн Самсунг Нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд хохирогч Э.Энхмандахын халааснаас Самсунг нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан худалдааны төвийн 211 тоот лангуунаас хохирогч Д.Үржинхандын эзэмшлийн Айфон Икс Эс Макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Си Юу дэлгүүрт Тайланд Улсын иргэн хохирогч Jarusingha Nichana-ний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си-Юү” түргэн хоолны газраас хохирогч С.Ичинхорлоогийн ширээн дээр тавьсан түүний эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 691.200 төгрөгний хохирол учирсан,

-2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах Инпран тасгийн лангууны араас хохирогч Б.Одгэрэлийн эзэмшлийн Айфон Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч,1.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 дугаар давхарт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ч.Отгонжаргалын өрөөнөөс гар цүнхийг нь хууль бусаар хулгайлан авч, дотроос нь бэлэн 600.000 төгрөг, өв залгамжилж ирсэн алтан бөгж, монетон бөгж, чанелийн 100 граммтай үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 1.440.600 төгрөгний хохирол учруулсан,

-2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” худалдааны төвийн 1 давхарт байрлах хохирогч Б.Мядагмаагийн чихрийн лангуунаас гар цүнхтэй 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд, алтан ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч иргэн Б.Мядагмаад 469.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвд 180 тоот хохирогч Э.Батпүрэвийн үйл ажиллагаа явуулдаг барааны лангуунаас 1 авдар парламент гэх нэртэй тамхийг нууцаар, хууль бусаар авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,

-2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С дүүргийн 8 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биг Боул” хоолны газрын тэкин дээрээс хохирогч Э.Халиуны iPhone XS max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 1.656.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төвийн В1 давхраас хохирогч Ц.Сарантуяагийн эзэмшлийн “iPhone-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 644.000 төгрөгийн хохирол учруулж, мөн үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд С дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудалд байрлах “Аму” төвийн В1 давхарт махны лангуунаас хохирогч Нямбаярын эзэмшлийн “Huawei Y6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 299.400 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 943.400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн нутаг дэвсгэрт байрлах “Эрчис Хунан” ХХК-ийн агуулахын үүднээс 1 авдар парламент гэх нэртэй тамхийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Бадрахад 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кольцо” нэртэй дэлгүүр дотор байрлах лангуунаас хохирогч О.Орхонтуулын эзэмшлийн Самсунг Галакси Эсб Эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдаан төвийн Жимс худалдаалах хэсгийн лангуун дээр байсан хохирогч Б.Баттуулын эзэмшлийн Хуа Вэй Нова 5Т загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Г.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед гэрээ цоожлоод гарсан. Орой 19 цагийн үед над руу цагдаагаас яриад гэрт чинь хулгай орсон байна гэхээр нь гэртээ яваад очиход манай байшингийн гадна талын төмөр сараалжийг эвдээд цонхоор хулгайч орсон байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод харахад хамаг эд зүйлийг шалаар хөглөрүүлээд хаячихсан авдарны тагыг газар унагаачихсан байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, хөөрөгний даалин дотор байсан 20.000 төгрөг, мөн нөгөө талын авдаг дотор байсан манай аавын булган малгай, том өрөөний ханын шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга тус тус алдагдсан байсан. Тэгээд цагдаа дээр ирээд алдагдсан эд зүйл болох хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, булган малгайг хүлээж авсан. Харин 20.000 төгрөгийг хүлээн аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-41/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 27-28, 31/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30, 32-33/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 34-35/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /1хх-ийн 55-56, 62-63/,

Гэрч О.Бэхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С хоёулаа 1 дүгээр хорооллын дэнж рүү нэг айл руу очоод ирье, би очиж юм авах ёстой юм гэхээр нь машинаа асаагаад явах гэхэд машины хянах самбар дээр анхааруулах гурвалжин тэмдэг асаад байхаар нь машинаа “Драгон”-ы зогсоол дээр үлдээгээд Сүхээ бид хоёр 34-ийн арагшаа дэнж рүү гарсан. Сүхээ нэг айлын хашааны гадаа очоод “хөгшөөн чи хүн харж бай, мань энэ айл руу орж хулгай хийгээдэхье” гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, би хулгайн хэрэгт холбогдмооргүй байна, чи хулгай хийх мөрөөрөө хулгайгаа хий, би чадахгүй, явлаа гэж хэлээд Сүхээг үлдээгээд гудамж уруудаад явсан. Учир нь Сүхээ хулгай хийнэ гэж хэлээгүй, таньдаг айлдаа очно, цуг явъя гээд гуйгаад байхаар нь дагаад цуг явсан. Тэгээд намайг гудамж уруудаад явж байхад Сүхээ араас гүйгээд хүрээд ирэхээр нь яасан гэж хэлэхийн завдалгүй машинтай хоёр цагдаа хүрч ирээд Сүхээг наанаа зогсож бай гэж хэлэхэд Сүхээ доошоо зугтааж байгаад цагдаа нарт баригдсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43, 49-50/,

Гэрч Т.Тодгариг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хангайн гудамжнуудаар эргүүл хийж байгаад Хангайн 23 дугаар гудамжаар явж байхад уг гудамж уруудаа хоёр сэжиг бүхий 20-25 орчим насны залуу явж байхаар нь тэр хоёрыг ямар ч байсан шалгая гэж бодоод та хоёр зогсож бай гэж хэлэхэд хар өнгийн үүргэвч үүрсэн залуу нь шууд доошоо зугтаасан. Тэгэхээр нь зугтаасан залууг араас нь хөөгөөд нээх холгүй барьж аваад яагаад зугтааж байгаа юм бэ? гэхэд тэр залуу “энүүхэнд ойрхон айлын байшингийн цонхоор орж хулгай хийсэн юмаа ахаа гэсэн. Үүрч явсан цүнхийг нь шалгахад хөөрөг, мөнгөн аяга, булган малгай зэрэг зүйлс байсан....аль тоот айл руу орж хулгай хийсэн юм бэ гэхэд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23-11 тоот айлыг заагаад энэ айлаас хулгай хийсэн гэж заасан. Тэр айлд ямар нэгэн хүн байхгүй, эзэнгүй байсан бөгөөд цонхны төмөр сараалж нь доош унжаад салсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47/,

Хохирогч Б.Эрдэнэчимэг мөрөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн нөхөр болон 2 ач хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 03 дугаар хороо Барс худалдааны төвийн хажуу талд байрлах Буудай нэртэй дэлгүүр орж хүнсний бүтээгдэхүүн цуглуулсан юм тэгээд бид 4 гараад явсан тэгээд машиндаа суугаад нарны гүүр даваад явж байгаад би өөрийн гадуур хувцасныхаа халаасанд хийсэн байсан "Самсунг А6" загварын гар утсаа үзтэл миний утас байхгүй байсан тэгээд бид нар буцаад хамгийн сүүлд орсон дэлгүүр дээрээ ирсэн юм. Тэгээд уг Буудай нэртэй дэлгүүр дотор байрлах хяналтын камерыг шүүж үзэхэд бид нарыг гарах гэж байхад миний араас 25-30 орчим насны жижигхэн туранхай биетэй саравчтай малгайтай эрэгтэй хүн миний халааснаас гар утсыг минь авсан бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 213-217/,

Гэрч П.Зоригоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай эхнэр Б.Эрдэнэчимэгийн баруун талын халааснаас саравчтай хар малгай хар куртик, судалтай хар өмдтэй цагаан ултай хар пүүзтэй 20-25 орчим насны 170-175 см өндөртэй эрэгтэй хүн уг утсыг авч байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203/,

Хөрөнгийн үнэлгээний "Кости-эстимэйт" ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар "Самсунг А6" загварын гар утсыг 510.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 221-223/,

Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Буудай" хүний дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 210-211/,

Хохирогч Г.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:”...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим үл таних нэг залуу орж ирээд малгай асуухаар нь хойшоо эргэж хараад юман дээр гараад авч өгөөд байж байтал гаднаас өөр хүмүүс орж ирсэн. Тэгээд тэр залуу хэсэг байж байгаад эргээд гараад явсан. Удалгүй шилэн лангуун дотор байсан самсунг эс-6 утсаа хартал байхгүй байсан. Тэгээд хамгаалагч дуудаад камераа шүүлгэтэл малгай асууж байсан саравчтай малгайтай, хар өнгийн жижиг цүнх урдаа үүрсэн залуу миний утсыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30-32/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /2хх-ийн 34-36/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-39-41 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гар утсаа хажуу талын ширээн дээрээ тавьчхаад хүнд гутал үзүүлчхээд гар утсаа хартал миний гар утас байхгүй болчихсон байхаар нь нөгөө орж ирсэн хүүхдийг нэгжтэл миний “Huawei p30” маркийн гар утсыг тэр хүүхдийн халааснаас нь гарч ирэхээр нь би утсаа аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 67-72/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /2-р хх-77-78 дугаар хуудас/,

 

Хохирогч Я.Цэцгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үл таних масктай залуу орж ирээд бичиг хэргийн 40 хуудастай хавтас авна гэхээр нь манайд байхгүй байна чи энэ хавтсан дундаас өөрөө үзчих гээд лангууны дотогш тал руу нь оруулсан тэгээд миний ард талын хэсэгт зургийн аппарат байсан би цаад талд нь хүнд үйлчилж байх хооронд зургийн аппаратыг аваад явсан байсан би тухайн үед мэдээгүй байж байгаад 2 цагийн дараа гаднаас хүн зураг авхуулахаар орж ирэхээр нь мэдээд хяналтын камерыг шүүж үзэхэд хавтас сонирхож байсан залуу миний зургийн аппаратыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 114- 121/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С гэх нэртэй 25 орчим насны залуу орж ирээд зургийн аппарат тавих гэж байна дээд тал нь хэд хүрэх вэ гэж надаас асуухаар би авахгүй гэж хэлсэн юм ...Эрдэнэчимэг овогтой С ЖИ93091511 гэх иргэний үнэмлэх гаргаж үзүүлээд тухайн аппаратаа тавьсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 122-124, 7хх-ийн 113-114/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /2-р хх-129-130 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-228-229 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 230/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 232-233/, “Монгол ком” ХХК-ийн байгууллагыг төлөөлж Цогтбаатар овогтой Сайнзаяа /УГ84072409/-г оролцуулж өгнө үү гэх албан бичиг /7хх-ийн 115/,

Хохирогч Ц.Сайнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... “Ноён лакшари фэйшн” дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Харин 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай дэлгүүрийн лангуунаас үл таних хүн прада загварын эмэгтэй хүний ботинкон загварын зуны гутлыг хулгайлж авсан байсан. Тэр үед манай дэлгүүрийн худалдагчаар Б.Номин-Эрдэнэ ажиллаж байхдаа мэдээд цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 119-120/,

Гэрч Б.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гутал байхгүй болсныг мэдээд камерын бичлэгийг шүүж үзээд эрэгтэй эмэгтэй хүнтэй хулгайлж авсан байсан. Тухайн үед манайд хүн ихтэй хоёр худалдан авагч юм худалдаж авч байх үед тэр хоёр орж ирсэн, эмэгтэй нь миний анхаарлыг сарниулан хувцас өмсөж үзэж байх үед нөгөө эрэгтэй нь цүнхэндээ хийгээд хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 240-243/,

Гэрч О.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С надад худалдагчаас ороод плаж, хувцас асуучих гэсэн тэгэхээр нь би худалдагчтай нь юм яриад зогсож байтал С ирээд гаръя гээд гадагшаа гарсан. Тэгээд гарч ирээд С цэнхэр өнгийн гутал гаргаж ирээд “гутал авчихлаа” гэж хэлээд бид хоёр машинд суугаад явсан ...гутлаа С хүнтэй уулзаад ирье гээд аваад явсан хаана яаж зарсан эсэхийг мэдэхгүй байна ...бид хоёр хулгай хийе гэж ярилцаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 247/,

Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-6 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх- 65-66 дугаар хуудас/,

Хохирогч А.Билэгтмөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...15 цагийн үед нэг залуу орж ирээд барааны үнэ асууж байгаад гараад явсан гэсэн ба сүүлд үзэхэд лангууны ард хөлдөөгч дээр ил тавьсан байсан миний Самсунг эс-8 маркийн, ..айпоне экс маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авсан байна ...хар бараан өнгийн биеийн тамирын хослолтой хар өнгийн малгайтай 20 гаруй насны залуу орж ирээд хулгай хийсэн бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /3хх-ийн 70-75/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /3-р хх-79-80 дугаар хуудас/,

Хохирогч П.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гар утсаа лангуун дотор талд байсан ширээн дээрээс хулгайд алдсан ...саравчтай малгай өмссөн, биеийн тамирын хувцастай, 25-30 орчим насны сахалтай 170-175 см орчим өндөртэй эрэгтэй орж ирээд эргэлдээд зоос байна уу гээд асуугаад байсан ба манай лангуун дээр хүрч ирээд лангуун дотор байсан ба өөр нэг үйлчлүүлэгчид юм үзүүлж байгаад утсаар асуугаадахъя гэхэд тэр залуу надтай зөрсөн. Тэгээд би утсаа хайгаад олохгүй байгаад байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 111-115/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /3-р хх-119-120 дугаар хуудас/,

Хохирогч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...барилгын материалын лангуун дээрээ ажиллаж байгаад өөрийн Айфоне 10 экс маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тухайн үед өдрийн 16 цаг 28 минут болж байсан ба намайг хүмүүст бараа материал үзүүлээд анхаарал сарнисан байхад миний гар утсыг хулгайлан авсан байсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 47-48/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /6хх-ийн 51-52/, Зургаар тань олуулах ажиллагааны тэмдэглэл /6-р хх-63-65 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /66-67 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвд байх ажил дээрээсээ гарч ирж хүнээр гарын үсэг зуруулах гэж байсан. Би гарын үсэг зуруулах гээд Шөнийн зах худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талд хүнээр гарын үсэг зуруулж байсан. Би гарын үсэг зуруулаад эргээд ажил дээрээ ороод 1-2 цаг орчмын дараа утсаа хайсан боловч миний утас байхгүй байсан тул шөнийн зах худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 17:15 минутад би ажлаасаа гарч ирээд хүнээр гарын үсэг зуруулж байхад Шөнийн зах дотроос 20 орчим насны нэг хүүхэд гарч ирээд миний халааснаас гар утас хулгайлан авч байсан бичлэг олсон ...тэр хүн нь шар куртиктэй, хар саарал өнгийн жинсэн өмдтэй, цагаан ултай хар пүүз өмссөн 174 см орчим өндөртэй хүүхэд байсан байх...” гэх мэдүүлэг /7хх-ийн 38-39/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...4010 гэсэн нэртэй файл нь БЗД-ын 14-р хороо Шөнийн захын төв хаалга хэсгийг харсан хяналтын камерын бичлэг: -бичлэгийн цагаар 00 минут 01 секундэд шар өнгийн богино куртиктэй саарал өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, бор царайтай цайвар өнгийн масктай эрэгтэй хүн бичлэгийн цагаар 00 минут 17 секундэд бичлэгийн баруун дээд талд харагдах саарал өнгийн сараалжин төмөрний цаад талд хохирогч Б.Билэгсайхан хар өнгийн урт куртиктэй хар өнгийн өмдтэй зогсож байх бөгөөд хохирогч Б.Билэгсайханы хажууд очиж зогсож байгаад бичлэгийн цагаар 00 минут 36 секундэд шар өнгийн богино куртиктэй саарал өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, бор царайтай цайвар өнгийн масктай эрэгтэй хүн хохирогч Б.Билэгсайханы дэргэдээс холдоод явж байгаа нь бичигдсэн байв /7хх-ийн 43/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ын хохирогч Б.Билэгсайханы алдагдсан гэх гар утсыг 950.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /7-р хх-47-48 дугаар хуудас/,

Хохирогч О.Орхонтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би лангууны ард сууж байхдаа цамцныхаа цахилгааныг засах гээд оролдож байх үед гаднаас 2 эрэгтэй хүн орж ирсэн юм шиг байгаа юм. Тэр үед манай найз Одцэцэг орж ирсэн лангууны нөгөө талд надтай ярилцаад явж байсан юм. Тэгээд түүнийг байхад гаднаас орж ирсэн 2 залуу эд зүйл худалдан авах гэж байгаад миний гар утсыг аваад гарсан байсан ...камераа шүүн үзэхэд 2 эрэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Хөх өнгийн өнгөтэй, Самсунг эс-6 эджи нэртэй гар утас байсан. Би уг утсыг манай нөхөр Отгонбаяр нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Теди төвөөс шинээр нь 600.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм ...Камерын бичлэгт өртсөн шар куртиктэй саравчтай малгайтай туранхай биетэй мөн хар урт куртиктэй 2 эрэгтэй хүнийг сэжиглэж байна. Дээрх этгээдүүд нь гар утас аваад гарч байгаа нь бичигдэн үлдсэн байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 26-28/,

Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн зурган дээр байгаа 2 эрэгтэй хүний зураг нь Т бид хоёрын зураг мөн байна. Би тухайн үед шар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан подволктой явсан. Харин Т хар өнгийн куртиктэй, малгайгүй явж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 39-40/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 30-31/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /4хх-ийн 34-35/,

 Хохирогч Б.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хүмүүстэй наймаа хийж байхад гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирээд эхлээд ногоон сонгино авна гээд жин дээр тавиулаад саарал өнгийн куртик өмссөн саравчтай малгайтай эрэгтэй нь утсаараа сонгино 5300 төгрөг болж байна ийм ихийг худалдаж авах юм уу гээд утсаараа яриад анхаарал сарниулаад болилоо гэснээ банана авна гээд хажуу талын ширээн дээр банана боогоод тавьсан байсан би өөрийн хувай нова 5т маркийн гар утсаа хажууд нь тавьсан байсан. Тухайн 2 залуу нь миний анхаарлыг сарниулаад урд талд зогсоод байсан. Би тухайн үйлчлүүлэгч нар жимс ногоо худалдан аваад би завгүй анхаарал сарнисан байсан. Уг 2 залуу нь банана сонирхож байгаад саарал өнгийн куртик саарал саравчтай малгайтай эрэгтэй нь утасны хажуу талд байсан бананыг миний утсан дээр тавьчхаад хэсэг хугацааны дараа миний утсыг бананын хамт аваад цаана нь зогсож байсан шилэн хаалганы гадна талд зогсож байсан хар өнгийн куртиктэй, хар масктай залуудаа дамжуулаад ширээн дээрээс авсан боодолтой бананаа буцаж ширээн дээр тавиад шууд гараад яваад өгсөн байсныг 2-1 тоот лангууныхаа хяналтын камерыг шүүж үзээд мэдсэн. Саарал куртиктэй, саарал өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь 170-175 см өндөртэй 20 орчим насны зүүн гар талынхаа алганы ар талаараа битүү шивээстэй байсан. Бараан өнгийн масктай байсан. Хамт явж байсан залуу нь хар өнгийн куртик, хар масктай 160-165 см өндөртэй 20 орчим насны залуучууд байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 95-96/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 97-102/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /4хх-ийн 103-107/,

Хохирогч П.Энх-Оргилын: “...Билэг их дэлгүүрийн В1 давхарт байрлах Номин супермаркетаар үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд тухайн дэлгүүрт үйлчлүүлж байхдаа гар утсаа шалгаад өмсөж явсан гадуур хувцасныхаа халаасанд гар утсаа хийсэн ...миний гар утсаа алдаж байгаа хэсэгт хяналтын камер байгаагүй. Гэхдээ миний сэжиглэж байгаа этгээдийн дэлгүүрт явж байгааг харуулсан хяналтын камерын бичлэг байгаа” гэх мэдүүлэг /3-р хх-140-147 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /3-р хх-151-153 дугаар хуудас/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-156-157 дугаар хуудас/,

Хохирогч Э.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...лангуу дээр сууж байгаад ширээн дээрээс самсунг нөт-9 маркийн гар утсаа хулгайд алдсан ...Солирдуу нүдтэй, шар царайтай, дунд зэргийн махтай, нүүр дээр нь жаахан үрэвсэж улаан толгойтой зүйл гарсан, цагаан фудволк өмссөн, 27-35 орчим насны, саравчтай цайвар өнгийн малгай өмссөн, хар өнгийн жордон пүүз өмссөн эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 185-189/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /3-р хх-194-196 дугаар хуудас/, Эд зүйлд /камерын бичлэгт/ үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-179-183 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /3хх-ийн 222-223/,

Хохирогч Г.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...худалдаа хийж байгаад хойд лангуу руугаа хараад бараагаа тайлбарлах гээд босоод хойшоо харсан байж байхад нүдний буланд нэг цагаан юм тонгойх шиг болсон. Тэгж байгаад ахиад тонгойх шиг болсон тэгээд би худалдан авагчтайгаа ярьж байгаад утсаа сандал дээрээ тавьснаа санаад эргээд харахад байхгүй байсан ...хяналтын камер шүүхэд цагаан куртиктэй залуу миний утсыг аваад гараад яваад баруун зүг рүү гүйгээд алга болсон байсан. Манай захын хамгаалалтын албаны ажилтан Амараа гээд залуу тэр залууг манай захаар байнга явж байдаг өглөө болгон хүүхдээ дагуулаад явж байдаг өчигдөрхөн энд явж байсан гэж байсан ...160-165 орчим өндөртэй биендээ таарсан махтай цагаан саарал куртиктэй малгайны үс нь хар өнгөтэй, баруун далны хэсэгт 3 бичигтэй, хар өмдтэй, хөр өнгийн бойтгон гуталтай залуу байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 215-216/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэди төвийн 2 давхрын лангуунуудаар гар утас хайж, үзэж явж байгаад гарсан юм. Гэтэл үүдэнд малгайтай цамцтай хар өнгийн бомбер өмссөн, 30 орчим насны шар царайтай хоёр залуу гар утас үзэх үү гэж асуусан. Тэгээд би Нөт загварын гар утас сонирхож байгаагаа хэлэхэд энэ миний барьдаг гар утас байгаа юм аа бид хоёрт мөнгөний хэрэг гарсан тул хямдхан авбал аваа. Дотор 600.000 төгрөгтэй байгаа энэ гар утсыг 450.000 төгрөгөөр ав гэхээр нь би эгчид 400.000 төгрөг байна гэхэд за за шалгаж үзээд ав гэж хэлсэн. Тэгээд тухайн утсанд байсан дугаараасаа миний дүү Сарангэрэлийн 86301115 дугаарт залгахад мобикомын дугаар байсан гэж санагдаж байна. Утсыг үзэхэд шилэн наалтгүй хөх өнгийн самсунг галакси нөт-8 загварын гар утас байсан ...ямар ч байсан 30 орчим настай шар царайтай хоёр эрэгтэй хүн байсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 234-235/,

Хохирогч Э.Энхмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Оргил худалдааны төвөөр үйлчлүүлж ногооны тасгаас ногоо авч байгаад гадуур хувцасныхаа баруун талын халааснаас Самсунг Нөт-9 загварын гадуураа хөр өнгийн кейстэй хар хөх өнгийн 88035858 гэсэн дугаарын сим карттай гар утсаа хулгайд алдсан. Ингээд уг газрын хяналтын камерыг шалгахад цагаан малгайтай цамц, хөр өнгийн богино куртик, хар өмд, хар гуталтай, 23-25 орчим насны 165-170 см орчим өндөртэй, цагаан маск зүүсэн, туранхай залуу миний халааснаас авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 132-137/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 38-139/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн дүгнэлт /4хх-ийн 147/,

Хохирогч Д.Үржинханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2-3 минутын дараа буцаад өөрийн 211 тоот лангууны ойролцоо хажуу лангууны эгч Бүүвэй надад лангуу руу чинь дөнгөж сая цагаан куртиктэй эрэгтэй ороод гарлаа, чи утсаа цэнэглээд орхисон юм биш биз гэж хэлсэн ...миний цэнэглэж байсан өөрийн iPhone-XR маркийн улаан өнгийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 164-165/,

Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /4хх-ийн 167/, Орчуулагч хэлмэрч З.Эрдэнэцэцэг /99182964/ томилох тухай /5хх-ийн 3/

Хохирогч Тайланд Улсын иргэн Jarusingha Nichana мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ганцаараа Си-Юү дотор үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан бөгөөд өөрийнхөө гар утасны имэй дугаараар байршилдаж байгаад “Алтай центр”-ийн урд талын зогсоол дээр миний гар утсыг хулгайлсан явж байхад нь барьж авч өөрийнхөө гар утсыг буцааж авсан. Миний гар утас нь хар өнгийн Айфоне 11 загварын гар утас байсан бөгөөд га утсаа авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 5-6/,

 

Гэрч О.Бэхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Төгс-Эрдэний зарах гэж байсан Айфоне 11 загварын гар утсыг хулгайн утас гэдгийг мэдээгүй тухайн үед Т надад хулгайн утас гэж хэлээгүй, би Төгс-Эрдэний гар утас юм болов уу л гэж бодсон...” гэх мэдүүлэг /5хх-ийн 13/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /5хх-ийн 17-18/, Камерын бичлэгт буусан яллагдагч Э.Төгс-Эрдэнийн дүрс зураг /5хх-ийн 46/,

 

Хохирогч С.Ичинхорол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажлын өрөөндөө өөрийн Самсунг А-51 загварын гар утсыг ширээн дээрээ тавьсан байсан юм. Ингээд 12 цаг 00 минутын үед хар малгай, цагаан маск, улаан оруулгатай тамирын хувцастай Найк брэндийн хар пүүзтэй, 165 см орчим өндөртэй, онигор нүдтэй 20 орчим настай залуу миний манай ажлын газар орж ирээд миний гар утсыг хулгай хийж авсан байсныг байгууллагын камерын бичлэг дээрээс хараад мэдсэн...” /5хх-ийн 49-50/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /5хх-ийн 54-55/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...лангууныхаа ар талд утсаа үлдээчхээд лангуунаасаа гарч ус авсан мөн хажуу лангуун дээрээ очиж юм асуучихаад ирэхэд миний гар утас алга болчихсон байсан тэгээд камер шүүсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 95-96/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /5хх-ийн 98-99/,

 

Хохирогч Ч.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэвтэн эмчлүүлж байсан өрөөнөөсөө гараад нэг давхрын сэхээний өрөө рүү орж найз болох Бямбасүрэнтэй уулзах гэж очоод 20 иод минутын дараа өрөөндөө буцаад очтол миний гар цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 140-142/,

 

Э.Төгс-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: /5хх-ийн 146-147/, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 148-151/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /5хх-ийн 153-155/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 192/,

 

Хохирогч Б.Мядагмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...лангуугаа эзэнгүй орхиод гараад хүүхэд рүү утсаар ярьж байгаад лангуу руу орсон. Лангуун доор хайрцаг дотор 20.000 төгрөг цүнх, цүнх дотор 2 “Хаан банкны карт, цахим үнэмлэх, жижиг шар хайрцагтай мөнгөн 5 хослол ээмэг, дугуй хайрцагт цэнхэр өнгийн оюун шигтгээтэй алтан ээмэг зэрэг цүнхтэй эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг /5хх-ийн 196-197/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /5хх-ийн 200-201/,

 

Хохирогч Э.Батпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...180 дугаар лангууны хаалганы хажууд байрлуулаад лангуун дотроо бараа янзалж байх хооронд нэг авдар буюу 50 блок 500 хайрцаг тамхийг хулгайлаад аваад явсан байсан ...хяналтын камерыг шүүхэд хар бараан өнгийн малгай, маск, куртик, өмд, гуталтай залуухан эрэгтэй хүн аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 247-249/,

 

Э.Төгс-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6хх-ийн 5-8/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлт /6-р хх-10-11 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-109-дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 110-111/,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл: “...08 секундэд 20-25 орчим насны 165-170 орчим см өндөртэй хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн женсин өмдтэй этгээд орж байх бөгөөд уг этгээд нь тус хоолны газарт эргэлдсэн бөгөөд IMG_1484 нэртэй бичлэгийн 36 секундэд уг сэжигтэй этгээд нь текний араар гомдол гаргаг Э.Халиуны гар утсыг авч байгаа дүрс бичлэг илэрсэн” гэх тэмдэглэл /6хх-ийн 117/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 1.656.000 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт /6хх-ийн 137-138/,

 

Хохирогч Э.Халиун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С дүүргийн 8 дугаар хороо “Биг Боул” нэртэй хоолны газрын кофе шофт ажил дээрээ байсан байх үедээ тейкний ард талаас өөрийн Iphone XS max маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн  үед би түр тейкээ орхиж хажуу талын заал руу орсон хойгуур миний гар утсыг авсан байсан. Би тухайн гар утсаа 2019 онд 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тэгээд камер шүүхэд цайвар жинсин өмдтэй хар цамц, цэнхэр хантааз, шил зүүсэн эрэгтэй хүүн текин дээр нэг гараараа дараад миний гар утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 119-120/,

 

Хохирогч Ц.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажилладаг “Бүрэн Плаза” төвийн лангуун дээрээ сууж байсан юм гэтэл нэг хүн над руу мөнгө шилжүүлээд түүнийг мөнгө орсон үгүйг нь шалгах гээд гар утсаа харахад алга болсон байсан тэгээд өөр дугаараас залгаад үзсэн боловч дуудаж байгаад холбогдохоо больсон тэгээд цагдаад хандсан юм. Гар утсаа хүлээж авсан, эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байна” гэх мэдүүлэг /6хх-ийн 191-192/,

 

Хохирогч Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би С дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудалд байрлах “Аму” төвийн В1 давхарт махны лангуу түрээслэн ажилладаг юм орой 18 цагийн үед гар утсаа лангууныхаа араас гар утсаа алдсан тэр үед намхан хар хувцастай залуу аваад зугтаасан би араас нь хөөгөөд миний утсыг хан руу шидээд хагалчхаад зугтаасан би утсаа авахгүй араас нь хөөгөөд нэлээд гүйж байгаад барьж авсан, цагдаад хандаж дуудлага өгөөд ирсэн цагдаад өгөөд явуулсан тийм л зүйл болсон. Би буцаагаад гар утсаа авсан ...миний утасны дэлгэц хагараад би өөрөө солиулж авсан, сүлжээ нь гэмтсэн мөн адил өөрөө залуулж авсан. Таньдаг хүнээ гуйж байгаад 120.000 төгрөгөөр засуулж авсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 197-199/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хохирогч Ц.Сарантуяагийн эзэмшлийн “iPhone-8” маркийн гар утсыг /6хх-ийн 164-165/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Ц.Сарантуяагийн алдсан гэх “iPhone-8” маркийн утсыг 644.000 төгрөгөөр, Нямбаярын алдсан гэх “Huawei Y6” маркийн гар утсыг 299.400 төгрөгөөр тус тус, нийт 943.400 төгрөгөөр үнэлгээ тогтоосон” дүгнэлт /6хх-ийн 202-203/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ын хохирогч  Л.Бадрахын алдагдсан гэх тамхийг 1.550.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /7хх-ийн 1-2/, Гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 6-7/,

 

Хохирогч Л.Бадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5 авдар тамхи хүргэлт хийх гээд дүү Мөнхбатаар агуулахаас гаргуулсан байсан ба Мөнхбатыг бараагаа тэмдэглэчих гээд агуулах руу оруулаад өөрөө гаднаас хараад зогсож байсан. Тухайн үед яг миний урдуур ачааны том машин өнгөрсөн бөгөөд тухайн машиныг явсны дараа давхарлаад тавьсан байсан 5 авдар пралементээс 1 хайрцаг нь алга болчихсон байсан ...камер шүүхэд 20-25 насны орчим, цагаан өнгийн бөөрөнхий маск зүүсэн, хар өнгийн цагаан канттай биеийн тамирын өмдтэй, цагаан өнгийн хагас богино куртиктэй эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 247-248/,

 

Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нарантуул захын өргөтгөл хэсэгт зах тарах болсон хүн хөдөлгөөн сийрэг байсан тэр үед хэдэн ах нар тэргэн дээрээ хөзөр тоглоод байж байсан тэр ах нарын хойд талд нь нэг гар тэргэн дээр Парламент гэх бичигтэй тамхи байсан тэрийг тэврээд шууд чигээрээ Нарантуул захын урд талд гараад такси барьж суугаад 100 айлын Түц болон 5 шарын Түц-үүдээр зарж дуусгасан зарсан мөнгөөрөө шоудаж дуусгасан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 249-250/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.С нь ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 11 тоотод байрлах хохирогч Г.Энхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр буюу өвлийн сууцны цонхны хамгаалалтыг гараар татаж салган, улмаар цонхоор нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, булган малгай, чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 909.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” дэлгүүрт хохирогч Б.Эрдэнэчимэгийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам Центр” худалдааны төвийн 2 давхарт байрлах малгайны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Г.Ганчимэгийн Самсунг Эсб загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юү Би Март худалдааны төвийн 3 давхарт хохирогч Д.Гэрэлмаагийн эзэмшлийн Хуа Вэй Пи-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 1.062.286 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо худалдааны төвийн 2 давхрын бичиг хэргийн дэлгүүр дотор хохирогч Я.Цэцгээгийн Канон загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Скүэр цогцолборын 2 давхарт байх “Ноён лакшари виллаж” дэлгүүрээр Прада брендийн эмэгтэй хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч “Монгол ком” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Ц.Сайнзаяад 890.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чанар-2 нэртэй дэлгүүр дотор хохирогч А.Билэгтмөрөн Самсунг Эс8, АйФон Икс загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2.406.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” их дэлгүүрийн 1 давхрын бэлэг дурсгалын лангуун дээр хохирогч П.Хишигжаргалын Айпоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөгийний үүр” худалдааны төвөөс хохирогч Б.Алтантуяагийн Айфоне загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын орчим хохирогч Б.Билэгсайханы гар утсыг нууцаар, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кольцо” нэртэй дэлгүүр дотор байрлах лангуунаас хохирогч О.Орхонтуулын эзэмшлийн Самсунг Галакси Эсб Эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Э.Ттэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдаан төвийн Жимс худалдаалах хэсгийн лангуун дээр байсан хохирогч Б.Баттуулын эзэмшлийн Хуа Вэй Нова 5Т загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Э.Т нь ганцаараа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч П.Энх-Оргилын халааснаас Айфон Икс загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвийн 1 давхрын 1-9Б тоот лангуунаас хохирогч Э.Золзаяагиин эзэмшлийн Самсунг Нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх-2 худалдааны төвд хохирогч Г.Энхзулын эзэмшлийн Самсунг Нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд хохирогч Э.Энхмандахын халааснаас Самсунг нөүт 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан худалдааны төвийн 211 тоот лангуунаас хохирогч Д.Үржинхандын эзэмшлийн Айфон Икс Эс Макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Си Юу дэлгүүрт Тайланд Улсын иргэн хохирогч Jarusingha Nichana-ний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си-Юү” түргэн хоолны газраас хохирогч С.Ичинхорлоогийн ширээн дээр тавьсан түүний эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 691.200 төгрөгний хохирол учирсан болох нь,

-2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах Инпран тасгийн лангууны араас хохирогч Б.Одгэрэлийн эзэмшлийн Айфон Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч,1.715.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 дугаар давхарт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ч.Отгонжаргалын өрөөнөөс гар цүнхийг нь хууль бусаар хулгайлан авч, дотроос нь бэлэн 600.000 төгрөг, өв залгамжилж ирсэн алтан бөгж, монетон бөгж, чанелийн 100 граммтай үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 1.440.600 төгрөгний хохирол учруулсан болох нь,

-2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” худалдааны төвийн 1 давхарт байрлах хохирогч Б.Мядагмаагийн чихрийн лангуунаас гар цүнхтэй 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд, алтан ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч иргэн Б.Мядагмаад 469.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвд 180 тоот хохирогч Э.Батпүрэвийн үйл ажиллагаа явуулдаг барааны лангуунаас 1 авдар парламент гэх нэртэй тамхийг нууцаар, хууль бусаар авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,

-2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С дүүргийн 8 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биг Боул” хоолны газрын тэкин дээрээс хохирогч Э.Халиуны iPhone XS max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 1.656.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,

- 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төвийн В1 давхраас хохирогч Ц.Сарантуяагийн эзэмшлийн “iPhone-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 644.000 төгрөгийн хохирол учруулж, мөн үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд С дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудалд байрлах “Аму” төвийн В1 давхарт махны лангуунаас хохирогч Нямбаярын эзэмшлийн “Huawei Y6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 299.400 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 943.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн нутаг дэвсгэрт байрлах “Эрчис Хунан” ХХК-ийн агуулахын үүднээс 1 авдар парламент гэх нэртэй тамхийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Бадрахад 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кольцо” нэртэй дэлгүүр дотор байрлах лангуунаас хохирогч О.Орхонтуулын эзэмшлийн Самсунг Галакси Эсб Эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдаан төвийн Жимс худалдаалах хэсгийн лангуун дээр байсан хохирогч Б.Баттуулын эзэмшлийн Хуа Вэй Нова 5Т загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хяналтын камерийн бичлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Сыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг нэг зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Сыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Төгс-Эрдэнийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Э.С нь дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 7.018.400 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч Б.Эрдэнэчимэгт 510.000 төгрөг, хохирогч Г.Ганчимэгт 370.000 төгрөг, хохирогч Ц.Сайнзаяад 890.000 төгрөг, хохирогч А.Билэгтмөрөнд 2.406.000 төгрөг, хохирогч Б.Алтантуяад 1.136.000 төгрөг, хохирогч Б.Билэгсайханд 950.000, хохирогч О.Орхонтуулд 156.000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 575.000 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 25.400 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч Э.Тэс дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 16.491.600 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч П.Энх-Оргилд 1.910.000 төгрөг, хохирогч Э.Золзаяад 1.990.000 төгрөг, хохирогч Э.Энхмандахад 1.530.000 төгрөг, хохирогч Д.Үржинхандад 2.350.000 төгрөг, хохирогч Б.Одгэрэлд 1.715.000, хохирогч Ч.Отгонжаргалд 1.040.600 төгрөг, хохирогч Б.Мядагмаад 469.000 төгрөг, хохирогч Э.Батпүрэвт 1.550.000 төгрөг, хохирогч Э.Халиунд 1.656.000 төгрөг, хохирогч Л.Бадрахад 1.550.000 төгрөг, хохирогч О.Орхонтуулд 156.000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 575.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.С, Э.Т нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.С, Э.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

-Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

-Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Э.Т, Э.С нар нь урьд нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоос тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т, Э.С нар дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч Э.Т, Э.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.С, Э.Т нар нь өмнө нь тус тус 3 удаа шүүхээс ял шийтгэгдэж байсан байх бөгөөд дээр дурдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

          2. Э.Сыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Э.Т-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Э.Тд 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Э.Ст 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Т, Э.Ст нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Э.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Т, Э.С нарын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 217 /хоёр зуун арван долоо/ хоногийг тус тус биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасч тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 37 дугаар гудамж 1940 тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж,

Э.Төгс-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68-46 тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, тус тус хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Т, Э.С нарт сануулсугай.

             9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 15 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Т, Э.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Саас нийт 7.018.400 төгрөгийг гаргуулж үүнээс: хохирогч Б.Эрдэнэчимэгт 510.000 төгрөг, хохирогч Г.Ганчимэгт 370.000 төгрөг, хохирогч Ц.Сайнзаяад 890.000 төгрөг, хохирогч А.Билэгтмөрөнд 2.406.000 төгрөг, хохирогч Б.Алтантуяад 1.136.000 төгрөг, хохирогч Б.Билэгсайханд 950.000, хохирогч О.Орхонтуулд 156.000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 575.000 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 25.400 төгрөгийг тус тус,

Э.Тэс нийт 16.491.600 төгрөгийг гаргуулж үүнээс: хохирогч П.Энх-Оргилд 1.910.000 төгрөг, хохирогч Э.Золзаяад 1.990.000 төгрөг, хохирогч Э.Энхмандахад 1.530.000 төгрөг, хохирогч Д.Үржинхандад 2.350.000 төгрөг, хохирогч Б.Одгэрэлд 1.715.000, хохирогч Ч.Отгонжаргалд 1.040.600 төгрөг, хохирогч Б.Мядагмаад 469.000 төгрөг, хохирогч Э.Батпүрэвт 1.550.000 төгрөг, хохирогч Э.Халиунд 1.656.000 төгрөг, хохирогч Л.Бадрахад 1.550.000 төгрөг, хохирогч О.Орхонтуулд 156.000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 575.000 төгрөгийг тус тус олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Т, Э.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР