| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00307/И |
| Дугаар | 291 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 291
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт оршин суух, Мангал овгийн Төмөрбаасангийн Болдод холбогдох
22900 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга Я.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Болд нь захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаартай шийтгэвэрт зааснаар 7 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл хүлээж биечлэн эдэлж дуусгасан боловч баривчлах байрны үйлчилгээний төлбөрийг сайн дураар тушаагаагүй байна. Иймд Т.Болдоос 22900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн Т.Болд шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа 22900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь Т.Болдод холбогдуулан 22900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Болд нь нэхэмжлэлийн шаардлага болох 22900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 22900 төгрөгийг хариуцагч Т.Болд төлөхөөр хүлээн зөвшөөрснийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг 4550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар хариуцагчаас 2225 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА