Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 299

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 27-4 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Будан овгийн Нинжийн Нансалмаагийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Нансалмаа, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Нансалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Намайг худалдаа бэлтгэлийн ангид 1986 онд ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтэрт бичихдээ засвартай бичсэнээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Нансалмаа нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Нансалмаа нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 723 тоот архивын лавлагаа, Өлзийт сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 тоот, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот тушаалууд, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ажилчдын хурлын протокол, гэрч Т.Ганхуяг, Д.Цэрэндэжид, С.Амаржаргал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБудан овгийн Нинжийн Нансалмааг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ттус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА