Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0476

 

 

 

 

 

 

 

 

 

Х.А*******ын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагч Баян*******Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Нэхэмжлэгч Х.А

Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 22 дугаар шийдвэр.

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 110/2023/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.А*******аас Баян*******Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан  “Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А*******т 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян*******Өлгий аймгийн Засаг даргад даалгах”*******аар маргажээ.

 

2. Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 22 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.3*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А*******т 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян*******Өлгий аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Миний бие Х.А нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4*******т “... энэ хуулийн 4.1.1*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрхийн дагуу өөрөө гэр бүлээрээ 2005 оноос амьдарч байсан хашаа байшингийн газрыг өмчлөхөөр хүсэлт гаргах үед Өлгий сумын газрын даамлын албан тушаалд ажиллаж байсан Ж.Е нь миний өмчлөлд авах газрын талбайн хэмжээг 940 м.кв гэж буруу, зөрүү хэмжилт хийсэн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас гарсан Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, одоо шаардлага хангасан зориулалтын багжийн хэмжилтээр гарсан 1540 м.кв талбай газарт өмчлүүлсэн Засаг даргын зөв шийдвэр гаргуулах үүднээс хуулиар олгогдсон өөрийнхөө зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улам л дордуулсан үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.2. Уг шийдвэр гарсантай холбогдолтой миний болон манай гэр бүлийн Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3*******т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлийн 1*******д “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй” гэж заасан хүнийхээ хувьд эдлэх баталгаат эрх маань хөндөгдөхөөр болоод байна. Үүнээс болж нийгмийн баталгаа маань алдагдах 100%*******ийн магадлалтай болсон.

3.3. Үүний учир нь манай гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хашаа, байшин, барилгууд бүгд Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон надад өмчлүүлж Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжийн дагуу олгосон болох 940 м.кв хэмжээтэй талбай бүхий кадастрын зураглалтай газрын хилийн заагийн гадна талд үлдээд байна. /хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тодорхой харагдаж байна/

3.4. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, анхан шатны шүүхэд буцаах эсхүл давж залдах шатны шүүхээс зөв шийдвэр гаргах олон үндэслэл байна. Үүнд:

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна .” гэсэн болон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,*******д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсний дагуу анхан шатны шүүх өөрийн онцлог шинж нотлох баримтыг цуглуулах буюу бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна.

3.6. Миний бие 2015 онд 2 давхар амины сууц болон үйлчилгээний зориулалттай 1 давхар байшингийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчилж авсан. Тухайн үед Өлгий сумын газрын даамал нь 2015.01.15*******ны өдөр “Х.А*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”*******гэж кадастрын зураг үйлдээд Баян*******Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч байсан байна. Уг нотлох баримт нь хавтаст хэрэгт огт авагдаагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст энэ талаархи нотлох баримт байгаа болохыг мэдсэн болно. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх ба 12.14*******т Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авна” гэсэн байна. Дээрх нотлох баримтыг шүүхийн зүгээс цуглуулахдаа алдаа гаргаж дутуу бүрдүүлсэн байгаа ба дээрх нотлох баримт нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байсан.

3.7. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1*******д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1*******д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж заасан байх ба шүүхээс маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийгээгүй буюу хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийгээгүй болно.

3.8. Одоо байгаа хашааны баруун урд талын блокон хашааны суурь нь миний иргэн С*******ээс худалдаж авсан үл хөдлөх хөренгө болох барилгын суурь байсан. Уг хашаа нь надад өмчлүүлсэн гэж шүүхээр тогтоосон газрын хилийн заагийн гадна талд үлдээд байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдах болно. Хэрэв шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн байсан бол дээрх нөхцөл байдал тодорхой харагдах байсан. Гэвч шүүх өөрийн хэрэгжүүлбэл зохих чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь улмаас алдаатай хийсвэр дүгнэлт хийсэн.

3.9. Нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасны улмаас буюу хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй нь улмаас буруу үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал тухайн үеийн газрын даамал А.Е нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө маргаан бүхий газар хэмжилт хийхдээ сунадаг метрээр хэмжсэн тул хэмжилтийн алдаа гарсан тухай хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед хашаа болон дотор нь бүх үл хөдлөх хөрөнгө байсан талаар ч мэдүүлэгтээ нотолж ярьсан.

3.10. Сансрын зургаас үзэхэд ч гэсэн тухайн үед үл хөдлөх эд хөрөнгүүд одоогийн байршлууд дээр байсан болох нь тодорхой харагдаж байгаа болно. Хэн ч газрыг өмчлөлд авахдаа үл хөдлөх хөрөнгөө өмчилсөн газрын хилийн заагийн гадна үлдээгээд авна гэж хүсэлт гаргахгүй нь тодорхой. /хавтаст хэрэгт авагдсан өмчлөлд авах газрын схем зурагт харагдаж байна/

3.11. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4.*******т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/ гэсэн байх ба дээрх заалтад заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан тойм зурагт маргаан бүхий газрын хашаа дотор 2 өөр зориулалтын газар байгаа болох нь тодорхой харагдаж байгаа юм. Маргаан бүхий газрын хашаан дотор 240 м.кв талбайтай 30 жилийн хугацаатай газрын гэрчилгээ нь “Аж ахуйн хэрэгцээний” зориулалттай эзэмшил газар байгаа ба 940 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар тус тус байгаа юм. Гэтэл анхан шатны миний өмчлөх эрхтэй талбайм нийт хэмжээ 940 м.кв газар ба тухайн хэмжээ дотор “Аж ахуйн хэрэгцээний” зориулалттай эзэмшлийн 240 м.кв газар орж байгаа хэмээн шийдсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газрын зориулалтыг нь өөрчилсөн эрх зүйн акт огт гараагүй ба 240 м.кв хэмжээтэй эзэмшил газрын гэрчилгээ нь эх хувиараа одоог хүртэл надад байгаа болно мөн миний бие тухайн газрын төлбөрийг нь төлсөөр ирсэн болно.

3.12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх тухай зохицуулсан байх 23 дугаар зүйлийн 23.1.*******д Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна. 23.2*******д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу газрын даамал А.Е нь огт хариуцсан ажпаа гүйцэтгээгүйгээс болж миний бие тухайн үеийн газрын зөрчлийг мэдээгүй болно.

3.13. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1*******д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”, 4.1.1*******д “гэр бүлийн хэрэгцээний”, 4.1,2*******д “аж ахуйн зориулалтаар” гэж тус тус заасан болно. Иймд 940 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчилсөн газрын хэмжээнд “Аж ахуйн хэрэгцээний” зориулалтай 240 м.кв газрыг орсон гэх нь үндэслэлгүй байна.

3.14. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1*******т “.. хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна”, Иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээ

*******Нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, Сумын төв, тосгонд 0.5 хүртэл га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 хүртэл га гэжээ.

3.15. Дээрх зохицуулалтаас харахад анхан шатны шүүхээс намайг зөвхөн 700 м.кв газар өмчилж авах эрхтэй бусад газрыг дуудлага худалдаагаар авах ёстой байсан хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргаж байгаа явдал гэж үзэхээр байна.

3.16. Иймд Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 24*******ний өдрийн 22 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү, эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан миний нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гомдлын тухайд:

4.1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4 дэх заалтад “нэхэмжлэгч Х.А*******ын эхнэр Х.Ж*******ээс Өлгий сумын 8 дугаар баг /одоо 2 дугаар баг/*******т байрлах, Иргэн Д.С*******ий эзэмшиж байсан газрыг эзэмших талаар 2006 онд хандсанаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал А.Е нь уг хашаалсан газарт хэмжилт хийсэн байх ба хэмжилтээр Сагсай сум уруу явах замаас 12.5 м зайтай байхаар тооцож, хашаалсан газраас эзэмшүүлэх боломжтой талбайн хэмжээг 940 м.кв гэж тогтоосон байна” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхээс тухайн Өлгий сумын ЗДТГ*******ын газрын даамал байсан А.Е*******ээс 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан ба А.Е нь тухайн газрын бодит хэмжээ нь 940 м.кв байсан хэмээн хэмжилт хийсэн хэмээн мэдүүлсэн ба 2 удаагийн мэдүүлэгтээ тухайн үед хэмжилт хийхдээ техних тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлын улмаас буюу сунадаг метрээр хэмжилт хийсэн учраас газрын хэмжээг буруу буюу алдаатай хэмжсэн байж болзошгүй хэмээн газрын хэмжээг анхнаасаа буруу хэмжсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байдаг. Гэвч анхан шатны шүүхээс А.Е*******ийн гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ алдаа гаргаж замаас 12.5м зайтай байхаар тооцож хашаалсан газраас эзэмшүүлэх боломжтой газрын хэмжээг 940 м.кв байсан хэмээн илэрхий алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.1.2. Мөн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4 дэх заалтад “Уг 940 м.кв газрыг дэлгүүрийн барилга байрласан 240 м.кв талбайтай, үлдсэн 700 м.кв талбайтай хэсэг гэж 2 хувааж эзэмшихээр 2006, 2007 онд тус тус хүсэлт гаргаж багийн Засаг даргын тодорхойлолт, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, иргэн Д.С*******ий 2000 оны 09 дүгээр сарын 13*******ны өдрийн 030102201 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байсан 884 м.кв газрыг Х.А*******т шилжүүлсэн 2006 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч Х.А*******т Өлгий сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 77 дугаар захирамжаар 240 м.кв газар, 2007 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн 08 дугаар захирамжаар 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 240 м.кв газрыг 30 жилийн хугацаатай, аж ахуйн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх 0066232 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх 0065417 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Угтаа бол нэхэмжлэгчид маргаан бүхий буюу аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжаар 940 м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрх үүссэн ба 240 м.кв газар нь тусдаа эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бөгөөд өнөөдрийг хүртэл тус газрыг эзэмшүүлсэн гэрчилгээ нь хүчинтэй нэхэмжпэгчид байгаа болно. Мөн нэхэмжлэгч энэхүү хугацаанд ч гэсэн газрын төлбөрийг төлж ирсэн юм.

4.1.3. шүүхийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 8 дахь заалтад “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Д.С нь 884 м.кв газраа гэрээгээр 2006 онд нэхэмжлэгч Х.А*******т шилжүүлсэн, гэхдээ тэрээр гэрчилгээнд зааснаас илүү хэмжээний буюу 1573 м.кв гаруй газрыг хашаалсан байсан, Өлгий сумын газрын даамлаас 2006 онд хэмжилт хийж уг хашаалсан газраас эзэмшүүлэх боломжтой талбайн хэмжээг 940 м.кв гэж тогтоосон, хашаалсан газрыг дэлгүүрийн барилга байрласан 240 м.кв талбайтай хэсэг, үлдсэн 700 м.кв талбайтай хэсгийг тус тусад нь эзэмших хүсэлт гаргаснаар Х.А*******т 2006 онд аж ахуйн хэрэгцээний зориулалтаар 240 м.кв газар, 2007 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газар тус тус эзэмшүүлсэн, газар эзэмшүүлсэн шийдвэр гарнсаас хойших хугацаанд өртөнцийн зүгээр хойд тал уруу 200 м.кв газар сунгаж хашаа татсан” гэж илт үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн явдалд мөн гомдолтой байна.

4.1.4. Үргэлжүүлээд “...Нэхэмжлэгчээс эзэмшлийн 240 м.кв болон 700 м.кв, нийт 940 м.кв газраа өмчилж авах хүсэлт гаргаснаар 940 м.кв газрыг үнэгүй өмчлүүлсэн, өөрөөр хэлбэл өмчлөлийн 940 м.кв газарт Өлгий сумын Засаг даргын 2006 оны 77 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 240 м.кв газар багтаж байгаа гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байна...” гэж байгаа нь мөн үндэслэлгүй тухайлбал Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу газар эзэмших эрх дараах 5 тохиолдолд дуусгавар болгохоор зохицуулсан байх ба эдгээр нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн зэрэг 5 тохиолдол байх ба нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар газраа хүчингүй. болгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл гэрчилгээ нь хүчин төгөлдөр өөрт нь байгаа болно. Ийм учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 240 м.кв газар эзэмших эрх нь дуусгавар болсон хэмээн илт хууль зөрчсөн дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна.

4.1.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 11 дэх заалтад “... Газрын даамлаас тухайн үед газрын хэмжээг зөв тогтоосон тохиолдолд хашаалсан 1780 м.кв газрыг бүхэлд нь эзэмших байсан гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Д.С*******ээс газар эзэмших эрхээ шилжүүлэх үед уг хашаалсан газрын талбай нь 1780 м.кв биш, 1580 м.кв хэмжээтэй байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид эзэмших эрх үүссэний дараа 200 м.кв газар сунгаж хашаа татсан тогтоогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

4.1.6. Нэхэмжлэгч нь тухайн газарт нүүж ирснээсээ хойш газрын хэмжээгээ томруулаагүй бөгөөд эсрэгээрээ хөршүүддээ болон ертөнцийн зүгээр хойд талд байрлах сургуульд хүртэл газраасаа өгч байсан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжпэгчийг хууль бусаар газар эзэмших байсны дээр хаашаагаа нийтийн эдэлбэр газар луу сунгаж татсан мэтээр илт хийсвэр нэг талыг барьсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.1.7. ҮНДЭСЛЭХ хэсгийн 14 дэх заалтад “... Нэхэмжлэгчийн Х.А*******ын эзэмшлийн 240 м.кв, 700 м.кв газруудын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан газар эзэмших хүэлтийг хамт ирүүлсэн баримт болох эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургуудад хашаалсан баруун хойд буланд байрлах дэлгүүрийн хойд талын ханатай залгаа байрлах хашаатай, уг хашаанаас Сагсай сум руу явах зам /замын хөвөө/ хүртэл 12.5 м зайтай байхаар тусгасан, гэрч тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан А.Е*******ээс “... Замын хамгаалалтын бүс нь 12.5 м байх ёстой ба үүнийг хасаж тооцоход хашааны үлдсэн талбай нь 940 м.кв гарч байна гэж үзсэн” гэж мэдүүлсэн гэжээ. Гэрч А.Е*******ээс шүүхийн зүгээс 2 удаа мэдүүлэг авсан байдаг ба 2023 оны 04 дүгээр сарын 03*******ны өдрийн мэдүүлэгтээ “тухайн үед би хэмжилтийг сунадаг метрээр хэмжсэн. Газрын урт өргөн нь хэд болсныг бол мэдэхгүй байна. Тухайн үед хэмжилтийн ямар нэгэн тоног төхөөрөмж байгаагүй. Зөвхөн уг газар биш өөр бусад олон газруудад бас ийм зөрүү гарч байсан” хэмээн мэдүүлжээ. Гэрч буюу тухайн үед хэмжилт хийсэн газрын даамал нь маргаан бүхий газар дээр хэмжилт хийх үедээ техник тоног төхөөрөмжийн хангалтгүй нь улмаас буруу буюу алдаатай хэмжилт хийснээ хүлээн зөвшөөрч байгаа атал шүүхийн зүгээс нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргаж илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.

4.1.8. Мөн хавтаст хэрэгт авагдсан Аймгийн ГХБХБгазрын 2023 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 58 дугаар албан тоотын 06 дахь хэсгээс харахад Сейфуллинээс авсан газарт кадастрын зураг үйлдэгдээгүй байсан бөгөөд мөн бусад нотлох баримтуудаас харахад ч гэсэн нэхэмжлэгчийн өмчлөлд буй 940 м.кв газрын хил заагийг нь тодорхойлох боломжгүй юм. Гэвч шүүхийн зүгээс нэхэмжлэгч хууль бусаар газар эзэмшиж байсан хэмээн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн дээрх шийдвэрийн улмаас нэхэмжпэгчийн субьектив эрх нь хөндөгдөж байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм.

 

4.1.9. Одоо байгаа хашааны баруун урд талын блокон хашааны суурь нь нэхэмжлэгчийн иргэн Д.С*******ээс худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө болох барилгын суурь байсан. Уг хашаа нь нэхэмжлэгчид өмчлүүлсэн гэж шүүхээр тогтоосон газрын хилийн заагийн гадна талд үлдээд байна.

4.2. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ба хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг хариуцагчаас авсан гомдлын тухайд:

 

4.2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1*******д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32.1*******д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” 41 дүгээр зүйлийн 41.1*******т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухаи тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэсэн бөгөөд шүүхийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь захиргааны шүүхийн онцлог байдаг. Дээр дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1*******ийн дагуу шүүхийн зүгээс маргаан бүхий газар дээр үзлэг хийх ёстой байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх ажиллагаа хийгээгүй орхигдсон байдаг.

 

4.2.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гомдлын тухайд нэхэмжлэгч 2015 онд 2 давхар амины сууц болон үйлчилгээтэй сууцны зориулалттай 1 давхар байшингийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчилж авахад Өлгий сумын газрын даамал нь 2015.01.15*******ны өдөр “Х.А*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”*******гэж үйлдээд Баян*******Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч байсан байна. Уг баримт нь хавтаст хэрэгт огт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл нотлох баримт цуглуулах ажиллагаа дутуу хийгдсэн ба бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа энэ талаар мэдсэн болно.

 

4.2.3. Харин аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өмчлүүлсэн 940 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 03*******ны өдөр кадастрын мэдээллийн санд оруулсан бөгөөд хэмжээ нь 1542 м.кв хэмээн тогтоосон байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ж” ХХК*******ийн албан тоотыг гаргаж өгсөн, тус албан тоотод Аймгийн ЗДТГ*******ын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байсан бөгөөд дээрх албан тоот нь хуүльд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт байсан ч шүүхийн зүгээс тус албан тоотыг нотлох баримтаар авч хавтаст хэрэгт хавсаргасан нь хуулийг зөрчиж байгаа явдал юм.

4.2.4. Иймд Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25*******ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв үнэлж, маргаанд холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5*******д “иргэнд энэ хуулийн 4.1.1*******д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2*******т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэсэн заалтын дагуу Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжаар 940 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

3 Нэхэмжлэгч Х.Асхараас нэхэмжлэлийн шаардлагаа “Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А*******т 1540 м.кв  газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян*******Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.

 

4. Анх 2006 оны 08 дугаар сарын 04*******ний өдөр нэхэмжлэгч Х.А иргэн С.С*******ээс  884 м.кв газрыг шилжүүлэн авахаар гэрээ байгуулсан байх бөгөөд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даамал А.Е уг газарт хэмжилт хийж С.С*******ий хашаалсан газраас 940 м.кв газрыг Х.А*******т шилжүүлэх боломжтой гэж үзсэний дагуу дэлгүүр байрлаж байгаа 240 м.кв газар, үлдсэн 700 м.кв газар гэж 2 хувааж эзэмшихээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 77 дугаар захирамжаар 240 м.кв газрыг аж ахуйн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатай, 2007 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн 08 дугаар захирамжаар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээ олгожээ.

 

5. Газрын нэгж талбарын хувийн хэрэгт байгаа “Арысбек дэлгүүрийн схем зураг”, “Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.А*******ын хашаа байшингийн схем зураг”*******аас үзэхэд тухайн хашаалсан газрын хэмжээ 1573 м.кв хэмжээтэй тухайн газарт амины сууц, гарааш, дэлгүүр байх бөгөөд баруун хойд буланд байрлах дэлгүүрийн барилгын хойд талын ханатай залгаа байрлах хашаанаас Сагсай сум руу явах зам хүртэл 12,5 метрийн зайтай байжээ.

 

6. Баян*******Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 09*******ний өдрийн 87 дугаар албан бичгээр 2014*******2016 оны Өлгий сумын кадастрын зураг болон 2016 оны 1:1000 масштабтай байр зүйн зургийг гэрээт ажлын хүрээнд “Трайлминералмарк” ХХК гүйцэтгэсэн зургаар Х.А*******ын хашаа мэдээллийн сангийн кадастрын зурагт сунгасан хашааны өөрчлөлтөөр хэмжигдэн 1710 м.кв талбайтай зураглагдсан, харин уг хашааг сунгасан өөрчлөлтийг оруулаагүй орхигдуулсан ба талбайн хэмжээ нь 1573 м.кв байна.

 

7. Харин одоо бодит байдал дээр хашаалсан газрын хэмжээ нь 1780 м.кв, дэлгүүрийн байршил өөрчлөгдөөгүй, харин дэлгүүрийн хойд талын хашаанаас Сагсай сум руу явах зам хүртэл 8,18*******8.21 метрийн зайтай байна.

 

7.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаатай болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4*******д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Иргэн С.С нь 1573 м.кв талбайтай газрыг хашаалсан мөртлөө 884 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан, 2006 онд байгуулсан “Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ”*******ээр Х.А*******т 884 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн захиргааны байгууллагаас 240 м.кв газрыг аж ахуйн хэрэгцээний зориулалтаар, 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4*******т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1*******д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх”, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1*******д заасан “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га *******аас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

8. Хэрэгт авагдсан Баян*******Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11*******ний өдрийн 137 тоот албан бичиг, бусад нотлох баримтаар Өлгий сумын 2003 оны хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөнд хот доторх авто замыг 4 ангилсан байх бөгөөд Х.А*******ын хашааны урдах автозамыг хотын чанартай автозам гэж тодорхойлсон байх ба хотын чанартай автозамын хамгаалалтын бүс нь 35 метр ба замын тэнхлэгээс 2 тийшээ тус бүр 17,5 метр байхаар, мөн 2014 оны Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахдаа мөн адил 4 ангилсан байх бөгөөд Х.А*******ын хашааны урдах автозамыг хотын доторх гол авто зам гэж тодорхойлж, замын хамгаалалтын бүсийг 43.5 метрээр, замын тэнхлэгээ 2 тийш 21.75 метрээр тогтоосон байх тул нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газрыг иргэнд өмчлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Учир нь Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан Ж.Е нь миний өмчлөлд авах газрын талбайн хэмжээг 940 м.кв гэж буруу хэмжилт хийсэн гэж маргах боловч түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...хашаалсан байсан тул хашааг сунадаг метрээр хэмжсэн. Сагсай сум руу явах засмал замын хамгаалалтын бүсэд ертөнцийн зүгээр хашааны хойд тал нь бүхэлдээ орсон байсан. Замын хамгаалалтын бүс нь 12,5 метр байх естой ба үүнийг хасч тооцоход хашааны үлдсэн талбай 940 м.кв гарч байна гэж үзсэн” гэж мэдүүлсэн байгааг үгүйсгэх боломжгүй.

 

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.А иргэн С.С*******ээс 884 м.кв газрыг шилжүүлэн авсан, /гэхдээ бодит байдал дээр тухайн үед зөвшөөрөлгүйгээр 1573 м.кв*******аар хашаалсан байсан/ одоо 1780 м.кв газрыг хашаалсан, мөн үүний 188 м.кв газар нь дээр дурдсан нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа нөхцөл байдал тогтоогдсон, түүнчлэн аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 26 дугаар захирамжаар Х.А*******т өмчлүүлсэн 940 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 08*******ны өдөр газрын кадастрын мэдээлллийн санд Өлгий сумын газрын даамал нөхөн бүрдүүлэлтээр оруулж зөвтгөсөн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр 602 м.кв газрыг илүү хашаалан эзэмшиж байгаа гэж үзнэ.

 

11. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН