| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00272/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 306
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, Хөхүүр овгийн Цоодолын Дэчинцогзолын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун, нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Дэчинцогзол шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвр тогтоолгох гэтэл хөдөлмөрий дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Дэчинцогзолыг 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Дэчинцогзол “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ц.Дэчинцогзол нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 32 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 393 тоот архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Батнасан, С.Сүхбаатар, Ц.Цэрэнбадам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхүүр овгийн Цоодолын Дэчинцогзолыг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА