| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00313/И |
| Дугаар | 308 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 308
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 41-07 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, Алтай овгийн Пүрэвийн Хишигтийн хүсэлттэй.
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч, П.Хишигт, нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Хишигт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Хишигт “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
П.Хишигт нь 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 77 тоот, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 100 тоот, Арвайхээр хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 83 тоот тушаалууд, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн архивын цалингийн тодорхойлолт, 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Ишханд, Д.Дэлгэрсайхан, З.Бадамханд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алтай овгийн Пүрэвийн Хишигтийг 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар тус тус ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА