Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0307/З |
Дугаар | 221/МА2023/0491 |
Огноо | 2023-08-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0491
Х.Б*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Х.Б
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: И.Б, Д.И, Н.Н, Б.Н, Б.О, Г.О, С.Б, С.О, С.Ц, Д.Д, Д.Ц, Д.А, Б.Х, Б.Н, Д.Б, П.Н, Д.Э, Д.Г, Я.С, Н.Ө, Э.А, Г.Б, Ж.Р, Б.О, Э.У, Г.Ө, Б.А, Н.Б, Д.А, Ж.А, Н.Г, П.П, Д.О, Н.Д, Д.У
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 198 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, н.П, өмгөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд Н.Н, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2020/0307/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б*******аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан
*******“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн Б.О, Д.И, И.Б, Д.Ц, Д.А, Д.Э, Д.Г, Я.С, Н.Ө, Э.А, Г.Б, Ж.Р, Б.О, Э.У, Г.Ө, Б.А, Н.Б, Д.А нарт холбогдох хэсэг,
*******Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжийн Д.Э*******аас С.Ц*******д, Д.Г*******аас Д.Д*******д, Я.С*******ээс Д.У*******д, Н.Ө*******аас С.Ц*******д, Э.А*******ээс Ж.А*******т, Г.Б*******ээс П.П*******д, Ж.Р*******аас С.О*******д, Б.О*******ээс С.Б*******д, Э.У*******аас Г.О*******т, Г.Ө*******аас Ж.А*******т, Б.А*******оос Г.О*******т, Н.Б*******аас С.О*******д, Д.А*******аас С.О*******д газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэсгийг,
*******Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжийн Б.Оюунхишигээс Б.Нэргүйд, И.Бадамгараваас Н.Н*******т газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжийн Б.Н, Н.Г, С.Б, П.П, Д.О, П.Н, Н.Д, Д.Б, Б.Х, С.О, Г.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,
*******Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 25113 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Б*******д эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”*******аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 198 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн Б.О/нэгж талбарын дугаар 1802612812, 1802613586/, Д.И /нэгж талбарын дугаар 1802608754, 1802610380/, И.Б /нэгж талбарын дугаар 1802615121, 1802611155/ Д.Ц /нэгж талбарын дугаар 1802610408/, Д.А /нэгж талбарын дугаар 1802612815/, Д.Э, Д.Г, Я.С, Н.Ө, Э.А, Г.Б, Ж.Р, Б.О, Э.У, Г.Ө, Б.А, Н.Б, Д.А нарт холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжийн Д.Э*******аас С.Ц*******д, Д.Г*******аас Д.Д*******д, Я.С*******ээс Д.У*******д, Н.Ө*******аас С.Ц*******д, Э.А*******ээс Ж.А*******т, Г.Б*******ээс П.П*******д, Ж.Р*******аас С.О*******д, Б.О*******ээс С.Б*******д, Э.У*******аас Г.О*******т, Г.Ө*******аас Ж.А*******т, Б.А*******оос Г.О*******т, Н.Б*******аас С.О*******д, Д.А*******аас С.О*******д газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжийн Б.О*******ээс Б.Н*******д, И.Б*******аас Н.Н*******т газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжийн Б.Н, Н.Г, С.Б, П.П, Д.О, П.Н, Н.Д, Д.Б, Б.Х, С.О, Г.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 25113 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бд эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэгч Х.Бат*******Адьяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Х.Б миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, А/452 болон 2015 оны А/190, А/482 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, “Солонго” зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 24950 м.кв газрыг “Солонго” зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бат*******Адъяад эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3.2. Миний бие хуучин Автотээврийн газрын харъяа Солонго зусланг цогцолбороор нь худалдан авсан бөгөөд энэхүү газрын хашаа буюу талбайн хэмжээ хувьчлагдах үеэс болон анх хувьчлан авсан Г.С*******ын өмчлөлд, Г.С******* аас М*******м, М*******аас Х.Б надад шилжүүлэх үеүдэд огт өөрчлөгдөөгүй. Анх хувьчилсан талбайн хэмжээ ийнхүү огт өөрчлөгдөөгүй, Солонго зусланг цогцолбороор нь хувьчилж, цогцолбороор нь О.М*******т болон надад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Солонго цогцолборын газрыг бүхэлд нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газрын оролцуулаад анх Г.Сайханбаяр, түүний дараа О.Мэндбаяр, одоо Х.Б миний бие эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд хувьчлагдах болон шилжүүлэх үеийн захиргааны байгууллагын шийдвэрүүдэд газрын хэмжээг 80,000 м.кв гэж зөрүүтэй бичсэн боловч бодитоор эзэмшиж, ашиглаж буй газар анх хашаалсан хэмжээнээс өөрчлөгдөөгүй.
3.2.1. Үүнийг нийслэлийн Засаг даргын 2018 оны А/746 дугаар захирамжаар хүлээн зөвшөөрч, Х.Б миний эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 141079 м.кв хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ гуравдагч этгээд нарт маргаан бүхий захирамжуудаар 25113 м.кв газрыг эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр бодитоор миний эзэмшил, ашиглалтад байгаа уг газрыг надад эзэмшүүлээгүй нь болон миний эзэмшил, ашиглалтад байгаа энэхүү газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн шийдвэрүүд хууль бус юм.
3.3. Учир нь маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан олгосон. Хариуцагчаас гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ажиллагааг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн бол энэхүү газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа, эзэмшүүлэх боломжгүй газар гэдэг нь илэрхий байсан.
3.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******т зааснаар хариуцагч маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Солонго цогцолборын хашааны буюу талбайн хэмжээ анх хувьчлах үеэс өөрчлөгдөөгүй байхад уг хашаан дотор нэхэмжлэгч миний эзэмшлийн газартай давхцуулан олгосон нь хууль бус юм. Энэхүү хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгч миний газар эзэмших эрх, Солонго зусланг цаашид цогцолбороор нь ашиглаж, үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдөж байна. Гуравдагч этгээд нар газар эзэмших эрх үүссэнээс хойш өнөөдрийг миний эзэмшилд байгаа тухайн газраа бодитоор эзэмшиж, ашиглаж ч чадахгүй байна.
3.5. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 32.5*******т зааснаар хариуцагчаас гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ хуулийн энэхүү шаардлагыг хангасан эсэхийг бүрэн дүүрэн шалгаагүй.
3.6. Гэтэл хариуцагч маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлж, газрын хэмжээ, зааг, байршил зэргийг судалж шаардлага хангаагүй буюу бусдын эзэмшил газарт эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг үндэслэн газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
3.7. Шүүх хариуцагчийн үйлдлийг зөвтгөж “... нэхэмжлэгч эзэмшил газрынхаа зүүн урдаас баруун хойд хүртэл уулын хяраар нь хангалттай тулгаж хашаалсан, ... хувьчилж авсан хэмжээ, анх олгосон газрын кадастрын зураг дээр хэмжээнээс хангалттай нэмэгдүүлсэн” зэрэг хуульд үндэслээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.8. Түүнчлэн шүүх анх хувьчлагдсан талбайн хэмжээ одоо ч өөрчлөгдөөгүй, анх хувьчлагдах үед хашаалсан тэр хэмжээгээр одоо ч уг газрыг эзэмшсээр байгааг харгалзаж үзээгүй.
3.9. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нийслэлийн Засаг даргын 2018 оны А/746 дугаар захирамжид дурдагдаагүй нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт олгогдсон талаар маргасан байхад шүүх “... Х.Бат*******Адъяад олгосон 141079 м.кв газар дээр ... маргаан бүхий захирамжуудаар газар эзэмших эрх олгож, газар эзэмшүүлсэн гуравдагч этгээдүүдийн газар давхцалгүй” гэж дүгнэж, энэхүү дүгнэлтээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******т заасан шаардлага хангасан гэх үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаг хугацааны хувьд сүүлд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан талбай нь уг захирамжаас өмнө нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газартай давхцалтай байх боломжгүй.
3.10. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь анх гар схем зурагтай байснаас үүдэн газрын хэмжээ зөрүүтэй бичигдсэн боловч бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээ өөрчлөгдсөн эсэх талаар шүүх дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
3.11. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
4. Шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнхий улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
4.1. Шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Автотээврийн газрын харьяа “Солонго” зуслангийн цогцолборыг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 259 дүгээр тогтоолоор нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолын 7 дугаар хэсэг, Авто тээврийн газрын 1997 оны 187 дугаар хүсэлтийг үндэслэсэн болох нь уг тогтоолоос харагддаг. Гэвч анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоол, Авто тээврийн газрын 1997 оны 187 тоот хүсэлтийг нотлох баримтаар гаргуулаагүй нь нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.
4.2. Нэгдүгээр хавтаст хэргийн 93*******р талд авагдсан Солонго зуслангийн кадастрын гар зурагт зурагдсан ногооны талбай зураг, Хоёрдугаар хавтаст хэргийн 8*******10 дугаар талд авагдсан “1980 онд тээвэрчдийн хүүхдийн пионерийн зуслангийн талаар зохиосон ажлын тухай товч илтгэх хуудас” гэх баримтын “Хойшид авах арга хэмжээний талаар” гэсэн хэсгийн 1*******д “МАХН*******ын 18*******р их хурал, Ардын хувьсгалын 60 жилийн ойг угтаж “Солонго”,”Өлзийт” Пионерийн зусланд байшин барилга нэмж барих ба бүх зуслангуудын орон байранд урсгал засвар хийх шаардагдах хөрөнгийг гаргаж өгөх”, 2*******д “Бүх Пионерийн зуслангуудын Биеийн тамирын талбайг тохижуулах зураг төсөв хийлгэж барьж байгуулах ба биеийн тамир спортын хэрэглэлээр хангах”, 4*******д “Солонго, Өлзийт зусланг цахилгаан шугамтай холбож байнгын гэрэлтэй болгох”,5*******д “Солонго,Өлзийт зуслангуудын дэргэд гүний худаг гаргаж Улаанбаатараас усан тээвэр авч байгаа зардлыг хэмнэх” гэж тус тус тусгасан. Мөн хэргийн 11 дүгээр талд авагдсан дараах баримтад:
*******БНМАУ*******ын тээврийн яамны сайдын 1980 оны 93 тоот тушаалын биелэлт хавсралт 1*******д “Хийгдэх ажлууд” “Ямар байгууллага хариуцаж хийх” “Биелэлт” хэсгийн 6, 7, 11 дэх хэсэгт тусгагдсан зэргээс үзэхэд Автотээврийн газрын харьяа “Солонго” зуслан нь 1980 онд үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй тухайн үедээ хашаатай, хашаа дотроо ногооны талбай,биеийн тамирын талбай, пионерийн шугаман жагсаалын талбайтай байсан болох нь тогтоогддог.
4.3. Мөн гэрч О.М маргаан бүхий газарт одоо байгаа хуучин модон хашаа “Солонго зуслангийн цогцолбор”*******ыг өмч хувьчлалаар худалдан авахад байсан ба тухайн хашааг өөрчлөөгүй гэх мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар буюу нэхэмжлэгчид хууль бусаар эзэмшүүлээгүй гэх газарт пионерийн жагсаалын цементэн шугам, ногооны талбай, хуучин модон хашаа , биеийн тамирын талбайн бетонан шал, сагсны шийд, замын сандалууд,сүүдрэвч, гүйлтийн замын талаархи бетонон замууд, волейболын торны бетонаар цутгаж суулгасан 2 төмөр хөл зэрэг/газар дээрхи үзлэгт зургаар баримтжуулсан/ обектууд тус тус давхцаж байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.11*******д “Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дугаар тогтоол дээр өмч хувьчлалаар олгосон 21 хөрөнгийн дотор нэхэмжлэгч Х.Б*******ийн дээр дурдсан объектын зүйл бүх хөрөнгө огт байдаггүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Учир нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дугаар тогтоолын 1*******д “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын харьяа “Солонго” зуслангийн цогцолборыг нийтийн дуудлага худалдаагаар худалдсугай” гэж заасан. Түүнээн тогтоолын хавсралтад тусгасан 21 төрлийн эд хөрөнгийг хувьчлаагүй болохыг анхаар ч үзэх нь зүйтэй.Өөрөөр хэлбэл Автотээврийн газрын харьяа “Солонго” зусланг цогцолбороор худалдсан ба “Солонго зуслангийн цогцолборт ” зуслангийн ногооны талбай, модон хашаа, сагсны талбай, шийд, сандлууд нарын сүүдрэвч,пионерийн шугам жагсаалтын талбайн цементэн хашлага зэрэг хөрөнгө тус хөрөнгүүдийн доорх газар хамаарах юм. Гэтэл анхан шатны шүүх Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дугаар тогтоолоор олгосон хөрөнгийн жагсаалтад тусгагдаагүй хөрөнгүүд түүний доорх газрыг хувьчлаагүй гэх агуулга бүхий хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийжээ.
*******Шүүх нотлох баримтыг бүрдүүлэх, нотлох чиг үүргийн дагуу хэргийг шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоол, Авто тээврийн газрын 1997 оны 187 тоот хүсэлтийг нотлох баримтаар гаргуулаагүй. Хэрэв авто тээврийн газраас Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн 1997 оны 187 тоот хүсэлтийг нотлох баримтаар гаргуулсан тохиолдолд ямар ямар төрлийн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах хүсэлтийг гаргасан тухайн хүсэлтэд зуслангийн газрын хэмжээ заагдсан эсэх нь тодорхой болох боломжтой гэж харж байна.
4.5. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 09 дүгээр сарын 27*******ний өдрийн А/210 тоот захирамжийг хэрэгт нотлох баримтаар гаргуулаагүй. Түүнчлэн анхан шатны шүүх 1*******р хавтаст хэргийн 94*******96 талд авагдсан 1996 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн “Иргэн, аж ахуй нэгж,байгууллагын газар ашиглах гэрээ”*******г нотлох баримтаар иш татан үнэлсэн болох шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.4 дэх хэсэгт тусгагдсан. Тус гэрээний нэгдүгээр зүйлийн 1.1*******д “ Нийслэлийн.... Засаг даргын 1996 оны 09 дүгээр сарын 27*******ний өдрийн А/210 тоот захирамж энэхүү газар ашиглуулах гэрээ байгуулах үндэслэл болно” гэж заасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар Авто тээврийн газрын харьяа “Солонго” зуслангийн газрыг Авто тээврийн газар /УүГ/*******т газрын хэмжээ зааж ашиглуулсан анхны захирамж байхыг үгүйсгэхгүй.Энэ баримт бол Солонго “Зуслангийн” газрын гэсэн болохоос Солонго зуслангийн “цогцолборын” газрын баримт биш бөгөөд энэ 8 га гэх газарт нь өмч хувьчлалаар хувьчилсан цогцолборын өмч хөрөнгүүд бүгд багтахгүй юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын 1996 оны 09 дүгээр сарын 27*******ний өдрийн А/210 тоот захирамжийг хэрэгт нотлох баримтаар гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой гэвч уг захирамжийг цуглуулах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж үзнэ.
4.6. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2014,2015 онуудад маргаан бүхий газарт гуравдагч этгээд нарт олгосон газрыг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн,аж ахуй,нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан эсэх талаарх баримтыг бүрдүүлээгүй. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2014,2015 онуудад маргаан бүхий газарт гуравдагч этгээд нарт олгосон газрыг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заасан эсэх талаарх баримтыг бүрдүүлээгүй болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.8 дахь хэсэгт “Гуравдагч этгээдүүд болох нэр бүхий 32 иргэнээс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ гаргахад тухайн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2*******д заасан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн,аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, 31 дүгээр зүйлийн 31.3*******д даасан “ бусдын эзэмшиж ,ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй...” байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240,2015 оны А/190, , А/482 дугаар захирамжуудыг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий 32 иргэнд газар эзэмшүүлсэн хуульд нийцжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон нэр бүхий 32 иргэн маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг гаргахдаа хуульд заасан шаардлага хангасан хүсэлт, холбогдох баримтыг гаргаж хүргүүлээгүйн дээр газар эзэмших хүсэлт, газар эзэмших гэрээ, газар шилжүүлэх хүсэлтэд зурсан бүх гарын нэг бичгийн хэвээр бичигдсэн, нэг хүний гарын үсэг хүсэлт бүр өөр өөр зурагдсан нөхцөл байдал тогтоогдож байхад энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэх, шинжээч томилохоос татгалзаж шийдвэрлэсэн, гуравдагч этгээд нарын дээр хүсэлтүүдэд ихэнх нь 99095049 гэсэн нэг утасны дугаар бичигдсэн зэргээс тухайн гуравдагч этгээд нь төрийн байгууллагад тэр тусмаа дүүрэг, нийслэлийн газрын албанд дур зоргоороо загнаж, дуртай газраа авдаг юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Үүнээс гадна манай энэ маргаан бүхий газарт эрх мэдэлтэй хүмүүс оролцсон гэж миний хардах үндэслэл нь газар зарна гэсэн зарын дагуу тэр утас руу нь ярьж үзэхэд миний талд НГА*******нд том дарга байгаа, 4 айлын газраас ч илүү 10,20 айлын газар авч өгч чадна шүү гэснийг батлаад байгаа юм: Хавтаст хэрэгт ч НГА*******ны кадастрын хэлтсийн дарга Галын эхнэр энэ газраас газар аваад дараа нь бусдад шилжүүлсэн баримт байгаа. Үнэхээр гуравдагч этгээдүүд бүгд маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг гаргасан эсэх нь эргэлзээтэй байдаг.
4.8. Мөн гуравдагч этгээд нарын гарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор газар дээр нь очиж үзэхэд тухайн газар одоо байгаа модон хашаагаар хашаалагдсан байсан гэх гэрч Б.Батцагааны мэдүүлгээр шийдвэрийн 4.8*******д дүгнэсэн хууль бус болох нь тогтоогдож байна.
4.9. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9*******д “Хэдийгээр дээрх 32 иргэний цөөн хэсгийн газар хүссэн өргөдөл, газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтүүд нь хэлбэрийн хувьд ижилхэн байх боловч тэдгээр иргэдээс энэхүү үйл баримттай холбогдуулан өөрийн хүсэл зоригийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан илэрхийлж, тайлбарлан маргаж байгаагаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2*******т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэн, уг үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны А/190,А/482 дугаар захирамжуудаар нэр бүхий 32 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм” хэмээн хэт нэг талыг барьсан тодорхойгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.
4.10. Учир нь маргаан бүхий газарт газар эзэмших эрх авсан нэр бүхий 32 иргэн бүгд шүүх хуралд өмгөөлөгч болон төлөөлөгчөөр дамжуулан оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ олон хүний өмнөөс нэг л өмгөөлөгч яваад төлөөлөөд өмгөөлөөд байгаа юмуу гэж харагдаж байгаа юм шиг хирнээ хариуцагчдаас өөрийн биеэр ирээд шүүх хуралд мэдүүлгээ өгдөггүй нь ч, энэ олон хүний эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй гэдгийг батлаад байх шиг.
4.11. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж үзээгүй тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1*******д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.2*******д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ” заасны дагуу нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан Нэгдүгээр хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан “Солонго” зуслангийн кадастрын гар зурагт зурагдсан ногооны талбай зураг, Хоёрдугаар хавтаст хэргийн 8*******10 дугаар талд авагдсан “1980 онд тээвэрчдийн хүүхдийн пионерийн зуслангийн талаар зохиосон ажлын тухай товч илтгэх хуудас”, 11 дүгээр авагдсан БНМАУ*******ын Тээврийн яамны сайдын 1980 оны 93 тоот тушаалын биелэлт гэх баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзсэнгүй.
4.12. Түүнчлэн гэрч О.М*******ын мэдүүлгийг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2*******д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь гэрч О.М мэдүүлэхдээ Авто тээврийн газар нягтлангаар ажилладаг байсан, ажиллаж байх үед одоогийн байгаа модон энэ хэвээр байсан, тухайн хашааг өмч хувьчлалаар худалдан авснаас хойш хашааны хэмжээг сунгаж тосгож барьсан зүйл байхгүй, харин газрын төлбөрийг бага төлөхийн тулд кадастрын зургийг 8,000 мкв гэж багаар хийлгэж 880,000 төлдөг байсан гэж мэдүүлсэн байхад шүүхийн шийдвэрийн 4.5 дахь хэсэг “....О.Мэ*******аас “Гэрээ хийгдээд кадастраар 8,000 мкв газар гэж тогтоогдсон, жилийн 880,000 төгрөгийн татвар төлөөд явдаг байсан” гэж, 4.15 дахь хэсэгт “Угтаа бол нэхэмжлэгч Х.Б өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээ , анх олгогдсон газрын кадастрын зураг дээр хэмжээнээс хангалттай нэмэгдүүлсэн” хэмээн мэдүүлсэн хэмээн бодит байдлыг гуйвуулсан хөндлөнгийн хараат бус, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой төдийгүй, шүүгч аливаа ашиг сонирхлыг зөрчилтэй юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байна.
4.13. Нэхэмжлэгч миний бие Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан газрын хэмжээг нэмэгдүүлж авсан огт байхгүй болно. Авто тээврийн газрын харьяа “Солонго” хүүхдийн зуслангийн цогцолборын хэмжээ 80,000 мкв газар биш 160,000 мкв газар байсан болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 17*******ний өдрийн 01*******09/621 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн тухай гэх албан бичгээр тогтоогдоно. Уг албан бичигт “Тус газрыг Авто тээврийн газарт Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/210 дугаар захирамжаар эзэмшүүлэхдээ гар схем зургаар 80,000 мкв буюу зарим хөрөнгийг оруулалгүй алдаатай зурагласан байсан бөгөөд /сансрын зургаар хашаа өөрчлөн бариагүй/ Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/742 дугаар захирамжаар кадастрын зураглалаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 141,079 мкв болгосон байна.Иймд та нэмэгдүүлсэн газрын газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй болно” гэж бичсэнээс миний бие Төрийн өмчийн хорооны тогтоолоор хувьчлан авсан газраа нэмэгдүүлж аваагүй гэдгийг дахин нотолж байгаа болно.
4.14. Гэтэл энэ бүх нөхцөлийг бүрэн судалж, холбогдох баримтыг бүрэн цуглуулсан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн шүүгч маань “нэхэмжлэгч Х.Б өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээ, анх олгогдсон газрын кадастрын зураг дээр хэмжээнээс хангалттай нэмэгдүүлсэн” байна одоо болоо гэсэн дүгнэлтийг хийж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “..шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрхийг минь ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
4.15. Анхан шатны шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 17*******ний өдрийн 01*******09/621 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн тухай гэх албан бичгийг хуульд заасан журмын дагуу үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
4.16. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 128/ШШ2023/0198 шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Х.Б*******ийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах газрыг анх Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 259 дүгээр тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ар гүнтэд байрлах Автотээврийн газрын харъяа Солонго зуслангийн цогцолборыг хувьчилж, иргэн Г.С 219 дүгээр өмчлөгчийн эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхтэй болж, иргэн О.Мэндбаяр нь уг газрыг Г.С*******аас нийслэлийн Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 28*******ны өдрийн А/244 дүгээр захирамжийг үндэслэн 80000 м.кв газрын газар ашиглах эрхийг шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч Х.Бат*******Адъяа нь О.Мэндбаяраас нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн А/205 дугаар захирамжаар нэгж талбарын 1848/0004 дугаар бүхий 80000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн авч нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн А/748 дугаар захирамжаар газрын хэмжээг 61,079 м.кв*******аар нэмэгдүүлэн 141079 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байх бөгөөд Х.Б*******аас өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээнээс багасгаж, кадастрын зураг гаргаснаас үүдэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/240, А/452, 2015 оны А/190 дугаар захирамжаар нийт 32 иргэнд өөрийн эзэмшлийн газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дараах үйл баримт тогтоогджээ.
3.1. Нийслэлийн газрын албаны дарга болон Авто тээврийн газрын ерөнхий захирал нарын хооронд байгуулсан 1996 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээний хоёр дугаар зүйлд газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 80,000 м.кв гэж,
*******Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын протоколд 80000 м.кв буюу 8.0 га гэж,
*******1999 онд үйлдэгдсэн кадастрын зураг болон нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28*******ны өдрийн 244 дүгээр захирамжаар иргэн О.Мэндбаярт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтийн цаана, хуучин Солонго зуслан, 2 га газрын сувилал, 6 га газрыг хамгаалалтын бүсээр ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсэг, 2000 оны 08 дугаар сарын 10*******ны өдөр газар ашиглагч иргэний 48/0004 дугаар гэрчилгээнд Солонго зуслангийн талбайн хэмжээг 80000 м.кв, 2000 оны 08 дугаар сарын 14*******ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ*******нд 80000 м.кв гэж, 2009 оны нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд 80000 м.кв гэж тэмдэглэсэн,
*******Гэрч О.М*******ын “... гэрээ хийгдээд кадастраар газрын хэмжээг тогтоосон, жилийн 880,000 төгрөгийн татвар төлдөг” гэж, тэрээр 2014 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтэд “... 80000 м.кв газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшдэг болно”, гэж,
*******2014 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, амралт, аялал жуулчлал байрлах 80000 м.кв газрыг Х.Б*******д үнэ төлбөргүй шилжүүлсэн баримтуудыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн А/205 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар иргэн О.Мэндбаяраас нэхэмжлэгч Х.Б*******д 80000 м.кв газрыг шилжүүлсэн,
*******Х.Бат*******Адьяа дээрх захирамжаар олгосон 80000 м.кв газраа хүлээн зөвшөөрч, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******д заасны дагуу гэрээгээр тогтоосон төлбөрийг хэмжээг төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан,
*******Хожим 2017 оны 04 дүгээр сарын 14*******ний өдөр кадастрын зургийн алдааг залруулж, газар объектуудыг оруулаагүй гэх үндэслэлээр нийт 61078,9 м.кв газрыг нэмэгдүүлэхээр эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбилцолжуулсан цэгийг тодорхойлон, кадастрын зураг хийлгүүлэн хандахад нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн А/746 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Бат*******Адъяагийн эзэмшлийн газрын хэмжээг 141079 м.кв болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэн, шинээр гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан,
*******нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн А/746 дугаар захирамжаар Х.Б*******д олгосон 141079 м.кв газар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны А/190, 2015 оны А/482 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь өөр хоорондоо давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 17*******ны өдрийн 1/2704 дугаар албан бичиг, Нийслэлийн газрын мэдээллийн сангаас давхцуулсан байдлыг харуулсан зураг зэргээр тогтоогдсон байна.
4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Гуравдагч этгээдүүд болох нэр бүхий 32 иргэнээс тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалтаар дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ гаргах үед бусдын газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан нь тогтоогдсон, тэдгээрт газар олгосон маргаан бүхий захирамжууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3*******т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн байна.
4.1. Нэхэмжлэгч Х.Б*******аас “цогцолборын ногооны талбай хэсгээс эхлэн сагсны талбай, шийд, сандалууд, нарны сүүдрэвч” зэргийг давхцуулан газар олгосон үндэслэлээр 164,952 м.кв талбай бүхий газар байх ёстой гэж кадастрын зураг, байр зүйн план зураг үйлдэн маргаан бүхий актуудын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасныг хүлээн авах үндэслэлгүй.
4.1.1. Учир нь Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дүгээр тогтоолд дээр өмч хувьчлалаар олгосон 21 хөрөнгийн жагсаалт дотор дурдаж буй обьектуудын байршил, хэмжээг огт заагаагүй, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн нэгдсэн санд 1996 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтийн цаана, хуучин Солонго хүүхдийн зуслангийн цогцолборын газрын хэмжээ нийт 8 га газраар бүртгэгдсэн зэргээр үгүйсгэгдэж байна.
4.2. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх үйл ажиллагааг явуулсан нь нийтэд илэрхий, нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн А/746 дугаар захирамжид нэхэмжлэгч Х.Ба*******ийн газрын хэмжээг 141079 м.кв болгон эзэмшүүлснээс илүү 25,113 м.кв хэмжээгээр дахин нэмэгдүүлэн олгох үндэслэлгүй тул гуравдагч этгээд нарт ашиглуулахаар зөвшөөрсөн газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалгүй учир тэдэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
5. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээ, анх олгосон газрын кадастрын зураг дээр хэмжээнээс хангалттай нэмэгдүүлсэн, энэ хугацаанд маргаж буй “газрынхаа зүүн урдаас баруун хойд хүртэл уулын хяраар нь хангалттай тулгаж хашаалсан” нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “... хуульд үндэслээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.1. Хэдийгээр Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр сарын 24*******ний өдрийн 259 дүгээр тогтоолын хавсралтаар эд хөрөнгийн жагсаалтыг дурдсан боловч, тус газрыг Авто тээврийн газарт нийслэлийн Засаг даргын 1996 оны А/210 дугаар захирамжаар эзэмшүүлэхдээ гар схем зургаар 80000 м.кв буюу зарим хөрөнгийг оруулалгүй алдаатай зурагласан эсэх нь дан ганц захиргааны байгууллагаас шалтгаалаагүй, энэ нь хэрэгт авагдсан сансарын зургаар үгүйсгэгдсэн байна.
6. Харин гуравдагч этгээдэд олгосон газар нь бодит байдал дээр бусдын газартай давхцаагүй тохиолдолд захиргааны байгууллагыг шууд буруутгах боломжгүй, гэвч энэ хэргийн тухайд 1996 онд Авто тээврийн газарт захирамжаар олгогдсон 80,000 м.кв газар нь бодит байдал дээр байсан, өөрийн эзэмшил газраа хашаагаар тэмдэгжүүлсэн, эргэн тойрны газар нь бусдын эзэмшилд олгогдоогүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар орж байж нэхэмжлэгчийн маргаж буй 80,000 м.кв газар буюу улмаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн авсан 61,079 м.кв газар байх боломжтой, үүнээс өөр сул газар байхгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
6.1. Нөгөөтэйгүүр Төрийн өмчийн хорооны тогтоолоор дээрх Солонго зуслангийн цогцолбор нь 80,000 м.кв газрын хамт хувьчлагдаж, Засаг даргын захирамжаар газар нь баталгаажсан байсныг өмчлөгч нар нь уг хэмжээгээр нь өөрсдөө хүлээн зөвшөөрч шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
6.2. Иймээс гуравдагч этгээд нар өөрт олгосон газрыг эзэмших эрхтэй ба энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсний дагуу цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргаж, эзэмшил үүссэн гуравдагч этгээд нарын эрх хууль, ёсны ашиг сонирхол нь нэхэмжлэгчээс түрүүлж хамгаалагдах тул нэхэмжлэгчийн зорилго буюу анхан шатны шүүхийн дүгнэсэн “... илүү 25,113 м.кв хэмжээгээр дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн болон бодит шалтгаан тогтоогдоогүй” биелэгдэж гуравдагч этгээд нарт олгосон газрыг хүчингүй болгох боломжгүй.
7. Дээрх хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримт буюу дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчийн газрыг нэмэгдүүлсэн захирамжийг хэн ч үгүйсгээгүй энэ тохиолдолд 1996 оны А/210 дугаар захирамжаар олгогдсон газрын хэмжээ бодит байдалд хэд байсан, кадастрын зураг нь яаж хийгдсэн, яагаад ихэсгэж, багассан /газар эзэмшигчийн зүгээс хүсэлт гаргаагүй байхад/, янз бүрийн зөрүүтэй кадастрын зургууд хэрэгт авагдсан зэрэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй, учир нь нэгэнт захиргааны акт нь тухайн цаг үед хүчинтэй байсан, үүнийг нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрчилж, нэмэгдүүлсэн, захирамжид заасан хэмжээгээр газрыг тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэснийг буруутгахгүй, энэ талаар хэн ч маргаагүй энэ тохиолдолд гуравдагч этгээд нарт олгосон газрын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш болно.
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1*******д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг. Нэгэнт нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн А/746 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг 141,079 м.кв болгон нэмэгдүүлж, шинэчилсэн байхад /уг акт нь хууль ёсны/ тул түүний хувьд шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.
7.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16*******д “Нэгж талбарын дугаар” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг” гэж зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлж мэдээллийн санд бүртгэхдээ байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглэлээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын мэдээллийн санд бүртгэдэг тул нэхэмжлэгчээс хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй юм.
8. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН