| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шаазгай овогт Даваасүрэнгийн *******д холбогдох эрүүгийн 2115000000050 дугаартай, 163/2021/0069/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шаазгай овогт Даваасүрэнгийн *******, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, ..........оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*******ыг Булган аймгийн *******-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Задгай” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20-011452 дугаартай эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д, 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг тус тус зөрчин 82 ширхэг буюу 5.58м3 шинэс төрлийн мод бэлтгэн, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу Булган аймгийн *******-Өндөр сумаас Булган сум хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй 15-21 БУА улсын дугаартай “Hyundai porter2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.*******гийн өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлбөл надад өөр нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Ч.*******гийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Засаг даргын орлогч Жаргалсайхан над руу залгаад “модны гишүү хэрэгтэй байна” гэж утсаар ярьсан юм. Тэгээд би модны гишүү бэлтгэж байтал манай нутгийн залуу Идэрцог над дээр ирээд Жаргалсайхан дарга сая утсаар ярьлаа “модны гишүү болохгүй гэж байна, хуурай түлээ авъя” гэж хэлсэн. Тэгээд “манай гэрийн гадаа 2 портер түлээ байгаа, энийг оруулъя, намар болоход бэлтгэсэн модтой хүмүүс байгаа байх” гэж хэлсэн. Түүний дагуу ойн ангийн дарга ******* Уньт багт үйл ажиллагаа явуулдаг “ДДБТ” мод бэлтгэлийн аж ахуй нэгжийн захирал ******* гэх хүмүүстэй хоорондоо ярилцаж байгаад тус байгууллагын нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичигт мод тээвэрлэх гарал үүслийн бичиг өгсөн юм. Мод тээвэрлэх гарал үүслийн бичгийн эх хувийг сум дундын ойн ангийн дарга ******* бэлтгэж гарын үсэг зураад би хянаж баталгаажуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 32 тал/
Гэрч Б.*******ын өгсөн: “...Уг тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас та нар хаанаас мод бэлтгээд оруулж ирж байгаа талаар асуухад “бид Булган аймгийн *******-Өндөр суманд амьдардаг юм. Тэгээд намар бэлтгэсэн модоо ачаад хүнд зарах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад “ДДБТ” ХХК гэсэн аж ахуйн нэгжийн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгээд “та өөрийн бэлтгэсэн модоо ачиж яваа гэж хэлсэн атлаа мод бэлтгэх эрхийн бичиг чинь аж ахуйн нэгжийн мод бэлтгэх эрхийн бичиг байна” гэж хэлэхэд “тиймээ миний өмнө мод бэлтгэсэн эрхийн бичиг байгаа юм. Энэ мод бэлтгэх эрхийн бичгийг *******-Өндөр сумын ойн ангийн дарга *******, ойн байцаагч ******* нар хийж өгсөн. Булган аймгийн Засаг даргын орлогч Жаргалсайхан гэх хүн худалдаж авах гэж байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд би иргэн хүн өмнө нь бэлтгэсэн модонд байгууллагын мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан болохоор саатуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 35-36 тал/
Гэрч Б.*******ийн“...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал Булган аймгийн Засаг даргын орлогч Жаргалсайхан над руу утсаар залгаад “байгаль хамгаалагч ******* гэх хүнээс таны утасны дугаарыг авлаа, танай аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичигтэй талбайгаас цэвэрлээд гаргасан модны гишүү, үзүүр байгаа гэж байна 5 портер хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “манайд байгаа, авч болно” гэж хэлсэн юм. Жаргалсайхан дарга “үнэ хөлс нь хэд вэ?” гэхээр нь “надаас үнэгүй ав” гэж хэлсэн. Тэгээд Жаргалсайхан дарга “танайх Булган аймгийн төв рүү оруулж өгч чадах уу?” гэхээр нь “манай ажилчид буусан тиймээс Булган аймаг руу оруулж өгч чадахгүй” гэхэд “Уньт багийн иргэн Идэрцог гэх хүнтэй ярилцаад эргээд хариу хэлнэ” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал үдээс хойш Идэрцог манай гэрт ирээд Жаргалсайхан даргатай утсаар ярьлаа “модны гишүү хэрэггүй” гэж байна, модны зузаан зах болно гэж байна та өгч чадах юм уу?” гэж асуухаар нь би “болно” гэж хэлээд гэрээс гарч “энийг аваад яваарай гэж” хэлсэн. Тэгээд орой 17-18 цагийн хооронд шиг санаж байна. *******-Өндөр сумын ойн ангийн дарга *******, ойн байцаагч *******, Идэрцог нар хамт манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт Идэрцог мод тээвэрлэж явах машины улсын дугаар болон жолоочийн нэрсийг бичсэн цаас гаргаж ирээд ******* даргад өгсөн. Манай байгууллагын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичгээ би хуулбарлаж өгөөд би ажилтай байна гэхэд тээвэрлэх модоо зааж өгсөн биздээ гэж надаас асуухаар нь би “зааж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд ******* дарга ажилтай гэж хэлээд явсан. Идэрцог орой ирээд манай гэрийн гадаа байсан модны зах банзыг ачиж явахаар тохиролцсон ба тухайн орой ирж ачаагүй. Би маргааш нь *******-Өндөр сумын төв орох ажилтай явж байгаад орой гэртээ ирэхэд зах банзаа ачаагүй байсан болохоор нь би байгаль хамгаалагч *******гээс асуухад “Идэрцог тэд нар Булган аймаг руу явсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би болсон юм байх гэж бодоод өнгөрсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 38-39 тал /
Гэрч Г.*******ийн өгсөн: “...Би Жаргалсайхан дарга руу залгаад юу болсон талаар асуухад “Мээж уулыг тахих гэж байна. Нийт 10 портер мод хэрэгтэй байна. Уньт багийн байгаль хамгаалагч ******* утсаа авахгүй байна. Оройны 21-22 цагийн хооронд багтааж Булган аймаг руу явуулаач” гэж утсаар ярихаар нь би “надад энэ тухай хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд *******тэй ярилцаж байгаад “ДДБТ” ХХК-ийн талбайн тусгаарлалт хийгдсэн талбай байгаа энэ талбайгаас мод бэлтгээд явуулъя гэж надад ******* хэлсэн. Түүний дагуу бэлтгэсэн модонд гарал үүслийн бичиг бичиж өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 42-43 тал/
Гэрч П.Баасанжаргалын өгсөн: “...Манай нөхөр ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг орох гээд явсан юм. Тэгээд оройхон гэртээ ирсэн. Уньт багийн байгаль хамгаалагч ******* утсаар яриад “Булган аймаг руу түлээний мод оруулна гэж байна” гэж хэлээд гэрийн гадаа байсан өөрийн түлэх гээд намар бэлтгэсэн модоо өөрийн машиндаа ачаад Булган аймаг руу явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 45 тал/,
Шинжээч Б.Жавхлангийн өгсөн: “...Ойн тухай хуулийн 3.1.15 дугаар зүйлд зааснаар цэвэрлэгээний ажил гэж юуг хэлэх талаар тодорхой заасан байгаа. Мөн хуулийн 35.2 дугаар зүйлд иргэн хүн цэвэрлэгээний ажлын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол 3.1.15 дахь хэсгийг баримтлана гэж заасан байгаа. Мөн хуулийн 35.3 дугаар зүйлд зөвшөөрөл авсан иргэн өөр зориулалтаар мод бэлтгэж болохгүй гэж заасан байгаа, мөн хуулийн 35.4.1 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заасан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-61 тал/,
Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн инженер Б.Жавхлангийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №07 дугаартай:
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 941095 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 2823285 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-56 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ы яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай Уньт багийн байгаль орчны байцаагч ******* утсаар залгаад “Булган аймаг руу гэрээгээр мод оруулах гэж байгаа юм, чамд бэлтгэсэн мод байгаа юм уу?” гэж асуухаар нь би “гэрийн гадаа түлэх гээд намар бэлтгэсэн мод байна” гэж хэлсэн юм. Тэгтэл “чамд боломж байвал гэрийнхээ гадаа байгаа модоо ачаад Уньт баг руу оруулаад ирээч” гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн **-** БУА улсын дугаартай Пронтер-2 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад *******-Өндөр сумын Уньт багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “ДДБТ” ХХК гэх мод бэлтгэлийн хөрөө раман дээр очсон. Очиход ойн байцаагч ******* байсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг болон мод тээвэрлэх гарал үүслийн бичиг гэж хэлээд надад өгсөн. Уг модоо Булган аймаг руу оруул, Булган аймаг дээр хүн тосож авна гэж хэлсэн. Тэгээд Булган аймагт орж ирээд явж байтал цагдаа нар шалгаад саатуулсан тийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-100-101 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд заасан хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан атлаа илүү хэмжээгээр мод бэлтгэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн *******-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Задгай” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20-011452 дугаартай эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д, 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг тус тус зөрчин 82 ширхэг буюу 5.58м3 шинэс төрлийн мод бэлтгэн, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу Булган аймгийн *******-Өндөр сумаас Булган сум хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй **-** БУА улсын дугаартай “Hyundai porter2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.*******гийн өгсөн мэдүүлэг /хх-27 тал/, гэрч Ч.*******гийн өгсөн мэдүүлэг /хх-н 32 тал/, гэрч Б.*******ын өгсөн мэдүүлэг /хх-н 35-36 тал/, гэрч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-н 38-39 тал/, гэрч Г.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-н 42-43 тал/, гэрч П.Баасанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-н 45 тал/, шинжээч Б.Жавхлангийн өгсөн мэдүүлэг /хх-61 тал/, Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн инженер Б.Жавхлангийн дүгнэлт /хх-53-54 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Д.*******ыг Булган аймгийн *******-Өндөр сумын ** дугаар багийн нутаг “Задгай” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20-011452 дугаартай эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д, 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг тус тус зөрчин 82 ширхэг буюу 5.58м3 шинэс төрлийн мод бэлтгэн, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу Булган аймгийн *******-Өндөр сумаас Булган сум хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй **-** БУА улсын дугаартай “Hyundai porter2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.*******ы гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг Булган аймгийн *******-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Задгай” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20-011452 дугаартай эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д, 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг тус тус зөрчин 82 ширхэг буюу 5.58м3 шинэс төрлийн мод бэлтгэн, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу Булган аймгийн *******-Өндөр сумаас Булган сум хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй **-** БУА улсын дугаартай “Hyundai porter2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 941095 төгрөгийн шууд хохирол учирсан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөн тооцож 2823285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******ыг мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д, 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг тус тус зөрчин ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт битүүмжилсэн 9800000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 15-21 БУА улсын дугаартай “Hyundai Porter2” загварын тээврийн хэрэгсэл болон 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 82 ширхэг 5.58м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, хохиролд тооцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирлоос үлдэх хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаазгай овогт Даваасүрэнгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас байгаль экологид учирсан хохирол 2823285 /хоёр сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ........./ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9800000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter2” загварын тээврийн хэрэгсэл болон 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 82 ширхэг 5.58м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, хохиролд тооцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирлоос үлдэх хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР