| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн Э-т холбогдох эрүүгийн 2117000000070 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын аг, Баянхошууны ......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,
мөн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, Б овогт Ц-ийн Э /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-509 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Мг бусадтай хардан, улмаар түүний нүүрэн болон зүүн гаран тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, духны баруун тал, зүүн бугалга, шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-509 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Мг бусадтай хардан, улмаар түүний нүүрэн болон зүүн гаран тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, духны баруун тал, зүүн бугалга, шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үеэл дүүгийн нөхөр О гэх залуутай гэрийнхээ зүүн амбаарт 0,75 литрийн Алтантүрүү, 0,75 литрийн Хараа архийг цуг хувааж уусан. Ууж дуусаад О-ыг яваад өгөхөөр нь гэрлүүгээ ороод эхнэртэйгээ мөнгөнөөс болж маргалдсан. Тухайн үед согтуу байсан болохоор хийсэн үйлдлээ сайн санахгүй байна, ямар ч байсан эхнэртэйгээ нилээн маргалдаад уурандаа эхнэрээ хацар луу нь болон зүүн гар луу нь цохиж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд намайг хэлтэс рүү аваад явсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 52-т хуудас/
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө нөхөр Энхбаяр согтуугаар О гэх хүнтэй намайг хардаад гичий, банзал, янхан минь Бааяатай явалдаад байна уу гэх мэтээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би ах дүү нарыг нь дуудсан боловч ирээгүй. Тэгээд намайг 3-4 удаа толгой руу гараараа цохиж зодсон. Миний духны баруун дээд хэсэгт хөхөрч хавдсан байна. Зүүн талын гар хөхөрсөн. Тухайн үед гэрт манай бага 3 хүүхэд байсан, эгч Мын 2 хүүхэд болсон асуудлыг харж байсан. Тэгээд эгч М мэдэж цагдаад дуудлага өгсөн байна. Б гэх хүн нь Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирж манайд байж байгаад өнөөдөр буцсан юм. Б нь манай нөхөр Э-рын үеэл эгчийнх нь нөхөр байгаа юм. Өөр ямар нэг холбоо байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх 12-13, 27-р тал/,
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотод ажилтай явж байтал манай хүү миний гар утас руу видео калл хийж залгасан. Тэгээд автал та чимээгүй сонсоорой гэж хэлэхээр нь сонстол манай төрсөн дүү Мг нөхөр нь агсан тавьж зодоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Э-ыг аваад явсан гэж байсан. Урд өмнө нь 2021 оны 05 дугаар сарын дунд үед зодож хутга барьж дайрч байсан гэсэн. Ер нь бид нарт хэлэхгүйгээр зодож цохидог гэж хүүхдүүд нь хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ******* бид 2 багаасаа тоглож өссөн гэдгээрээ би маш сайн мэднэ, хүн чанарын хувьд төлөв даруу, ажилсаг найрсаг, 5 хүүгийн сайн эцэг гэж боддог. Энхбаяр хааяадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавих асуудал гаргадаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: *******ыг багаас нь мэднэ. Э нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-509 тоотод эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Одоо эхнэр нь жирэмсэн байгаа. Э нь ажилсаг, тусч, даруу найрсаг сайн хүү. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтэд:
- Э.Мгийн биед зүүн хацарт, духны зүүн талаар, зүүн бугалганд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 06 дугаар сарын 05-нд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, /хх-ийн 6-8, 10-11 -р тал/,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 62-67, 70-71, 82-88-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.М, гэрч Э.М, О.Н, Ч.Э нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №181 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000000070 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ