Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

 улсын яллагч Т.Түмэнжаргал, шүүгдэгч *******,*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт *******, Б овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт******* нарт холбогдох эрүүгийн 2017001200090 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял

-Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 -Нийслэлийн Баян-гол дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ний 428 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр суллагдсан,

 -Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай шиийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр суллагдсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт ******* /РД:............../,

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Ханангийн ............... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогттолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, нийт 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүлйийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг харицах чадвартай, Боржигон овогт******* /РД:............/,

 Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 22-нд Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг Баянбулагийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

 Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаарс арын 10-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний дөрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б. овогт******* /РД:......................./,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Яллагдагч ******* нь*******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Экосүмбэр хотхонд шинээр баригдаж байсан 2 давхар орон сууцнуудын хашаанд байх иргэн М.Аийн эзэмшлийн контейнер буюу агуулахад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч 6 метрийн урттай 20-ын турба 24 ширхэг, 6 метрийн урттай 32-ын турба 30 ширхэг, 6 метрийн урттай 40-ын турба 4 ширхэг, бүргэд хаалга 3 ширхэг, усны насос 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан 4.136.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн*******тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 7 хөл болгож эвдсэн 8 ямааны махыг хулгайлан 800.000 төгрөгний хохирол учруулсан, Яллагдагч******* нь *******той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Экосүмбэр хотхонд шинээр баригдаж байсан 2 давхар орон сууцнуудын хашаанд байх иргэн М.Аийн эзэмшлийн контейнер буюу агуулахад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч 6 метрийн урттай 20-ын турба 24 ширхэг, 6 метрийн урттай 32-ын турба 30 ширхэг, 6 метрийн урттай 40-ын турба 4 ширхэг, бүргэд хаалга 3 ширхэг, усны насос 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан 4.136.000 төгрөгний хохирол учруулсан, Яллагдагч******* нь *******той бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 7 хөл болгож эвдсэн 8 ямааны махыг хулгайлан 800.000 төгрөгний хохирол учруулсан,******* нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 54.000 төгрөгний үнэ бүхий ямааны цул мах, 130.500 төгрөгний үнэ бүхий үхрийн цул махыг хулгайлж нийт 184.500 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч ******* нь*******тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Экосүмбэр хотхонд шинээр баригдаж байсан 2 давхар орон сууцнуудын хашаанд байх иргэн М.Аийн эзэмшлийн контейнер буюу агуулахад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч 6 метрийн урттай 20-ын турба 24 ширхэг, 6 метрийн урттай 32-ын турба 30 ширхэг, 6 метрийн урттай 40-ын турба 4 ширхэг, бүргэд хаалга 3 ширхэг, усны насос 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан 4.136.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн*******тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 7 хөл болгож эвдсэн 8 ямааны махыг хулгайлан 800.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь *******той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Экосүмбэр хотхонд шинээр баргидаж байсан 2 давхар орон сууцнуудын хашаанд байх иргэн М.Аийн эзэмшлийн контейнер буюу агуулахад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч 6 метрийн урттай 20-ын турба 24 ширхэг, 6 метрийн урттай 32-ын турба 30 ширхэг, 6 метрийн урттай 40-ын турба 4 ширхэг, бүргэд хаалга 3 ширхэг, усны насос 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан 4.136.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч******* нь *******той бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 7 хөл болгож эвдсэн 8 ямааны махыг хулгайлан 800.000 төгрөгний хохирол учруулсан,******* нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод хашаанд байх иргэн Б.Нгийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгчинд байсан 54.000 төгрөгний үнэ бүхий ямааны цул мах, 130.500 төгрөгний үнэ бүхий үхрийн цул махыг хулгайлж нийт 184.500 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Д.Дарханбаатар,*******, Гүрбазар ах бид 4 хамт Гүр ахынд архи уусан. Тэр орой******* бид 2 Ханангийн эгнээнд Б.Нгийн хашаанд байх байшингийн вакум цонхыг түлхэж ороод хөлдөөгчнөөс 7 хөл болгож эвдсэн 1 ямааны мах хулгайлж аваад тэндээс цагаан өнгийн шуудайнд хийгээд******* бид 2 Төмөр замын 2 давхар байранд Баяраа гэдэг хүнд зарна гээд******* намайг дугуулаад явсан. Тэгээд төмөр замын байрны хажууд захын гадаа арьс шир авдаг Пүүнээгийн дүү Б, Т гэдэг 2 залуутай тааралдсан. Тэгээд******* өөрөө шуудайтай махаа аваад орсон, би гадаа нь зогсож байсан. Удалгүй Б Б Т нарын эхнэрүүдтэй гарч ирээд Т-ийн эхнэрийн машинтэй ХААН банкны АТМ дээрээс 50 000 төгрөг авсан. Тэгээд******* бид хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи авч уугаад******* надад 10 000 төгрөг өгсөн. ...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манайх Эко-Сүмбэр хотхоны дутуу баригдсан барилгын сахиулаар буусан. Тэр үед би малын хулгайн хэргээр цагдаа дээр шалгагдаж байсан, тэгээд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүх хурал болж 1 жилийн хорих ялаар шийтгүүлээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Х манайд ирсэн байсан бид 2 барилгын контейнарт юу байдаг юм үзье гээд цоожийг нь эвдээд онгойлготол үүдэнд нь хураалттай труба, 3 ширхэг бүргэд хаалга, хөрөө рам, усны насос зэрэг байсан, өөр цаагуур бас хураалттай эд зүйл байсан, түүнийг онгойлгож үзээгүй. Тэндээс 3 ширхэг хаалгыг тус бүрийг 40 000 төгрөгөөр, 7 ширхэг трубаг нийт 40 000 төгрөгөөр дугуй засварын А ахад зарсан. Мөн Заяат багшийн хүү Б-д 11 ширхэг трубаг нийт 50000 төгрөгөөр зарсан. Бас хуучин модны хөрөө рам байсныг Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин хазгар Сумьяагийн хүү гээд Мухарын худагт байдаг залууд 50000 төгрөгөөр тус тус зарсан. Зарсан трубанууд нь 6 метрийн урттай байсан. Бас үүдний орчим ус соруулдаг 1 ширхэг помп байсныг нь Х Э-од өгсөн. ЭрдэнэТоор хүн олуулж Х 20-30 ширхэг труба зарсан гэсэн, хэдэн ширхэг труба хэдэн төгрөгөөр зарсаныг нь би сайн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 247- 248-р хуудас/

2. Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дугаар сүүлээр шиг санагдаж байна би Тынд Шивээгээс ирсэн юм. Тэгэхэд Т манай хашаанд байгаа контейнарыг цоожийг нь эвдэж дотор нь юу байгааг үзлээ, бүргэд хаалга, труба байна авч зарах уу гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд контейнарт орж үзэхэд 3 ширхэг бүргэд хаалга, 2 нь гадуураа цаасан хайрцагтайгаа, 1 нь гялгар ууттайгаа байсан, шалаар нь 6 метрийн урттай 50-60 орчим ширхэг бүдүүн нарийн трубанууд байсан, би хэдийн труба гэдгийг мэдэхгүй байна. Бас үүдний орчим 1 ширхэг ус соруулдаг помп байсан, тэгээд 1 ширхэг хаалгыг нь Т бид 2 дамжлаад дугуй засварын А ахад зарсан, хэдээр зарсныг нь би сайн мэдэхгүй байна. Т өөрөө тооцоо хийсэн, надад хэлэхдээ 40000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэр мөнгөөрөө бид 2 шил архи авч уусан. Түүний маргааш нь 7-8 ширхэг трубаг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Угтах гэдэг залууг ачааны машинтай явж байхад нь гуйгаад А ахын гадаа аваачиж буулгаад бас зарсан, хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй байна архи авч уусан. Дахиад 2 хоногийн дараа 1 ширхэг бүргэд хаалгыг нь дамжлаад аваачиж А ахад зарсан, түүнээс хойш дахиад 2-3 хоногийн дараа үлдсэн хаалгыг бас Ад зарж мөнгөөр нь архи авч уусан. Тэр контейнарт байсан усны компыг аваад ЭрдэнэТод чи хэргэл гээд өгсөн. ЭрдэнэТ тэрнийг цааш нь зарсан эсэхийг би мэдэхгүй байна, тэгээд ЭрдэнэТоор мөн хэдэн ширхэг труба зараад өгөөч гэсэн чинь ЭрдэнэТ хөдөөний бололтой цагаан өнгийн портер машинтай залуу дагуулж ирсэн. Тэгээд 20 гаран ширхэг труба Т, ЭрдэнэТ бид 3 ачиж зарсан мөнгө нь 150 000 төгрөг болсон надад 40 000 төгрөг өгсөн, тэр 2 хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй байна. Бас нэг орой 4-5 хүн дагуулаад Т ирээд нилээн хэдэн ширхэг труба аваад явцгаасан. Хэнд хэдэн труба зарсаныг би мэдэхгүй байна маргааш нь Т согтуу 0,5 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 245-246-р хуудас/

3. Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаан мэдүүлэхдээ: Он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна. 2020 оны 06 дугаар сарын 26-ны үед шиг санаж байна манайх Ханангийн 137 тоотод амьдардаг. Манай баруун талын хашаанд мал махны ченж хийдэг Нямаа гэдэг хүнийх байдаг юм. Тухайн өдөр тэр айлынх эзгүй байх хооронд нь махаа хийдэг байшингийн хойд талын цонхоор танил *******ын хамт орж 1 ямааны эвдчихсэн мах хөргөгчин дотор байхаар нь таньдаг залууд аваачиж 50000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан мөнгөөрөө юм авах гэтэл дэлгүүр хаачихсан болохоор нь мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд Т Эко Сүмбэрийн барьж байгаа барилга руу явсан. Би харьж унтаж амарсан. Маргааш нь 25000 төгрөгөөрөө архи авч ууж дуусгасан. 2 хоногийн дараа дахин Нямаа эгчийн мах байх байшингийн арын цонхор нь орж 2 ширхэг бөндгөр мах аваад 1-ийг нь О.Э гэгчид 1 шил 0,75 литрийн архиар өгсөн. Нөгөө махыг нь Төмөр замын архи зардаг Отгоо гэдэг эгчид бэлэн мөнгөөр 22000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 23-24, 81-82-р хуудас/.

4. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Балданзасаг зах дээр мах худалдан борлуулах ажил хийдэг юм. Манай байгууллага буюу Балданзасаг зах дээр мах худалдан борлуулдаг хүмүүс нийлж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө Тэрэлжийн амралтын газар зугаалгаар яваад 2020 оны 07 дугаар сарын 01-ний 21 цагийн үед гэртээ ирсэн. Нөхөр бид 2 Төмөр замын 128 дугаар байранд амьдардаг бөгөөд маргааш нь Ханангийн 135 тоот хашаа байшингаа эргэхээр очиход манай байшинд хулгай ороод 30 орчим кг мах алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нөхөр бид 2 зугаалганд явахаасаа өмнө орой Балданзасаг зах дээр махаа янзлаад боож бэлдээд Ханангийн 135 тоотод байх байшингийнхаа хөргөгчинд аваачиж хийсэн юм. Хөргөгчинд 4 хонь, 5 ямааны мах шулаад 18 хэсэг болгон бөөрөнхийлж ороогоод хийсэн мөн үхрийн 40 орчим кг махаа 2 хувааж бөөрөнхийлөөд хийсэн байсан. Махаа баримжаагаар хэлж байна. Эдгээр махнаас бөөрөнхийлж боосон 1 боодол үхрийн, 2 боодол ямааны нийт 30 орчим кг мах алдагдсан байсан. Өмнө бас хэд хоногийн өмнө манай байшинд хулгай орсон байхаар нь цагдаад мэдэгдэхэд цагдаа ирж үзэхэд юм алга болоогүй юм шиг байсан тэгээд цагдаа явсны дараа хөргөгчөө үзэж байсан чинь өөр хөргөгчнөөс мах алга болсон байсан, 1 ямааны мах эвдээд хийчихсэн байсан тэр алга болсон байсан. Би алдсан махнаасаа 1 боодол ямааны мах болон 1 боодол үхрийн мах хүлээж авсан.

 Мөн 1 боодол ямааны мах болон өмнө алдсан 1 ямааны бүтэн махаа олж авч чадаагүй байгаа. Эдгээр махаа буцааж авмаар байна, мөн хулгай хийсэн этгээдэд хуулийн хариуцлаг тооцуулмаар байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16, 21-р хуудас/ 5. Гэрч Г.Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би эхнэр Б.Нгийн хамт Балданзасаг зах дээр мах худалдан борлуулаад 20 орчим жил болж байна. Балданзасаг захын ажилчид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө Тэрэлжрүү амралтанд яваад 07 дугаар сарын 01-нйи өдөр 21 цагийн үед Чойрт ирсэн. Эхнэр бид 2 төмөр замын 128 дугаар байранд байдаг бөгөөд зугаалганаас ирээд түлхүүрнүүдээ аваад Сүмбэр сумын 2 дугаар баг ханангийн 135 тоот хашаанд байх байшингаа эргэхээр очсон. Манай хашаанд хуучин дэлгүүр байсан хашаатай залгаа цагаан өнгийн байшингийн хаалга нь цоожтой байсан бөгөөд хойд талын цонхыг нь нээчихсэн байсан. Тэгээд тэр байшинд орохгүйгээр хашаанд байсан байшинд очиж үзтэл мөн хаалга нь цоожтой хэвээрээ урагшаа харсан цонхын зүүн талын цонхыг нь бас нээчихсэн байсан. Цонхнуудын түгжээг нь эвдээд онгойлгосон байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө явахдаа уг байшингуудын хаалга үүдийг нь түгжээд цонхыг нь мөн хааж түгжсэн юм. Тэгээд цагдаа нартай хамт хашаатай залгаа байсан байшиндаа орж үзтэл ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй байсан бөгөөд хашаанд байх байшинд орж үзтэл голын өрөөнд байсан цагаан өнгийн хөлдөөгчин дотор байсан үхрийн мах алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дүгээр хуудас/,

 6. Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ буюу Горгаз дээр ээлжтэй байсан, манай эхнэрийн найз Б-ын Г өглөө 10 цагийн үед надруу залгаад Э ахаа та хямдхан мах авах уу, бөндгөр мах байна 15.000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ирээд мөнгө ав гэсэн тэгээд Ганцэцэг манай ажил дээр такситай ирээд 15.000 төгрөг аваад явсан. Хэнээс хэдэн кг мах авсаныг би сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь гэртээ очоод үзтэл 7-8 кг орчим мах байсан. Тэр мах одоо манай гэрт байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

7. Гэрч Л.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад манай дүү Эын эхнэрийн найз Ганцэцэг бид 2 хашаанд гэрээ тойруулаад усны шуудуу ухаж байхад хашааны арын хаалгаар ногоон нүдтэй шар царайтай, 30 орчим насны залуу халамцуу, хүнсний скочоор ороочихсон бөндгөр 10 орчим кг цул мах тэвэрч орж ирээд хямдхан мах авах уу гэсэн, тэгэхээр нь Г Э руу залгаад хүн хямдхан мах зарах гэж байна гэж хэлсэн чинь Э ажил дээр ирээд мөнгө ав гэсэн. Тэгээд Ганцэцэг таксигаар Эын ажил дээр очиж 15000 төгрөг аваад нөгөө залууд авчирч өгсөн. Тэр залуу дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи авчраад Ганцэцэг тэр залуу бид 3 хувааж уусан. Тэр махыг би жижиглэж хоол хоолныхоор нь болгож хуваасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

1. Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын эхээр намайг ирж Үнэнсайханыхаас DDSH авахад манай контейнер зүгээр хэвийн байсан. Манай контейнерээс 2019 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр л юм алдагдсан байх гэж бодож байна... 2019 оны 11 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна манай нөхрийн ах С утсаар залгаад манай нэг контейнерийн хаалга нь нээгдсэн цоожийг нь мулт цохисон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цоож олоод цоожилчих гэж хэлсэн... Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөдр Чойрт ирээд контейнерээ үзтэл гагнаасыг нь тасдаад дотроос нь халаалтын паар буюу сантехникийн радъятор 236 ширхэг, 6 метрийн урттай 20 турба 24 ширхэг, 6 метрийн урттай 32 турба 30 ширхэг, 6 метрийн урттай 40 турба 4 ширхэг бүргэд хаалга 3 ширхэг, компрессор 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг зэрэг зүйлс хулгайлагдсан байсан... Хулгайд алдагдсан эд зүйлсээс 32 турба 7 ширхэг, 3 ширхэг бүргэд хаалгыг дугуй засварын А гэж хүнээс эргүүлэн авсан. Т тэр хүнд зарсан байсныг мэдэж олж авсан. Бүгд манай алдагдсан эд зүйлүүд мөн байсан... Мөн 20 турба 9 ширхэгийг З.Б гэх хүнд Т зарсан байсныг нь олж мэдээд эргүүлэн авсан. Мөн модны хөрөө рамаа эргүүлэн авсан... Би 16 ширхэг 32 турба, 24 ширхэг 20 турба, 4 ширхэг 40 турба, компероссер, 236 ширхэг халаалтын параа аваагүй байгаа одоо надад нийтдээ 4.868.000 төгрөгийн хохирол учраад байгаа. Би эдгээр эд зүйлээ Бүгд Найрамдах Хятад ард улсаас авч байсан одоо бол ямар нэгэн баримт байхгүй байна. Манай контенороос бас худгийн насос алга болсон байсныг нь би сүүлд мэдсэн юм гэхдээ худгийн насосоо буцаагаад авсан учир нэхэмжлэх шаардлага байхгүй гэж бодоод хэлээгүй өнгөрсөн... Одоо надад гомдол санал гээд байх юм алга. Хулгайд алдагдсан эд зүйлсээсээ зарим зүйлээ буцаагаад авсан байгаа. Надад өгөх юмгүй хүмүүсээс би юу нэхэмжлэх вэ дээ. Хийсэн хэрэгт нь таарсан ял шийтгэлээ авна биз дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 213-219 дугаар хуудас/, %

1. Иргэний нэхэмжлэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг бол санахгүй байна байна. А гуйн дугуй засварын тэнд явж байхад Т, Х хоёр 5 ширхэг турбаг дамжилчихсан явж байсан. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд тэр 2 надтай таараад энэ турбануудыг хямдхан зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдээр зарах юм дахиад хэдэн ширхэг байгаа нэмээд бөөнд нь өгье гэхээр нь 50.000 төгрөгөөр бүгдийг нь авъя гэхэд тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би О, Ү хоёртой цуг явж байсан бөгөөд 5 турбагаа гэрийнхээ хашаанд аваачиж тавьсан. Надтай бас Т явсан бөгөөд Х тэндээ үлдсэн. Бид хэд турбагаа манай хашаанд тавьчихаад Тоос үлдсэн нь хаана байгаа талаар асуухад Эко Сүмбэрийн баригдаж байгаа барилгын хашаанд байгаа гэж хэлсэн. Тэнд дагаад явж очиход Х 4 турба барьчихсан өөдөөс гараад ирсэн. Тэгээд үлдсэн 4 ширхэг турбагаа аваад Үйтүмэн, О нартай хамт манайх руу явсан. Т, Х 2 тэндээ надаас 50.000 төгрөг бэлнээр аваад үлдсэн... Хулгайн зүйл гэдгийн мэдсэн бол авахгүй байсан. Тыг цалингийн оронд авсан гэхээр нь би итгэчихсэн юм... Т, Х нараас 50.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 221-22 дугаар хуудас/, %

1. Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна ******* нь нэг танихгүй залуугийн хамт манай дугуй засвар дээр ирж уулзсан. Уулзахаар ирэхдээ тэр хүрэн өнгийн бүргэд хаалгыг дамжлаад ирсэн байсан. Тэр хаалга цоо шинээрээ гадуураа үйлдвэрийн багалаа боодолтойгоо байсан. Т надад хэлэхдээ “ажлын газар цалингаа өгөхгүй оронд нь энэ хаалгыг өгсөн та авчих” гэхээр нь би 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний дараа бас манай хашааны үүдэнд үдэш оройгоор 7 ширхэг турба авчраад тавьчихсан байсан. Намайг дуудахаар нь гараад ирэхэд шинэ турбанууд ав гэхээр нь би бас л ямар учиртай юм бэ? гэхэд танд ямар ч асуудал үүсгэхгүй, та зүгээр л авчих гээд байсан. Тэгэхээр нь би 7 ширхэг турбаг нь нийтэд нь 40.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгөөд явуулж байсан. Түүнээс хойш 3, 4 хоногийн дараа Т нөгөө залуугийн хамт мөн л шинэ бүргэд хаалга дамжлаад хүрээд ирсэн бас л өмнөхийн адил зүйл хэлээд надад тэр хаалгыг 80.000 төгрөгөөр зарсан... Үүнээс 7, 8 хоногийн дараа мөн 1 ширхэг бүргэд хаалга Т нөгөө залуутайгаа дамжлаад ирэхээр нь би авахгүй ээ наадах чинь ер нь ямар учиртай чи хаанаас авчраад байгаа юм чи ер нь их сэжигтэй байна гэхэд ямар ч асуудалгүй гээд байсан. Мөн Т надад таныг л лав хэрэгт хийчихгүй гээд байсан. Тэгээд би авахгүй гэхэд юу ч гэсэн энд үлдээчихье гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш дахиж ирээгүй... Хаалга болон турба зарахаар над дээр ирэхдээ харанхуй болсон хойно ирдэг байсан. Түүнээс 200.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 224- 225 дугаар хуудас/,

%1. Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сард байхаа Чойрын төв дээр явж байхад Чандмань дэлгүүрийн хажууханд ЭрдэнэТ гэж зүс таних залуу таараад “та худгийн насос авах уу? Би зарна шүү” гэж хэлээд намайг хаягийг нь сайн санахгүй байна Ванчин гэх айлд дагуулж очоод 1 метр гаран өндөртэй нэлээд хүнд насос гаргаж ирээд надад тогонд залгаж үзүүлээд ажиллаж байхаар нь би нас гүйцсэн 2 эр хонь өгье гэж тохироод би авахаар болсон. Тэгээд тэр өдрөө ЭрдэнэТ Ванчигийг машинтай нь гуйгаад хөдөө манай гэрлүү яваад худгийн насосоо аваад 2 хонио аваад явсан. ЭрдэнэТ тухайн насосийг надад зарахдаа миний юм байгаа юм гэж байсан... насосыг би 2020 оны 03 дугаар сард байх Цагдаагийн Батхуягт авчирч өгсөн. Би өөрийнхөө өгсөн хонийг буцааж аваагүй байгаа... 2 хонины үнэ болох 300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 228 дугаар хуудас/,

 %1. Иргэний нэхэмжлэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны сүүлээр байх яг хэзээг нь одоо санахгүй байна. Чойрын төв дээр явж байхад зам дээр ******* гар өргөөд зогсож байсан. Би тухайн үедээ 58-60 ГСА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд зогсоод уулзсан чинь турба ачаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд Экосүмбэрийн баригдаж байгаа барилгын хашаанд очоод ямар турба юм бэ? гэсэн чинь 6 метр урттай турба гэсэн. Тэгээд би ийм урт юм бол миний машинд ачиж болохгүй юм байна. Миний машин бардактай гэсэн чинь тэгвэл энийг ачна гээд 1 хуучин доогуураа ногоон өнгийн хөрөө рам ачаад тэрийгээ барьцаанд тавина гэсэн тэгэхээр нь би надад зарчих гэсэн чинь тэг тэг гээд Сүмбэр сумын 6 байшинд байдаг Б гээд мужаан залуугийн гадаа очоод гэрээс нь залгуур гаргаж ирээд залгаж үзсэн чинь ажиллахгүй байхаар нь би авахаа болилоо гэсэн чинь 50.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь 50.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд авсан. Тэгээд би хөрөө рамаа Б гээд мужаан залууд юу нь эвдэрсэн байна үзээд өгөөрэй гээд гэрт нь үлдээсэн. Тэгээд тэрнээс хойш авах гээд зав гарахгүй явж байгаад 2020 оны 2 дугаар сард байх цагдаагаас хулгайн эд зүйл худалдаж авсан байна гэж дуудаад мэдүүлэг өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 231 дүгээр хуудас/,

%1. Гэрч Ө.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...М.Аийн барилгын өмнө талд нь байсан контейнерт нь барилгын турба төмөр, мод, барилгын материалууд зэрэг баахан зүйлсийг дүүргээд гаднаас нь цоожлоод, доод хэсгийг нь Сонинбаяраар гагнуулж байхад нь би хажууд нь байсан... одоогоос 8 хоногийн өмнө би М.Аийн барилга дээр ирж үзэхэд контейнерийг цоожлоод явсан байсан. Харин манаач нар нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 236-237 дугаар хуудас/ %1. Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд “...Одоогоос 20 гаран хоногийн өмнө өдрийг нь санахгүй байна манай ах С утсаар яриад танай контейнерийн хаалга нээлттэй байна. Гагнаасыг нь таслаад цоожийг нь эвдсэн байна ирж үз гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө байсан болохоор ирж чадаагүй. Удаагүй явах гэтэл Дарханд байдаг эхнэрийн аавын дүү нь нас бараад ирж чадаагүй чигээрээ Дархан явсан. 2019 оны 11 дүгээр сарын 26-нд ажил явдал дуусаад Чойрт ирэхэд амралтын өдөр байсан болохоор цагдаад хэлээгүй контейнерийн хаалгыг цоожлоод явсан. Тэр үед манай контейнерээс баахан эд зүйл хулгайд алга болсон байсан. 29-ний өдөр манай эхнэр буцаж Чойрт ирж цагдаад гомдлоо гаргасан... Контейнерт 40, 32, 20-ын 6 метрийн урттай турбанууд, модны хөрөө рам харуултайгаа, дөрвөн бүргэд хаалга, шинэ комперооссер, халаалтын буюу сантехникийн радъятор зэрэг зүйлс байсан яг хэдэн ширхэгтэй байсныг сайн санахгүй байна... Тоо ширхэгийг нь манай эхнэр М.А сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 238-240 дүгээр хуудас/, %

1. Гэрч Э.ЭТ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхэн үе шиг санаж байна. Т, Х 2 турба авах хүн байна уу? Гэсэн тэгэхээр нь би хуучин каракулын хашааны хажууд цэнхэр өнгийн портер машинтай ах, эгч 2 явж байхаар нь турба авах уу гэж асуухад үзье гээд хамт дагуулж Тын манаачаар ажиллаж байгаа Экосүмбэрийн хашаанаас очиж 6 метрийн урттай 32-ын турба 20-30 ширхэгийг нийтэд нь 150.000 төгрөгөөр зарсан. Тэр ах, эгч 2 мөнгийг нь Т, Хишигээ бид гуравтай хамт явж Андууд дэлгүүрийн АТМ-ээс мөнгийг нь авч өгсөн... Хашааныхаа гадаа гаргаад ирчихсэн байсан... Бас надад 1 усны помп гээд зүйл зарж мөнгө болгож аваарай гээд тэр хашаанд байгаа баригдаж дуусаагүй байшингаасаа гаргаж өгсөн. Тэрийг нь би хөдөөний Г гэж хүнд 2 хониор зараад 1 хонийг нь Балдан засаг зах дээр ченжид өгсөн, нэгийг нь гэртээ нядалж идсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 243-244 дүгээр хуудас/,

%1. Гэрч Э.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 сард л байх сар, өдрөө сайн санахгүй байна Отгонбаатар, Б бид гуравыг А гуайн дугуй засварын дэргэд явж байхад миний танихгүй 2 эрэгтэй хүн турба дамжилчихсан явж байсан бөгөөд Баас авах уу? гэхэд Б авъя гэж хэлж байх шиг байсан. Тэр 2 хүн 5 ширхэг турба дамжилсан явж байсан бөгөөд бид хэд Б-ны худалдаж авсан 5 турбаг гэрт нь хүргэж өгсөн. Бид 3 дээр турба зарсан 1 эрэгтэй нь хамт явсан. 1 нь тэндээ үлдсэн. Бы хашаанд 5 турбаг аваачиж тавьсны дараа эргээд бид 4 Экосүмбэр хотхоны баригдаж дуусаагүй барилгатай хашаанд ирсэн бөгөөд бидэнтэй явалгүй үлдсэн эрэгтэй хашаанаас 4 ширхэг турба барьчихсан өөдөөс гараад ирсэн. Батка түүнийг худалдаж аваад 50.000 төгрөг өгсөн шиг санагдаад байна. Ямар ч байсан мөнгийг нь бэлнээр тоолоод л өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 2 дугаар хуудас/,

%1. Гэрч О.Үнэнсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 сард нэг хөдөө яваад ирэхэд 2 контейнерийн урд талын зүүн тийш харсан контейнерийн хаалгыг хөшчихсөн байсан. Түүнийг Сайнбаярын ах Сонинбаяр мэдсэн байсан бөгөөд надад хэлсэн. Тэр хааяа хааяа манай хавиар явж контейнеруудыг давхар хардаг байсан. Би тэгэхээр нь Т л аваа биз гэж хэлсэн. Сонинбаяр Сайнбаярт хэлсэн байсан. Тэгээд удалгүй Сайнбаяр ирж үзээд цагдаад мэдэгдсэн. Тухайн контейнерийг гагнаад цоожилсон байсан. Намайг эзгүй хойгуур Т тухайн контейнерийн хаалгыг нээж дотор нь байсан эд зүйлүүдээс авсан байсан. Хулгайд алдагдсан эд зүйлүүдийг *******,******* нар манай гэрээс тог гаргаж тасдагчаар хаалганы гагнаасыг тайлж бусдад зарсан байсан. Энэ талаар Т өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 5-6 хуудас/,

%1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт /хх-ийн 2 дугаар хавтас 30-32 дугаар хуудас, %1. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 2 дугаар хавтас 34 дүгээр хуудас/, %1. Үнэ тогтоох комиссын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай усны насосыг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 2 дугаар хавтас 47 дугаар хуудас/, %1. Хөрөө рамыг хураан авч,үзлэг хийсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлт /хх-ийн 2 дугаар хавтас 48-51 дүгээр хуудас 22. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2 дугаар хавтас 54-56 дугаар хуудас/

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шижнилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 009/009 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Д.Бөөс хурааж авсан гутлын мөр нь гэрэл зургийн үзүүлэлтийн 2 дахь хуудасны 4-р нүүрэнд 9х12см хэмжээтэй 3 гэрэл зураг байх ба түүний дооод хэсэгт Зураг №10. Гутлын мөр-7 гэсэн тайлбартай, хулдаас болон плитан дээр үүсгэгдсэн гутлын мөртэй хэмжээ болон ерөнхий шинж тэмдэгүүдэрээ тохирч байна. Онцлог шинж тэмдгүүдийг гэрэл зургаа үзнэ үү. Жич: Шинжилгээнд ирүүлсэн обьектыг дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтийн хамт бүрэн хүлээлгэн өгөв. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /1-р хх-ийн 149-151-р хуудас/

 23. Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 43 дугаар хуудас/, 24. Шүүгдэгч Х.Хгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

25. Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно. Прокуророос шүүгдэгч *******, Х.Х,******* нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч *******, Х.Х,*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Иймд шүүгдэгч *******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Хг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, Х.Х,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч *******, Х.Х,******* нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүгдэгч *******, Х.Х,******* нарыг гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, бусдад учирсан хохиролийн хэмжээ, хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл, ангийн хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ. Шүүхээс шүүгдэгч *******, Х.Х,******* нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирол хэмжээ, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан саналын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэснийг хүлээн авч өршөөлийн хуулинд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь 2021 оны Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт, 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар шүүгдэгч нар нь маргаагүй, тодорхой оршин суух хаягтай байх тул оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэлээ. Шүүгдэгч******* нь урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч ******* 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2 сар 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.Х,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.А шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн 139 000 /нэг зуун гучин есөн мянга/ төгрөгийг хохирогч Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Б.Нд олгох, Шүүгдэгч *******, Х.Х нараас хувь тэнцүүлэн иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1 дүгээр баг ХБ-ийн 8-1 тоотод оршин суух Хөх мандир овогт З-ай Бд 50.000 төгрөг олгох, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 5 дугаар баг, Өвөр цагаан гэх газар оршин суух Тугчин овогт Б-рын Г-т 300.000 төгрөгийг олгох, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Мухар гэх газар оршин суух Алаг Адуут овогт С-ийн А-д 50000 төгрөгийг олгох, Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2 дугаар баг САА-н 53 тоотод оршин суух Боржигон овогт Г-ын Ад 200.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 496 /дөрвөн зуун ерөн зургаа/ цагийн ялыг өршөөн хэлтрүүлсүгүй.

2. Шүүгдэгч Шарнууд овогт *******ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Борлууд овогт*******г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн*******ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт *******ыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт*******г 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн*******ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Х.Х,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч Х.Хг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч*******ийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, Х.Х,******* нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Х.Х,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгч Х.Х,******* нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******, Х.Х нараас 50.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг ХБ 8-1 тоотод оршин суух Хөх мандир овогт Заяатын Бд, шүүгдэгч *******, Х.Х нараас 200 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2 дугаар саг САА-н 53 тоотод оршин суух Боржигон овогт Г-ын Ад, шүүгдэгч *******, Х.Х нараас 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 5 дугаар баг, Өвөр цагаан гэх газар оршин суух Тугчин овогт Б-ын Г-т, шүүгдэгч *******, Х.Х нараас 50 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 6 дугаар баг Мухарт гэх газар оршин суух иргэний нэхэмжлэгч Алаг адуут овогт Сумъяагийн Ариунболдод тус тус олгох, Шүүгдэгч *******,******* нараас 800 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Б.Нд, Шүүгдэгч*******өөс 39 000 /гучин есөн мянга/ төгрөгийг гаргаж хохирогч Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 135 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Б.Нд тус тус олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Х.Х,******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ