Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Бйн Бд холбогдох эрүүгийн 2117000560076 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-нд  Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн авто тээврийн төвд техник хяналтын үзлэгийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг 4 дүгээр байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б...... овогт Б-н Б /РД:.........../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний орой 21 цгаийн үед “Номин карт” ББСБ-ын нэр дээр байх өөрийн эзэмшлийн 70-31 УАЕ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх хэсэгт заасан “...жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн У.Б жолоодож явсан Б-н У-н нэр дээр байх өөрийнх нь эзэмшлийн Субару Имприза маркийн 07-73 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас У.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, У.Б эзэмшлийн Субару Имприза маркийн 07-73 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.138.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний орой 21 цгаийн үед “Номин карт” ББСБ-ын нэр дээр байх өөрийн эзэмшлийн 70-31 УАЕ улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх хэсэгт заасан “...жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн У.Б жолоодож явсан Б.У нэр дээр байх өөрийнх нь эзэмшлийн Субару Имприза маркийн 07-73 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас У.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, У.Б эзэмшлийн Субару Имприза маркийн 07-73 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.138.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 21-ны орой 22 цагийн орчим гэрээсээ гараад Номин карт ББСБ-ын нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн 70-31 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ажил дээрээ очиж мэдээ явуулах гээд гарсан. Тэгээд Хонхорын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр зүүн талаас нь ирээд зогссон. Ногоон гэрэл асаад хөдөлсөн би зүүн гар тийш эргэх байсан болохоор  урдаас нэг машин ирж байсныг өнгөрөөгөөд зүүн гар тийш дараад эргэсэн чинь ард нь явсан машиныг харалгүй мөргөсөн, би гэртээ унтаж байгаад гэнэт гарсан тул жаахан нойрмог явж байсан юм. Тэгээд машинаасаа буугаад ирсэн чинь өөдөөс нэг ах буугаад ирсэн. 07-73 ГСА улсын дугаартай Субару Имприза макийн машин байсан. Машиных нь урдаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд замын хажуу руу гараад зогссон. Тэгээд тэр ах цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд эмнэлэг дуудаад нөгөө хүүхдийг эмнэлэг аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 132-р хуудас/

2. Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

 2021 оны 07 дугаар сарын 01-ны орой 22 цагийн үед манай нөхөр У луу манай хадам аав Б залгаад Хонхорын 4 замын гэрлэн дохион дээр машин ирээд мөргөчихлөө гээд утсаар ярихаар нь би нөхрөөсөө утсыг нь аваад чанга яригч дээр нь тавиад ярьсан чинь аав нь дэнжийн хашаанд очоод Хонхор луу харих гээд яваад 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр машин хажуунаас мөргөчихлөө гэсэн. Манай охин А болон О нарыг эмнэлэг аваад явсан аав нь араас нь эмнэлэг дээр иртэл оруулахгүй эмнэлгийн гадаа хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Ууганбаярын хамт хотоос гарсан. Аав нэг эмчтэй яриулсан тэр эмч хэлэхдээ охины чинь гар нь хугарсан гипс тавьсан байгаа тайвшруулах тариа хийсэн толгой биед нь ил шарх байна. Рентген зураг дээр тархи  доргисон нь мэдэгдэж байна гэсэн...Б манай охины эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөөр тохирсон байгаа. Одоогоор манай охины биеийн байдал сайн байгаа, гарын гипс нь авагдаагүй байна. Гарын гипсыг авахаар цаашид эмчилгээ хийлгэх эсэх нь шийдэгдэнэ. Бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-29-р хуудас/

3. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 01-ний орой 21 цаг өнгөрч байхад өөрийн охин О, ач охин А нарын хамт 07-73 ГСА улсын дугаартай Субару Имприза маркийн тээврийн хэрэгслээр Өгөөмөрийн 159 тоотоос хөдлөөд Хонхор орох гээд явж байгаад хэлмэгдэгсдийн хөшөө уруудаад гэрлэн дохион дээр ирж зогссон юм тэгэхэд миний урд нэг жижиг тэрэг зогсож байсан. Ногоон гэрэл асаад урд зогсож байсан машин хөдлөөд би араас нь хөдөлсөн юм. Хөдлөөд харахад Хонхор чиглэлээс дээшээ гарах гэж байгаа бололтой 2-3 машин цувраад хөдөлж байгаа харагдсан тэгээд би хөдлөөд 4 замын уулзварын голд иртэл нэг машин хажуугаар зөрөх гэж байна гээд хартал хажуунаас ирээд мөргөчихсөн, би шууд чигээрээ Хонхор орох гээд явж байсан ямар нэгэн эргэх үйлдэл хийх дохио өгөөгүй. Намайг мөргөсөн машин бас ямар нэг дохио өгөөгүй би чигээрээ дээшээ явах гэж байна гэж бодсон. Тэгээд машинаасаа 2 хүүхдээ буулгаад замын хажууд гаргатал манай ач охин гараа бариад уйлаад байсан. Би цагдаад дуулага өгөөд машин дээр очтол цагаан өнгийн 07-31 УАЕ улсын дугаартай машины жолооч буугаад ирчихсэн ахаа уучлаарай гээд зогсож байсан. Тэгээд ач охин Агийн аав ээжид болсон асуудлын талаар утсаар залгаж хэлсэн...Надад одоо гомдол санал байхгүй. Миний хохирлын үнэлгээний 1.138.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дугаар хуудас/

4. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Тэгээд хэлмэгдэгсдийн хөшөө өнгөрөөд гэрлэн дохион дээр зогсож байхад урд нэг жижиг тэрэг зогсож байсан. Ногоон гэрэл асаад урд байсан машин хөдлөөд араас нь аав хөдөлсөн юм. Хөдлөөд 4 замын уулзвар дээр иртэл нэг машин хажуунаас ирээд мөргөчихсөн. Яг ямар машин байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаан өнгийн машин байсан. Аав машин бариад би 2 настай дүү Аг өвөр дээрээ суулгаад машины урд суудалд сууж байсан. Тэгээд би дүүгээ аваад машинаас буутал дүү уйлаад байсан. Аав цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирээд үзүүлсэн чинь дүүгийн гар нь гэмтэлтэй байж магадгүй гээд рентген зураг авхуулсан чинь баруун гар нь хугарсан байна хот руу яаралтай явах шаардлагатай  гэж байсан. Би гайгүй байсан болохоор Чойрын эмнэлэгт үзүүлээгүй, харин Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлж зураг авхуулсан. Эмч нь одоогоор гайгүй байна ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний биед ямар нэг гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

5. Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

Миний нэр дээр 07-73 ГСА улсын дугаартай Субару Имприза маркийн машин байдаг. Би уг машиныг 2013 онд аавдаа худалдан авч  өгөхдөө өөрийнхөө нэр дээр авч байсан тэгээд  нэр усаа шилжүүлээгүй байгаа. Одоо манай аав Б унаж хэрэглэж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай аав унаж яваад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг  Хонхорын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр  авто машинтай мөргөлдсөн байсан. Тухайн өдөр манай охин А аавтай хамт тус машинд сууж яваад баруун гарын далд хугарал гэмтэл аваад одоогоор эмчилгээ хийгдэж байна. Тус машин нь миний нэр дээр байдаг боловч манай аав Бат-Эрдэнийн өмч мөн байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай аав Б нэхэмжлэх асуудлаа ярих байх... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/

6. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 01-ний орой манай нөхөр ******* гэртээ унтаж байгаад 21 цаг өнгөрч байхад босож ирээд ажил дээрээ очиж мэдээ явуулна гээд гарсан. Тэгээд нэг их удалгүй  4 замын уулзвар дээр машинтай мөргөлдсөн талаараа надад утсаар хэлсэн. Би 22 цаг өнгөрч байхад очиход машиныг нь 4 замын уулзвар дээрээс холдуулж байсан. Манай нөхөр Б надад хэлэхдээ би зүүн гар тийшээ эргэх гэж байгаад чигээрээ явсан машиныг мөргөчихсөн, мөргөлдсөн машин дотор бага насны хүүхэд байсан гэхээр нь би эмнэлэг дээр очоод эмчтэй нь уулзсан чинь тухайн хүүхдийн гаранд гипс тавих шаардлагатай гэхээр нь би аптекаас хөвөн, марль гипс авчирч өгсөн. Тухайн өдөр Б архи согтууруулан ундааны зүйл уугаагүй байсан. Орой ажлаасаа 18 цаг өнгөрч байхад ирээд хоолоо идчихээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд л гэнэт ажил дээрээ очиж мэдээ явуулах ёстой гээд гэрээсээ гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/

7. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай дүгнэлтэд:

- У.Агийн биед баруун гарын бугалга ясны  доод хэсгийн зөрүүгүй далд хугарал, зүүн өвдгөнд цус хуралт, духанд, хүзүүнд зулгаралт гэмтлүүд учирчээ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчиллээр үүсгэгдэнэ.

Баруун гарын бугалга ясны доод хэсгийн зөрүүгүй далд хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

зүүн өвдгөнд цус хуралт, духанд, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь бүгд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

8. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаартай дүгнэлтэд:

1. У.Б биед дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн өвдөгт цус хуралт, зүүн тохой, зүүн бугалганд зулгаралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/,

10. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Оын биед дагзанд цус хуралт, духанд зулгаралт, баруун тохой орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/,

11. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтэнд:

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.17-д Зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний тухай хуулийн 3.1.6-д заасныг, /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хэрэнгийн хохирол учрахыг гэж тодорхойлжээ./ Иймээс уг тохиолдол нь зам тээврийн осол мөн гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд У.Б нь Субару Имприза маркийн 07-73 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 70-31 УАЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 70-31 УАЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.4. Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гарт тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /хх-ийн 68 дугаар хуудас/

12. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 6-13 дугаар хуудас/,

13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,

14. Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 74-75, 80-81 дугаар хуудас/

15. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар  /хх-ийн 97-101 дугаар хуудас/

16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Б, Б.Ж, Б.О, гэрч Х.А нарын мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №198 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв. Ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б-н Бг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ