Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* Наран багт төрсөн. 1965 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж, 1977 оноос урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар орж ажиллаад, 1979 оноос 1982 онд цэргийн алба хаагаад 1982 оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс урчуудын эвлэлийн салбарт зураачаар орж ажиллаад, 1991 оны 10 дугаар сарын 15-нд урчуудын эвлэлээс гарсан тул одоог хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн онуудын тушаал олдохгүй байгаа. Мөн шүүхэд бичиг баримт бүрдүүлж яваад хөдөлмөрийн дэвтрээ хаясан, зарлуулаад олдохгүй байгаа. Ажиллах хугацаандаа Герман улс руу 45 хоногийн томилолтоор 1986 онд явж байсан. Мөн сургуульд анги тохижуулах буюу самбар янз бүрийн зүйл хийж өгдөг байсан. Тэгээд анги хамт олны зүгээс баярын бичиг өгдөг байсан. Тиймээс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаартай “...аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж байсан ******* 1986 оны 1-9 дүгээр сар, 1987 оны 1-8 дугаар сар, 11 дүгээр сар, 1988 оны 1-9 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1989 оны 1-5 дугаар сар, 7-9 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1990 оны 1-7 дугаар сар, 9 дүгээр сар, 11-12 дугаар саруудад цалин авсан тухай” цалингийн лавлагаа /хх-4/,

огноогүй фото зураг нэг ширхэг /хх-11/,

Говь-Алтай аймгийн Дарив сумын Намын үүр, Ундрал нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1982 онд “...намын анхан шатны шийдвэр биелүүлэх ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж олгосон...” дурсамж /хх-12/,

Говь-Алтай аймгийн Алтай хотын 2-10 жилийн дунд сургуулийн 6Б ангийн хамт олноос 1983 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “...ангиас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцож тусалж байдагт ...” олгосон баярын бичиг /хх-13/,

Говь-Алтай аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 7Б ангийн хамт олноос 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “...ангиас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцож тусалж байдагт ...” олгосон диплом /хх-14/,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Талдахь гэрэл нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “...сумд явагдсан ...үзүүлэлтийн сургуулийн бэлтгэл ажилд өөрийн авьяа чадвараа дайчлан ажилласанд...” олгосон баярын бичиг /хх-15/,

Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбар 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...үүргээ нэр төрөл, чанарын өндөр үзүүлэлтээр биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасанд...” олгосон баярын бичиг /хх-16/,

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын бүрэн биш дунд сургуулиас 1985 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “...өнгө үзэмж, утга агуулга сайтай олон шилдэг бүтээл туурвиж өгсөн явдалд...” олгосон баярын бичиг /хх-17/,

Монгол Германы залуучуудын 2 дугаар их наадамд жуулчин төлөөлөгчөөр оролцохоор 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгосон 44 дугаартай албан томилолтын үнэмлэх эх хувь /хх-18/,

БНМАУ-ын Уран сайхны фондын хорооноос 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “...зарласан уралдааны болзол, уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлсэн тул” олгосон баярын бичиг /хх-19/,

Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын захиргаанаас 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “...авсан амлалт үүргээ нэр төртэй биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасанд...” олгосон сайшаалын үнэмлэх /хх-20/,

Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...хорооны ажлын буланг шинэчлэн тохижуулахад идэвхтэй оролцсон явдалд...” олгосон талархал /хх-21/,

Ардын армийн 256 дугаар ангиас 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “...цэргийн шинэ мэргэжилд суралцах үүргээ амжилттай биелүүлсэн явдалд...” олгосон баярын бичиг /хх-22/,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын клубын зөвлөлөөс 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “...байгууллага болон сум орныг тохижуулахад өөрийн авьяас чадвараа дайчлан ажилласанд...” олгосон баярын бичиг /хх-23/,

Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын огноогүй, “...бүх ард түмний социалист уралдаанд өндөр амжилт гаргасанд талархаж...” олгосон баярын бичиг /хх-24/,

Огноогүй фото зураг 1 ширхэг /хх-25/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай тус архивын сан хөмрөг хадгалагдаж байгаа баримтад аймгийн урчуудын эвлэлийн даргын тушаалууд шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй гэсэн тодорхойлолт /хх-26/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай “...аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж байсан ******* 1982 оны 9-10 дугаар сар, 12 дугаар сар, 1984 оны 7-12 дугаар сар, 1985 оны 1-12 дугаар саруудад цалин авсан тухай” цалингийн лавлагаа /хх-48/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 390 дугаартай “...аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж байсан ******* 1991 оны 7 дугаар сард амралтын олговор бичигдсэн тухай” цалингийн лавлагаа /хх-55/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж,

шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 896 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29, 31-37/,

шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 956 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-49, 51-53/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын архивын баримтад мэдээлэлд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хадгаламжийн нэгж дугааргүй цагаан өнгийн хавтастай нийт 11 хавтас баримтад мэдээлэлд байгаа нэхэмжлэгчийн ажилласан хоног, авсан цалингийн талаарх мэдээлэл 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай архивын лавлагаанд бичигдсэн 1982, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад авсан цалин хөлс тохирч, ажиллах хугацаандаа хөдөө сумдад ажилласан томилолт архивын баримтад эх хувиараа байсан бөгөөд 1983 оны 7-12 дугаар саруудын цалингийн хүснэгтэд нэхэмжлэгч П.Гантулгын нэр байхгүй, 1991 онд цалин авсан талаар баримт байхгүй, зөвхөн 7 дугаар сард амралтын мөнгө бичигдсэн байна /хх-4, 31-37, 48, 51-53, 55/.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт аймгийн Урчуудын эвлэлийн салбарын даргын тушаал шилжиж ирээгүй болохыг архивын тасаг 2017 оны 268 дугаартай албан бичгээр тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч ******* аймгийн урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж байсан болох нь ажиллах хугацаандаа анги танхим тохижуулах, авсан үүргээ нэр  төрөл, чанарын өндөр үзүүлэлтээр биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд нь Говь-Алтай аймгийн Дарив сумын Намын үүр, Ундрал нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Говь-Алтай аймгийн Алтай хотын 2-10 жилийн дунд сургууль,  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Талдахь гэрэл нэгдэл, Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбар, БНМАУ-ын Уран сайхны фондын хороо, Ардын армийн 256 дугаар анги, Говь-Алтай аймгийн Бигэр сумын клубын зөвлөлөөс олгосон дурсамж, баярын бичиг, диплом, сайшаалын үнэмлэх, талархал зэргээр тогтоогдож байна /хх-12-17, 19-24/.

Мөн 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Монгол-Германы залуучуудын 2 дугаар их наадамд төлөөлөгчөөр оролцсон болох нь Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын 44 дугаартай албан томилолтын үнэмлэхээр тогтоогдож байна /х-18/.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 12 дугаар сард, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарыг дуусталх хугацаанд, 11 дүгээр сард, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1991 оны 7 дугаар сард тус тус Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1982 оны 7, 8, 11 дүгээр сар, 1983 он, 1984 оны 1-6 дугаар сар, 1987 оны 9, 10, 12 дугаар сар, 1991 оны 1-6 дугаар сар, 8 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хуагцаанд ажилласан болох нь нотлогдоогүй тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 12 дугаар сард, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарыг дуусталх хугацаанд, 11 дүгээр сард, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1991 оны 7 дугаар сард тус тус Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ