Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Л.Солонго

         Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр С.А д холбогдох 1828000880082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ................................... оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овгийн С.А , регистрийн дугаар ....................

Яллагдагч С.С.А  нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг .................................... тоотод М.Аын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Сүхбатын С.А д холбогдох 1828000880082 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч С.С.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

        Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Өмнөговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжаар С.С.А д холбогдох эрүүгийн 1828000880082 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгч захирамждаа: Хэргийг шалгах явцад М.Ааас 05 дугаар сарын 05-ны өдөр гэрчийн мэдүүлэг, 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоон хохирогчийн мэдүүлэг тус тус авчээ. Ийнхүү хэргийг шалгах явцад хохирогч М.Ааас хохирогчоор 1 удаа, гэрчээр 1 удаа мэдүүлэг авсан ба түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, түүнд Эрүүгийн хууль сануулж авсан ба мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй байна. Хохирогч М.Аын мэдүүлэгт авагдсан ...түүний нүүр лүү хатгасан гэх отверка, нүүр лүү цохисон гэх төмөр зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авах ажиллагааг хийгээгүй. Тухайн үед харсан гэх гэрч нараас энэ талаар тодруулж асуугаагүй байна.

            Түүнчлэн хохирогч ... баруун хөл хугарч, зүүн хөл цуурсан... гэх мэдүүлэг өгсөн ба зүүн хөл цуурсан гэх мэдээлэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй орхигдсон байна.

            Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд иргэн Ш.О ээс ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаад шинжилгээ хийлгэхээр тогтоол гаргасан.

             Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд М.Аын биед баруун шилбэ ясны хугарал, зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, уруулын язарсан шарх, уруул, зүүн мөрний зулгарал гэмтэл тогтоож, эдгээр гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарахаар дүгнэлт гаргасан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.9.2 дахь заалтыг зөрчсөн байх бөгөөд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлт дэх зөрчил нь шүүхийн шатанд нэмэлт болон дахин шинжилгээ хийх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

            С.С.А ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт /ХХ-ийн 31-31 дугаар хуудас/:...З  ах, найз С  гэх хүмүүс тухайн өдөр хамт явсан. З  гэх хүнтэй М.А ынд очсон талаарх мэдээлэл авагдсан байхад эдгээрээс гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулснаар гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоох талаар хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэх үндэслэл бий болж байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8 дугаар бүлэгт хохирогчийн эрхийг хуульчилсан ба хохирогч хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх, тусгуулах эрхийг нь мөрдөгч хангаагүйн улмаас шүүхийн шатанд холбогдох нотлох баримтыг ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйл, 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх мөрдөгчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болно. Мэдүүлэгтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн ойлголт шинжийн талаарх хуулийн ойлголтыг хангахгүй байна. Иймд хохирогчийн эрүүл мэндэд баруун хөл хугарсан гэх гэмтэл гарсан нь хэзээ, хаана, хэрхэн, яаж учирсан болох нь тодорхойгүй, хохирогчийн мэдүүлж буй цаг хугацаанд яллагдагч С.С.А  түүний гэрт очсон эсэх, энэхүү гэмтэл учрахад яллагдагчийн гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтооход ач холбогдол бүхий гэрч Зориг, С  нараас мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийж гэмт хэргийг бүрэн илрүүлэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

             Шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокуророос хохирогч М.Аыг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан. Хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлэн нотлох баримтаар дурдсан ба хохирогчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй. Яллагдагч С.С.А д зодуулсан талаар удаа дараа мэдүүлсэн байдаг.

             С.С.А ийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мэдүүлэг авахад С.С.А  нь гартаа барьсан зүйлээ зааж өгөөгүй тул эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааг хийх боломжгүй юм.

             Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол дахь ...Ш.О ээс ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаад шинжилгээ хийлгэхээр гаргасан тогтоол нь бичиг техникийн алдаа байх бөгөөд шинжээч эмч нь мөрдөгчийн тогтоолд дурдагдсан М.Аын биед үзлэг хийн дүгнэлт гаргасан учраас гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай байна. Түүнчлэн шинжээч эмч нь хохирогчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах хуулийн зохицуулалт байхгүй.

             Гэрч Б.Н , М.Г , Н.Т , Н.Н , Т.Н нар нь хохирогчийн хөлийг хугараагүй гэр лүүгээ орохыг харсан, хөл нь хугарахаас өмнө хохирогч, яллагдагч нарыг муудалцсан талаар мэдүүлдэг гэрчүүд бөгөөд гэрч Н.Т  нь мэдүүлэхдээ хохирогч, яллагдагч нарыг муудалцахад хажууд нь байсан мөн яваад буцаад ирэхэд хохирогч нь гэртээ эвгүй болчихсон даараад байна нөмрөх юм аваад өг гэсэн байдаг. Мөн гэрч Н.Т  нь хохирогчийн ах руу залгаж анх мэдэгдсэн байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн хөл хугарсан талаар харсан үзсэн хүн байхгүй ч хохирогч өөрөө шууд заасан байдаг.

            Яллагдагч С.С.А ийн мэдүүлэгт дурдагдсан З , С  гэх хүмүүстэй яллагдагч С.С.А  нь очиж уулзчихаад буцаж яваад эргэж ирсэн байдаг. Гэрч Н.Н , Т.Н нар нь С.С.А тэй хэн нэгэн З , С  гэх хүмүүс байсан талаар мэдүүлэгтээ дурдаагүй тул З , С  нараас гэрчээр мэдүүлэг авах нь яллагдагчийг буцаж яваад ирэх хоорондох хугацаанд юу хийсэн талаар гэмт хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолгүй гэж үзэж байна.

            Хохирогч М.Ад учирсан шинжээчийн дүгнэлтэд баруун шилбэ, ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулын язарсан шарх, уруул зүүн мөрний зулгаралт гэмтлүүдийг хэн, хэзээ, хаана, хэрхэн, яаж учруулсан болохыг хохирогчийн мэдүүлэг, яллагдагч С.С.А ийн гэрчээр ...М.А ын хөл дээр 2-3 удаа дэвссэн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар тал/, шинжээчийн дүгнэлтээр тус тус дурдагдсан байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд С.С.А д холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/224 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

       Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хурлаас хохирогч М.Ааас  гэрч болон хохирогчоор нэг удаа  мэдүүлэг авсан байдаг. Гэрчээр өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Гэрчээр өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй байна гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг танилцуулж, тайлбарлан өгч, мөн худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сануулан хохирогч, гэрчийн мэдүүлэг авахдаа гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлгийн хувьд ноцтой зөрүү гараагүй гэж үзэж байна. Мөн С.С.А ийг яллагдагчаар татан мэдүүлэг авахад гартаа барьсан зүйлээ зааж өгөөгүй, хохирогчийн гарсан эмчилгээний зардал баримт сэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд  баримт гаргаж өгөх эрхтэй байдаг учраас энэ заалтыг үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд иргэн Отгонцэцэгээс ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаж шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан гэх ба хэргийн хүрээнд Отгонцэцэг гэх  хохирогч, гэрч, яллагдагч байхгүй. Харин иргэн М.Г ас гомдол мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдэгдсэн байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд М.Аын биед баруун шилбэ, ясны хугарал, зүүн дээд шүдний 1-р шүдний хугарал, уруулын язарсан шарх, зүүн мөрний зулгарал гэмтэл тогтоожээ. Эдгээр гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамааруулан дүгнэлт гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн байх нь шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлт дэх зөрчил нь шүүхийн шатанд нэмэлтээр дахин шинжилгээ хийх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Мөрдөгч шинжээч томилсон тогтоолын хувьд бичиг техникийн алдаа гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд М.Аын бие болон бичиг баримтад үзлэг хийснээр дүгнэлтийг гаргасан байдаг.  Түүнчлэн шинжээч эмч нь  хохирогчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах бус ирүүлсэн баримт бичгийг үндэслэн биед нь үзлэг хийснээр дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд Б.Н , М.Г , Н.Т , Н.Н , Т.Н нар нь хохирогч М.Аын хөл хугарсан талаар үйл баримтыг гэрчлээгүй. Н.Т  гарч нь яваад буцаад ирэхэд М.А нь гэртээ бие нь эвгүйрсэн байсныг, мөн М.А С.С.А ийг хөл хугалсан гэж гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зааж өгсөн байдаг. С.С.А  нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө М.Аын хөл дээр 2-3 удаа дэвсэлсэн тухайгаа ч мэдүүлдэг. М.Аын гэрч болон хохирогчоор өгсөн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг хэрэгт байхгүй. Яллагдагч С.С.А  мэдүүлэхдээ С , З  гэх хүмүүстэй уулзсан боловч уулзаад буцаж явах тэр хугацаанд С , З  нар нь С.С.А ийг юу хийснийг нь мэдэхгүй учир гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байна гэв.

        Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Манай үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор нэг удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ тухайн хэргийн улмаас өөрийнх нь биед баруун хөлийн нугалам, зүүн хөлийн нугалам, 1 шүд хугарсан гэмтлийг авсан, мөн толгой руугаа ямар нэгэн зүйлээр цохиулсан нэг хэсэгтээ манарсан гэж хэлсэн. Шинжээчээс дүгнэлт гаргахдаа баруун шилбэ ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын язарсан шарх, зүүн мөрний зулгарал гэмтэл тогтоогдлоо гэсэн. Шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн зүүн хөлийн цууралт, толгойндоо гэмтэл авсан эсэхэд ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй байдаг. Мөн хохирогчийн биед үзлэг шинжилгээ хийхдээ биечлэн шинжилгээ хийгээгүй. Зөвхөн гадна талд харагдах шарх сорви, зэрэг зүйлүүдэд хийсэн байна. Шинжээч баруун шилбэний хугарлын яг ямар яс хугарсныг нарийн дүгнээгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох байдлаар заасан байдаг. Хөлийн шилбэний хугарлыг 3 янзаар ангилж хөдөлмөр чадварын алдалтыг тогтоохоор заасан байдаг. Шилбэний шант болон тахигар яс хугарсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын  45% , шилбэний шант яс хугарсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын 45%, шилбэний тахигар яс хугарсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын 15% гэж гэмтлийн зэргийг тогтоодог байна. Хохирогчийн шилбэний ясны хугарлыг нарийн тогтоогүй байна. Тийм учраас дахин шинжилгээ хийх шаардлагатай байна. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан  хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх магадлалтай байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжилгээ хийлгэх саналтай байна гэв.

       Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан захирамжийг хүчингүй болгуулах гол үндэслэл  буюу хуульд заасан гурван үндэслэлийн яг алийг нь үндэслэж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээд байна уу? эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие санал хүсэлт гаргасны дагуу хэрэг хэлэлцэгдэж шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Анхан шатны шүүхээс С.С.А д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ааас хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, түүнд Эрүүгийн хууль сануулж авсан ба мэдүүлгийн зөрүүг арилгах, ...хохирогч М.Аын мэдүүлэгт авагдсан ...түүний нүүр лүү хатгасан гэх отверка, нүүр лүү цохисон гэх төмөр зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авах ажиллагааг хийгээгүй, ...С.С.А тэй хамт тухайн үед явсан гэх З , С  нарыг гэрчээр асуух,  шинжээчийн дүгнэлтэд М.Аын биед баруун шилбэ ясны хугарал, зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, уруулын язарсан шарх, уруул, зүүн мөрний зулгарал гэмтэл тогтоож, эдгээр гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарахаар дүгнэлт гаргасан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.9.2 дахь заалтыг зөрчсөн” гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

           Түүнчлэн хавтас хэргийн 8 дугаар хуудсанд хохирогч М.А нь ...зүүн хөл цуурсан байсан гэж мэдүүлснийг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай дүгнэлттэй     харьцуулан үзэхэд хохирогчийн зүүн хөлийн яс цуурсан талаар дээрх дүгнэлтэд огт дурдагдаагүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл С.С.А д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

            Иймд прокурорын “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Прокурорын “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр  үлдээсүгэй.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА