| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00398/и |
| Дугаар | 138/ШШ2017/00504 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/00504
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******37042*******,95 төгрөг гаргуулах тухай “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг 20*******7 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүргийн *******-р хороо, ******* гудамж-4 ******* банкны 2 дугаар байрны 3 давхарт байрлах “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 20*******3 оны 07 сарын 22-ны өдрийн “******* банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А*******53 дугаар тушаалын дагуу ******* банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч *******, ******* нар нь ******* банктай 20*******0 оны *******2 сарын 20-ны өдөр цалингийн зээлийн гэрээгээр 3400000 төгрөгийг сарын *******,7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, 20************** оны 08 сарын *******9-ний өдөр нэмэлт зээлийн гэрээгээр 2607795 төгрөгийг сарын *******,******* хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар, 20*******2 оны 05 сарын *******4-ний нэмэлт зээлийн гэрээгээр 5500000 төгрөгийг сарын *******,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар, 20*******3 оны 04 сарын 03-ны өдөр нэмэлт зээлийн гэрээгээр 2500000 төгрөгийг сарын *******,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт *******4007795 төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын 06 дугаар баг, Өвөр-Эрээнд орших угаалгын машин, шарах шүүгээ, 2******* инчийн зурагт, гэрийн эд хогшил болон цалингийн орлого, бусад санхүүгийн эх үүсвэрээ бүхэлд нь барьцаалсан болно.
Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт *******3037*******08,40 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 3754477,82 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд *******8390*******,72 төгрөг, нийт *******6975487,94 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хувиарын дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 20*******5 оны 04 сарын 02-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөхийг удаа дараа шаардаж, боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
...хариуцагч *******, ******* нараас зээлийн нийт төлбөрт *******37042*******,95 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хөдлөх эд хөрөнгөнөөс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 20*******7 оны 04 сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэн хянагдаж буй “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, зээлдэгч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч ******* нь 20*******7 оны 04 сарын *******3-ны өдөр зээлийн өр төлбөрөө барагдуулж зээлээ хаасан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******37042*******,95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлага болох *******37042*******,95 төгрөгийг хариуцагч *******, ******* нар нь төлж барагдуулсан гэх шалтгаанаар хариуцагч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******37042*******,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт *******37042*******,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.*******2-зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 36877 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН