| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00371/и |
| Дугаар | 138/ШШ2017/00505 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/00505
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан би Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух *******д холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 2385*******0 төгрөг гаргуулах тухай “*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, 20 дугаар байрны 1-р подвальд байрлах 903131******* регистрийн дугаартай, “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” СӨХ-ны харъяа 20 дугаар байрны 45 тоотод оршин суух иргэн ******* нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 2017 оны 03 сарыг дуусталх 2385*******0 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч иргэний хуулийн 147 дугаар зүйлийн дагуу иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тул төлөгдөөгүй байгаа 2385*******0 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа нь 2017 оны 4 сарын 2*******-ны өдөр гаргасан хүсэлтдээ: “*******” сууц өмчлөгчдийн холбооны харъяа ******* тоотод оршин суух Г.Гантулгаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж болох 2385*******0 төгрөгийг нэхэмжилсэн. Гантулга нь өөрийн байх хугацааны 1107*******0 төгрөгийг төлсөн бөгөөд хуучин амьдарч байсан айлын төлбөр болох 127800 төгрөгийг *******ас нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 2385*******0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлага болох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 2385*******0 төгрөгөөс өмнөх айлын үлдэгдэл 127800 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдсэн 1107*******0 төгрөгийг хариуцагч ******* төлсөн гэх тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 2385*******0 төгрөг нэхэмжлэснээс хариуцагч ******* нь 1107*******0 төгрөгийг төлсөн ба үлдсэн 127800 төгрөгийг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 10******* дугаар зүйлийн 10*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7807 төгрөгөөс 3903,5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3903,5 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /1107*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4450 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН