| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00384/и |
| Дугаар | 138/ШШ2017/00517 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2017/00517
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******т холбогдох 1300000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг 017 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 5-*******0 тоотод оршин суух ЖЮ709050******* регистрийн дугаартай Сүрэг овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 013 оны 03 сард банкнаас 3*******000000 төгрөгийн зээл авч мал махны наймаа хийсэн. Энэ үед ******* нь 013 оны 04 сарын 17-ны өдөр 1 даага өгөхөөр болж 00000 төгрөг, 013 оны 05 сарын 09-ний өдөр 1 даага, 1 бяруу авчирч өгөхөөр болж 500000 төгрөг авсан. Намар нь би авсан малаа бойлж зарсан. Энэ үед 1 дааганы дундаж үнэ 400000 төгрөг, 1 бярууны дундаж үнэ 550000 төгрөг болж байсан. 014 оны 03 сард надтай уулзан малаа авчирч өгөхгүй жил болгочихлоо иймээс 014 оны 04 сарын 05-ны дотор насыг нь нэмээд малаа авчирч өгье эсвэл өнгөрсөн намрын ханшаар нь төлөөд өгье гэж баталгаа гаргасан. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. нь одоог болтол төлбөрөө төлөөгүй. аас алданги нэхэмжлэхгүй, төлөх ёстой 1300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт гийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 013 оны 04 сарын 17-ны өдөр 1 даага, 013 оны 05 сарын 09-ний өдөр 1 даага, 1 бяруу авсан нь үнэн. Нийт 700000 төгрөг өгөх нь үнэн. Хохирлыг тодорхой хугацаанд өгөөгүй учир хүү нь 500000 төгрөг төлөхөөр болсон. Нийт 1300000 төгрөгийг 017 оны 05 сарын 0-ноос 1 сарын 30-ны доотор төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Урахайч нь хариуцагч *******т холбогдуулан 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч *******ид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгөөс 17875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 17875 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН