Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00545

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овгийн *******ийн *******ийн /РД:ЖЛ6*******05*******004/  хүсэлттэй, Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

          Нэхэмжлэгч Ж.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 196******* онд төрсөн. 55 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор өөрийнхөө баримт бичгийг бүрдүүлэхэд Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлээс 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг буруу бичээд засварлаж давхарлаж бичсэний улмаас бичиг баримтын зөрчилтэй болсон учраас шүүхэд хандах болсон. Миний бие 1980 онд 8-р ангиа төгсөөд Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдэлд илгээлтээр очсон юм. Тэр үед боловсон хүчин нь надад хөдөлмөрийн дэвтэр нээж байхдаа намайг миний эгчтэй андуурч бичсэнийхээ дараа буруу биччихлээ гээд засаад миний нэрийг бичсэн юм. Үүнийг дараа нь зөрчил болно гэж би тухайн үед бодоогүй өнгөрсөн юм. Аймгийн архив болон сумын архиваас тухайн үед ажилд орж байсан тушаал болон цалингийнхаа түүврийг гаргуулж авсан.

Иймд намайг Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлээс 1981 оны 5 сарын *******0-ны өдөр олгосон олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь эрх олгосон бичиг баримт буюу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох ЖЛ6*******05*******004 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлээс нэхэмжлэгчид 1981 оны 5 сарын *******0-ны өдрийн №*******1******* тоот, мөн 199******* оны 3 сарын 1*******-ны өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн 1995 оны №451038 тоот нийгмийн даатгалын дэвтэр болон уг дэвтрийн үргэлжлэл болсон *******00*******, *******008 онуудад тус утс нээсэн нийгмийн даатгалын дэвтрүүд, В01107358 дугаартай Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, 1980 оны 8 сарын *******6-ны өдрийн №604 тоот нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтуудын нотариатаар баталгаажсан хуулбарууд, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******017 оны 3 сарын 13-ны өдрийн №00/000377 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан ******* сумын Галуут нэгдлийн даргын 1981 оны 3 сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” №4******* тоот тушаал, 1987 оны 10 сарын *******8-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” №189, 1987 оны 1******* сарын 04-ний өдрийн “нярай хүүхэд төрүүлсэн саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай” №*******30 тоот тушаал болон тэдгээрийн хавсралтуудын хуулбар, гэрч Ц.Алтанцэцэг, Ж.Нямдаваа нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлээс 1981 оны 5 сарын *******0-ны өдөр олгосон №*******1******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь  батлагдаж байна.

Иймд дээрх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нэхэмжлэгчийг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлээс 1981 оны 5 сарын *******0-ны өдөр олгосон “*******” гэж засвартай бичигдсэн №*******1******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН