Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00546

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын 6-******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******/РД:ЖМ670*******066*******/-ийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч М.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******967 онд төрсөн. 50 настай, Өндөр насны тэтгэвэртээ гарах болоход хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болж хөдөлмөрийн дэвтэргүй, мөн зарим нэг тушаал дутуу гэх шалтгаанаар тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна. Иймд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие *******98******* оны 8 сард Чойбалсан сумын *******гийн сангийн аж ахуйн саалийн фермд саальчнаар ажилд орж *******986 оны 0******* сарыг дуустал ажиллаж байгаад *******986 оны 2 сарын 07-ны өдрөөс эхлэн тус сумын яслид асрагчаар ажилд орж *******987 оны 9 сар хүртэл ажилласан. Ингээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад буцаад яслидаа ороогүй ба Сангийн аж ахуйдаа *******988 оноос эхлэн саальчнаар ажилд орж сангийн аж ахуй татан буугдах хүртэл буюу *******992 оны 5 сар хүртэл ажилласан. Энэ тухай тушаалууд бүгд аймгийн архиваас гарч ирсэн. Иймд миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах шаардлагатай байгаа учраас намайг Дорнод аймгийн Чойбалсан сумын *******гийн Сангийн аж ахуйд *******98******* оны 8 сарын *******0-ны өдрөөс *******986 оны 02 сарын 0*******-ний өдрийг хүртэл, *******988 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл тус тус саальчнаар, *******986 оны 02 сарын 07-ны өдрөөс *******987 оны 9 сарын 08-ны өдрийг хүртэл тус сумын яслид асрагчаар тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын *******гийн Сангийн аж ахуйд саальчнаар *******98******* оны 8 сарын *******0-ны өдрөөс *******986 оны 02 сарын 0*******-ний өдрийг хүртэл, *******988 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, тус сумын яслид асрагчаар *******986 оны 02 сарын 07-ны өдрөөс *******987 оны 9 сарын 08-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан тус аймгийн *******гийн Сангийн аж ахуйн даргын *******98******* оны 9 сарын 04-ний өдрийн “Ажилд авах ба өөрчлөх тухай” №255, *******982 оны 6 сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” №*******4*******, *******984 оны 8 сарын 20-ны өдрийн “Шагнах тухай” №225,*******985 оны 02 сарын 03-ны өдрийн “Ажилд авах ба өөрчлөх тухай” №3*******, *******988 оны 0******* сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” №Б/02, *******989 оны 8 сарын 2*******-ний өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Б/*******54, *******992 оны 5 сарын 08-ны өдрийн №*******43 тоот тушаал болон хавсралтын хуулбарууд, мөн Чойбалсан сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн *******986 оны 02 сарын *******6-ны өдрийн “Ажилд түр томилон ажиллуулах тухай” №*******0, *******987 оны 6 сарын *******9-ны өдрийн “чөлөө олгох тухай” №25 тоот тушаалын хуулбарууд, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас М.*******ийн *******983-*******990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн цалингийн түүвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.******* нь Дорнод аймгийн *******гийн Сангийн аж ахуйд саальчнаар *******98******* оны 8 сарын *******0-ны өдрөөс *******986 оны 02 сарын 0*******-ний өдрийг хүртэл, *******988 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, Чойбалсан сумын яслид асрагчаар *******986 оны 02 сарын 07-ны өдрөөс *******987 оны 9 сарын 08-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд М.*******ийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д заасныг ******* овгийн *******гийн ******* /РД:ЖМ670*******066*******/ нь Дорнод аймгийн *******гийн Сангийн аж ахуйд саальчнаар *******98******* оны 8 сарын *******0-ны өдрөөс *******986 оны 02 сарын 0*******-ний өдрийг хүртэл, *******988 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, Чойбалсан сумын яслид асрагчаар *******986 оны 02 сарын 07-ны өдрөөс *******987 оны 9 сарын 08-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН