Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр           Дугаар 2018/ДЗШ/24                                   Баруун-Урт

Г.Б-д холбогдох

хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч Г.Б, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч М.Энхмандах, Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, шүүгдэгч Г.Бын давж  заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1830000160012 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол   Улсын   иргэн,   1980   онд   Сүхбаатар   аймгийн   Баруун-Урт   суманд 

төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 

5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 19-41 тоотод оршин суух,  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай захирамжаар ялд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Оймууд овогт Г.Б /РД:ЛЮ80072698/

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 19-41 дэх тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох дагавар охин 13 нас 9 сартай Доржпагамын Энхзулыг 3 удаагийн үйлдлээр хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг нь шүүгдэгч Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхнаран, насанд хүрээгүй хохирогч Д.Энхзул нар нь цаашид гарах гэм хорын хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр бага хүүхэд маань 3-6 настай. Эхнэр хувийн хэвшилд ажилладаг. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гаргасан алдаагаа засаж залруулах боломж хомс байгаа ч эхнэр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ялаа өөрийн биеэр эдэлж, гэмээ цайруулах болно. 20 жилийн хугацаа дэндүү урт удаан хугацаа байх тул төр энэрэнгүй хандаж, энэхүү ялаас бага ч болов хасаж өгөхийг хичээнгүйлэн гуйя гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Г.Бын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 19-41 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин, бага насны хүүхэд болох 13 нас 9 сартай Д.Энхзулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 3 удаагийн үйлдлээр  бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгож, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн бодит байдалтай нийцжээ. Үүнд:  

-Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 сарын дундуур шөнө Д.Энхзулыг оролдсон чинь үгүй гээд байхаар нь аав нь гуйж байна гээд түүнтэй бэлгийн ажил хийсэн. Энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа дахин бэлгийн ажил хийсэн. Нийт 3 удаа бэлгийн ажил хийсэн.” гэх мэдүүлэг /хх 63/, 

-Насанд хүрээгүй хохирогч Д.Энхзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хугацааг нь санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын дундуур байх нэг орой аав, дүү хоёрын хамт баруун орон дээр унтаж байсан чинь аав намайг сэрээгээд миний өмд, турсикийг тайлахаар нь би: “Ааваа болиоч ээ.” гэсэн чинь: “Зүгээрээ миний хүү. Аав нь гуйж байна.” гээд хүчээр өмдийг тайлахаар нь би айгаад ээжийгээ дуудах гэсэн боловч дуугарч чадаагүй. Тэгээд  аав миний өмд, турсикийг тайлчихаад өөрийнхөө турсикийг хагас тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний эрхтэнд хийгээд хөдлөөд байсан. Энэ өдрөөс хойш барагцаагаар 7 хоногийн дараа би баруун орон дээр дүү Баатархуягтай унтаж байхад аав мөн л турсикийг тайлах гэхээр нь би: “Ааваа болиоч”  гэсэн чинь: “Аав нь гуйж байна.” гээд миний турсикийг хүчээр тайлаад миний эрхтэнд өөрийнхийгөө хийгээд хөдлөөд байсан. Би айсандаа дуугарч чадаагүй. Дараа нь 12 дугаар сарын дундуур мөн дээрхтэй адил байдлаар нөгөө юмаа хийсэн гэх мэдүүлэг /хх 13-14/, 

-Гэрч Д.Доржпагмагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2009 онд Бат-Орших гэдэг хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэд гаргасан. Түүнтэй суухдаа Энхзул гэдэг охинтой байсан. Энхзул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгойн хагалгаа хийлгэсэн бөгөөд тэр цагаас гэдсэн дотуур өвдөөд байна гээд байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн чинь жирэмсэн байна гэж хэлсэн гэсэн. Би хамт яваагүй. Тэр өдөр нь намайг цагдаагийн газраас дуудаж, танай охин чинь хойд аав Бат-Оршихоос жирэмсэн болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 15-16/, 

-Гэрч Р.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: 2018 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр 13 настай Д.Энхзул гэдэг охин над дээр ирээд: “Олгойны хагалгаа хийлгэсэн юм, гэдсэн дотуур өвдөөд байна. Мэс заслын эмч намайг эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэсэн.” гээд ирсэн. Тэр охинд эмэгтэйчүүдийн үзлэг хийж, жирэмсний тестээр үзсэн чинь жирэмсэн байсан гэх мэдүүлэг /хх 17-18/, 

-Гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Сувдаа над руу залгаад манай эмнэлэгт 13 настай жирэмсэн охин ирж үзүүллээ гэж  хэлсэн.  Охинтой уулзаж, ярилцахад манай аав Бат-Орших намайг хүчиндсэн,  нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 19-20 /

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр дүгнэлтэнд: ... 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр насанд хүрээгүй жирэмсэн. Өөрийн болон эхийн хүсэлтийн дагуу жирэмслэлтийг эмнэлгийн нөхцөлд таслахаар шийдвэрлэсэн.  Д.Энхзулын  биед   гэмтэл  тогтоогдоогүй.   Д.Энхзул   нь  бэлгийн бойжилт олсон байна.  Д.Энхзул  нь  6-7  долоо  хоногтой жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна гэжээ. /хх 32-33/, 

-Шүүх сэтгэц, гэм судлалын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Яллагдагч Г.Б нь болсон зүйлийг бодитоор тусгаж мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 42/,  

-Шүүх сэтгэц, гэм судлалын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Д.Энхзул нь одоогоор сэтгэцийн талаас хурц эмгэг солиорлын өөрчлөлтгүй ч хүнд стрессийн дараах дасан зохицох хариу урвал илэрч байна. Д.Энхзул нь сэтгэл зүйн сорилоор хүнд сэтгэл гутрал сэтгэл түгшилттэй байна. Д.Энхзул нь болсон зүйлийг бодитоор тусгаж, мэдүүлэг өгөх чадвартай болно” гэсэн дүгнэлт /хх 46/,  

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн комиссын шийдвэр: Насанд хүрээгүй жирэмсэн, ураг төрлөө олсон байх магадлалтай тул өөрийн болон, эхийн гаргасан хүсэлтийн дагуу жирэмслэлтийг эмнэлгийн нөхцөлд таслахаар шийдвэрлэв гэх /хх 34/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1395 дугаар шинжээчийн дүгнэлт: ... Г.Б нь Д.Энхзулын ургийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэх дүгнэлт /хх 49/,  

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-4/,

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт  /хх 68/, 

-Г.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70-84/ зэрэг болно. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн  хуулиар  хамгаалагдсан  эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх   тухай   хуульд   заасан   шаардлагыг  зөрчсөн  гэх  ноцтой зөрчил 

тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Быг гэр бүлийн хамаарал бүхий, бага насны хүүхдийг хүчиндэж,  жирэмсэн  болгосон  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутай  гэж  үзэж,  хэргийг 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан, давж заалдах гомдлыг нь хүлээн авч, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “20 /хорь/” гэснийг “17 /арван долоо/” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон нийт 49 / дөчин ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

Гурав. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах,  прокурор,   дээд   шатны   прокурор    эсэргүүцэл   бичих   эрхтэй   болохыг 

мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Б.ДЭНСМАА

                                            С.ОЮУНТУНГАЛАГ