| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0905/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/911 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/911
2021 9 06 2021/ШЦТ/911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч П.Ганбаатар (томилолтоор)
шүүгдэгч Б.О.............яа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б........айн О.............яа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.О.............яа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод иргэн Г..Б........................гийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний гадна тал, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О.............яа мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд... 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зүрхний хагалгаанд орсон...эмнэлгээс 7-оос 8 хоноод гарна...1 сарын хугацаанд бүрэн эдгэрнэ гэж хэлсэн...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Г..Б........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод гэртээ байхад өглөө 08 цагийн үед ...найз О.............яа манайд ирж пиво уухаар болсон. Тэгээд дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пивоноос 2 ширхгийг авч манай гэрт хувааж уусан юм. Тэгтэл О.............яа согтоод байх шиг болохоор нь түүний нөхөр .А...............г руу 12 цагийн үед утсаар ярьж эхнэрээ ирээд авчих гэж хэлтэл О.............яа над руу уурлаж “пизда минь өөр залуучуудтай уулзаж явах гэж байхад чи муу манай нөхрийг дуудлаа” гэж хэлээд над руу дайрч баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохиж, дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж, зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн шанаа хэсэгт гараараа 3-4 удаа цохиод байхаар нь уур хүрээд зөрүүлээд 2 удаа хацар луу нь хальт алгадсан юм. Миний биед толгой бага зэрэг өвдөж зүүн нүд хөхөрсөн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10),
2. Гэрч Ж..А...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байрны 71 тоот гэртээ эхнэр О.............яа түүний найз .Б........................г нарын хамт байж байгаад О.............яа бид хоёр ялихгүй зүйлээс болж хэрэлдэж маргалдаж муудалцсан юм. Тэгтэл манай эхнэр О.............яа уурлаад найз .Б........................гээ дагуулаад гэрээс гараад явахаар нь би гэртээ унтаж байгаад 12 цагийн үед сэрээд О.............яа руу залгахад “хаана байгаа газраа хэлэхгүй” байхаар нь .Б........................г рүү залгаж хаягийг нь асууж байгаад Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод очтол манай эхнэр О.............яа намайг харж уурлаад .Б........................г рүү чи яахаараа наадхаа дагуулж ирдэг юм гэж хэлээд .Б........................гийн нүүр лүү цохиж бөөн хэрүүл маргаан болсон тэгтэл .Б........................г өөдөөс нь алгадаж аваад цохиулж байгаа харагдахаар нь дундуур орж салгаж болиулсан юм. Тэгтэл О.............яа хөөгөөд байхаар нь би яваад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),
3. Гэрч С..А...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 44 дүгээр гудамжны 688 тоотод байрлах гэртээ байж байтал манай хуурай эгч Б.О.............яа намайг утсаар дуудаж Баянхошуунд манай найзын гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь за гэж хэлээд байгаа газрыг нь заалгаж байгаад очтол .Б........................г гэх эмэгтэйн гэрт хамт хоёулаа байж байсан юм. Намайг очиход тэр хоёр пиво уусан байдалтай байж байсан. .Б........................г бид хоёр дэлгүүр орж юм авах гээд явж байхад .Б........................г, О.............яагийн нөхрийг утсаар дуудаж эхнэрээ ав гэж хэлсэн юм. Удалгүй О.............яагийн нөхөр .А...............г гэх залуу хүрч ирээд О.............яатай хэрэлдэж маргалдаж муудалцаад хоорондоо зодолдоод байсан юм. Тэгээд О.............яа, .Б........................г рүү уурлаж нүүр лүү нь цохиж аваад байсан. Тэгтэл .Б........................г зөрүүлж алгадаж байгаа харагдсан. .А...............г тэр хоёрыг салгаж болиултал О.............яа нөхрөө хөөж явуулахаар нь би цагдаад дуудлага өгсөн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18,19)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6256 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны зүүн хэсэгт 3,3x0,3 см, зүүн хөмсөг, нүдний гадна талд 5x0,4 см, харалдаа шанаанд 3x0,3 см хэмжээтэй, дундаа тасалдсан, хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгээр хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ
1. Г..Б........................гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний гадна тал, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),
5. Шүүгдэгч Б.О.............яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 04-ний 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байрны 71 тоот гэртээ байж байгаад нөхөр .А...............гтай хэрэлдэж маргалдаж муудалцаад өглөө 08 цагийн үед найз .Б........................гийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод байрлах гэрт нь очиж 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пивоноос 2 ширхгийг хоёулаа хувааж уучхаад унтлаа гэж хэлээд унтаж амарсан юм. Унтахаасаа өмнө .Б........................гт хандаж “манай нөхрийг битгий дуудаарай” гэж хэлээд унтаад сэртэл .Б........................г байхгүй алга болчихсон байхаар нь гайхаад сууж байтал гаднаас манай нөхөр .А...............гийг дагуулаад ороод ирэхээр нь миний уур хүрч .Б........................г рүү уурлаж чи яагаад манай нөхрийг дуудаж байгаа юм. Би чамд битгий дуудаарай гэж хэлсэн биз дээ гэж хэлээд .Б........................гийн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохиод автал зөрүүлээд намайг алгадаж авахаар нь зөрүүлж нүүр лүү нь алгадаж автал хажуугаас манай нөхөр .А...............г салгахаар нь би нөхрөө яв гэж хэлээд явуултал удалгүй цагдаа орж ирээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 27, 28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 30,), Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 29), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О.............яад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О.............яа нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод найз Г..Б........................гтэй “нөхөр Ж..А...............гийг битгий дуудаарай гэхэд дуудсан байна.” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эрүүл мэндэд халдаж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний гадна тал, шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Г..Б........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод гэртээ байхад ...найз О.............яа бид хоёр ....дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пивоноос 2 ширхгийг авч манай гэрт хувааж уусан юм. Тэгтэл О.............яа согтоод байх шиг болохоор нь түүний нөхөр .А...............г руу 12 цагийн үед утсаар ярьж эхнэрээ ирээд авчих гэж хэлтэл О.............яа над руу уурлаж “пизда минь өөр залуучуудтай уулзаж явах гэж байхад чи муу манай нөхрийг дуудлаа” гэж хэлээд над руу дайрч баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохиж, дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж, зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн шанаа хэсэгт гараараа 3-4 удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10),
- Гэрч Ж..А...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр О.............яа ...руу залгахад “хаана байгаа газраа хэлэхгүй” байхаар нь .Б........................г рүү залгаж хаягийг нь асууж байгаад Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод очтол манай эхнэр О.............яа намайг харж уурлаад .Б........................г рүү чи яахаараа наадхаа дагуулж ирдэг юм гэж хэлээд .Б........................гийн нүүр лүү цохиж бөөн хэрүүл маргаан болсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),
- Гэрч С..А...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Б........................г бид хоёр дэлгүүр орж юм авах гээд явж байхад .Б........................г, О.............яагийн нөхрийг утсаар дуудаж эхнэрээ ав гэж хэлсэн юм. Удалгүй О.............яагийн нөхөр .А...............г гэх залуу хүрч ирээд О.............яатай хэрэлдэж маргалдаж муудалцаад хоорондоо зодолдоод байсан юм. Тэгээд О.............яа, .Б........................г рүү уурлаж нүүр лүү нь цохиж аваад байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18,19)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6256 дугаар дүгнэлт: “...1. Г..Б........................гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний гадна тал, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),
- Шүүгдэгч Б.О.............яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Б........................гт хандаж “манай нөхрийг битгий дуудаарай” гэж хэлээд унтаад сэртэл .Б........................г байхгүй алга болчихсон байхаар нь гайхаад сууж байтал гаднаас манай нөхөр .А...............гийг дагуулаад ороод ирэхээр нь миний уур хүрч .Б........................г рүү уурлаж чи яагаад манай нөхрийг дуудаж байгаа юм. Би чамд битгий дуудаарай гэж хэлсэн биз дээ гэж хэлээд .Б........................гийн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.О.............яа нь хууль зүйн хувьд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Г..Б........................гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О.............яа нь хохирогч Г..Б........................гийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Б.О.............яаг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г..Б........................г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.О.............яаг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.О.............яа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 1 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О.............яа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.О.............яаг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бага насны хүүхэдтэй хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх... ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний хүүхэд болох 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 9 охин Батцэнгэлийн Энгүүн нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 2021 оны 9 дүгээр сард зүрхний хагалгаанд орж байнгын асаргаа шаардлагатай болсон гэх байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв. Ийнхүү ялаас чөлөөлж шийдвэрлэх нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэсэнд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2108 0000 01133 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.эрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б........айн О.............яаг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.............яад 1 (нэг) сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О.............яад оногдуулсан 1 хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ