| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00515/и |
| Дугаар | 138/ШШ2017/00572 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00572
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******аад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 180370 төгрөг гаргуулах тухай “” СӨХ-ны нэхэмжлэлийг 2*******7 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын *******-р баг 26 дугаар байрны 17А тоотод байрлах 9031502 регистрийн дугаартай “” сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтын орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хуулиудын дагуу үйл ажиллагаа явуулдаг. ******* сумын *******-р багийн харъяа орон сууцны 18, 26, 49А, *******, 6-р багийн 63, 67, Дорнод дээд сургуулийн 5, 6, 7-р байруудын дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. Манай СӨХ-нд орон сууцны сууц өмчлөгчид сар бүр дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт зориулж төлбөр төлдөг ба оршин суугч *******аа нь 2*******4 оноос хойш одоог хүртэл бүрэн барагдуулаагүй тул шүүхэд хандан төлбөрөө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймээс сар бүрийн засвар үйлчилгээний төлбөрийн тооцоо 5305 төгрөг нийт 180370 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, ЖИ730916******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******аа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “” СӨХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Төлөх ёстой 180370 төгрөгийг төлж барагдуулна. Эхний төлөлтийг 2*******7 оны 06 сарын 20-нд, дараагийн төлөлтийг 2*******7 оны 07 сарын 30-нд төлж дуусгана гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч А *******аад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 180370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч *******аа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч *******аа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 180370 /нэг зуун наян мянга гурван зуун дал/ төгрөгийг нэхэмжлэгч “” сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6060 төгрөгөөс 3030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3030 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аагаас улсын тэмдэгтийн хураамжид 3030 төгрөг /180370 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6060 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН