| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0904/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/912 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/912
2021 9 6 2021/ШЦТ/912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Улсболд (томилолтоор),
шүүгдэгч У.И..........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт У.............гийн И..........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод байнга оршин суудаг, регистрийн дугаар ........................., урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч У.И..........р нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух Д.Б.........................агийн гэрт нь хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед тархи доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, доод уруул, эрүүний баруун доод, зүүн доод хэсэг, цээжний зүүн урд хэсэг, баруун дал баруун сарвууны ар, алганд эрхий хурууны төвгөр, баруун бугалганы дотор дунд хэсэг, шууны дотор тал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.И..........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас...дуудлага авсан...2021.07.07-ны өдөр...дуудлага авсан цаг...16:35:40 минут....Д.Б.........................атай уулзахад архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтолт ихтэй байх ба...У.И..........р гэх залуу намайг зодсон...гээд Б.........................агийн зүүн нүд хавдсан, уруул, хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 01)
2. Хохирогч Д.Б.........................агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод гэртээ амарч байсан. Тэгээд гэрийн ойролцоо байдаг танил дүү У.И..........рийг дуудтал өдөр 12 цагийн үед надад дээр ирсэн. Тухай үед би “Цахиур үзүүр” гэх нэртэй дэлгүүрээс 0.33 литрийн шилтэй “Ерөөл” архи, 2 том пивотой аваад гарахад У.И..........р манай гэрийн ойролцоо байдаг усны худаг дээр ирсэн. Тэгээд У.И..........р бид хоёр ойрд уулзаагүй учир манай гэр рүү ороод дэлгүүрээс авсан пиво уугаад юм яриад суусан. Үдээс хойш 16 цагийн үед У.И..........р бид хоёр манай гэрт байж байхад гэнэт над руу У.И..........р надтай бэлгийн харилцаанд орно гэж дайрахаар нь эсэргүүцсэн чинь У.И..........р миний хоолойг боогоод газар унагаагаад миний нүүр рүү 3 удаа баруун гараараа хүчтэй алгадаж цохисон. Тухайн үед би гэрээсээ гараад зугтаагаад нойл ороход И..........р миний араас гарч ирээд чамайг ална гэх зэргээр элдэв янзын хараал хэлээд байсан. Намайг нойлд байхад И..........р нүүр рүү 3 удаа өшиглөсөн мөн гараа атгаж байгаад зүүн талын эгмийн хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Тухайн үед би нойлоос гараад зугтаагаад гэртээ орсон чинь араас орж ирээд орон дээр дараад нэлэн хэдэн удаа дээрээс дэвссэн. Тэр үед нь би дахиад гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),
- “...Өмнө нь намайг зодож байсан зүйл байхгүй зодож байсан нь У.И..........р бөө учир онгод нь ороод намайг үзэж байхдаа нуруун дээр цохиж байсан энэ асуудалд болон бусад асуудал гомдол санал...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14)
3. Гэрч Б.Д...................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ ирж ээлжийн үүрэг авч Бүргэд-113 чиглэлийн автомашин дээр жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О.............ны хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 16 цаг 35 минутын үед Б.........................а гэх иргэн...намайг хүн зодчихоод явчихлаа. Уруул ам хавдчихлаа гэсэн дуудлага өгсөн байсныг манай машин руу мэдээллийг 10-с шилжүүлсэн. ...тухайн үед нэг эмэгтэй байсан бөгөөд өөрийгөө иргэн Б.........................а гэж хэлсэн ба тэр эмэгтэйн нүд нь хавдсан, уруул хамраас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6623 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Толгойн хуйхаар тэмтрэхэд эмзэглэлтэй, дагз хэсгээр илүү, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацраар хавдсан, зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн хацрын хэсгээр илүү, доод уруулын голд гадна хэсэгт 1x0,5см, дотор хэсэгт 4x3 см хэмжээтэй, хүрэн ягаан өнгийн, эрүүний баруун доор 3.5x3см хэмжээтэй, хөхөлбөр ягаан өнгийн, зүүн доор 1x1 см, 1x0.5 см хэмжээтэй, хөх өгнийн, цээжний зүүн урд дээд хэсэгт 8x6.5 см, 5x4.5 см хэмжээтэй, хүрэн ягаан өнгийн, баруун далны хэсэгт 2x1.3см, 3x1.5см хэмжээтэй, шар туяатай хөхөлбөр өнгийн, баруун сарвууны ард 8x8 см хэмжээтэй, хөхөлбөр өнгийн, алганд эрхий хурууны төвгөрт 4x4см хэмжээтэй, хөх өнгийн, баруун бугалганы дотор дунд хэсэгт 2 ширхэг, шууны дотор талаар 13 ширхэг, гадна талд 3 ширхэг, зүүн шууны дотор хэсэгт 6 ширхэг 3x2 см хүртэл хэмжээний хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бүсэлхийд баруун дээрээс зүүн доош ташуу байрлалтай 28x0.2 см хэмжээтэй, зурагдсан хүрэн улаан өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ
1. Д.Б.........................агийн биед тархины доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, доод уруул, эрүүний баруун доод хэсэг, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун дал, баруун сарвууны ар, алганд эрхий хурууны төвгөр, баруун бугалганы дотор дунд хэсэг, шууны доор тал, зүүн шууны дотор тал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25)
5. Шүүгдэгч У.И..........рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.Б.........................а эгчийг 2015 оноос хойш мэддэг болсон Д.Б.........................а эгч хувиараа цэцэрлэг ажиллуулдаг манай хүүхдүүд тухайн цэцэрлэгт суралцдаг. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад Д.Б.........................а эгч над руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэж дуудахаар нь тэдний гэр болох Сонгино хайрхан дүүрэг ................... тоотод очихоор явж байхад гудамжинд Д.Б.........................а эгчтэй таарсан. Тухайн үед Д.Б.........................а эгч архи, пиво авсан байсан ба тэдний гэрт очоод Д.Б.........................а эгч пиво уугаад би архи уусан. Бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Д.Б.........................а намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байхаар нь алгадсан би өөр өшиглөж гараа атгаж байгаад цохисон зүйл байхгүй. Тэгээд би тэдний гэрээс гараад гэртээ байж байтал Д.Б.........................а эгч гаднаас цагдаа дагуулаад орж ирээд намайг чи зодсон гэж хэлээд байсан. Анх Д.Б.........................а эгч надтай уулзахад нүүр нь ямар нэгэн зодуулж цохиулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 29), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-34), “КАНАД ХАУС” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 35) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч У.И..........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч У.И..........р нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 11 дүгээр гудамжны 19 тоотод иргэн Д.Б.........................агийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь халдаж биед нь тархи доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, доод уруул, эрүүний баруун доод, зүүн доод хэсэг, цээжний зүүн урд хэсэг, баруун дал баруун сарвууны ар, алганд эрхий хурууны төвгөр, баруун бугалгын дотор дунд хэсэг, шууны дотор тал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст: “...дуудлага авсан...2021.07.07-ны өдөр...дуудлага авсан цаг...16:35:40 минут....Д.Б.........................атай уулзахад архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтолт ихтэй байх ба...У.И..........р гэх залуу намайг зодсон...гээд Б.........................агийн зүүн нүд хавдсан, уруул, хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 01)
- Хохирогч Д.Б.........................агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...би “Цахиур үзүүр” гэх нэртэй дэлгүүрээс 0.33 литрийн шилтэй “Ерөөл” архи, 2 том пивотой аваад ...У.И..........ртэй ...гэр лүүгээ ороод ...уугаад юм яриад суусан. Үдээс хойш 16 цагийн үед У.И..........р бид хоёр манай гэрт байж байхад гэнэт над руу У.И..........р надтай бэлгийн харилцаанд орно гэж дайраад намайг эсэргүүцсэн чинь миний хоолойг боогоод газар унагаагаад миний нүүр рүү 3 удаа баруун гараараа ...алгадаад ...гэрээсээ гараад зугтаагаад нойл ороход ...араас гарч ирээд ...нүүр рүү 3 удаа өшиглөсөн. Мөн гараа атгаж байгаад зүүн талын эгмийн хэсэгт нэлээн хэдэн удаа цохиод... орон дээр дараад нэлэн хэдэн удаа дээрээс дэвссэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),
- Гэрч Б.Д...................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...Бүргэд-113 чиглэлийн автомашин дээр жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О.............ны хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад... 16 цаг 35 минутын үед Б.........................а гэх иргэн...намайг хүн зодчихоод явчихлаа. Уруул ам хавдчихлаа гэсэн дуудлага өгсний дагуу шалгахад ...өөрийгөө иргэн Б.........................а гэж хэлсэн ба тэр эмэгтэйн нүд нь хавдсан, уруул хамраас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6623 дугаар дүгнэлт: “...1. Д.Б.........................агийн биед тархины доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, доод уруул, эрүүний баруун доод хэсэг, цээжний зүүн урд дээд хэсэг, баруун дал, баруун сарвууны ар, алганд эрхий хурууны төвгөр, баруун бугалганы дотор дунд хэсэг, шууны доор тал, зүүн шууны дотор тал, зүүн шууны дотор хэсэгт цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зулайн баруун урд хэсэг, духны гол хэсэг, зүүн шанаа, хоёр нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25)
- Шүүгдэгч У.И..........рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад Д.Б.........................а эгч над руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэж дуудахаар нь тэдний гэр болох Сонгинохайрхан дүүрэг ................... тоотод очоод ...Д.Б.........................а эгч пиво уугаад би архи уусан. Бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Д.Б.........................а намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байхаар нь алгадсан би өөр өшиглөж гараа атгаж байгаад цохисон зүйл байхгүй. Тэгээд би тэдний гэрээс гараад гэртээ байж байтал Д.Б.........................а эгч гаднаас цагдаа дагуулаад орж ирээд намайг чи зодсон гэж хэлээд байсан. Анх Д.Б.........................а эгч надтай уулзахад нүүр нь ямар нэгэн зодуулж цохиулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл У.И..........р нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Д.Б.........................агийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.И..........р нь хохирогч Д.Б.........................агийн эрүүл мэндэд халдаж цохиж, зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч У.И..........рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б.........................а нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч У.И..........рийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч У.И..........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.И..........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч У.И..........р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч У.И..........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг түүний хувийн байдал буюу сарын хөдөлмөрийн хөлсний орлого, Ковид-19 цар тахал өвчний нөхцөл байдалтай холбогдуулан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2108 0000 01130 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.эрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт У.............гийн И..........рийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.И..........рийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.И..........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.И..........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ