| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2017/00106/И |
| Дугаар | 134/ШШ2017/00123 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2017/00123
Зохигч талуудын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, 89 тоотод байрлах “ОСО констракшн ХХК” /РД:4612248, Улсын бүртгэлийн дугаар: 3211321029/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1984 онд төрсөн, 33 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 10-3-42 тоотод оршин суух, Дунгаа овогт Баяндэлгэрийн Алтаншагай /РД:ЕЗ84020334 утас: 88025222/-д холбогдох
Ажил гүйцэтгэсний хөлс 2 935 439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ОСО констракшн” ХХК нь Б.Алтаншагайтай 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийт төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулсан болно.
Манай компанийн зүгээс Б.Алтаншагайгийн ажлын байранд дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах SET бааранд үйлчилгээний дугуй ширээ 9 ширхэг /нэг бүрийн үнэ 163 000 төгрөг/
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, beibentruck хажуугийн “Барах уу” цайны газарт хуванцар хаалт 10,05 м2 /м2-ын үнэлгээ 70 000 төгрөг/, хуванцар хаалга 1,68 м2 /м2-ын үнэлгээ 144 700 төгрөг/-ыг тус тус хийлгэсэн болно.
Дээрхи хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн 2 414 015 төгрөг хугацаа хэтэрсэн алданги 521 424 төгрөг, нийт 2 935 439 төгрөг болно. Бид дээрхи ажлыг хийж гүйцэтгэхдээ тухай бүр захиалагч талтай зөвшилцөж хийж гүйцэтгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний дагуу захиалагчид захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгч, суурилуулалт хийж хүлээлгэн өгсөн.
Б.Алтаншайгай нь одоогоор ажлын хөлсний үнийн дүнгээс огт төлбөр хийгээгүй болно. Бид Б.Алтаншагайтай тухай бүр утсаар холбогдож гэрээний хугацаа дуусах болж байгааг анхааруулж гэрээний хугацаа дууссаныг мэдэгдэж алданги тооцогдож байгааг Б.Алтаншагай болон түүний эхнэрийн утас руу удаа дараа мэдэгдсэн, мөн Б.Алтаншагайтай өөрийн биеэр уулзан 3 удаа мэдэгдсэн боловч харилцан шийдвэрт хүрээгүй төлбөр тооцоог одоо болтол огт хийгээгүй болно.
Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 2 935 439 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 917 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Алтаншагай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Алтаншагай миний бие “ОСО констракшн” ХХК-иас нэхэмжилж буй ажил гүйцэтгэсний хөлс 2 935 439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал өдөр бүр 122 000 төгрөгийг 20 хоногийн дотор төлж барагдуулна. Зөрүү 4561 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг, хариуцагч Б.Алтаншагай нар нь харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2 935 439 төгрөгийг хугацаа тохирч төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Хариуцагч Б.Алтаншайгай нэхэмжилж байгаа 2 935 439 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал өдөр бүр 122 000 төгрөгийг 20 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК нь Б.Алтаншагайд холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 2 935 439 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацаа дуусч байгаа үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШЗ2017/00552 дугаартай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарчээ.
Гэвч талууд шүүх хуралдааны өмнө эвлэрч, хариуцагч Б.Алтаншагай нь “ОСО контракши” ХХК-иас нэхэмжилж буй ажил гүйцэтгэсний хөлс 2 935 439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал өдөр бүр 122 000 төгрөгийг 20 хоногийн дотор төлж барагдуулна” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.
Иймд, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг төсөөтэй хэрэглэж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШЗ2017/00552 дугаартай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, талууд өөрийн хүсэл зоригоор эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 917 төгрөгийн тавин хувь болох 30 958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 30 958 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Алтаншагайгаас 30 958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК нь Б.Алтаншагайд холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 2 935 439 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Алтаншагай нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал өдөр бүр 122 000 төгрөгийг 20 хоногийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШЗ2017/00552 дугаартай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 917 төгрөгийн тавин хувь болох 30 958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 30 958 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Алтаншагайгаас 30 958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА