Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2017/00125

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 4-55 тоотод оршин суух, Дуутан овогт Гөлөгийн Ганзориг /РД:ЗЮ83092715/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дуутан овогт Гөлөгийн Уртнасан /РД:ЗЮ72121609/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1979 онд төрсөн, эмэгтэй, 38 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 65-2 тоотод оршин суух, Өргөн овогт Бямбаагийн Мөнхсүх /РД:ЗГ79042103 утас: 93050573/-д холбогдох

Хоёр өрөө орон сууцыг худалдаж авсан үнэ болох 40 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан, хариуцагч Б.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Ганзориг, П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын хоорондоо 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт болгон өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот хаягтай, №000219375 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1902001304 дугаартай 2 өрөө орон сууцыг 5 000 000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавьсан. Гэтэл Б.Мөнхсүх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч П.Саруул-Оюун шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гаргуулсан. Уг шийдвэрт барьцааны зүйл болох дээрх хаяг бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байна.

Иймд, Б.Мөнхсүхээс зээлийн барьцаанд алдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 22 тоот хаягтай, №000219375 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1902001304 дугаартай 2 өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сард худалдаж авсан үнэ болох 40 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ байр нь миний төрсөн дүү Г.Ганзоригийн эзэмшлийн байр. 2014 оны 04 дүгээр барьцаанд тавигдаад 3 жил болж байна. 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, 4250 000 төгрөгний зээлийн барьцаанд тавигдаад, одоо 20 500 000 төгрөг төлөхөөр шийдвэр гүйцэтгэл дээр гүйцэтгэл нь явагдаж байгаа. Өчигдрийн байдлаар 7 350 000 төгрөг төлсөн байгаа. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5 250 000 төгрөг, 07 дугаар сарын 19-нд 5 250 000 төгрөг гээд 3 хуваагаад төлнө гэсэн боловч энэ сарын төлөлт нь 50 хувиар орж ирээд байгаа. Тэгэхээр байр барьцаалсан хүн нь сар бүрийн гэрээний төлбөр дутуу байх юм уу хийгдээгүй тохиолдолд Г.Ганзоригийн байран дээр гүйцэтгэл хийлгэж, битүүмжлүүлнэ гэсэн гэрээ хийсэн. Энэ сарын төлөлт 2 500 000 төгрөг дутуу байгаа учир П.Саруул-Оюун байраа өөрийн нэр дээр болгох, битүүмжлүүлэх, заруулах гэсэн арга хэмжээнүүдийн аль нэгийг авахуулна гэж байдаг. П.Саруул-Оюун хохирлоо тэр байраараа олж авна гэсэн гэрээ хийсэн байдаг. 3 жил болоход байраа чөлөөлүүлж авч чадахгүй байгаа учир байр худалдан авсан мөнгөө нэхэмжилж байна. Б.Мөнхсүхийг 3 жил харсан. Эхний 2 жил огт мөнгө өгөөгүй. Зээлийн төлбөр 20 000 000 төгрөг боллоо гээд төлбөр нь арай их юм гээд бид өмнө нь шүүхээр орж байсан.

П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нар 20 500 000 төгрөг өгнө гээд эвлэрлийн гэрээ байгуулсан байсан учир түүгээрээ батлагдаад төлөгдөөд явж байгаа. Гэхдээ 08 дугаар сарын 19 гэхэд энэ төлбөр төлөгдөж дуусахгүй нь гэж үзэж байгаа. Сар бүрийн төлөлт дутуу учир шийдвэр гүйцэтгэлийн алба, П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын хооронд хийсэн гэрээ байгаа. Эхний төлөлт 50 хувь дутуу орсон байна. Тэгэхээр байраа П.Саруул-Оюунд алдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр төлбөр дутуу учир 1 дэх өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэнэ, материалаа өгнө гээд өчигдөр над руу утсаар ярьж байсан. Шийдвэр гүйцэтгэл Б.Мөнхсүх, П.Саруул-Оюун нар ийм гэрээ хийсэн тул байраа олж авахад хэцүү болоод байна. Манай дүү байраа 4 250 000 төгрөгний барьцаанд алдах дээрээ тулаад байна. Өөрөө эзгүй байгаа. Би төрсөн эгч нь учир байрыг нэхэмжлээд явдаг. Би 40 500 000 төгрөгөө нэхэмжлээд шийдвэр гүйцэтгэлийн алба руу өгүүлмээр санагдаад байгаа.

Тэгэхээр Б.Мөнхсүх мэдээж П.Саруул-Оюуныхаа төлбөрийг хийх байх гэж бодож байна. Төлбөрийн хэмжээ 20 000 000 төгрөг, 40 500000 байгаа. 19-нд мөнгөө өгөхгүй бол байран дээр чинь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдана, би нэхэмжлэл өгнө гээд хэлээд байхад төлбөр дутуу байгаа. П.Саруул-Оюунд байраа алдвал би өөрийнхөө байрыг төлүүлэхэд бэлэн баймаар байна гэв.

 

Хариуцагч Б.Мөнхсүх нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мөнхсүх миний бие нь Г.Уртнасангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээр дурьсан үл хөдлөх эд хөрөнгийг Б.Мөнхсүх миний бие П.Саруул-Оюунаас авсан 5 000 000 төгрөгийн зээлийн байрьцаанд тавьсан нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээнд барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлага худалдаанд оруулах шүүхийн шийдвэр гарч байж Г.Ганзоригийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар албадан дуудлага худалдаанд орох ёстой.

Нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгийн хувьд албадан дуудлага худалдаанд орсон зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаанд Г.Ганзоригт хохирол учирсан тохиолдолд л Г.Ганзориг хохирлоо шаардах эрх үүснэ.

Дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Ганзориг хэвээрээ байгаа. Г.Ганзоригийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуудлага худалдаанд оруулаагүй. Өмчлөгч Г.Ганзоригт нэг ч төгрөгийн хохирол учраагүй. Үл хөдлөх хөрөнгө нь бүрэн бүтнээрээ байгаа. Б.Мөнхсүх миний бие П.Саруул-Оюунаас авсан зээлийн төлбөрийг өөртэй нь тохиролцож гэрээ байгуулан төлж байгаа бөгөөд зээлийн барьцаанд тавьсан орон сууцаар зээлийн төлөлтийг хийсэн зүйл байхгүй болно. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот хаягтай №000219375 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1902001304 дугаартай 2 өрөө орон сууцыг миний хувьд зарж үрэгдүүлсэн, өрөндөө өгсөн, устгаж сүйтгэсэн зүйл огт байхгүй юм.

Нэгэнт эд хөрөнгийн өмчлөгч Г.Ганзориг хэвээрээ, өмч хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжиж хөрөнгийн хохирол учраагүй байхад Б.Мөнхсүх надаас дээрхи орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан үндэслэлээр уг байрыг худалдаж авсан үнэ болох 40 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах ямар ч үндэслэлгүй болно.

Иймд, дээрх байдлыг үндэслэн Г.Уртнасангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан нь Б.Мөнхсүхэд холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг худалдаж авсан үнэ болох 40 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

  Б.Мөнхсүх нь ... зээлийн барьцаанд тавьсан орон сууцаар зээлийн төлөлт хийсэн зүйл байхгүй, зарж үрэгдүүлээгүй, өрөндөө өгөөгүй, энэ орон сууц Г.Ганзоригийн өөрийнх нь өмчлөлд байгаа ба ямар нэгэн хохирол учраагүй байхад мөнгө нэхэх нь үндэслэлгүй, би зээлээ төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Г.Ганзориг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг 5 000 000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавьсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Уг орон сууц нь нэгэнт барьцаанд байгаа болохоор би орон сууц худалдаж авсан мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан, орон сууц Г.Ганзоригийн өмчлөлд хэвээрээ байгаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Ганзоригийн нэр дээр байгаагэж шүүх хуралдаанд тайлбарлана.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байх боловч нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зүйл тогтоогдоогүй ба Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд заасны дагуу өөр этгээдэд шилжээгүй, Г.Ганзоригийн өмчлөлд байгаа, уг орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албадан дуудлага худалдаанд ороогүй, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй байна.

Иймд, Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь уг орон сууцны үнийг шаардахтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасангийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхсүхээс 2 өрөө орон сууцыг худалдаж авсан үнэ болох 40 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             П.ЦОГЗОЛМАА