| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/244 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/244
2021 05 12 2021/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 21030 0007 0021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч Ш.Н, хохирогч Д.Ш, Ш.Н, Н.А, иргэний нэхэмжлэгч О.Б нарын өмгөөлөгч С.Давааравдан, хохирогч М.Н, Х.П, М.Х, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын М- /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 32 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн зам, “Поларис Апартмент-2” хорооллын хойд талын замд “Тоёота Приус-20” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”
- мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
- мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан: Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3-т (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
- 1.4-т дэх хэсэгт заасан: 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас үргэлжилсэн цагаан шугам давж Ш.Н жолоочтой “Тоёота Приус-20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б, Ц.Э, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч Ш.Н, зорчигч Н.А, М.Н, Х.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч М.Х, Д.Ш нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хохирогч Ш.Нт нийт 2.350.000 төгрөгийн хохирол төлсөн. Машинд нь учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнг барагдуулаагүй байгаа. Хохирогч М.Нд хохирол төлбөр барагдуулаагүй, дараа өгөхөөр тохиролцсон. Хохирогч М.Х, М.П нарт хохирол төлөөгүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Би одоогоор “Өрхөн овоо” ХХК-д сантехникчээр ажиллаж байгаа, сарын цалин 1.100.000 төгрөг. Би хөл хорионы улмаас ажлаа хийж чадаагүй, ажлаа хийж байгаад бүх хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нын өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө гэр бүлийнхэнтэйгээ хамт би өөрийн Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн Нисэхийн замд зүүнээс баруун зүг рүү зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр гэртээ харихаар, ойролцоогоор 50 км/цаг орчим хурдтай явж байсан.
Тухайн үед миний машинд жолоочийн хажуугийн суудалд эхнэр О.Б, арын суудалд хүү Н.С, Н.Сү, охин Н.А, аав Д.Ш нар сууж явсан. Гэтэл гэнэт эсрэг урсгалаас шүүгдэгч Б.М жижиг суудлын машинтайгаа урсгал сөрж баруун талаараа хөндөлсөөд ороод ирсэн. Миний машины баруун урд хэсгээр мөргөсөн ба мөргөлдсөн машинд 6-7 хүн явж байсан.
Тухайн ослын улмаас машины жолооч талын хаалга онгойхгүй байсан болохоор манай хүү бууж цагдаа дуудсан. Энэ ослын улмаас миний бие болон охин Н.Аын биед хүндэвтэр, аав Д.Шын биед хүнд гэмтэл учирсан. Эхнэр О.Бд хөнгөн гэмтэл тус тус учирсан. Хүү Н.Сү, Н.С нарт учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.
Тухайн осол гарах үед зам гэрэлтүүлэгтэй, замын нөхцөл байдал цасгүй, хуурай байсан. Тухайн ослын улмаас машины урд буфер, баруун урд крыло хонхойж чихэгдсэн, каркас чихэгдэж гулзайсан, баруун урд шанаа чихэгдсэн, обод чихэгдэж хонхойсон, жолооч болон зорчигчийн ослын дэрнүүд задарсан, дотор салон задарсан, өндгөн тулгуур гулзайсан, АВС мэдрэгч тасарсан, тоормос хугарсан, урд тэвш гулзайсан, сэнс, сэнсний хүрээ хагарсан, рулийн дээд гол гулзайсан, сигнал 2 ширхэг эвдэрсэн, трубо ба цахилгаан моторын шланк хугарсан, форсунк 4 ширхэг, агаар шүүгчийн хайрцаг хагарсан, агаарын хоолой, агаарын даачиг, агаарын сав хагарсан, коллектор эвдэрсэн, термастатны таг хагарсан, 2 ширхэг бүс гацсан, суудал гажсан, шилний удирдлага, копутны түгжээ нугас гажиж эвдэрсэн, тэнхлэг тохиргоо гажсан зэрэг эвдрэл гэмтлүүд учирсан.
Тээврийн хэрэгслийн эд ангид их хэмжээний эвдрэл гэмтэл учирч, засварлаж ашиглах боломжгүй болсон тул машинаа сэлбэг болгож 2.0 сая төгрөгөөр бусдад худалдсан. Иймд автомашинд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 6.545.000 төгрөг гэж тогтоосон тул уг үнэлгээний дүнгээр тээврийн хэрэгслийн хохирлоо нэхэмжилж байгаа.
Энэ ослын улмаас аав Д.Шын биед хүнд гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 2.643.745 төгрөг, охин Н.Аын биед дунд чөмөгний ясны далд хугарал гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 769.056 төгрөг, эхнэр О.Бд хөнгөн гэмтэл учирсан, эмчилгээ, эм тарианы зардлын 562.420 төгрөгийг тус тус нэхэмжилж байгааг гэм буруутай этгээдээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.
Мөн хүү Н.С 130.000 төгрөг, Н.Сү 130.00 төгрөгөөр тус тус компьютер томографын шинжилгээ хийлгэсний 260.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн уг ослын улмаас Ш.Н миний биед хүндэвтэр хохирол учирсан тул ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин, эмчилгээний болон бусад зардлыг тооцон нийт 2.963.981 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч Мөнх-Эрдэнэ 2.350.000 төгрөг төлсөн тул хасаж тооцон үлдэх 613.981 төгрөгийг нэхэмжилнэ.
Мөн аав Д.Ш нь одоо байнгын хүний асаргаанд хэвтрийн дэглэмтэй байгаа, охин Н.Аын хувьд гэмтэл нь бүрэн эдгэрээгүй, эмнэлэгт дахин үзүүлж шинжилгээ хийлгэж, шаардлагатай бол дахин хагалгаанд орж магадгүй гэж эмч хэлсэн тул аав Д.Ш болон Н.А нарын эмчилгээ цаашид үргэлжилнэ. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг ч мөн нэхэмжилнэ. Бидний хувьд гэр бүлээрээ эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нгийн өгсөн:
“...Миний хувьд Б.Мтэй найзууд байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай найз залуу Ц.Э гаднаас ирээд “Б.М гадаа байна, архи аваад ирье” гээд цайз руу явсан. Тэгээд удаагүй “гэрийн гадаа гараад ирээ” гэхээр нь 100 айлын далангийн тэнд 4 шил архи хамт уучихаад нисэх рүү явсан. Нисэхийн байрны дундаас нэг хүнээс виски авч байрны урд талд уусан. Ц.Э бид хоёрыг 100 айл руу хүргэж өгөх гэж явж байгаад осолд орсон. Эмчилгээнд 2.660.000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч тэгж байгаад боломжоороо мөнгө өгнө гэсэн болохоор гомдолгүй. Миний хувьд баримтаа яаж цуглуулахаа мэдэхгүй, өөрт байгаа баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн. Тухайн осол гарах үед би согтуу байсан. Яллах дүгнэлтэд бичигдсэн 1.064.950 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Пийн өгсөн:
“...Би Б.Мтэй тухайн өдөр л танилцсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хороололд Э.Ттэй цуг явж байгаад Б.Мтэй уулзаад 100 айл руу явсан. Цайз 16-аас архи авч, 100 айл дээр уусан. 100 айлаас нисэх хүртэл машиныг нь би барьсан. Нисэхийн байрны тэнд нэг хүнээс очиж виски авч уучихаад, “буцаж 100 айл руу явна” гэхээр нь би “машиныг нь бариад явчихъя” гэхэд “би машинаа барина” гээд Б.М жолоо барьж явж байгаад осол гаргасан.
Ослын улмаас баруун дунд чөмөг хугарсан, аарцгийн дунд яс хугарсан. Миний биеийн байдлын хувьд хөл доголж байгаа. Эмчилгээний зардалд 740.168 төгрөгийг нэхэмжилж байна. Осол гарах үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Хын өгсөн:
“...Б.М бид хоёр найзууд байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Өргөө” кино театр дээр уулзаад, Ц.Э-ын гэр лүү очсон. Тэндээсээ Цайз 16 орж 4 шил архи аваад, Ц.Э-ын гэрийн гадна уусан. Тэндээсээ бүгдээрээ нисэх орсон. Нисэхийн Буянт-Ухаагийн байрны дундаас нэг хүнээс виски аваад, байрны голд бүгд вискинээс уучхаад буцах замд буюу Морингийн замд осол гарсан. Тухайн ослыг нүдээрээ хараагүй, хэргийн газарт ухаан алдсан байсан тул Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан.
Ослын улмаас хүнд зэргийн гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 1.315.000 төгрөг гарсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Тухайн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ослын улмаас хүнд гэмтэл учирсан тул гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21030 0007 0021 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 05-13х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.36% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 15х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Нын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, жолоочийн хажуугийн урд суудалд эхнэр О.Б, арын суудалд аав Д.Ш, хүү Н.Сү, Н.С, охин Н.А нарын хамт гэрлүү харих гээд Нисэхийн замаар зүүнээсээ баруун чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр 50 гаран км/цагийн хурдтай явж байхад гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин баруун талаараа хөндөлсөөд ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй мөргөсөн. Уг осол нүд ирмэхийн зуурт болсон. Ослын дараа би автомашинаасаа буух гээд бууж чадаагүй. Арын суудлаас Н.Сү, Н.С хоёр буугаад, аав Д.Ш, охин Н.Ариунзул нар бууж чадахгүй байсан. Тэгж байхад 103, 105-ын машин ирж бид нарыг машинаас буулгаж өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эсрэг урсгалаас орж ирсэн Т.Приус-20 маркийн автомашин нь ослын дараа харахад замын хойд талд боржурын хажууд байсан ба автомашин дотор миний харсанаар 4 хүн байх шиг байсан. Нэг саарал хувцастай залуу автомашинаас буугаад “та нарыг ална” гээд орилоод яваад байсан. Би автомашины эвдрэлийг үнэлгээгээр гарсан дүнгээр нэхэмжилнэ, эмчилгээний зардалд гарсан зардлыг мөн нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Нгийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 13-ны 17-18 цагийн үед найз Б.М, Э.Т, М.Х, Х.П нар манай гэрийн гадна ирсэн. Аав бид нарт Цайзад байдаг нэг хүнээс 4 ширхэг 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч өгсөн. Манай гэрийн хажуугийн далангийн ойролцоо нөгөө архийг Б.М-ийн машин дотор уусан ба ууж дуусах үед Б.М “нисэх рүү явж архи авна” гээд явсан. Бид нар хамт явсан. Нисэхийн Буянт-Ухаа 1 байрнаас виски аваад, тэндээ 35 дугаар байрны гадна машин дотроо уусан. Тэгээд хөдлөөд явсан ба Б.М машиныг жолоодож явж байгаад нисэхийн зам дээр осолд орсон. Осол юунаас болсныг мэдээгүй, машины арын суудал дээр сууж явсан болохоор хараагүй. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Пийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш би Б.М, Э.Т, М.Х, Э.Өлзийсайхан нарын хамт 100 айлд Ц.Э-ын гэрт очиж архи уусан. Ц.Э-ын ах Цайзад байдаг хүнээс 4 шил архи авч өгсөн. Гэхдээ би архинаас уугаагүй, нөгөө хэд уусан. Архи ууж дуусахад Б.М “нисэхээс архи авна” гээд явсан ба нисэх рүү машиныг би бариад явсан. Буянт-Ухаа 1 хороолол дээр очоод Б.М хүнээс нэг шил виски аваад, машин дотроо уусан. Тэгээд 100 айл руу хөдөлсөн ба машиныг Б.М бариад явсан. Тухайн үед би эрүүл болохоор машиныг барих гэхэд Б.М бариулаагүй, өөрөө бариад явсан. Тэгээд нисэхийн зам дээр явж байгаад урдаа явж байсан машиныг мөргөх шахаад эсрэг урсгалд орж, эсрэг урсгал дээр явж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан, машины араас орох шахаад эсрэг урсгалд орсон. Би хойд талын суудал дээр явж байсан. Урд суудал дээр Ц.Э сууж явсан, бусад нь хойд суудалд сууж явсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Хын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15:00 цагийн үед би хороололд Б.М, Э.Т, Х.П нартай уулзаад 100 айлд Ц.Э-ын гэрт очсон. Цайзад байдаг хүнээс 4 шил архи аваад Ц.Э-ын гэрийн гадаа машин дотор уусан. Архи уухын өмнө Э.Өлзийсайхан ирсэн, мөн Ц.Э-ын найз охин М.Н гэрээс гарч ирээд архинаас уусан. 22 цагийн үед архиа ууж дуусаад бид нар нисэх рүү хүнээс архи авахаар явцгаасан. Явахдаа Х.П машин бариад явсан юм. Нисэхийн Буянт-Ухаа хорооллоос хүнээс виски аваад, тэндээ уусан. Архи, вискинээс Х.П ерөөсөө уугаагүй, бусад нь ууцгаасан. 100 айл руу явах гээд хөдлөхөд Б.М машин жолоодоод явсан. Х.П машин барих гэхэд Б.М бариулаагүй, өөрөө барьсан. Нисэхийн замаар хот руу явж байгаад осолд орсон, би арын суудалд сууж явсан болохоор ослыг хараагүй, гэнэт л тас түс хийгээд явчихсан. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40-41х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Шын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00:30 цагийн үед хүү Ш.Нын автомашинд сууж явж байгаад Нисэхийн замд осолд орсон. Тухайн үед би арын суудал дээр ач Н.С, Н.Сү, Н.А нарын хамт сууж явсан. Жолооч Ш.Нын хажуугийн суудал дээр бэр О.Б сууж явсан. Би бол ослыг хараагүй, гэнэт л түс тас хийгээд явчихсан. Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 64х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Бн өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад би нөхөр Ш.Нын Т.Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нисэхийн замаар гэр лүүгээ харих гээд явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би жолоочийн хажуугийн суудал дээр, автомашиныг нөхөр Ш.Н жолоодож явсан ба арын суудал дээр хадам аав Д.Ш, хүү Н.С, Н.Сү, охин Н.А нар сууж явсан. Осол болохын өмнө Ш.Н зүүнээсээ баруун тийшээ чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин хөндөлсөж орж ирээд мөргөлдсөн. Охиныхоо болон хадам аавын эмчилгээнд гарсан зардал, автомашинд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Хохирлын баримтыг гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87х, 110х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Э-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд 100 айлд хадам аавынхаа гэрт байж байхад Б.М, Х.П, М.Х нар Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгслийг Б.М жолоодоод ирсэн. “Архи олдох уу” гэхээр нь би хадам аав н.Цогоогоос “танд архи олдох уу” гэхэд хүнээс асуугаад Ерөөл нэртэй архи 4 шилийг авсан. ...Хадам аавын гэрийн арын гудамжинд бид нар архиа уусан. Архи уух үед манай найз охин М.Нямгэрэл гарч ирж хамт уусан. Архиа ууж дуусах үед ...нөгөө хэд “нисэх рүү явж архи авъя, сая ярьчихлаа” гэхээр нь хамт явсан. ...Б.Мөнх-Эрдэнийг согтуу учраас машин барьж чадахгүй гээд машиныг Х.Поор бариулсан, Х.П тухайн үед архи уугаагүй байсан. Бас Э.Өлзийсайхан ирж, хамт архи уусан. Буянт-Ухаа хорооллоос очиж виски аваад, машин дотроо ууцгаасан. Тэгээд би хэсэг архиндаа согтоод тасарсан байсан ба нэг ухаан ороход “виски дууссан, явахаар болсон” гээд автомашиныг Б.М жолоодоод хөдөлж байсан. Тэгээд би хэсэг тасраад, ухаан орж гараад явж байсан. Нэг ухаан ороход осол болчихсон байсан, би автомашины урд жолоочийн хажууд сууж байсан. Арын суудалд нөгөө хэд сууж байсан. Ослын дараа би автомашинаас түрүүлж буугаад, хойд талын хаалгыг онгойлгох гээд онгойлгож чадаагүй, энэ үед нэг залуу гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь би гар утсыг нь цохиж газар унагаасан. Тэгээд удаагүй эмнэлэг, онцгой байдлынхан ирээд тусламж үзүүлж, гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Болдбаатарын гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад авга эгч О.Б над руу утсаар яриад “Буянт-Ухаа цогцолбор дээр хүрээд ир, бид нар зам тээврийн осолд орчихлоо” гэхээр нь би Морингийн даваанаас өөрийнхөө Т.Приус-20 маркийн 29-76 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Ослын газарт намайг очих үед 3 эмнэлгийн машин ирчихсэн, мөргөлдсөн 2 машинаас хүмүүсийг гаргаж байсан. Би шууд авга эгч О.Бн сууж байсан машин руу очсон ба очихдоо гар утсаараа бичлэг хийсэн.
Тэгэхэд авга эгч О.Бн сууж явсан машинтай мөргөлдсөн автомашины хажууд зогсож байсан согтуу залуу миний гар утас руу гараараа цохиж газар унагаан хөлөөрөө дэвсэж гар утсыг маань эвдсэн. Уг залуу согтуу байсан ба над руу дайраад байсан, гэхдээ намайг зодоогүй. ...Би LG V20 загварын гар утсаа 2020 оны 10 дугаар сарын 24-ний орчимд Теди төвөөс 240.000 төгрөгөөр худалдаж авч байсан, 240.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116х, 120х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Тийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би найз Х.Птой хамт Ганданд байдаг найз н.Одноогийн гэрт хоноод, дараагийн өдрийн өглөө Б.Мтэй Өргөө кино театрын гадна уулзсан. Энэ үед Х.П М.Хыг дуудсан. Ингээд бид нар Б.М-ийн машинтай 100 айлд байдаг Ц.Э-ын гэрт очиж, гэрийнх нь гадна уулзаад Ц.Э-ын хадам ааваар хүнээс 4 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авхуулж, тэндээ үерийн далангийн хажууд уусан. Архи уухын өмнө М.Х нь найз залуу Э.Өлзийсайханыг дуудсан ба энэ үед Ц.Э-ын найз охин М.Н гарч ирж хамт архи уусан. ...Архинаас Х.П уугаагүй, бусад нь бүгд уусан. Архиа ууж дуусахад шөнө болсон, хэдэн цаг гэдгийг мэдэхгүй. Тэгэхэд Э.Өлзийсайхан “би утсаа барьцаанд тавья, архи ол” гэхэд Б.М хүнтэй яриад асуухад “байна” гэхээр нь бид нар нисэх рүү явсан. Ингээд Х.П жолоо бариад нисэхэд ирээд ...1 шил виски авч, Х.П уугаагүй, бусад нь уусан. Би виски ууж байснаа санаж байна, тэгээд нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт байсан. Ослыг бол санахгүй байна, архи, вискиндээ тасарсан байсан. Осол болох үед автомашиныг Б.М жолоодож явсан байх. ...Миний биед хөнгөн гэмтэл учирсан байна лээ, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 215х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Өлзийсайханы гэрчээр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад 100 айлд найз охин М.Хтай уулзсан. Тухайн үед М.Хын найзууд болох Б.М, Х.П, Э.Т, Ц.Э, М.Н нартай машин дотор архи аваад уух гээд сууж байсан. Би эхний архинаас нь 100 татаад унтаад өгсөн. Нэг сэрээд харахад Нисэх дээр явж байсан ба намайг Ц.Э сэрээгээд “хөгшөөн, нэг татчих” гээд виски өгөхөөр нь нэг татаад дахиад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд түс тас болоод осол болчихсон байсан ба Х.П “миний хөл хугарчихлаа, татаарай” гэхээр нь би автомашинаас буугаад түүнийг буулгах гээд татсан боловч дийлээгүй. Удалгүй түргэн, онцгой албаныхан ирээд мөргөлдсөн 2 машины хүмүүсийг гаргаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.
Осол юунаас болж гарсныг мэдэхгүй, түс тас хийх чимээ гараад сэрэхэд би автомашины эсрэг талын арын захад, миний өвөр дээр М.Х суучихсан, урагшаа тонгойсон байдалтай байсан. Бид хоёрын хажууд Х.П, түүний хажууд М.Н, Э.Т нар сууж байсан. Жолоочийн хажуугийн суудал дээр Ц.Э сууж байгаад бууж эхнэр М.Нгийн сууж байсан талын хаалгыг онгойлгох гээд татаад байсан. Жолооны хүрдний ард Б.М ухаангүй сууж байсан. Ослын дараа автомашинаас буугаад харахад миний сууж явсан автомашин эсрэг урсгалд ороод, замын хажууд зогсчихсон байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд мөргөлдсөн автомашины жолоочийн эхнэр “та нар дохио өгөхгүй, өөдөөс шууд ороод ирсэн” гэж хэлж байсан ба Гэмтлийн эмнэлэг дээр Б.М зугтаагаад явчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Батзоригийн иргэний нэхэмжлэгч/ хариуцагчаар өгсөн:
“...Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Одоо “Транскапитал” ББСБ-ын нэр дээр зээлийн гэрээтэй байгаа. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан, зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь би, хамтран зээлдэгчээр нь манай эхнэр Б.Болормаа оролцсон байгаа.
Манай эхнэр Б.Болормаагийн төрсөн дүү Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд “хадам ээжийг Биод хүргэж өгөөд буцаад ирье” гэж хэлээд Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас аваад явсан. Автомашиныг авч явах үедээ Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Б.М манай Хан-Уул дүүрийн 8 дугаар хороо, Дэнжийн 1-7 тоотод орж ирээд хэвтээд өгсөн. Би тухайн үед унтаж байгаад сэрээд Б.Мэс “миний машин хаана байна вэ” гэж асуухад “найз Ц.Э аваад явсан” гэж хэлсэн. Тухайн үед Б.М нилээн согтуу байсан ба удалгүй цагдаагаас миний утас руу залгаад, цагдаа нар гэрт ирээд Б.Мөнх-Эрдэнийг аваад явсан. Миний машин “МИГ даатгал” ХХК-д 100 хувь даатгуулсан байгаа. Бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй гэдгээ ойлголоо.
...Т.Дриус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын талаар үнэлгээ хийлгэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-99х/,
14. Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 269 дугаартай:
“Toyota Prius 20” маркийн хххх улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн 3.340.000 төгрөг, шууд бус зардлын дүн 160.000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын үнэлгээний дүн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг” гэж тогтоосон тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 143-145х/,
15. Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 274 дугаартай:
“Toyota Prius 20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн 6.325.000 төгрөг, шууд бус зардлын дүн 220.000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын үнэлгээний дүн 6.545.000 /зургаан сая таван зуун дөчин таван мянга/ төгрөг” гэж тогтоосон тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 147-150х/,
16. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 77 тоот актын:
1. О.Бн биед баруун хөхний дотор дээд хэсэг, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор талд хөвчинд шарх, хамрын үзүүр, угалз, зүүн хацарт зулгаралт, өвчүүний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 166-167х/,
17. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 101 тоот актын:
1. Ц.Э-ын биед баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, оочны доор зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 169-170х/,
18. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 180 тоот актын:
1. Э.Тийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 172-173х/,
19. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 64 тоот актын:
1. Н.Аын биед баруун дунд чөмөгний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 175-176х/,
20. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 62 тоот актын:
1. Х.Пийн биед баруун дунд чөмөгний ясны далд хугарал, баруун умдаг ясны дээд болон доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 178-179х/,
21. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 104 тоот актын:
1. Ш.Нын биед бүсэлхий нурууны 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 182-183х/,
22. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 98 тоот актын:
1. М.Нгийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн, 5-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, хоёр талын ацетабулын урд багана, зүүн талын умдаг ясны дээд, доод салаа, баруун талын суудал яс, ууцны 1-р нугалмын хугарал, элэг, нойр булчирхайн няцрал, баруун бугалганы гадна доод ½ хэсэг, тохой, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг, баруун гуяны гадна дээд ар хэсэг, дунд хэсэг, доод хэсгээс шилбэний гадна дээд хэсэг хүрсэн, дотор доод хэсэг ба өвдөгний дотор хажуу, зүүн гуяны дотор дунд хэсэг, доод хэсэг, өвдөг, шилбэний дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэг, зүүн хацар, зүүн гарын долоовор хурууны 3-р үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 186-188х/,
23. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 63 тоот актын:
1. М.Хын биед хүзүүний 2-р нугалмын зүүн талын хөлөнцөр болон баруун талын мэдрэлийн нумын хугарал, баруун талын үений сэртэнгийн хугарал, зүүн талын фасет үений мултрал, хүзүүний 2, 3-р нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, нугас дарагдал, зүүн умдаг ясны дээд салааны бяцарсан хугарал, зүүн суудал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 190-191х/,
24. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 61 тоот актын:
1. Д.Шын биед тагнай ясны хугарал, хамрын ясны хугарал, амьсгалын замын гадна биеийн /цус, мах/ бөглөрөл, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 193-195х/,
25. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай тоот:
1. T.Prius-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан: Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4-т дэх хэсэгт заасан: 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. T.Prius-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 1-р хавтас 197-198х/,
26. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-002/021 дугаартай:
“үнэлэгдэж буй LG V20 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн иргэний нэхэмжлэгч Х.Болдбаатарын эвдэрсэн гар утсыг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 224-226х/,
27. Хохирогч М.Нгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 26-27х/,
28. Хохирогч Х.Пийн Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 32-38х, 218-222х/,
29. Хохирогч М.Хын Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 45-62х/,
30. Хохирогч Д.Шын Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 66-85х, 2-р хавтас 46-52х/,
31. Насанд хүрээгүй хохирогч Н.Аын Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 90-95х, 2-р хавтас 53-55х/,
32. Хохирогч Ш.Н, иргэний нэхэмжлэгч О.Б нарын эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 2-р хавтас 56-57х, 64-65х/,
33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Осол болох үед Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 238х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Т.Бадамжав мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 124х/, гэрч Б.Болормаа /хэргийн 1-р хавтас 125х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 130х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 131х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 132-134х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
2021 оны 12 сарын 14-ний шөнө 01 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 21-р хороо, Морингийн зам, Поларис Апарттмент 2 хорооллын хойд талын замд “Toyota Prius-20” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Toyota Prius-20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан ба осолд холбогдол бүхий “Toyota Prius-20” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.36 хувийн согтолттой автомашин жолоодож, улмаар тусгаарлах зурвасгүй, эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ замын үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгал руу орж “Toyota Prius-20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 05-13х/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл баримт /хэргийн 14-15х/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 15 дугаартай:
1. T.Prius-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан: Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.4-т дэх хэсэгт заасан: 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. T.Prius-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
5. Магадлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 1-р хавтас 197-198х/,
- Хохирогч Ш.Нын: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, жолоочийн хажуугийн урд суудалд эхнэр О.Б, арын суудалд аав Д.Ш, хүү Н.Сү, Н.С, охин Н.А нарын хамт гэр лүү харих гээд Нисэхийн замаар зүүнээсээ баруун чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр 50 гаран км/цагийн хурдтай явж байхад гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин баруун талаараа хөндөлсөөд ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй мөргөсөн. Уг осол нүд ирмэхийн зуурт болсон. ...Эсрэг урсгалаас орж ирсэн Т.Приус-20 маркийн автомашин нь ослын дараа харахад замын хойд талд боржурын хажууд байсан ба автомашин дотор миний харсанаар 4 хүн байх шиг байсан. Нэг саарал хувцастай залуу автомашинаас буугаад “та нарыг ална” гээд орилоод яваад байсан. Би автомашины эвдрэлийг үнэлгээгээр гарсан дүнгээр нэхэмжилнэ, эмчилгээний зардалд гарсан зардлыг мөн нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17х/,
- хохирогч М.Нгийн: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны 17-18 цагийн үед найз Б.М, Э.Т, М.Х, Х.П нар манай гэрийн гадна ирсэн. Аав бид нарт Цайзад байдаг нэг хүнээс 4 ширхэг 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч өгсөн. Манай гэрийн хажуугийн далангийн ойролцоо нөгөө архийг Б.М-ийн машин дотор уусан ба ууж дуусах үед Б.М “нисэх рүү явж архи авна” гээд явсан. Бид нар хамт явсан. Нисэхийн Буянт-Ухаа 1 байрнаас виски аваад, тэндээ 35 дугаар байрны гадна машин дотроо уусан. Тэгээд хөдлөөд явсан ба Б.М машиныг жолоодож явж байгаад нисэхийн зам дээр осолд орсон. Осол юунаас болсныг мэдээгүй, машины арын суудал дээр сууж явсан болохоор хараагүй. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22х/,
- хохирогч Х.Пийн: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш би Б.М, Э.Т, М.Х, Э.Өлзийсайхан нарын хамт 100 айлд Ц.Э-ын гэрт очиж архи уусан. ...Буянт-Ухаа 1 хороолол дээр очоод Б.М хүнээс нэг шил виски аваад, машин дотроо уусан. Тэгээд 100 айл руу хөдөлсөн ба машиныг Б.М бариад явсан. Тухайн үед би эрүүл болохоор машиныг барих гэхэд Б.М бариулаагүй, өөрөө бариад явсан. Тэгээд нисэхийн зам дээр явж байгаад урдаа явж байсан машиныг мөргөх шахаад эсрэг урсгалд орж, эсрэг урсгал дээр явж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан, машины араас орох шахаад эсрэг урсгалд орсон. Би хойд талын суудал дээр явж байсан. Урд суудал дээр Ц.Э сууж явсан, бусад нь хойд суудалд сууж явсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,
- хохирогч М.Хын: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15:00 цагийн үед би хороололд Б.М, Э.Т, Х.П нартай уулзаад 100 айлд Ц.Э-ын гэрт очсон. Цайзад байдаг хүнээс 4 шил архи аваад Ц.Э-ын гэрийн гадаа машин дотор уусан. Архи уухын өмнө Э.Өлзийсайхан ирсэн, мөн Ц.Э-ын найз охин М.Н гэрээс гарч ирээд архинаас уусан. 22 цагийн үед архиа ууж дуусаад бид нар нисэх рүү хүнээс архи авахаар явцгаасан. Явахдаа Х.П машин бариад явсан юм. Нисэхийн Буянт-Ухаа хорооллоос хүнээс виски аваад, тэндээ уусан. Архи, вискинээс Х.П ерөөсөө уугаагүй, бусад нь ууцгаасан. 100 айл руу явах гээд хөдлөхөд Б.М машин жолоодоод явсан. Х.П машин барих гэхэд Б.М бариулаагүй, өөрөө барьсан. Нисэхийн замаар хот руу явж байгаад осолд орсон, би арын суудалд сууж явсан болохоор ослыг хараагүй, гэнэт л тас түс хийгээд явчихсан. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40-41х/,
- хохирогч Д.Шын: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00:30 цагийн үед хүү Ш.Нын автомашинд сууж явж байгаад Нисэхийн замд осолд орсон. Тухайн үед би арын суудал дээр ач Н.С, Н.Сү, Н.А нарын хамт сууж явсан. Жолооч Ш.Нын хажуугийн суудал дээр бэр О.Б сууж явсан. Би бол ослыг хараагүй, гэнэт л түс тас хийгээд явчихсан. Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 64х/,
- хохирогч насанд хүрээгүй Н.Аын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Бгаас:
“...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад би нөхөр Ш.Нын Т.Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нисэхийн замаар гэр лүүгээ харих гээд явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би жолоочийн хажуугийн суудал дээр, автомашиныг нөхөр Ш.Н жолоодож явсан ба арын суудал дээр хадам аав Д.Ш, хүү Н.С, Н.Сү, охин Н.А нар сууж явсан. Осол болохын өмнө Ш.Н зүүнээсээ баруун тийшээ чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин хөндөлсөж орж ирээд мөргөлдсөн. Охиныхоо болон хадам аавын эмчилгээнд гарсан зардал, автомашинд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Хохирлын баримтыг гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87х, 110х/,
- гэрч, иргэний нэхэмжлэгч Х.Болдбаатарын: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад авга эгч О.Б над руу утсаар яриад “Буянт-Ухаа цогцолбор дээр хүрээд ир, бид нар зам тээврийн осолд орчихлоо” гэхээр нь би Морингийн даваанаас өөрийнхөө Т.Приус-20 маркийн 29-76 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Ослын газарт намайг очих үед 3 эмнэлгийн машин ирчихсэн, мөргөлдсөн 2 машинаас хүмүүсийг гаргаж байсан. Би шууд авга эгч О.Бгийн сууж байсан машин руу очсон ба очихдоо гар утсаараа бичлэг хийсэн.
Тэгэхэд авга эгч О.Бгийн сууж явсан машинтай мөргөлдсөн автомашины хажууд зогсож байсан согтуу залуу миний гар утас руу гараараа цохиж газар унагаан хөлөөрөө дэвсэж гар утсыг маань эвдсэн. Уг залуу согтуу байсан ба над руу дайраад байсан, гэхдээ намайг зодоогүй. ...Би LG V20 загварын гар утсаа 2020 оны 10 дугаар сарын 24-ны орчимд Теди төвөөс 240.000 төгрөгөөр худалдаж авч байсан, 240.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116х, 120х/,
- иргэний нэхэмжлэгч Э.Тийн: “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би найз Х.Птой хамт Ганданд байдаг найз н.Одноогийн гэрт хоноод, дараагийн өдрийн өглөө Б.Мтэй Өргөө кино театрын гадна уулзсан. Энэ үед Х.П М.Хыг дуудсан. Ингээд бид нар Б.М-ийн машинтай 100 айлд байдаг Ц.Э-ын гэрт очиж, гэрийнх нь гадна уулзаад Ц.Э-ын хадам ааваар хүнээс 4 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авхуулж, тэндээ үерийн далангийн хажууд уусан. Архи уухын өмнө М.Х нь найз залуу Э.Өлзийсайханыг дуудсан ба энэ үед Ц.Э-ын найз охин М.Н гарч ирж хамт архи уусан. ...Архинаас Х.П уугаагүй, бусад нь бүгд уусан. Архиа ууж дуусахад шөнө болсон, хэдэн цаг гэдгийг мэдэхгүй. Тэгэхэд Э.Өлзийсайхан “би утсаа барьцаанд тавья, архи ол” гэхэд Б.М хүнтэй яриад асуухад “байна” гэхээр нь бид нар нисэх рүү явсан. Ингээд Х.П жолоо бариад нисэхэд ирээд ...1 шил виски авч, Х.П уугаагүй, бусад нь уусан. Би виски ууж байснаа санаж байна, тэгээд нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт байсан. Ослыг бол санахгүй байна, архи, вискиндээ тасарсан байсан. Осол болох үед автомашиныг Б.М жолоодож явсан байх. ...Миний биед хөнгөн гэмтэл учирсан байна лээ, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 215х/,
- гэрч Э.Өлзийсайханы: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад 100 айлд найз охин М.Хтай уулзсан. Тухайн үед М.Хын найзууд болох Б.М, Х.П, Э.Т, Ц.Э, М.Н нартай машин дотор архи аваад уух гээд сууж байсан. Би эхний архинаас нь 100 татаад унтаад өгсөн. Нэг сэрээд харахад Нисэх дээр явж байсан ба намайг Ц.Э сэрээгээд “хөгшөөн, нэг татчих” гээд виски өгөхөөр нь нэг татаад дахиад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд түс тас болоод осол болчихсон байсан ба Х.П “миний хөл хугарчихлаа, татаарай” гэхээр нь би автомашинаас буугаад түүнийг буулгах гээд татсан боловч дийлээгүй. Удалгүй түргэн, онцгой байдлын албаны хүмүүс ирээд мөргөлдсөн 2 машины хүмүүсийг гаргаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Жолооны хүрдний ард Б.М ухаангүй сууж байсан. Ослын дараа автомашинаас буугаад харахад миний сууж явсан автомашин эсрэг урсгалд ороод, замын хажууд зогсчихсон байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд мөргөлдсөн автомашины жолоочийн эхнэр “та нар дохио өгөхгүй, өөдөөс шууд ороод ирсэн” гэж хэлж байсан ба Гэмтлийн эмнэлэг дээр Б.М зугтаагаад явчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х/,
- иргэний нэхэмжлэгч Ц.Э-ын: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд 100 айлд хадам аавынхаа гэрт байж байхад Б.М, Х.П, М.Х нар Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгслийг Б.М жолоодоод ирсэн. “Архи олдох уу” гэхээр нь би хадам аав н.Цогоогоос “танд архи олдох уу” гэхэд хүнээс асуугаад Ерөөл нэртэй архи 4 шилийг авсан. ...Хадам аавын гэрийн арын гудамжинд бид нар архиа уусан. Архи уух үед манай найз охин М.Нямгэрэл гарч ирж хамт уусан. Архиа ууж дуусах үед ...нөгөө хэд “нисэх рүү явж архи авъя, сая ярьчихлаа” гэхээр нь хамт явсан. ...Б.Мөнх-Эрдэнийг согтуу учраас машин барьж чадахгүй гээд машиныг Х.Поор бариулсан. Х.П тухайн үед архи уугаагүй байсан. Бас Э.Өлзийсайхан ирж, хамт архи уусан. Буянт-Ухаа хорооллоос очиж виски аваад, машин дотроо ууцгаасан. Тэгээд би хэсэг архиндаа согтоод тасарсан байсан ба нэг ухаан ороход “виски дууссан, явахаар болсон” гээд автомашиныг Б.М жолоодоод хөдөлж байсан.
Тэгээд би хэсэг тасраад, ухаан орж гараад явж байсан. Нэг ухаан ороход осол болчихсон байсан, би автомашины урд жолоочийн хажууд сууж байсан. Арын суудалд нөгөө хэд сууж байсан. ...Тэгээд удаагүй эмнэлэг, онцгой байдлын албаныхан ирээд тусламж үзүүлж, гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112х/ болон шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 238х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоодсон байна.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Т.Приус-20 маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч:
- Ш.Нын биед биед “....бүсэлхий нурууны 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл,
- насанд хүрээгүй Н.Аын биед “баруун дунд чөмөгний ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл,
- О.Бн биед баруун хөхний дотор дээд хэсэг, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор талд хөвчинд шарх, хамрын үзүүр, угалз, зүүн хацарт зулгаралт, өвчүүний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл,
- Д.Шын биед тагнай ясны хугарал, хамрын ясны хугарал, амьсгалын замын гадна биеийн /цус, мах/ бөглөрөл, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралт бүхий хүнд гэмтэл,
- мөн осолд өртсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Нын эд хөрөнгө болох “Toyota Prius-20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай автомашины эд ангид эвдрэл гэмтэл үүсэж, нийт шууд зардлын дүнгээр 6.545.000 /зургаан сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь:
а/ Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 274 дугаартай: “Toyota Prius 20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн 6.325.000 төгрөг, шууд бус зардлын дүн 220.000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын үнэлгээний дүн 6.545.000 /зургаан сая таван зуун дөчин таван мянга/ төгрөг” гэж тогтоосон тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 147-150х/,
б/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 77 тоот актын: “...О.Бн биед баруун хөхний дотор дээд хэсэг, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор талд хөвчинд шарх, хамрын үзүүр, угалз, зүүн хацарт зулгаралт, өвчүүний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 166-167х/,
в/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 64 тоот актын: “...Н.Аын биед баруун дунд чөмөгний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна., дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 175-176х/,
г/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 104 тоот актын: “...Ш.Нын биед бүсэлхий нурууны 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 182-183х/,
д/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 61 тоот актын: “...Д.Шын биед тагнай ясны хугарал, хамрын ясны хугарал, амьсгалын замын гадна биеийн /цус, мах/ бөглөрөл, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 193-195х/ баримтуудаар нотлогдсон ба уг автомашинд зорчин явсан зорчигч Н.Сүын биед учирсан “баруун шагайн дотор хэсэгт цус хуралт” гэмтэл болон зорчигч Н.Сийн биед учирсан “зүүн гарын чигчий хуруунд зулгаралт” гэмтэл нь тус тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2020 оны 12 сарын 21-ны өдрийн 103 дугаартай, 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна. /хэргийн 160-161х, 163-164х/
Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн улмаас шүүгдэгчийн жолоодон явсан Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч:
- М.Хын биед “...хүзүүний 2-р нугалмын зүүн талын хөлөнцөр болон баруун талын мэдрэлийн нумын хугарал, баруун талын үений сэртэнгийн хугарал, зүүн талын фасет үений мултрал, хүзүүний 2, 3-р нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, нугас дарагдал, зүүн умдаг ясны дээд салааны бяцарсан хугарал, зүүн суудал ясны хугарал” бүхий хүнд гэмтэл,
- М.Нгийн биед “...бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн, 5-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, хоёр талын ацетабулын урд багана, зүүн талын умдаг ясны дээд, доод салаа, баруун талын суудал яс, ууцны 1-р нугалмын хугарал, элэг, нойр булчирхайн няцрал, баруун бугалганы гадна доод ½ хэсэг, тохой, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг, баруун гуяны гадна дээд ар хэсэг, дунд хэсэг, доод хэсгээс шилбэний гадна дээд хэсэг хүрсэн, дотор доод хэсэг ба өвдөгний дотор хажуу, зүүн гуяны дотор дунд хэсэг, доод хэсэг, өвдөг, шилбэний дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэг, зүүн хацар, зүүн гарын долоовор хурууны 3-р үенд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл,
- Х.Пийн биед “...баруун дунд чөмөгний ясны далд хугарал, баруун умдаг ясны дээд болон доод салааны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл,
- Ц.Э-ын биед “...баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, оочны доор зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл,
- Э.Тийн биед “...тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
а/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 63 тоот актын: “...М.Хын биед хүзүүний 2-р нугалмын зүүн талын хөлөнцөр болон баруун талын мэдрэлийн нумын хугарал, баруун талын үений сэртэнгийн хугарал, зүүн талын фасет үений мултрал, хүзүүний 2, 3-р нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, нугас дарагдал, зүүн умдаг ясны дээд салааны бяцарсан хугарал, зүүн суудал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 190-191х/,
б/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 98 тоот актын: “...М.Нгийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн, 5-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, хоёр талын ацетабулын урд багана, зүүн талын умдаг ясны дээд, доод салаа, баруун талын суудал яс, ууцны 1-р нугалмын хугарал, элэг, нойр булчирхайн няцрал, баруун бугалганы гадна доод ½ хэсэг, тохой, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг, баруун гуяны гадна дээд ар хэсэг, дунд хэсэг, доод хэсгээс шилбэний гадна дээд хэсэг хүрсэн, дотор доод хэсэг ба өвдөгний дотор хажуу, зүүн гуяны дотор дунд хэсэг, доод хэсэг, өвдөг, шилбэний дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, хуруунуудын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэг, зүүн хацар, зүүн гарын долоовор хурууны 3-р үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, ...мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 186-188х/,
в/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 62 тоот актын: “...Х.Пийн биед баруун дунд чөмөгний ясны далд хугарал, баруун умдаг ясны дээд болон доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 178-179х/,
г/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 101 тоот актын: “...Ц.Э-ын биед баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, оочны доор зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 169-170х/,
д/ ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 180 тоот актын: “...Э.Тийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 172-173х/ баримтуудаар тус тус тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгох бөгөөд ийнхүү зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах үр дагавар үүсгэдэг.
“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Хэвтээ тэмдэглэл (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ заалт, 1.3, 1.4, 12.1 дүгээр зүйлд тус тус зааж зохицуулсан.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 32 минутын орчимд согтуугаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн зам, “Поларис Апартмент 2” хорооллын хойд талын замд “Тоёота Приус-20” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар үргэлжилсэн цагаан шугам давж Ш.Н жолоочтой “Тоёота Приус-20” маркийн 29-20 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас зорчигч О.Б, Ц.Э, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч Ш.Н, зорчигч Н.А, М.Н, Х.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч М.Х, Д.Ш нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан үр дагавар үүсгэсэн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 заалт дахь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.
Хэргийн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар зам тээврийн осол хэргийн улмаас эд хөрөнгө болоод эрүүл мэндэд нь хохирол учирсан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд эмчилгээ оношилгоо хийлгэсний болон бусад зардалд тооцон
- хохирогч М.Н 1.064.950 төгрөг /хэргийн 1-р хавтас 25-27х/,
- хохирогч М.Х нь 1.395.000 төгрөг /хэргийн 1-р хавтас 44-51х/,
- хохирогч Х.П нь 740.168 төгрөг /хэргийн 1-р хавтас 217-222х/,
- хохирогч Д.Ш нь 2.643.745 төгрөг /хэргийн 2-р хавтас 45-52х/, ,
- насанд хүрээгүй хохирогч Н.Аын эмчилгээний зардалд 769.056 төгрөг /хэргийн 45х, 53-55х/,
- иргэний нэхэмжлэгч О.Б 562.420 төгрөг /хэргийн 1-р хавтас 110х, 2-р хавтас 45х, 56-57х/,
- хохирогч Ш.Н нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин олговрын зардалд нийт 2.963.981 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 6.545.000 төгрөг, мөн хүү Н.Сү, Х.Сүхболд нарын шинжилгээ оношилгооны зардлын 260.000 төгрөг /хэргийн 45х, 58-59х, 60-63х, 64-65х/,
- иргэний нэхэмжлэгч Х.Болбаатар нь гар утасны төлбөрт 240.000 төгрөг /хэргийн 115-116х/ тус тус шүүгдэгч Б.Мэс гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамаарах баримт нотолгоо, хохирлын тооцоог хэрэгт хавсарган бэхжүүлсэн байна.
Дээрх хохирол төлбөрөөс шүүгдэгч Б.М нь хохирогч Ш.Нт эмчилгээ үйлчилгээний зардалд нийт 2.350.000 төгрөгийг нөхөн төлснийг хохирогч Ш.Н нь хүлээн авсан, улмаар цалин хөлс, эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.963.981 төгрөгөөс хасаж, үлдсэн хохирол 613.981 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6.545.000 төгрөг, нийт 7.158.981 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Хохирогч Ш.Н нь “Ди Юу Би Би” ХХК-д цахилгаанчин ажилтай, сарын 830.000 төгрөгийн цалин орлоготой гэсэн ажил олгогчийн тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд өгсөн боловч түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримт дахь сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого хэсэгт бичигдсэн дүнгээс зөрүүтэй байна.
Иймд шүүх нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин орлогын дүнгээс хохирогчийн сарын цалин хөлсний дунджийг тооцоход түүний сарын дундаж цалин хөлс нь 486.666 төгрөг болж байна. Үүнийг осолд өртсөн 2020 оны 12 сарын 14-ний өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тооцоход ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.459.998 төгрөг, үүн дээр эмчилгээний төлбөр, эмнэлгийн зогсоолын төлбөрт баримттай гарсан зардлын дүн 286.300 төгрөг, нийт гаргуулвал зохих хохирлын дүн 1.746.298 төгрөг болохоор байна.
Хэргийн хохирогч Ш.Н нь осолд өртөх үед жолоодон явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засан сайжруулахад гарах зардлын үнэлгээгээр тогтоогдсон шууд зардлын дүн 6.545.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч тэрээр автомашиныг сэлбэг болгон бусдад 2.0 сая төгрөгөөр худалдан борлуулж орлого олсон, мөн засварлах ажлын хөлсний зардал бодитоор гараагүй зэргээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон шууд зардлын дүн 6.325.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх, хохирогч Ш.Нын нэхэмжлэлээс тээврийн хэрэгслийн хохиролд 6.325.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин олговор болон эмчилгээ үйлчилгээний зардалд 1.746.298 төгрөг, нийт 8.071.298 төгрөгийн шаардлага хангагдах үндэслэлтэй ба үүнээс шүүгдэгчийн нөхөн төлсөн 2.350.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.721.298 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлээс үлдэх 1.437.683 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хохирогч Д.Шын 2.643.745 төгрөгийн нэхэмжлэлээс /хэргийн 2-р хавтас 45-52х/ Ургамал, Саранбаатар нарын хот хоорондын зорчигч тээврийн зардал 103.200 төгрөг, мөн ГССҮТ эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн зардлын 80.000 төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 65.000 төгрөг нь хохирогчоос өөрөөс гарсан зардал биш тул тус тус хасаж тооцон, үлдэх эмчилгээ оношилгоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний болон эм тариа, асаргаа сувилгааны баримттай зардлын 2.475.545 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв. /хэргийн 2-р хавтас 149-152х/
Мөн насанд хүрээгүй хохирогч Н.Аын эмчилгээ сувилгааны зардлын баримттай зардлын 747.081 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Бн эмчилгээ оношилгооны зардалд баримттай гарсан дүн 540.221 төгрөгийг тус тус хангаж, насанд хүрээгүй хохирогчийн нэхэмжлэлд хамаарах ГССҮТ эмнэлгийн №11410 дугаартай орлогын баримт дахь ЭМДС-аас төлөгдөх 21.975 төгрөгийг хасаж тооцсон болно. /хэргийн 2-р хавтас 56-57х, 53х-н ар тал/
Тухайн эрүүгийн хэрэгт Н.Сүхболд, Н.С нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул тэдний шинжилгээ оношилгооны зардалд нэхэмжилсэн 260.000 төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхиж, тэдгээр нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хохирогч М.Н 1.064.950 төгрөг /хэргийн 1-р хавтас 25-27х/, М.Х нь 1.395.000 төгрөг /хэргийн 1-р хавтас 44-51х/, Х.П нь 740.168 төгрөг /хэргийн 1-р хавтас 217-222х/ тус тус нэхэмжилснээс шүүх хохирогч М.Нд 784.950 /долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг, М.Хд 1.395.650 /нэг сая гурван зуун ерөн таван мянга зургаан зуун тавь/ төгрөг, хохирогч Х.Пид 678.818 /зургаан зуун далан найман мянга найман зуун арван найм/ төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Мэр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ба хохирогч М.Нгийн нэхэмжлэлдээ хавсаргасан Ц.Э нэртэй үзлэг оношилгоо хийлгэсэн ДУБ ХХК №1209615 дугаартай баримт дахь төлбөрийн 280.000 төгрөгийг /хэргийн 1-р хавтас 26х/, Х.Пийн эрүүл мэндийн даатгал төлсөн 67.600 төгрөгийг /хэргийн 1-р хавтас 218х/ тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татагдсан Х.Болдбаатар нь осол хэргийн газарт бичлэг хийх үед LG V20 маркийн гар утсыг эвдэж гэмтээсэн үндэслэлээр гар утасны төлбөр 240.000 төгрөг /хэргийн 115-116х/ гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийн 1-р хавиас 225 дугаар тал дахь хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээ хий эрх бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний тайлан дүгнэлтээр тогтоогдсон үнэ 100.000 төгрөгийн хэмжээнд эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн тухай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.Э, Э.Т, А.Б нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” хэмээн мэдүүлж баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн гомдлын шаардлага гаргаагүйг болон хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 130х/ тогтоогдсон бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 648 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Мд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснээр 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 08 /найм/ хоног цагдан хоригдсоныг /хэргийн 2-р хавтас 32х, 79х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн цагдан хоригдсон нийт 08 /найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцов.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэвэл зохих хорих ялын доод хэмжээ зургаан сар, дээд хэмжээ нь гурван жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, шүүхээс гаргуулах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдлыг харгалзах зэрэг үндэслэл зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,
- мөн зүйл, хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас нэгэн зэрэг олон хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг сайн дураар нөхөн төлж арилгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын М-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ийн цагдан хоригдсон нийт 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Мэс 12.443.563 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга таван зуун жаран гурав/ төгрөг гаргуулж,
- хохирогч Ш.Н-д 5.721.298 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөг,
- хохирогч Д.Ш-т 2.475.545 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга таван зуун дөчин тав/ төгрөг,
- насанд хүрээгүй хохирогч Н.Аын хууль ёсны төлөөлөгч О.Бд 747.081 /долоон зуун дөчин долоо мянга наян нэг/ төгрөг,
- иргэний нэхэмжлэгч О.Б-д 540.221 /таван зуун дөчин мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг,
- хохирогч М.Н-д 784.950 /долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг,
- хохирогч М.Х-д 1.395.650 /нэг сая гурван зуун ерөн таван мянга зургаан зуун тавь/ төгрөг,
- хохирогч Х.П-д 678.818 /зургаан зуун далан найман мянга найман зуун арван найм/ төгрөг,
- иргэний нэхэмжлэгч Х.Б-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөг тус тус олгож, Ш.Нын нэхэмжлэлээс 1.437.683 төгрөгийн, Д.Ш-ын нэхэмжлэлээс 168.200 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Н.А-ын нэхэмжлэлээс 21.975 төгрөгийн, М.Нгийн нэхэмжлэлээс 280.000 төгрөгийн, Х.П-ийн нэхэмжлэлээс 67.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлээс 140.000 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж, Н.Сү, Н.С нарын шинжилгээ оношилгооны зардалд 260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Ш.Нын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болох тайлбарласугай.
8. Энэ хэрэгт Б.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.Э, Э.Т, А.Б нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД