Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2020/0001

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүгч Б.Сийлэгмаа, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Д-ийн Н,

Хариуцагч: ДГА-ийн ГХБХБГ

ДГА-ийн ЗД-д тус тус холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн ГХБХБГ-ын2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах,

          Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч ДГА-ийн ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, хариуцагч ДГА-ийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/348 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 04 сарын 26-ны өдөр Газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдаа явуулсан бөгөөд миний бие тус цахим дуудлага худалдаанд оролцсон.

          Тус дуудлага худалдаа нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах 900 м.кв хэмжээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттайгаар анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр #2019-1646 дугаартайгаар явагдаж уг дуудлага худалдаанд 194,700,000 төгрөгөөр ялсан этгээд нь дээрх төлбөрөө төлөөгүйн улмаас анхны дуудлага худалдаа хүчингүй болж дахин явагдсан дуудлага худалдаа байсан юм.

           Тус дахин цахим дуудлага худалдааны бүртгэлийг www.mle.mn цахим хуудсанд тавьсан зарын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлж уг дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж, тухайн өдөр миний хүсэлтийг зөвшөөрснөөр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус дахин цахим дуудлага худалдаанд оролцсон ба надаас өөр оролцогч оролцоогүй байсан тул миний бие дангаар дуудлага худалдаанд оролцогч болж дуудлага худалдааны анхны үнийг өсгөн хамгийн өндөр үнийн санал илгээсэн.

         Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/348 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны "Дуудлага худалдааны явцын тэмдэглэл" мөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.4-т заасны дагуу Д.Н миний бие ялагч болсон байна.

         Ингээд миний бие дуудлага худалдааны ялагчтай хийх гэрээ байгуулж дуудлага худалдаанд ялсан төлбөрөө төлөхөөр дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн дарга мөн ГХБХБГ-ын дарга Ц.Оюунсайхантай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15:30 минутанд 99013898 дугаарын утсаар холбогдоход “дуудлага худалдааг хүчингүй болгосон тул таньтай дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулах шаардлагагүй" гэсэн утга бүхий тайлбарыг хэлж гэрээ байгуулаагүй.

         Миний бие Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.2.3, 15.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх журмын "Маргаан шийдвэрлэх" асуудлыг зохицуулсан 15 дугаар зүйлийн 15.2-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч, шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй" гэж заасны дагуу ДГА-ийн ЗД-д хандан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дагуу миний бие ДГА-ийн ЗД Т.Э-д хандан гомдлоо гаргасан бөгөөд мөн л Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичгийн утгатай ижил агуулга бүхий хариуг ирүүлсэн байна.

         Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Засаг дарга Т.Э-ийн гаргасан шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" шийдвэрийг мэдэгдсэнээс хойш мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

         Мөн миний бие ДГА-ийн ГХБХБГ-т холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ДГА-ийн ЗД А/592 дугаар захирамж гарган нэхэмжлэгч миний цахим дуудлага худалдаагаар ялагч болсон газрыг дахин дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байсан. Дээрх захирамжийн талаар ДГА-ийн ЗД-аас болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас надад албан ёсоор огт мэдэгдээгүй бөгөөд миний бие шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжийг хүлээн авахдаа мэдсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие дахин явагдсан дуудлага худалдаанд Газрын тухай хууль болон Засгийн газрын холбогдох журмын дагуу ялагч болсон бөгөөд уг худалдан авсан газартай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон шүүхэд хандаж байхад ийнхүү дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж байгаа нь ялагч болсон миний эрхийг ноцтой зөрчиж байна. 

        Иймд Дорноговь аймгийн ГХБХБГ-ын газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.4, мөн 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улмаар дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

        Мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай А/592 дугаар захирамжийг /Захирамжийн маргаан бүхий холбогдох заалт нь хавсралтын 4 дэх хэсэг/ хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н шүүхэд хандаж 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан.

         2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаа явуулах болсон үндэслэл бол Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай цахим дуудлага худалдааг зохион байгуулах болсон. Дуудлага худалдаа зохион байгуулах болсон процесс нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр захирамжийн дагуу Засгийн газраас баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын дагуу энэ дуудлага худалдаа явуулах зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим зарыг нийтэлсэн. Цахим зарыг нийтэлснээс хойш 14 хоногоос багагүй хугацааны дараа дуудлага худалдааг явуулна гэсэн заалтын дагуу энэ дуудлага худалдаа 04 дүгээр сарын 26-ны өдөр болсон. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс бүртгэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны дуудлага худалдаа явагдах өдрийн 09 цаг хүртэл явагдсан. Энэ дуудлага худалдаанд Д.Н ганцаараа бүртгүүлж дуудлага худалдааны цорын ганц оролцогч, ялагч болж дуудлага худалдаа  өндөрлөсөн.

         Гэвч Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас дуудлага худалдааны ялагч Д.Нтэй гэрээг байгуулахаас татгалзсан. Үүнийгээ дуудлага худалдааны явцад маргаан гарсан гэж тайлбарлаад дээрх гэрээг байгуулаагүй учраас гэрээг байгуулахыг даалгаж өгнө үү гэж шаардлага гаргаж байна. Ямар маргаан гарсан бэ гэхээр 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаа болж дуусах тухайн цаг үед хэн нэгнээс ямар нэг маргаан, гомдол, санал ирээгүй, Д.Н-ээс өөр хэн ч бүртгүүлээгүй, ганцхан Д.Н бүртгүүлж дуудлага худалдаанд ороод хуулийн дагуу Засгийн газраас баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага, худалдаа явуулах журмын дагуу ялагч болсон байдаг. Ийм байхад үндэслэлгүйгээр дуудлага худалдааны явцад маргаан гарсан гэдэг заалтыг барьж эс үйлдэхүй хийсэн байна. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын 10 дугаар зүйлийн 10.2-т дахин дуудлага худалдаа явуулах зарыг 14 хоногийн дотор нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг.

         Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах дуудлага худалдааны зарыг 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим хуудсандаа байршуулсан. Энэ нь үзлэгээр тогтоогддог, хавтаст хэрэгт авагдсан. 04 дүгээр сарын 11-ний өдөр зарлагдсан дуудлага худалдааны дагуу Д.Н нь холбогдох баримтуудаа бүрдүүлээд дуудлага худалдаанд ганцаараа оролцоод анхны үнийг 500,000 төгрөгөөр өсгөн хэлж 7,700,000 төгрөгөөр ялсан. Тэгэхээр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүй гэж үзэж байгаа үндэслэл нь журмын 9.3-т “дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ дуудлага худалдааг хүчингүй гэсэн агуулга бүхий тэмдэглэл үйлдээд гэрээ байгуулахаас татгалздаг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаа зөрчигдөөгүй. Энэ хугацаа ямар тохиолдолд зөрчигдөх вэ гэхээр 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах байсан дуудлага худалдааг журамд зааснаар 14 хоногийг хангалгүйгээр нийтэд мэдээлсэн бол зөрчигдөнө. Гэтэл 04 дүгээр сарын 11-ний өдөр нийтэд зараа хүргэсэн гэдгийг хариуцагч нар маргадаггүй, холбогдох баримтуудаар нотлогдож байна. 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг хүртэл бүртгээд, дуудлага худалдаа болсон гэдэг асуудал дээр талууд маргаан байхгүй. Маргааны хамгийн гол зүйл нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэх гээд зараа харсан чинь 720,000 төгрөг байх ёстой дэнчингийн үнийг нэг тэгийг орхиод 72,000 төгрөг гэж нэг тэгийг алдаж бичсэн, залруулга хийсэн, тухайн өдрийн байдлаар хэн хүсэлтээ илгээсэн, хэдэн хүн байна вэ гээд харахад тэр өдөр ганцхан Д.Н байсан.

         Ингээд хариуцагч 23-ны өдрөө Д.Н рүү холбогдоод уучлаарай бид нар зар тавихдаа 720,000 төгрөгийг 72,000 гэж бичсэн байна. Та дэнчингээ нэмж бүртгүүлэх ёстой боллоо гэхээр нь үүнийг хүлээн зөвшөөрч Д.Н нь за ойлголоо нэмж бүртгүүлье гээд зөрүү мөнгөө нэмж дэнчингээ бүртгүүлж асуудлаа зөвтгөсөн. Хариуцагч ГХБХБГ-ын алба ч бас энэ хууль дүрэмдээ нийцсэн гээд 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг хүртэл бүртгээд, дуудлага худалдаа болсон. Энэ нөхцөл байдлаа хариуцагч нар нь тайлбарлахдаа бид нар 23-ны өдөр нэг тэг алдаж бичсэнээ мэдсэн учраас үүнээс хойш дахиад 14 хоног байх ёстой юм гэж тайлбарлаж, тийм учраас бид нар гэрээ байгуулахгүй байгаа, тийм учраас 07 дугаар сарын 04-ний өдөр энэ дуудлага худалдааг дахиж явуулах нь зөв юм гэж маргаад байна. Гэтэл 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамж нь хүчинтэй байгаа. Энэ захирамжийг тухайн үед хүчингүй болгосон асуудал байхгүй. Бүх зүйл ном журмын дагуу явуулаад, өөрсдөө дуудлага худалдааны тэмдэглэлээ үйлдээд, ялагчаа тодруулаад 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааны процессоо явуулаад дуусчихсан. Гэрээ байгуулах болсон чинь  явцын дунд маргаан гарсан гэж хаанаас гаргаж ирсэн, хаанаас бий болгосон маргаан гэдгийг нь мэдэхгүй, гэрээ байгуулахаас татгалзсан. Ийм л асуудал болоод байна. Тэгэхээр журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг барьж гэрээ байгуулахаас татгалзсан. Гэтэл журмыг харахаар зард 23-ны өдөр өөрчлөлт орсон юм бол үүнээс хойш 14 хоног дахиж сунгана гэсэн зохицуулалт байхгүй байна.

        Энэ журмын дагуу дуудлага худалдаа явагдсан учраас бид нар бол ялагч болсон гэж үзэх үндэслэлтэй. Харин ялагч болсон байхад гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус байна.

          Хоёр дахь шаардлагын хувьд бид нар энэ маргаанаа эхлүүлээд явж байхад ДГА-ийн ЗД-ын 07 дугаар сарын 04-ний өдөр дахиад захирамж гаргасан. Энэ дуудлага худалдааг дахин явуул гээд үндэслэл нь юу вэ гэхээр нийтэд мэдээлэх журам зөрчигдсөн гэдэг дээрх журмын 10.2-т заасныг бариад 14 хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлэх журам зөрчигдсөн гэдэг үндэслэлээр дахин захирамж гаргасан. Тэр үед бид нар Дорноговь аймгийн Засаг даргын 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжтай дахин маргахаас өөр аргагүй байдал үүссэн учраас шаардлагаа нэмэгдүүлээд энэ 2 дахь шаардлага орж ирсэн. Энэ шаардлага нь хууль бус гэж хүчингүй болгуулах шаардлага байсан, энэ хооронд дуудлага худалдаа явагдсан учраас бид нар А/592 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг толтоолгох гэж шаардлагаа өөрчилсөн. Энэ шаардлагын үндэслэл нь Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1-т дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна гэж заасан байдаг.

         Өөрөөр хэлбэл Засаг дарга 07 дугаар сарын 04-ний өдөр захирамж гаргахдаа дахин явуулах тодорхой заалтуудын аль нэгийг барих юм байна. Яагаад гэвэл дахин явуулах гэж байгаа захирамж гаргах гэж байгаа учраас журмын 10.1.1-т дуудлага худалдааны ялагч дуудлага худалдааны тухайн газрын үнээ төлөөгүй гэдэг тохиолдол нь биш, 10.1.2-т зааснаар дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй, 10.1.3-т зааснаар хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон, 10.1.4-т зааснаар  хуульд заасан бусад тохиолдол байна. Ийм 4 тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулах юм байна. Хариуцагчаас дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй гэх 2 дахь заалтыг барьж байна.

         Дорноговь аймгийн Засаг даргын 07 дугаар сарын 04-ний өдрийн захирамж нь журмын 10.1.2-т заасан заалтад нийцэхгүй байна. Тэгэхээр энэ заалтыг барьж байгаа нь энэ захирамж хууль зүйн үндэслэлгүй байгааг харуулж байна. Дээрээс нь дуудлага худалдааны процесс хууль, журмын дагуу явагдсан байгаа учраас 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаартай Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг буюу 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна.

         Давж заалдах шатны шүүхээс Ц.А гэх хүн байдаг юм уу, түүнтэй холбоотой маргаан байдаг юм уу гэдэг агуулгаар буцаж ирсэний дараа нэг өргөдөл ирсэн, гэсэн ч энэ өргөдөл нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр биш 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн байгаагаас харахад 26-ны өдөр ийм маргаан гараагүй юм байна. Үүнтэй холбоотой хариуцагчийн маргааны үндэслэл нь хууль, дүрэм журамд нийцэхгүй юм байна гэж харж байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх нэгэнт маргаан гарсан тул гэдэг үндэслэлийг заагаад Ц.А гэдэг нэр яваад байсан учраас тэр нь хэзээ ирсэн, ямар учиртай гомдол, маргаан гарсан эсэхийг тодруул гэсэн байгаа. Ингээд ирсэн боловч Ц.А-тай холбоотой асуудлаар шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхгүй байх үндэслэл байхгүй юм байна. Харин ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой юм байна. Ц.А нь сүүлд гомдол гаргасан юм байна. Ц.А-ын хувьд энэ дуудлага худалдаанд Д.Н-тэй адил оролцох эрх нь нээлттэй байсан. Хэдийгээр андуурсан гэж байгаа боловч энэ цахим дуудлага худалдаанд ороод үзэхэд андуурсан гэж үзэх үндэслэл харагдахгүй байна.

         Өөрөөр хэлбэл цахим дуудлага худалдаа руу ороход өмнө нь өөрийнх нь ороод байгаа 2-р сард явагдсан дуудлага худалдааны зар, зураг, мэдээлэл бүх юм нь бүгд хэвээр байгаа юм байна. Үүнийг хариуцагч нар баталж хэлж байна. Ц.А-ын хувьд андуурсны улмаас дуудлага худалдаанд оролцож чадаагүй гэдэг тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, түүнийг андуурсан гэж үзэх үндэслэл байхгүй. Дуудлага худалдаанд өөрийн хүсэл зоригийн дагуу ороогүй Ц.А-ын өмнө захиргаа ямар нэг буруугүй. Захиргаа нь оролцох хүсэлтээ гаргасан Д.Н-ийг дуудлага худалдаанд оруулаад ялагчаар тодруулсан нь зөв, гагцхүү эс үйлдэхүй хийж гэрээ байгуулахгүй байгаа нь буруу учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад эрхээ хамгаалуулаад явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

         Хариуцагч ДГА-ийн ЗД Ч.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Д.Н-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг Газрын биржийн сайтад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа ГХБХБГ-ын мэргэжилтэн Ө.М дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж олон нийтэд буруу мэдээлэл хүргэсэн. Дээрх сайтад буруу бичигдсэн дуудлага худалдааны анхны үнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан. Энэ талаар дуудлага худалдаанд оролцохоор хүсэлт ирүүлсэн иргэн Д.Н-т мэдэгдэж, дэнчингийн мөнгийг нэмж төлсний дараа дуудлага худалдаа явуулах боломжтой талаар утсаар мэдэгдсэн байдаг.

         Оролцогч Д.Н дээрх дуудлага худалдаанд оролцохоор дахин хүсэлтээ ирүүлснээр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааг явуулж, оролцогч Д.Н хамгийн өндөр санал буюу 7,700,000 төгрөгийн санал өгсөн байдаг. Дээрх дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын” 10.2-т зааснаар буюу цахим дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг залруулсан мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оруулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх журмыг зөрчиж дуудлага худалдаа зохион байгуулагдсан нь дуудлага худалдааг хүчингүйд тооцож дахин дуудлага худалдааг зохион байгуулах нөхцөл бүрдсэн.

        Ингээд Засаг даргын 2019 оны А/592 дугаартай захирамжаар дахин дуудлага худалдааг зохион байгуулсан ба дээрх дуудлага худалдаанд иргэн Д.Н өөрийн хүсэлтээр оролцсоноор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иргэн Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, оролцогчдоос хамгийн өндөр санал илгээж 674,500,000 төгрөгөөр ялалт байгуулж гэрээ байгуулах эрхтэй болсон. Иймд нэхэмжлэгч Д.Н-ээс Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дахин дуудлага худалдаа хуулийн шаардлага хангаагүй хууль бус дуудлага худалдаа явуулсан байна гэж үзээд 07 дугаар сарын 04-ний өдөр А/592 дугаар захирамжаар дахин дуудлага худалдаа болсон. Энэ маргааны гол зүйл болох дуудлага худалдааны зард заавал тусгах зарын анхны үнийг буруу байршуулснаар мэдээлэл нь хуулийн хугацаанд үнэн зөв мэдээллээр иргэдийг хангаж чадаагүй учраас хууль бус дуудлага худалдаа байна гэж үзнэ. Энэ дээр 04 дүгээр сарын 26-ны дуудлага худалдааг хүчингүй болсон гэж үзээд дахин дуудлага худалдаа зарлаад Д.Н ороод дахин ялагч болсон. Засаг даргын А/592 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөөд дараагийн дуудлага худалдаанд оролцсон байдаг. Өмнөх 04 дүгээр сарын 26-ны дуудлага худалдаа хүчингүй болсон байна. Үүнтэй холбоотой дахин дуудлага худалдааг хүчингүй болгосон байна гэдгийг өөрт нь мэдэгдээд дахин дуудлага худалдаанд оролцсон байна. Тэр хүн үнэхээр дуудлага худалдааг хүлээн зөвшөөрөөгүй бол дараагийн дуудлага худалдаанд оролцох шаардлага байхгүй. Дараагийн дуудлага худалдаанд оролцоод өмнөх үнээсээ арай өндөр үнээр ялагч болсон байна. Энд юу харагдаж байна гэхээр Ц.А гэх иргэний асуудал харагдаж байна. Энэ дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй байсан боловч оролцож чадаагүй гэх энэ хүний асуудал яригддаг. Энэ хүн бол 2 дуудлага худалдаанд хоёуланд нь орчихоод арай хямд үнэтэй ялсан газрынхаа ялагчийнхаа гэрээг байгуулья. Үнэхээр дуудлага худалдаанд орсноо хүлээн зөвшөөрсөн бол дараагийн дуудлага худалдаанд яах гэж ямар зорилготой орсон юм, гомдодгоороо гомдоод энэ асуудлыг үүсгээд явбал явах хугацаа боломж байсан. Өөртөө давуу байдал үүсгээд бусдын эрхийг хязгаарлаад зөвхөн өөрт боломжит илүү ашигтай тал үүсгэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Хариуцагч Дорноговь аймгийн ГХБХБГ-ындарга Ц.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг Газрын биржийн www.mle.mn сайтад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж олон нийтэд буруу мэдээлэл хүргэсэн байна.

         Цахим дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын мэргэжилтэн мэдэж, тухайн өдрөө Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэнтэй утсаар холбогдож арга зүйн зөвлөгөө авч дээрх сайтад буруу бичигдсэн дуудлага худалдааны анхны үнийг засуулсан.

          Мөн #2019-2074 бүртгэлийн дугаартай газарт оролцохоор хүсэлт ирүүлсэн иргэн Д.Нийн хүсэлтээс татгалзаж дуудлага худалдааны анхны үнэ буруу бичигдсэн талаар тайлбарлаж дэнчингийн мөнгийг нэмж төлсний дараа дуудлага худалдаанд оролцох боломжтой юм байна гэж утсаар мэдэгдсэн. Оролцогч Д.Н #2019-2074 бүртгэлийн дугаартай дуудлага худалдаанд оролцохоор дахиж хүсэлтээ ирүүлснийг /2019.04.23 16:06 цагт/ баталгаажуулж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааг явуулсан байна. Уг дуудлага худалдаанд #2019-2074 бүртгэлийн дугаартай газарт 3852 дугаартай оролцогч Д.Н хамгийн өндөр үнийн санал буюу 7700000 төгрөгийн санал өгсөн байна.

        Уг дуудлага худалдааны зарыг хуулийн хугацаанд хүргээгүйгээс дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул дуудлага худалдааг дахин зарлаж явуулах талаар иргэн Ц.А-аас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан.

          Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ" гэж заасан байх ба цахим дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг залруулсан мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж оруулснаас хойш 14 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэх хуулийн заалт зөрчигдсөн, дуудлага худалдаанд оролцох байсан иргэн Ц.А-аас гомдол гаргасан тул 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг Сайншанд сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан цахим дуудлага худалдааны зарыг олон нийтэд хуулийн хугацаанд хүргээгүй гэсэн үндэслэлээр Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажлын хэсэг уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

          Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх дахин цахим дуудлага худалдааг аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.

          Дээрх дахин дуудлага худалдаанд иргэн Д.Н нь өөрийн хүсэлтээр оролцсоноор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

           Учир нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан дахин дуудлага худалдаанд 4 иргэн хүсэлт илгээн баталгаажуулснаар дуудлага худалдаанд оролцож, оролцогчдоос нэхэмжлэгч Д.Н хамгийн өндөр үнийн санал илгээж, 674500000 төгрөгөөр ялалт байгуулсан ба “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах эрхтэй болсон.

           Иймээс нэхэмжлэгч Д.Нээс Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Хариуцагч Дорноговь аймгийн ГХБХБГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын 3 дугаар багт байрлах 0,09 га газрын дуудлага худалдааг Дорнгоговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/326 дугаар захирамжийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан байгаа. Уг дуудлага худалдааны зарыг байршуулсантай холбоотой маргаан гарч байна. Зарыг газрын харилцаа барилга хот, байгуулалтын газрын дуудлага худалдаа зар байрлуулах асуудал хариуцсан мэргэжилтэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим санд байршуулсан. Ингэж зар байршуулахдаа тухайн зард байх Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасан дуудлага худалдааны зарыг байршуулахдаа зард дараах мэдээллийг заавал тусгана гэж заасан мэдээлэл дотроос дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж байршуулсан. Үүнээс хамаараад 7.2.6-т заасан дэнчингийн хэмжээ өөрчлөгдсөн байгаа.

         Ийм учраас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулсан зар маань бүхэлдээ дээрх журамд заасан шаардлагыг хангаагүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаа нь дээрх журмын 5 дугаар зүйлд дуудлага худалдааг дараах дарааллын дагуу явуулна гэж заасан байгаа. 5.2.1-т дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангах, 5.2.2-т дуудлага худалдааг зарлан мэдээллэх гэсэн энэ 2 дарааллыг зөрчсөн байна. Үүнийгээ тухайн мэргэжилтэн нь 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу дуудлага худалдаанд оролцогчийг бүртгэх өдөр мэдэнгүүтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэргэжилтэнтэй нь яриад нэг тэг нэмж засуулсан юм байна. 04 дүгээр сарын 23-ны өдөр зараа засуулаад 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаагаа явуулчихсан. Анхнаасаа 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулсан зар маань дуудлага худалдааны журамд заасан заалтуудыг зөрчсөн, тухайн зар нь шаардлага хангаагүй хууль ёсны үндэслэлгүй зар байсан. Энэ зарыг 23-ны өдөр зарлуулж иргэдэд хүргэсэн байна. Бид хууль бус зарыг иргэдэд хүргэсэн, иргэдийн эрх тэгш оролцоог хангасан, нээлттэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Дуудлага худалдааг явуулахаас 14 хоногоос доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ гэж заасныг зөрчсөн. Гэтэл 04-р сарын 11-ний өдөр явуулсан зар нь хууль зүйн үндэслэлгүй анхнаасаа алдаатай буруу зар байсан учраас 14 хоногийн хугацаанд мэдэгдсэн гэх үндэслэлгүй, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуудлага худалдаа явуулах журамдаа заасан үндэслэлүүдээ тавигдсан тийм зар тавигдсан байгаа. Тийм учраас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдаа бол бүхэлдээ үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус дуудлага худалдаа байна. Анхнаасаа зар хууль бус байсан учраас дуудлага худалдааг журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 14 хоног тоолж, журмын дагуу явуулах ёстой байсан гэдгээр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааг хүчингүй болгосон.

        Дуудлага худалдаа нь ажилдаа хайхрамжгүй, хайнга хандсан албан хаагчийн буруугаас дуудлага худалдааны журам зөрчиж явагдсан байна. Тухайн албан хаагч нь хариуцлагаа хүлээсэн байгаа. Хэдийгээр төрийн захиргааны байгууллага өөрсдөө  ажилдаа хайхрамжгүй хандаж дуудлага худалдааг дуусгаад хүчингүй болгож шийдсэн ч гэсэн дуудлага худалдаа явуулах журмыг анхнаасаа зөрчсөн байна. Тухайн үед өөрсдөө хүчингүй болгох боломж байсан боловч хүчингүй болгоогүй дуудлага худалдаа явуулаад дууссаны дараа шийдчихсэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ дуудлага худалдааны журам нь зөрчигдсөн байна. Тухайн үед буруутай этгээд нь айж сандарсандаа удирдлагадаа танилцуулаагүй. Тэрийг нь дуудлага худалдаа явагдаад дууссаны дараа удирдлага, ажлын хэсэг нь мэдээд хүчингүй болгосон байна. Албан хаагчийн буруугаас болсон хэдий ч дуудлага худалдаа явуулах журам нь зөрчигдсөн учраас уг дуудлага худалдааг дахин явуулсан гэв.

           Гуравдагч этгээд Ц.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Сайншанд сумын 3 дугар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0.09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх дуудлага худалдааг хамгийн анх 2019 оны 02 сард зохион байгуулсан. Уг дуудлага худалдаанд би өөрөө оролцсон боловч уг газрыг авч чадаагүй. 2019 оны 04 дүгээр сард Газрын биржийн www.mle.mn сайтруу орж дуудлага худалдааны зар харахад дуудлага худалдааны дэнчингийн үнэ 72000 төгрөг гэж бичигдсэн байсан. Би 2019 оны 02 сард дуудлага худалдаанд орохдоо дэнчинд 720000 төгрөг төлж байсан учраас уг худалдааны дэнчин нь 72000 төгрөг гэсэн болохоор нь өөр газар юм байх бодоод сайн анзаараагүй.

           Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин Газрын биржийн www.mle.mn сайт руу орж үзэхэд миний 2019 оны 02 сард дуудлага худалдаагаар авч чадаагүй газрын дуудлага худалдааг явуулаад дуусчихсан байсан. Сайт руу дэлгэрэнгүй ороод үзэхэд дэнчингийн үнэ нь 72000 төгрөг байснаа 720000 төгрөг болоод өөрчлөгдчихсөн байсан.

           Ингээд аймгийн Газрын алба руу ярьж асуухад Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0.09 га газрын дуулдага худалдаа явуулаад дуусчихсан, бид нар дэнчингийн үнийг өөрсдөө андуурч бичсэн байснаа залруулаад дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн байсан нэг хүндээ мэдэгдсэн. Та дуудлага худалдаанд оролцоогүй болохоор бид нар таньд мэдэгдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн үед би Сайншандад байгаагүй болохоор гомдлоо аймгийн Газрын албанд гаргаж өгч чадаагүй, 2019 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд нь амралтын өдөр буюу бямба, ням гариг байсан учир би дараагийн ажлын өдөр буву 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тухайн дуудлага худалдаанд оролцох ёстой байсан боловч оролцож чадаагүй болохоор гомдолтой байгаа талаар өргөдлөө өгсөн.

          Тэгээд аймгийн Газрын албанаас надад хариу өгөхгүй байхаар нь би 2 ч удаа дарга Оюунсайхантай уулзахад тэр газрын асуудал шүүх дээр байгаа, шүүхийн шийдвэр гараагүй байгаа болохоор бид нар таньд одоогоор хариу өгөх боломжгүй байна гэсээр байгаад өнөөдрийг хүрч байна.

         Би 2019.04.26-ны өдрийн дуудлага худалдааг зохион байгуулсан аймгийн ГХБХБГ-ыналбан хаагчдад гомдолтой байна.

         Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь зориудаар Наранцэцэг гэх энэ хүнд давуу байдал үүсгэж, удаа дараа зохион байгуулж байгаа уг дуудлага худалдааны үнийг буруу бичиж, үүнийгээ залруулсан гэдгээ ганцхан наранцэцэг гэх хүнд мэдээлж, дуудлага худалдаа явуулсныг хууль бус гэж үзэж байна гэжээ.

        Ц.А 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Д.Нийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

          Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 4 дүгээр сарын 26-нд дуудлага худалдаа явагдаж, Наранцэцэг ялагч болсон байна, Н нэхэмжлэгчийн зөв гэж бодож байна.

         Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг буруутай гэж бодож байна гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

               Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, тайлбарын хүрээнд хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан иргэн Ц.А шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ[1] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасантай нийцэж байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс “гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах” талаар хүсэлт гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ц.Аыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

         1.1. Анх “Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр ХААН банкны баруун талд байршилтай, 0,09 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах” цахим дуудлага худалдааг Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/72 дугаар захирамж[2], мөн аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг байгуулах тухай” А/208 дугаар захирамжид[3] тус тус заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, “3573” дугаар пайз бүхий оролцогч ялагч[4] болсон байх боловч тухайн этгээд нь дуудлага худалдааны үнийг төлөөгүйн улмаас уг дуудлага худалдаа хүчингүй болж, дуудлага худалдааг дахин зарласан байна.

           1.2. ДГА-ийн ЗДас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/324 дүгээр захирамжийг[5] /хавсралтын З дахь заалтад Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,09 га газрыг газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа 15 жил, дуудлага худалдааны анхны үнэ 7,200,000 төгрөг, дэнчингийн хэмжээ 720,000 төгрөг гэж заасан/ гаргасан байх ба захирамжид газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгосон байна.

       Улмаар мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг байгуулах тухай” А/348 дугаар захирамжид зааснаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч иргэн Д.Н ганцаар оролцож, 7,700,000 төгрөгийн үнийн саналаар уг дуудлага худалдааны ялагч болсон нь нэхэмжлэгчээс тус дуудлага худалдаанд оролцохоор гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт,[6] #2019-2074 дугаартай газрын дуудлага худалдааны хураамж болон дэнчинг төлсөн Төрийн банкны 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,[7] цахим дуудлага худалдааны ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Дуудлага худалдааны явцын тэмдэглэл”[8] зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

        1.3. Ажлын хэсгээс дахин цахим дуудлага худалдааг зохион байгуулж явуулж дууссан өдрөө буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, уг дуудлага худалдааны зард “газрын цахим дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж, зарыг олон нийтэд буруу хүргэсэн” нь дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн байна гэж үзэн цахим дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэсний дараа ДГА-ийн ЗДас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийг гарган /хавсралтын 4 дэх заалт/ тухайн дуудлага худалдааг 3 дахь удаагаа дахин цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн байна.

         Дээрх захирамжийн дагуу 3 дахь удаагийн цахим дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр явагдаж,[9] нэхэмжлэгч Д.Н нь мөн уг дуудлага худалдаанд оролцон 674,500,000 төгрөгийн үнийн саналаар тухайн дуудлага худалдааны ялагч болсон үйл баримтууд тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захиргааны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдах газрын цахим дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анх газрын биржийн цахим хаягт байрлуулж, нийтэд мэдээлсэн нь дуудлага худалдаа явуулах журмын 10.2-т заасантай нийцэж байгаа, иймд дахин дуудлага худалдаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад журам зөрчсөн гэх үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэр гаргаж, өмнөх дуудлага худалдааны ялагч болсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлаж байх ба,

           харин хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зард дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн нь тухайн зарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй, энэ талаар 04 дүгээр сарын 23-ны өдөр олж, мэдэн залруулсан хугацаанаас хойш 14 хоног тоологдоно, дуудлага худалдаа явуулах нөхцөл бүрдээгүй байхад дуудлага худалдааг явуулсан нь журмыг зөрчсөн тул дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

          1.4. Хэргийн оролцогчдоос 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдаж дууссан дахин цахим дуудлагын анхны үнийг хэрхэн тооцож тогтоосон талаар маргаагүй хэдий ч #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны анхны үнийг “7,200,000 төгрөг, дэнчин 720,000” төгрөг байхаар тогтоосон нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын “Дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч тогтоох бөгөөд дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна” гэж заасантай, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”[10], Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Сайншанд суманд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын бүсийн хил зааг”-ийг тогтоосон 4 дүгээр хавсралт[11] зэрэг холбогдох аргачлал, журамтай нийцэж байгааг;

          -түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдаж дууссан #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.Н хүсэлт гарган, ганцаар оролцож, дуудлага худалдааны анхны үнэ 7,200,000 төгрөг дээр 500,000 төгрөгийг өсгөн хэлж, 7,700,000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон бөгөөд энэ нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.5-д “хөтлөгч дуудлага худалдаанд оруулсан газрын талаар товч танилцуулж, дуудлага худалдааны өсгөн хэлэх үнийн хэмжээг дор дурдсан хүснэгтийн дагуу зарлан, дуудлага худалдаа эхлүүлнэ”, “Өсгөн хэлэх үнийн хэмжээ” гэх Хүснэгт 1-ийн 3-д “дуудлага худалдааны анхны үнэ /төгрөг/ 5,000,001-10,000,000; өсгөн хэлэх үнэ /төгрөг/ 500 мянга-1 сая” гэж заасантай мөн нийцэж байгааг;

          -шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан иргэн Ц.А нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин цахим дуудлага худалдаанд /нэхэмжлэгч Д.Н-ийн оролцож 7,700,000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон/ оролцох хүсэлтийг гаргаагүй болох нь Ц.Ааас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар,[12] мөн түүний хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гомдол,[13] өргөдөл гомдлын бүртгэлийн карт,[14] Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцохоор иргэн Д.Н-ээс өөр хүсэлт гаргасан оролцогч байхгүй, мөн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийг залруулснаас хойш дуудлага худалдаа болох хүртэл хугацаанд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан оролцогч байхгүй болно” гэж дурдсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр албан бичиг[15] зэрэг бичгийн нотлох баримтуудаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Ц.А дуудлага худалдаанд оролцохоор хүсэлтээ гаргаагүй, дуудлага худалдааны оролцогч биш” гэх тайлбараар;

         мөн Ц.А дуудлага худалдааны оролцогч биш болох нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.1-д “Монгол Улсын иргэн, ... хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, дэнчин тавьснаар дуудлага худалдаанд оролцоно” гэж тодорхойлсон байгаагаар тус тус тогтоогдож байх тул Ц.А нь оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, цаашлаад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

         2. “Дорноговь аймгийн ГХБХБГ-ын2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Өмнөх хэсэгт дурдсанчлан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/324 дүгээр захирамжийг үндэслэн гаргасан мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/348 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг /цаашид “Ажлын хэсэг” гэж товчлох/ дарга Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын /цаашид “ГХБХБГ” гэж товчлох/ дарга Ц.О, гишүүдэд дуудлага худалдааны хөтлөгчөөр ГХБХБГ-ын мэргэжилтэн Ө.М, тэмдэглэл хөтлөгчөөр Сайншанд сумын газрын даамал Д.М нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх ба уг “Ажлын хэсэг” нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байна.

          Ажлын хэсгээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий газрын дахин цахим дуудлага худалдааг зохион байгуулж, ялагчаар нэхэмжлэгч Д.Нийг тодруулсан байх боловч мөн өдрөө хуралдаж[16] уг дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн шалтгаанаа уг дуудлага худалдааны зард “...дуудлага худалдааны анхны үнийг 7,200,000 төгрөг байхыг 720,000 төгрөг гэж буруу бичсэн алдаагаа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж зөвтгөсөн нь” Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын /цаашид “Журам”-ын гэж товчлох/ 10.2-т “... дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг.

         Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “www.mle.mn” цахим хаягт хийсэн үзлэгээр[17] 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дахин цахим дуудлага худалдааны зарыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08:13:22 цагт буюу дахин дуудлага худалдааг явуулах өдрөөс хуанлийн 16 хоногийн өмнө дээрх цахим хаягт байршуулсан нь, түүнчлэн уг зард дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, дуудлага худалдааны хэлбэр, газрын байршил, хил заагийг харуулсан зураг, газрын талбайн хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар, дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар, дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, дуудлага худалдаа эхлэх, дуусах он, сар, өдөр, цаг, газар эзэмших ашиглах зориулалт, хугацаа зэрэг мэдээллийг бүрэн тусгасан нь тогтоогдож байх ба дээрх байдлаар байршуулсан зар мэдээлэл нь “Журам”-ын 7.2 “...зард дараах мэдээллийг заавал тусгана”, 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах ...зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасантай нийцэж байна.

        Иймээс “Журам”-ын 10.2-т заасан “...дуудлага худалдаа явуулах нөхцөл бүрдээгүй” гэж маргасан хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй.

          “Журам”-ын 7.3-д “Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд холбогдох цахим хуудасны мэдээлэл (дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж бүхий)-ийг зард тусгана” гэж заасан нь, өөрөөр хэлбэл зард зохих мэдээллийг үнэн зөв, бүрэн тусгах нь нэхэмжлэгч иргэнд биш харин дуудлага худалдааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хариуцагч төрийн захиргааны байгууллагад хамааралтай хэрэгжүүлбэл зохих үүрэг байх ба, дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэхдээ гаргасан захиргааны байгууллагын техникийн шинжтэй алдааны үр дагаврыг нэхэмжлэгчид халдаах үндэслэлгүй байна.

        “Журам”-ын 11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно”, 11.2-д “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана”, 11.2.1-д “дуудлага худалдаагаар худалдан авсан газрын байршил, зориулалт”, 11.2.2-д “талбайн хэмжээ”, 11.2.3-д “дуудлага худалдаанд оролцоход тавьсан дэнчингийн хэмжээ”, 11.2.4-д “дуудлага худалдаагаар худалдан авсан үнэ болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа” гэж тус тус заажээ.

         Дээр тогтоогдсон үйл баримтыг “Журам”-ын холбогдох зохицуулалттай харьцуулан дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагаас дахин цахим дуудлага худалдааны зарыг дуудлага худалдааг явуулахаар товлосон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 16 хоногийн өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хаягт байршуулсан, улмаар мөн “Журам”-ын 8.1-д заасны дагуу тухайн дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цаг хүтэл дуудлага худалдааны оролцогчдыг бүртгэн, цахим дуудлага худалдааг явуулж дууссан буюу дуудлага худалдааны ялагчаар нэхэмжлэгч Д.Н-ийг тодруулсны дараа “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д тодорхойлон заагаагүй журамд үл нийцэх “...зард дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдэж залруулсан, энэ нь холбогдох журмыг зөрчсөн” гэх үндэслэлийг заан, өөрийн чиг үүрэгт үл хамаарах буюу эрх олгогдоогүй асуудлаар цахим хэлбэрээр явагдсан #2019-2074 дугаар газрын дахин дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ийнхүү дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дуудлага худалдааны ялагч болсон нэхэмжлэгч иргэн Д.Нтэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.

        Нөгөөтэйгүүр “Журам”-ын 10.1.1-д “дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд”, 10.1.2-т “дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй”, 10.1.3-т “хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон”, мөн журмын 9.3-д заасан “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан дуудлага худалдааг дахин явуулах нөхцөл байдал үүсээгүй, дуудлага худалдааны явцад маргаан гараагүй байхад мөн журмын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах ...” гэж заасан тухайн шатны Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, журамд заасны дагуу хүсэлтээ гарган, тухайн цахим дуудлага худалдаанд ялагч болсон нэхэмжлэгч Д.Н-ийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчин түүнтэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

         Иймд “Дорноговь аймгийн ГХБХБГ-ын2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Журам”-ын 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, ...дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна…”, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Нтэй ялагчийн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          3. Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           Хариуцагч нь маргаан бүхий 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамждаа “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.1.2-д “дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй”, 10.2-д “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгосон ба энэхүү захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, ...зарчмаар шийдвэрлэнэ.., дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

            Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...нэхэмжлэгч нь А/592 дугаар захирамжийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан 3 дахь удаагийн газрын цахим дуудлага худалдаанд оролцсон нь өмнөх дуудлага худалдааг буюу 2 дахь удаагийн дуудлага худалдааг хүчингүйд тооцсон захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл, А/592 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар татгалзлаа тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгчээс 3 дахь удаагийн дуудлага худалдаа болохоос 4 хоногийн өмнө буюу 2019 оны 07 сарын 19-ний өдөр “хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дээрх А/592 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн аймгийн ГХБХБГ-ыншийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг 2 дахь дуудлага худалдаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан дахин цахим дуудлага худалдааг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3 дахь цахим дуудлага худалдаанд хүсэлт гаргаж оролцсоныг шүүхээс буруутгах үндэслэлгүй юм.

         Маргаан бүхий 2019 оны А/592 дугаар захирамж нь “дуудлага худалдааг үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн” Ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны тэмдэглэл[18] болох хууль бус шийдвэрт үндэслэж буюу түүний үр дагавраар гарсан байх тул хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, хууль бус болно.

        Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4-т заасан Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,09 га газрыг газар эзэмшүүлэх, ашиглуулах #2019-2074 дугаартай газрын 3 дахь удаагийн цахим дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж дууссанаар, А/592 дугаар захирамж хэрэгжсэн байх боловч уг актыг гаргах үндэслэл болсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Ажлын хэсгийн шийдвэр /тэмдэглэл/ нь хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч Д.Нийн ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/592 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

             Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.3, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн ГХБХБГ-ын2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин цахим дуудлага худалдааны ялагч нэхэмжлэгч Д.Н-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн дуудлага худалдааны ялагчийн гэрээг нэхэмжлэгч Д.Н-тэй байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 төгрөгийг гаргуулан, нийт 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т буцаан олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОТГОНТУЯА

                   ШҮҮГЧИД                                   Б.СИЙЛЭГМАА

                                                                  Б.МӨНХЗУЛ

                              

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 2-р боть 43-р хуудас

[2] Хавтаст хэргийн 2-р боть 29-30-р хуудас

[3] Хавтаст хэргийн 2-р боть 32-р хуудас

[4] Хавтаст хэргийн 2-р боть 12-19-р хуудас “цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл”

[5] Хавтаст хэргийн 1-р боть 61-62-р хуудас

[6] Хавтаст хэргийн 1-р боть 66-67-р хуудас

[7] Хавтаст хэргийн 1-р боть 68-69-р хуудас

[8] Хавтаст хэргийн 1-р боть 53-55-р хуудас

[9] Хавтаст хэргийн 1-р боть 80-91-р хуудас

[10] Хавтаст хэргийн 1-р боть 136-138-р хуудас

[11] Хавтаст хэргийн 1-р боть 161-р хуудасны ар тал

[12] Хавтаст хэргийн 2-р боть 6-7-р хуудас

[13] Хавтаст хэргийн 2-р боть 4-р хуудас

[14] Хавтаст хэргийн 2-р боть 3-р хуудас

[15] Хавтаст хэргийн 2-р боть 40-р хуудас

 

[16] Хавтаст хэргийн 1-р боть, 49-50-р хуудас /Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл/

[17] Хавтаст хэргийн 1-р боть 144-147-р хуудас

[18] Хавтаст хэргийн 1-р боть, 49-50-р хуудас