Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 263

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Я.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******, Ж.******* нарт холбогдох 86.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Ш.*******, Ж.******* нар нь 2015 оны 04 сарын 13-ны өдөрЯ.******* надаас 15.000.000 төгрөг, 2015 оны 05 сарын 20-ны өдөр 24.500.000 төгрөгийг тус тус 7 хоногийн хугацаатай 10 хувийнхүүтэй нийт 39.500.000 төгрөгийг зээлэн Ж.*******гийн дансаар авсан. Уг мөнгийг надаас зээлэхдээ Капитал банкнаас 100 саятөгрөгний зээл авах гэж байгаа учраас Хас банкны зээлээ дарах гэсэн юм. Таны мөнгийг зээлээ авчаад 10 хувиийн хүүтэй ньбуцаагаад өгнө гэж хэлсэн. Ингээд Ш.*******, Ж.******* нарын зээлээ надад төлөх ёстой хугацаа өнгөрсөн ч тэд миниймөнгийг өгөөгүй. Тиймээс би удаа дараа мөнгөө тэднээс нэхэхэд Ш.*******, Ж.******* нар бид таны мөнгийг өгнө, мөнгөндээрээ 10 хувийн хүү төлнө, мөнгөн дээрээ гэрээ байгуулъя гэсний дагуу 2015 оны 10 сарын 20-ны өдөр 2 удаа зээлүүлсэн мөнгөндээрээ тус бүрд нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний хэлцлээ бичгээр баталгаажуулсан. Надад зээлсэн мөнгөнийхөө хүү гэж 10.800.000 төгрөгийг цувуулан өгсөн байх бөгөөд Nissan tida автомашиныг 5.200.000 төгрөгөнд тооцож хүндөгсөн. Ингээд нийтдээ тэд 39.500.000 төгрөгний хүүд 16.000.000 төгрөгийг олон хувааж төлсөн. Харин үндсэн мөнгөнөөс ерөөсөө төлөөгүй.

Ш.*******, Ж.******* нарт зээлсэн мөнгөндөө хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулсан өдөр болох 2015.10.20-ныөдрөөс өнөөдрийг хүртэл нийт 16 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэд надад 16 сарын хүү болох 63.200.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Энэхүү нийт хүүнээс 16.000.000 төгрөгийг нь төлсөн тул одоо 47.200.000 төгрөгийн хүүг надад тэд төлөх ёстойгэж үзэж байна. Энэхүү төлөх ёстой хүү болох 47.200.000 төгрөг дээр надаас зээлсэн үндсэн мөнгө болох 39.500.000 төгрөгийгнэмээд нийтдээ 86.700.000 төгрөгийг Ш.*******, Ж.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд 2017 оны 05-р сарын 30-ны өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Ш.*******, Ж.******* бид нар харилцан тохиролцож 24.000.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 01-ний дотор өгч авалцахааршүүхийн өмнө эвлэрэх гэрээ байгуулж байна. Бид дахин энэ асуудлаар нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгож байна гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь Ш.*******, Ж.******* нарт холбогдуулан 86.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож 24.000.000 / хорин дөрвөн сая /төгрөгийг 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор өгч авалцахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Ш.*******, Ж.******* бид харилцан тохиролцож 24.000.000 төгрөгийг 2017 оны 09-р сарын 01-ний өдрийн дотор өгч авалцахаар шүүхийн өмнө эвлэрэх гэрээ байгуулж байна. Бид дахин энэ асуудлаар нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдыгэвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж болох 591450 төгрөг төлөхийг түр хугацаагаар хойшлуулсан байсан болно.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Я.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******, Ж.******* нарт холбогдох 86.700.000 төгрөг гаргуулах хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 24.000.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж болох 591450 төгрөг төлөхийг түр хугацаагаар хойшлуулсан байсан болохыг дурдсугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.

5.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ