| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00266/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 274
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980-1981 онд Завхан аймгийн Худалдааны Техниккум, Худалдааны Техник Мэргэжлийн сургуулийн худалдагчийг ангийг төгсөөд 1981 онд ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар томилогдон ажилласан. Улмаар 1981 оноос 1993 оны 12-р сарын 31-нийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трест болон Худалдаа нийтийн хоолны ******* компанид худалдагчаар ажилласан. 1994 оноос 1998 оны хооронд өргөн хэрэглээний ******* компанид худалдагчаар ажиллаж байсан юм.
Иймд намайг 1981 оны 07-р сарын 09-нөөс 1992 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1993 оноос 1994 он хүртэл Худалдаа нийтийн хоолны ******* компанид худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь улсад ажиллаж байсан байдлаа болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байна.
Ш.******* нь 1981 оны 07-р сарын 15-ны өдөр Завхан ******* хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилд орсон нь Завхан ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 07-р сарын 20-ны өдрийн 94 дугаартай сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч Ш.******* 1992 он хүртэл Завхан ******* хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1993 оноос 1994 он хүртэл Завхан аймгийн ******* хотын Худалдаа, нийтийн хоолны ******* компанид худалдагчаар тус тус ажиллаж байсан гэх боловч энэ талаар тушаал байхгүй байна.
Гэвч түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар 1981 оны 06-р сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******, Б.*******, Б.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
******* сумын худалдаа нийтийн хоолны ******* компани УҮГ нь регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 28-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 03-р сарын 01-ний өдөр татан буугдсан,
******* сумын өргөн хэрэглээний ******* компани УҮГ дугаартайгаар 1991 оны 12-р сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04-р сарын 30-ны өдөр ******* ХК болон бүргэгдэж, 1999 оны 04-р сарын 09-ний өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017.05.05-ны өдрийн тоот лавлагаагаар нотлогджээ.
Иймд Ш.*******ийг 1981 оны 07-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 28-ныг хүртэл Завхан аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1991 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1993 оны 06-р сарын 20-ны өдрийг хүртэл ******* сумын өргөн хэрэглээний Жавхалант компани /УҮГ/-д худалдагчаар, 1993 оны 07-р сарын 13-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл ******* сумын өргөн хэрэглээний ******* компани /УҮГ/-д худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэстэй байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш.*******ийг 1981 оны 07-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 28-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1991 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1993 оны 06-р сарын 20-ны өдрийг хүртэл ******* сумын өргөн хэрэглээний Жавхалант компани /УҮГ/-д худалдагчаар, 1993 оны 07-р сарын 13-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл ******* сумын өргөн хэрэглээний ******* компани /УҮГ/-д худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ