Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 68

 

  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

             1.Шүүгдэгч Цохио овогт Бямбадоржийн Энхболдыг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж ,орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,шүүгдэгч  Мангууд овогт Уртнасангийн Мөнхмандах, Харчин овогт Юрагийн Эрдэнэбаатар нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж,орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг , шүүгдэгч  Шагдар овогт Оргодолын Буян-Өлзий, Боржигин овогт Дэлгэрцогтын Баяржавхлан,   Санги овогт Гантөмөрийн Цэрэнбалжир нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  шүүгдэгч Б.Энхболдод  3 жил хорих ял, шүүгдэгч У.Мөнхмандах, Ю.Эрдэнэбаатар, О.Буян-Өлзий, Д.Баяржавхлан, Г.Цэрэнбалжир нарыг  тус бүр 2 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболд, У.Мөнхмандах, Ю.Эрдэнэбаатар, О.Буян-Өлзий, Д.Баяржавхлан, Г.Цэрэнбалжир нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбалжир, О.Буян-Өлзий, Ю.Эрдэнэбаатар нарын цагдан хоригдсон тус бүрийн 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 5.Шүүгдэгч Д..Баяржавхлан, Б.Энхболд, У.Мөнхмандах нар нь  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн  49.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхболдоос 2650000 төгрөг/1520000 +1130000/ , шүүгдэгч О.Буян-Өлзийгөөс 660000 төгрөг, шүүгдэгч Д.Баяржавхлангаас 660000 төгрөг, шүүгдэгч Г.Цэрэнбалжираас 660000 төгрөг, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатараас 1130000 төгрөг, шүүгдэгч У.Мөнхмандахаас 1130000  төгрөгийг тус тус гаргуулан  улсын орлогод оруулсугай.

 

             7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхболд, Ю.Эрдэнэбаатар, У.Мөнхмандах нарын  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 85-41 ДГО улсын дугаартай хөх өнгийн Киа пронтер тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигч Ц.Бямбадоржид, шүүгдэгч Б.Энхболд, О.Буян-Өлзий, Д.Баяржавхлан, Г.Цэрэнбалжир нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлийг  Дорноговь аймаг дахь ХАС банкинд  буцаан олгосугай.

 

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын эзэмшлийн  2200000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр, шүүгдэгч О.Буян-Өлзийгийн эзэмшлийн 500000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай монгол гэр, шүүгдэгч Д.Баяржавхлангийн эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

            9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболд, Г.Цэрэнбалжир, О.Буян-Өлзий, Ю.Эрдэнэбаатар, Д.Баяржавхлан, У.Мөнхмандах нарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг шүүгдэгч Б.Энхболдод 3 жилээр, шүүгдэгч Г.Цэрэнбалжир, О.Буян-Өлзий, Ю.Эрдэнэбаатар, Д.Баяржавхлан, У.Мөнхмандах нарт тус бүр 2 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

           

          10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баяржавхлан, У.Мөнхмандах, Б.Энхболд нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Цэрэнбалжир, О.Буян-Өлзий, Ю.Эрдэнэбаатар нарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11.ЭБШ хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

           

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН