Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

               
 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул

Улсын яллагч Э.Гантулга,

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Цэцэгмаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Уянгалянхуа, түүний хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Есүл овогт Гөлгөөгийн Манан-Эрдэнэ, Боржигин овогт Балдангалсандондовын Уянгалянхуа нарт холбогдох эрүүгийн 2115000000113 дугаартай, 163/2021/0126/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Есүл овогт Гөлгөөгийн Манан-Эрдэнэ, 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, .......................оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар 12 жилийн бүрэн дунд сургуулийн 11б ангид суралцдаг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /РД: ...................../,

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Балдангалсандондовын Уянгалянхуа, 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, ...........................оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /РД: ............/,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нар нь бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гангий” амралтын газарт иргэн Б.Тэмүүжингийн эзэмшлийн “I Phone X” загварын гар утсыг хуурч авч, 900000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Уянгалянхуагийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нар нь бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гангий” амралтын газарт иргэн Б.Тэмүүжингийн эзэмшлийн “I Phone X” загварын гар утсыг хуурч авч, 900000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

  Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Оюут баг “Мөнхийн ус” дэлгүүрийн гадаа найз Наранбат, Уранбат нарын хамтаар уг дэлгүүрийн гадаа зогсож байхад үл таних 2 охин ирсэн бөгөөд гар утсаараа яриулахыг хүссэн. Би өөрийн гар утсаар тухайн 2 охиныг яриулсан. ...Тухайн 2 охин өөрсдийгөө Мико, Манан гэдэг, 24 настай, гоо сайхны газарт ажилладаг гэж танилцуулсан. 18 цагийн үед би ажлын газрын эмэгтэй Оюун-Эрдэнийг хамт амралт руу явах уу гээд бид нар 6-уулаа Орхон аймгаас урагшаа гарч Булган аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг “Гангийамралтанд очсон. ...21 цаг өнгөрч байхад бид нар амралтаас буцахаар болсон бөгөөд Орхон аймгаас дуудлагын такси дуудсан. Дуудлагын такси ирэхээс өмнө Мико гэх охин “аавтайгаа утсаар ярьмаар байна” гээд миний “I-Phone X” загварын гар утсыг авсан ба найз Манангийн хамтаар алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-6 тал/,

  Гэрч Б.Эрдэнэбаярын өгсөн: “... I Phone X загварын гар утсыг манай дүүгийн найз “мөнгөний хэрэг гарчихлаа, мөнгө зээлээч, энэ гар утсыг барьцаанд тавъя” гээд 330000 төгрөг надаас зээлээд авч явсан. ...Маргааш өдөр нь хүрч ирээд нөгөө гар утсаа авч явсан. ... “ гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

  Гэрч А.Чимэдцэрэнгийн өгсөн: “... 2021 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед би эмээгийнхээ гэр буюу Уртын гол багийн Баянзамын 8-28 тоотод байхад манай найз охин Уянгалянхуа, найз Манан-Эрдэнийн хамтаар ирсэн. Тэрээр “найз бид хоёр Оюут багт явж байгаад I Phone X загварын гар утас олсон, чи надад зараад өг” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би Согоот багт үйл ажиллагаа явууулдагТеди” гар утасны худалдааны төвд ажилладаг найз Баяраагийн ах Эрдэнэбаярт 330000 төгрөгөөр зарсан. Би гар утсыг нь зарчихаад Уянгалянхуа, Манан-Эрдэнэ нар дээр 2-7 дугаар байрны гадаа очиж Уянгалянхуад 200000 төгрөгөөр зарчихлаа гээд мөнгийг нь өгсөн. Харин би янз бүрийн асуудал гарч магадгүй гээд 130000 төгрөгийг нь өөртөө авсан. Түүнээс 130000 төгрөгийг авч ашигласан асуудал байхгүй. ...Удаагүй байж байтал тэр хоёр “саяны зарсан утасны чинь эзэн нь энд өргөдөл өгөөд явж байгаад бид хоёрыг таньчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёроос болсон асуудлыг тодруулахад Уянгалянхуа надад “Манан-Эрдэнэ гар утсаар нь яръя гээд гар утсыг нь авч зугтаасан талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Г.Наранбатын өгсөн: “...Орхон аймгаас урагш гарч Булган аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг “Гангий” гэх нэртэй амралтын газар очиж мах шарж идэж, архи, пиво уусан. Цаг орой болж бүрэнхий болж байхад Тэмүүжин “гар утсаа алдчихлаа” гэж надад хэлсэн. Би хэн авсан талаар асуухад “саяны хоёр охин гар утсаар чинь яриад өгье гээд аваад явчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Д.Оюун-Эрдэнийн өгсөн: “... “Гангий” гэдэг нэртэй амралтын газарт очсон. ...Мико гэх охин Тэмүүжингийн гар утсыг барьчихаад “дуу сонсмоор байна, кодыг нь тайлаад өгчих” гээд Тэмүүжингээр утасных нь кодыг гаргуулсан. ...Уг хоёр охин 00 ороод чимээгүй орчинд аавтайгаа яръя гэж хэлж байсан. Тэгээд би гэр лүү буцаад орсон. Харин нөгөө хоёр охин 00 явсан. Эргэж гэрт орж ирээгүй. Тэмүүжингийн гар утсыг аваад алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/02-08 дугаартай: “...Үнэлгээнд хамрагдсан Iphone-X маркийн гар утас 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 900000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-32-36 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Хамт явсан залуучууд хоорондоо архи, пиво уугаад согтоод байх шиг байсан. Бид хоёрыг хоорондоо энэ охин нь минийх гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд Уянгалянхуа Тэмүүжин гэх залуугийн утсыг нь “аавтай ярьчихаад ирье” гээд гуйж аваад бид хоёр байшингаас хамт гарсан. Гарч ирээд такси дуудах гээд такси дуудлага руу залгахад утсаа авахгүй байсан. ...Маргааш нь бид хоёр өглөө эрт Уянгалянхуагийн найз залуу болох Чимэдцэрэн дээр очоод “бид хоёр зам дээрээс гар утас оллоо. Энэ гар утсыг зарах гэсэн юм” гэхэд “ямар учиртай гар утас юм бэ?” гэхээр нь “бид хоёр олсон юм” гэж хэлээд Орхон аймгийн гар утас худалдааны төв дээр ирээд 330000 төгрөгөөр заруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-80 тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Уянгалянхуагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Тэмүүжин гэх залуугаас утсыг нь “аавтайгаа утсаар ярьчихаад ирье” гээд гуйж аваад байшингаас найз Манан-Эрдэнийн хамт гарсан. Гарч ирээд такси дуудах гээд такси дуудлага руу залгахад такси дуудлага утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр утсыг нь аваад гэрлүүгээ харъя гээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-91 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Тэмүүжин, гэрч А.Чимэдцэрэн, Г.Наранбат, Д.Оюун-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарын үйлдэл идэвхтэй, хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарын хохирогч Б.Тэмүүжингээс түүний гар утсыг “аавтайгаа яриад өгье” гэж хуурч, авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гангий” амралтын газарт иргэн Б.Тэмүүжингийн эзэмшлийн “I Phone X” загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тэмүүжинд 900000 төгрөгийн хохирол учирсан байх ба гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгснөөр хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 42-56 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Б.Уянгалянхуа нь ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 33-7 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 59-66 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 22-6 тоотод амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн 11Б ангид суралцдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ дахин багасгаж, хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Есүл овогт Гөлгөөгийн Манан-Эрдэнэ, Боржигин овогт Балдангалсандондовын Уянгалянхуа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Манан-Эрдэнэ, Б.Уянгалянхуа нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч    хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР