| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00314/И |
| Дугаар | 280 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 280
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн. Би 1978 оны 12-р сарын 15-наас 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Барилга угсралтын конторт ажилтнаар ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтэрт намайг их гэртээ төрсөн учир нагац ах *******аар овоглосон байсан. Төрсөн үедээ эцэг *******гаар овоглож бүртгүүлж байсан юм.
Иймд намайг 1978 оны 12-р сарын 15-наас 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь улсад ажиллаж байсан байдлаа болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Ж.******* 978 оны 12-р сарын 15-наас 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд нормчноор ажиллаж байсан болох нь 1986 оны 01-р сарын 07-ны өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний ******* тоот бат илэрхийлэх, ББМҮЯамны харьяа Завхан аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 02-р сарын 13-ны өдрийн 23 тоот Ажилчид ажилд авах тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5 дугаар трестийн даргын 1991 оны 01-р сарын 23-ны өдрийн 07 тоот Ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаал болон хэрэгт авагдсан баярын бичиг, гэрчилгээ, диплом, гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
*******гийн ******* нь *******аар овоглож байсан нь гэрч Д.*******, П.*******, А. нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Түүнчлэн *******ын ******* гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний ******* тоот бат илэрхийлэх зэрэгт бичигдсэн төрсөн он нь *******ы иргэний үнэмлэхтэй тохирч байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний ******* тоот бат илэрхийлэх зэргийг нотлох баримтаар үнэллээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******жавын *******ыг 1978 оны 12 дугаар сарын 15-наас 1990 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ