Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 281

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ч.Оюун-Эрдэнийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Улаанбаатар хотын *******,******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Нэгдэл дундын шар тал хоршоололд 1983 оны 07-р сарын 28-ны өдөр эвлэлийн илгээлт авч, ногоочноор ажилд орсон. 1988 онд гэр бүл болж нөхрийгөө дагаад мөн нэгдэл дундын шар тал хоршооллын харьяа Таван чихийн цагаан үнээний фермд саальчнаар 1983 оны 03-р сарын 10-н хүртэл ажиллаж байгаад, 1989 оны 04-р сарын 01-нд тус хоршоололын үнээний ферм татан буугдаж буцаад нэгдэл дундын Алдархаан сум дахь шар тал хоршоололд ногоочноор 1990 оныг дуустал ажилласан.

Иймд намайг 1983 оны 07-р сарын 28-наас 1990 оныг дуустал дээрх газруудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь улсад ажиллаж байсан байдлаа болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Ч.******* нь 1983 оны 07-р сарын 28-наас 1989 оны 03-р сарын 10-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын шар тал хоршоололд ногоочноор, 1989 оны 03-р сарын 10-наас 1989 оны 04-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын шар тал хоршооллын Таван чихийн үнээний фермерт саальчнаар, 1989 оны 04-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 30-н Завхан аймгийн Нэгдэл дундын Алдархаан сум дахь шар тал хоршоололд ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь 1985 оны 07-р сарын 20-ны өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйдвэрчний Эвлэлийн гишүүний *******,******* дугаартай бат илэрхийлэл болон фото зургууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн Ч.Оюун-Эрдэнийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******, А.*******, Л. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн Оюун-Эрдэнийг 1983 оны 07 дугаар сарын 28-наас 1989 оны 03 дугаар сарын 10-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын шар тал хоршоололд ногоочноор, 1989 оны 03 дугаар сарын 10-наас 1989 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын Шар тал хоршооллын Таван чихийн үнээний фермерт саальчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сум дахь шар тал хоршоололд ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Оюун-Эрдэнийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ