Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 284

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Б.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох халтар манан хөөрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* овогтой ******* нь найз Цэндээ овогтой *******тай хамт явж байгаад халтар манан хөөргөө хадгалуулсан юм. /Ааваас минь өвлүүлж өгсөн удам дамжсан хуучны хөөрөг шүрэн толгойтой халтар манан хөөрөг билээ/ Гэтэл авах гээд очтол найз маань ******* ******* ломбарданд тавьсан байсан. Удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч өгөөгүй байна. Би энэ хүнээс хөөргөө авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь иргэн *******ын хөөргийг найз ******* овогтой *******т итгэж найдаад ломбарданд тавиулсан юмаа. Одоо *******ын шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөргийг ******* ******* ломбарднаас авч өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Ц.*******д холбогдуулан халтар манан хөөрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох халтар манан хөөргийг ******* ******* ломбарданаас авч өгөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Б.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох халтан манан хөөрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох халтар манан хөөргийг ******* ******* ломбарданаас авч өгөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ц.*******гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 332950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166475 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 166475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ