Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 286

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ц.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж Ц.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.******* миний бие нь 1967 онд төрсөн. Миний бие 1983 оны 09 сарын 01-нээс Ургамал сумын 8-н жилийн сургуульд галчаар орж ажиллаж байгаад 1989 оны 05 сарын 01-нд тус ажлаас чөлөөлөгдсөн. 1989 оны 05 сарын 12-ноос тухайн үеийн Улиастай хотын Хот тохижуулахад гудамжны үйлчлэгчээр ажиллаж байгаад 1990 оны 01 сарын 01-нд чөлөөлөгдсөн. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, холбогдох бичиг баримтаа үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1983 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуульд галчаар ажиллаж байснаа мөн 1989 оны 05-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улиастай хотын Хот тохижуулахад гудамжны үйлчлэгчээр ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 30-ны өдрийн А/649 тоот лавлагаанд Ц.******* нь 1983 онд Ургамал сумын сургуульд томилогдсон, 1989 онд чөлөөлөгдсөн 1990 онд Улиастай сумын хот тохижуулахаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1983 онд Ургамал сумын сургуульд томилсон, 1990 онд Улиастай сумын хот тохижуулахаас чөлөөлсөн тушаал олдохгүй, 1989 оны Ургамал сумын сургуулийн захирлын тушаал манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм гэжээ.

Хүсэлт гаргач Ц.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч Улиастай хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05-р сарын 24-ний өдрийн 22 тоот захирамж, Завхан аймгийн Ургамал сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 18 тоот тушаал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үнэлэн түүний ажиллаж байсан байдлыг ттогтоох боломжтой гэж үзэв.

Улиастай хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05-р сарын 24-ний өдрийн 22 тоот захирамжид хотын тохижилт байгаль хамгаалах ажилтай холбогдуулан гудамжны үйлчлэгчээр *******ийн *******ыг 5-р сарын 12-ноос ...авч ажиллуулсугай гэсэн,

Завхан аймгийн Ургамал сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 18 тоот тушаалд тус сургуульд галлагчаар ажиллаж байгаа *******т ажлын 15 хоногоор бодож 5-р сарын 20-ноос эхлэн ээлжийн амралт олгосугай гэжээ.

Дээрх тушаалуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.*******ыг Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуульд галчаар, мөн Улиастай хотын Хот тохижуулах албанд гудамжны үйлчлэгчээр ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч Ц.*******ийн ******* бид хоёр Завхан аймгийн Хот тохижуулахад хамт ажиллаж байсан юм. Бид гудамжны үйлчлэгчээр 1989 онд цуг ажилд орж байсан юм. Би 2006 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарч байсан юм. ******* 1989 онд ороод 1990 он дөнгөж гаргаад ажлаасаа гарч байсан юм гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.*******гийн ******* бид хоёр Завхан аймгийн Хот тохижуулахад хамт ажиллаж байсан юм. Бид гудамжны үйлчлэгчээр 1989 онд цуг ажилд орж байсан юм. Би 1999 он хүртэл ажилласан. ******* надаас өмнө ажлаасаа гарч байсан, яг оныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бид цугтаа ойролцоогоор 7,8 жил цуг ажилласан байхаа. Хот тохижуулах чинь хуучин Улиастай хотын захиргаанд харъяалагдаж байгаад сүүлдээ Амь устай цуг болсон юм. Одоо ямар байгааг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ы ******* нь Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуульд галчаар 1983 оноос1989 онуудад ажиллаж байсан юм. Би тэр үед 1979 оноос 1989 он хүртэл сумын мал эмнэлгийн газарт санитарч хийдэг байсан юм гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ийн ******* нь Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуульд галчаар 1983 оноос1989 онуудад ажиллаж байсан юм. Би тэр үед тус сумын Баян-улаан бригадад мал маллаж байсан юм. *******ын ах нь манай ангид байдаг байсан, нэг нутаг усныхан болохоор бид бие биеэ сайн таньдаг юм гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овгийн *******ийн *******ыг 1983 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 05-р сарын 01-ний өдөрхүртэлх хугацаанд Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуульд галчаар ажиллаж байснаар, 1989 оны 05-р сарын 12-ны өдрөөс1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай хотын Хот тохижуулах албанд гудамжны үйлчлэгчээр ажиллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ