| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00208/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 287
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ч.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ч.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1946 оны 2 сард ******* сумын нутагт *******гийн ууган хүү болон төрсөн. 1962 оноос ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд үхэр маллаж эхэлсэн ба энэ онд эцэг маань нас барж ээж дүү нарыгаа тэжээх үүрэг хүлээж тэр оед адуу маллах хамгийн өндөр хөлстэй байсан тул үхрээ хүнд шилжүүлэн 1963 оноос 1966 оны 06 сар хүртэл адуу малласан. 1966 оны 07 сарын 10-наас 1968 оны 08 сар хүртэл тус нэгдэлд хадлан тэжээл авах, хашаа хороо барих зэрэг ажлуудыг хийж байгаа 1968-1971 ону хооронд цэргийн алба хаасан. Ингээд 1971 оны 08 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 13-н хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн үйлдвэр бригадад мужаан, Мануустай бригадын эрхлэгчээр ажиллаж байсан. Иймд дээрх онуудад ажиллаж байсанболохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1962 оноос 1968 онуудад Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаа, мөн 1971 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1972 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мужаанчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/118 тоот лавлагаанд Ч.******* нь 1962-1968, 1971-1972 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******, Үйлдвэр бригадад мужаан, мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч: 1962-1968, 1971-1972 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм. Жич: 1978, 1985 онд галын аюулд өртсөн гэжээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч гэрч Д.Нямын Бид нэг нутгийнх болохоор *******ыг багаас нь мэднэ. Бид чацуутнууд юм. Бид 16 нас хүрэнгүүтээ л Шинэ цэцэрлэг нэгдэлд гишүүнээр орж мал маллацгааж байсан юм. ******* 1963 онд 17 наснаасаа эхэлж нэгдлийн адуу маллаж байсан юм. Тэгээд 3 жил адуу маллаж байгаад дараа нь *******ын аав нас бараад ээж болон дүү нартайгаа нэгдлийн мал маллаж байгаад 2, 3 жил завсардаж байгаадцэрэгт явж байсн юм. Манай Шинэ цэцэрлэг нэгдлийн архив 2 ч удаа шатаж байсан болохоор бидний хүүхэд ахуй цагтаа хөдөлмөрлөж байсан баримтууд байхгүй болчоод байгаа юм. Би ч гэсэн тухайн үед ажиллаж байснаа тогтоолгож чадаагүй юм гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.*******ийн ******* ээж *******гийн хамтаар ******* сумын ******* бригадад адуу, үхэр маллаж байсан. Цэрэгт явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би 1956 онд нэгдлийн гишүүнээр элсэн орж байсан. Бас Мануустай бригадын дарга, тоо бүртгэгч хийж байсан гэсэн мэдүүлэг,
гэрч Г.*******ийн Он сарыг нь мэдэхгүй байна. Цэрэгт явахаасаа өмнө манай нэгдэлд адуу, үхэр хариулж байсан. Ээжийг нь ******* гэдэг юм. Аав нь дээр үед нас барсан юм.Цэргээс халагдаж ирээд аж ахуйн эрхлэгч, Мануустай бригадын дарга зэрэг ажлыг хийж байсан гэсэн мэдүүлэг,
гэрч Г.ийн Бага байхдаа л идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлдэхлээд адуу маллаж байсан дараа нь үхэр хариуулж байсан. Цэрэгт 3 жил явсан. Сүүлдээ үйлдвэр бригадад ч мужаан хийж байсан гэсэн мэдүүлгүүдийг үнэлэн түүний ажиллажбайсныг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1962 оны 02-р сарын 14-ний өдрөөс 1968 оны 08-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаар, 1971 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1972 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанчнаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ