Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 288

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Завхан аймгийн ******* суманд нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би тэтгэвэрт гарах насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм.

Би 1987 оны 02-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн чанар нөөцийн бригадад нормчноор, 1992 оны 01-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан юм.

Иймд намайг 1987 оны 02-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн чанар нөөцийн бригадад нормчноор, 1992 оны 01-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл мөн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Г.******* нь 1987 оны 02-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн чанар нөөцийн бригадад нормчноор, 1992 оны 01-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл мөн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 07-р сарын 27-ны өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 01-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугааргүй хөдөлмөрийн дэвтрүүдээр нотлогдож байна.

Мөн Г.*******г дээрх хугацаанд ажиллаж байсан талаар гэрч Я.*******, А.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г.*******г 1987 оны 02-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн чанар нөөцийн бригадад нормчноор, 1992 оны 01-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Г.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ