Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 289

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням лж, нарийн бичгийн Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, А.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Чулуунхүү овогт Аюурсэдийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.******* миний бие 1968 онд төрсөн. Ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би тэтгэвэрт орохын тулд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Би 1990 оны 12-р сарын 25-наас 1991 оны 12-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад малчин, төлчнөөр, 1991 оны 12-р сарын 06-наас 1993 оны 12-р сарын 31-н хүртэл тус сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар ажиллаж байсан юм. Мөн би 1987 оны 05-р сараас 1990 оныг дуустал Даян зусланд үйлчлэгч зөөгчөөр ажиллаж байсан юм.

Иймд намайг 1987 оны 05-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг дуустал Даян зусланд үйлчлэгч, зөөгчөөр, 1990 оны 12-р сарын 25-наас 1991 оны 12-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад малчин, төлчнөөр, 1991 оны 12-р сарын 06-наас 1993 оны 12-р сарын 31-н хүртэл тус сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

А.******* нь 1987 оны 05-р сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн Даян зусланд үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж 1990 оны 12-р сарын 25-н хүртэл ажилласан гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.

Гэвч түүнийг 1987 оны 05-р сарын 01-нээс 08-р сарын 20-н хүртэл, 1988 оны 05-р сарын 01-нээс 08-р сарын 20-н хүртэл, 1989 оны 05-р сарын 01-нээс 08-р сарын 20-н хүртэл, 1990 оны 05-р сарын 01-нээс 08-р сарын 20-н хүртэл Завхан аймгийн Даян зусланд үйлчлэгчээр ажиллаж байсан талаар гэрч А.*******гийн ...******* 1987 оноос 1990 он хүртэл Даян зусланд үйлчлэгч хийж байсан. Би болохоор цагаан хэрэглэл угаадаг байсан юм. Тэгээд 1990 оноос хойш ******* сумын Шинэ цэцэрлэг компаний малчин болоод явсан юм. ...өвөлд нь ажил хийхгүй, зуны 5 сарын 20-доос эхлээд 8 сарын сүүлээр ороод ирдэг байсан. Тухайн үед нь *******, ******* нар байсан. Сүүлд ******* болсон... гэсэн, гэрч Ц.*******ын ...******* 1987 оноос 1990 он хүртэл Даянбуюу Пионерийн зусланд үйлчлэгч хийж байсан. Би тэр үед жаахан хүүхэд байсан юм. Гэхдээ ******* гээд эгчийг таньдаг болохоор намайг дагаад амралтаараа цагаан хэрэглэл угааж бай гэж хэлээд дагуулаад явахаар нь дагаж очоод тусалдаг тэгэхээр тэнд байгаа ажилчид намайг өхөөрдөж мундаг байна бидний ажилд тусалдаг гэж хэлдэг байсан. Тэр үед ******* эгчийг таньдаг болсон. Энэ хүмүүс тэнд нэг их удаан ажиллаагүй. 1990 он гээд тараад явчихсан... гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн түүнчлэн А.******* 1990 оны 12-р сарын 25-наас 1991 оны 12-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчин, 1991 оны 12-р сарын 06-наас 1993 оны 12-р сарын 31-н хүртэл тус сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь он, сар, өдөр, дугааргүй ...ажилд орсон он, сар, өдөр гэсэн хэсэгт 1990 оны 12-р сарын 25 мал аж ахуйн ******* бригадад малчнаар ажиллуулав, ...1993 оны 12-р сарын 31 НДШ-ийн багц хууль мөрдөх болсон тул хөдөлмөрийн дэвтэрт хаалт бичилт хийв... гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г.*******гийн ... ******* 1990 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэглэлд мал маллаж байсан. 1991 оноос 1993 он хүртэл мөн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д, ******* багт мал маллаж байсан юм. Нөхрийнхээ хамт мал малладаг байсан юм. ******* 1990 оноос өмнө Улиастай сумын Даян зусланд тогооч, зөөгчөөр ажиллаж байсан. ******* хонь, үхэр маллаж байсан. Манайхан айл саахалт байдаг байсан болохоор сайн мэднэ. Тасралтгүй мал малласан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Нэгдэл 1991 онд тарж компани болсон юм. Тэр үед нэгдлийн нь , компанийн  зэрэг хүмүүс байсан... гэсэн,

гэрч Я.ын ... ******* 1991 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д төлчнөөр ажиллаж, мал маллаж байсан юм. ******* 1991 оноос өмнө мөн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Нөхөр, хүүхэдтэйгээ хамт мал малладаг байсан юм. ог мал маллаж байсан, тасралтгүй мал малласан. Шинэ цэцэрлэг нэгдэл 1990 оноос тарж, 1995 он хүртэл Шинэ цэцэрлэг ХК болж үйл ажиллагаа явуулж байсан юм. 1995 онд компани тарсан юм. Тэр үед нэгдлийн нь , , компанийн гэж хүмүүс байсан юм... гэсэн,

гэрч Д.ийн ... ******* 1990 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэл болон Шинэ цэцэрлэг ХК-д мал маллаж байсан юм. Нөхөр, хүүхэдтэйгээ хамт мал малладаг байсан юм. Бог мал маллаж байсан. Одоо ч малаа маллаж байгаа. Тасралтгүй мал малласан. Нэгдэл 1991 онд тарж Шинэ цэцэрлэг компани болсон юм. Тэр үед нэгдлийн нь , компанийн гэж хүмүүс байсан юм... гэсэн мэдүүлгүүдэр А.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А.*******г 1987 оны 05-р сарын 20-ноос 08-р сарын 20-н хүртэл, 1988 оны 05-р сарын 20-ноос 08-р сарын 20-н хүртэл, 1989 оны 05-р сарын 20-ноос 08-р сарын 20-н хүртэл, 1990 оны 05-р сарын 20-ноос 08-р сарын 20-н хүртэл Завхан аймгийн Пионерийн зусланд үйлчлэгчээр, 1990 оны 12-р сарын 25-наас 1991 оны 12-р сарын 05-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчин, 1991 оны 12-р сарын 06-наас 1993 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч А.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ