Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5.1, 6.2, 18.1.2.6, 29.1.1.а, 29.1.1.6, 29.1.3.6, 29.1.3., 29.1.4.а, 29.1.6.а, 29.1.6.Г, 29.1.6.е, 30.1.1, 30.1.3, 30.1.17. дахь заалтууд, Инновацийн тухай хуулийн 17.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6.6.5, 6.6.6, 57.2, 58.2.20, 65.1.1 дэхь хэсгийн заалтууд болон 60 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4.1.4, 20.1.2, 20.2.1 , 20.2.3, 21.3.1, 21.3.2, 27.6, 29.6, 33.5 дахь заалтууд, Ойн тухай хуулийн 4.2, 17.2.1 дэхь заалтуудыг тустус хэрэгжүүлэн: 1.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-ийн төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлхи 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 2.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ Бадам ХХК-иудад ой тариалах зориулалтаар тус тус 20.000 /Хорин мянган/ га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 3.Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэрэгжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарангэрэл

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Ёндонжамц

Б.Саруултөгс

О.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Монгол улсад нэн шинэ, өндөр технологийн Модны шинэ хими" экспортын төслийг Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ Бадам ХХК-иуд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Манай төсөл нь аж үйлдвэрийн 4 дэх хувьсалтай мөр зэрэгцэх зорилготой бөгөөд төслийг техникийн ухааны докторант Ц.Наранжаргал / Сэлэнгэ Бадам ХХК /, амьдралын шинжлэх ухааны докторант Ц.Нарантуяа / Сэлэнгэ Гурванбулаг ХХК / нар хамтран удирдаж байгаа юм. Удирдагч Ц.Наранжаргал нь ОХУ-ын Засгийн газрын зардлаар хэлний бэлтгэлээс докторантур хүртэл монголоос ганцаараа сурч буй суралцагч орчинд Казанийн эрчим хүчний их сургуулийг онц дүнтэй, ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй суралцаж төгссөн.ОХУ-ын их дээд сургуульд мэрэгжлээрээ багшлах эрхийн дипломтой, сургуульдаа мэрэгжлээрээ багшилж байсан туршлагатай.Бүх холбоотын техникийн олимпиадын Текникийн шилдэг гүйцэтгэл номинацийн шагналтан. Удирдагч Ц.Нарантуяа нь эрчимт эмчилгээний эмч мэрэгшилтэй.Тайландад мастер хамгаалж, Энэтхэгт мэрэгшил дээшлүүлсэн. Япон улсын Нагояа хотын их сургууль-/NCU/-ийн амьдралын шинжлэх ухааны докторант.

Манай төсөл нь 2016-2025-2030 оны оны хугацаанд 3 шаталбараар өргөжин хэрэгжсэний үр дүнд дунджаар 60 орчим олон улсын патент, 70 орчим ноу-хау үйлдвэрлэж эзэмшсэн, модыг нано түвшин хүртэл бүрэн боловсруулах үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулж, модны эргэлтийн тариалантай, нано нүүрстөрөгчийн гуурс, хавтан, холимог материал, устөрөгчийн түлш, нано эрдэс зэрэг 60 орчим нэрийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилд 500.0 саяас дээш ам.долл-ын борлуулалттай ажиллах зорилттой юм. Төслийн зорилтыг 2018 оны статистик гүйцэтгэлээр харьцуулбал, УБТЗ 250 сая орчим, Агаарын тээврийн салбар 130 сая орчим ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.

Нано нүүрстөрөгч нь 21 дүгээр зуунд зэс, ган=(төмрийн хүдэр+коксжсон нүүрс+жонш+ газрын ховор элементүүд+...бусад), мөнгө, газрын ховор элемент зэрэг 60 гаруй элементийг халж, орлох хар алт болно. Цахилгаан дамжуулах чадвараар зэсээс 1000-10000 дахин их, дулаан дамжуулах чадвараар зэсээс 100 дахин их, гангаас 10 дахин бат бөх, онцгой уян харимхай, цельсийн 2600 градуст хайлах физик шинж чанартай нано нүүрстөрөгч нь 2040 оноос дэлхийн тойрог замаас дамжуулагдаж эхлэх арилжааны утасгүй эрчим хүчний технологийн үндсэн материал юм. Харин пуужингийн түлшинд хэрэглэгдэж байгаа устөрөгч нь 21 дүгээр зуунд нүүрс, нефтийг халж, орлох үндсэн түлш болно. Дэлхийн машин, механизм үйлдвэрлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн Парисын конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор нэгдэн Устөрөгчийн зөвлөл-/the hydrogen council/-ийг байгуулан хүнд, хөнгөн бүх төрлийн автомашин, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоц зэрэг хөдлөх нийт машин механизмын дотоод шаталтат хөдөлгүүрийг устөрөгчийн элементийн хөдөлгүүртэй болгох зорилт тавин 2050 он гэхэд үйлдвэрлэлийн технологио устөрөгчийн элементийн хөдөлгүүрийн масс үйлдвэрлэлд бүрэн шилжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг 0 түвшинд хүргэх төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байна. Мөн хослуулан устөрөгчийн физик шинж чанарт тулгуурлан устөрөгчийн гурвалсан хангамжийн дэд бүтцийг зэрэг нэвтрүүлэх зорилттой. Гурвалсан хангамж гэдэг нь байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд устөрөгчийн элементийн суурин болон зөөврийн станцаас түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг шаардлагатай хэмжээгээрээ зэрэг үйлдвэрлэх технологийн цогц шийдэл юм. Устөрөгчийн элөментийн хөдөлгүүрээс ялгарах эцсийн хаягдал нь ус юм. Иймээс устөрөгчийн элементийн гурвалсан хангамжийн эх үүсвэрийн станц болон устөрөгчийг хий, шингэн, хатуу төлөвт хадгалах технологийн шийдлүүд масс үйлдвэрлэл, хэрэглээнд бүрэн шилжиж дуусах хүртэл хугацаанд цахилгаан хөдөлгүүр явах хөдлөх машин механизмд хэрэглэгдэх юм. Устөрөгчийг 3 төлөвт хадгалах технологийн шийдлүүдэд нано нүүрстөрөгч бүхий холимог материалууд өргөн хэрэглэгдэнэ. Ирж яваа технологийн эдгээр өөрчлөлтийг судлаачид хүн төрөлхтөн чулуун зэвсгээс төмрийн эринд шилжсэн шилжилттэй адилтгаж байна.

Ийнхүү дэвшин өөрчлөгдөх үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч үндсэн цөм нь юуг, ямар аргаар, хэрхэн яаж, ялгаатай давуу бүтээх арга, шийдлийг томьёолсон шинэ мэдлэг буюу патент, ноу-хау билээ.

Монгол улсын нэгдэн орсон 59 Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц болон бб.Патентын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Дэлхийн Оюуны Өмчийн Газар олон улсын патентыг албажуулна. Энэ процессын дараа Монгол улсын нэгдэн орсон 71 .Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн дагуу олон улсын түвшинд патентын давамгайлах эрх хэрэгжинэ. Ийм гинжин холбоогоор уялддаг эдгээр цогц гэрээ, конвенцид нэгдсэн улс орнууд Олон улсын патент албажих процессын хугацаа-/дунджаар 5 жил/-нд албажих процесс явагдаж байгааг нотлох үндсэн баримт бичиг болох Олон улсын урьдчилсан шүүлт, түүний тайланг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээдэг. Олон улсын урьдчилсан шүүлтийг дэлхийд нэр хүндтэй шинжээч, бүс нутгийн эрхтэй байгууллагыг сонгон гүйцэтгүүлдэг нийтлэг жишигтэй. Ийнхүү гүйцэтгүүлэхийн ач холбогдол нь оюуны өмчийн гэрээ, эрх зүйтэй холбогдон үүсэх олон улсын хэмжээний аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Оюуны өмчийн эрх зүйн процессоор ийнхүү албаждаг олон улсын патентын нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдол сүүлийн жилүүдэд өндөр болсон нь эдийн засаг үндсэндээ мэдлэгт буюу технологид суурилах болсны илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл өндөр технологийн үйлдвэрлэлийн үндсэн суурь бэлтгэл үе шат нь мэдлэг үйлдвэрлэл тул патент, түүнийг бий болгогч судалгаа хөгжүүлэлтийн зардал нь өндөр технологийг буюу мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг илтгэгч гол индикатор үзүүлэлт болж байна. Тухайлбал, S&Р индексийг бүрдүүлэгч дэлхийн ТОП-500 компанийн зах зээлийн үнэлгээн дэх биет бус хөрөнгийн үнэлгээний эзлэх хувь нь 1975 онд 17% байсан бол 1995 онд 85% болж өссөн. Мөн international business machines корпораци 8996, Самсунг 5810, Интел 3726 олон улсын патентаар бизнесийн байгууллага ангиллын 2017 оны олон улсын патентын мэдүүлгийн жагсаалтыг, БНХАУ-ын Zhejiang university 8108 олон улсын патентаар их сургуулийн ангиллын 2013-2015 оны олон улсын патентын мэдүүлгийн жагсаалтыг тус тус тэргүүлсэнийг Дэлхийн Оюуны Өмчийн Газрын статистик харуулж байна. Мөн Европын Холбооноос хийсэн судалгаагаар дэлхийн ТОП-2500 компанийн 2018 оны судалгаа хөгжүүлэлтийн зардлын санхүүжилтээр Самсунг 13.4 тэрбум евро, Алфабет 13.3 тэрбум евро, Волкесфаген 13.1 тэрбум евро, Майкрософт 12.2 тэрбум евро, Хуйвэй 11.3 тэрбум евро, Интел 10.9 тэрбум евро, Аррlе 9.7 тэрбум еврогоор тус тус тэргүүлсэн байна.

Патентын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө нь өргөн цар хүрээтэй. Тухайлбал, нэг нэр төрлийн өндөр технологийн бүтээгдэхүүн дунджаар 100-300 патентлагдсан арга, технологи болон дунджаар 3000-5000 орчим ханган нийлүүлэгчийн оролцоогоор бүтээгдэж байгаа дэлхийн жишигтэй байна. Мөн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан Дэлхийн оюуны өмчийн тайлан-2017: Олон улсын үнийн гинжин хэлхээн дэх биет бус хөрөнгө сэдэвт судалгааны тайлангаар олон улсад борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн 1/3 орчим хувь нь биет бус хөрөнгийн зардал эзэлж байгааг тогтоожээ. Мөн Европын Холбооны 2018 оны Дэлхийн ЮП-2500 компанийн судалгаа, хөгжүүлэлтийн зардлын цогц судалгаа сэдэвт судалгааны тайланд дурдсанаар эдгээр компани нэгж патент бүтээхийн тулд зарцуулж буй судалгаа хөгжүүлэлтийн зардал нь арифметик дунджаар 3.7 сая евро гэсэн утгатай байна.

Мэдлэг үйлдвэрлэлийн аж үйлдвэрт гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр мэдлэгийг бүтээгч хүний нөөцийн урвуу пропорциональ хамаарал нэмэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын 3% орчим хувь нь математик сэтгэлгээтэй, математик сэтгэлгээтэй хүмүүсийн 30% орчим хувь нь патент бий болгох бүтээлч сэтгэлгээтэй гэх 90-ээд оны эхэн үеийн судалгааны тайлангийн үр дүнгүүд сүүлийн жилүүдэд огцом буурах хандлагатай байгаа юм. Үүний шалтгаан нь оюуны өндөр чадамж ба нөхөн үржих чадварын харилцан урвуу хамаарал, оюуны чадамж ба генийн удамшлын спириаль давтамжийн шууд харилцан хамаарал гэх шинжлэх ухааны тайлалтай. Тиймээс улс орны өрсөлдөх чадварын үндсэн стратеги сүүлийн жилүүдэд патентын мөчлөгийн орчилд хүчтэй төвлөрөх болж, технологийн компаниуд оюуны чадавхи өндөртэй хүний нөөцийн бүрдүүлэлтэнд онцгой анхаарч байна. Тухайлбал, Арр1е компанийн з!а# зэрэгтэй инженер сарын 100.0 мянган ам.долл-ын цалингийн дундаж жишигт хүрээд байна. Мөн Эдисоны цахилгааны патентын санхүүжилтээр гараагаа эхэлсэн АНУ-ын патентын санхүүжилтын институтийн 120 гаруй жилийн, Европын 100 гаруй жилийн түүхэн туршлагыг нэхэн зэрэгцэхийн тулд Япон улс 1995 оноос Японы Хөгжлийн банкны, БНХАУ 2010 оноос Улсын оюуны өмчийн газрын, 2014 оноос Хятадын Хөгжлийн банкны, Майлайз улс 2013 оноос Засгийн газрын, БНСУ 2013 оноос Солонгосын Хөгжлийн банкны, Сингапур улс 2014 оноос Засгийн газрын санхүүжилтээр патент албажилт, патентлагдсан үйлдвэрлэлийн санхүүжилтийг дэмжих зэрэг төрийн бодлогын цогц арга хэмжээнүүд авах замаар өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа дэлхийн нийтийн жишиг байна. Үүний үр дүнд 2018 оны үзүүлэлтээрээ дэлхийн ТОП-2500 компанийн жагсаалтад багтсан АНУ-ын 778 компани нийтдээ ДНБ-ийнхээ 23.4%-тай тэнцэх 4 их наяд 320 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж 274.2 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Европын Холбооны 577 компани нийтдээ ДНБ-ийнхээ 34.5 %-тай тэнцэх 5 их наяд 822.3 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 200.1 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, БНХАУ-ын 438 компани нийтдээ ДНБ-ийнхээ 20.8 %-тай тэнцэх 2 их наяд 544.6 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 71.2 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Японы 339 компани нийтдээ ДНБ-ийнхээ 65 %-тай тэнцэх 2 их наяд 906 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 99.9 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, БНСУ-ын 71 компани нийтдээ ДНБ-ийнхээ 67.5 %-тай тэнцэх 983.1 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 28.9 тэрбум еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Сингапурын 6 компани нийтдээ ДНБ-ийнхээ 3.6 %-тай тэнцэх 11.7 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж, 405.1 сая еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Малайзын 2 компани нийтдээ ДНБ-ийнхээ 3.9 %-тай тэнцэх 12.4 тэрбум еврогийн борлуулалтын орлого олж 115.8 сая еврогийн судалгаа хөгжүүлэлтийн зардал тус тус гаргажээ.

Гэтэл 11-12 тэрбум еврогийн Дотоодын нийт бүтээгдэхүүн-/ДНБ/ үйлдвэрлэдэг манай улсын хувьд байдал эсрэгээрээ байна. Экспорт нь зэс, нүүрс, төмөр, жонш, ноолуур, мах зэрэг газарзүйн заалттай бүтээгдэхүүнээс бүрддэг Монгол улс 2019 оны байдлаар 400 орчим байгалийн ухааны доктортой байна. Мөн Монгол улс 59.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, бб.Патентын хамтын ажиллагааны гэрээ, 71 .Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нэгдээд даруй гуч орчим жил өнгөрсөн хэдий ч Эрдэнэт хивс ХХК-ийн хивсний хээний 170 төрөл зурагнаас өөр мэдлэг шингэсэн экспортын бүтээгдэхүүнгүй байгааг манай 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 90 дугаартай албан тоотод өгсөн Гаалийн ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02-1/2154 дугаартай хариунаас харж болно.

Эдийн засаг, аж үйлдвэрийн бүтэц дэхь энэхүү бодлогын алдаагаа засахын тулд төр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д нийцүүлэн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталж, бодлогоо хэрэгжүүлэх Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гаргасан нь дэлхийн жишигт нийцсэн нэг алхам боллоо гэж бид мөн хүлээн авсан юм. Тухайн үед бид судалгаагаа үндэслэн монгол улсын харьяатаас гарч патентын зөөлөн дэд бүтэц,орчин нөхцөл, соёл дадал нь бүрдсэн улсад иргэншил авч тухайн улсын хуулиар патенттай холбогдох төрийн олон талт цогц дэмжлэгийг иргэний хувиар авах ажиллагааг эхлүүлэх хувийн бэлтгэл ажлаа базааж байсан юм.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2015 онд батлагдсанаар Монгол улсын одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд патент, түүний дагалдах үйлдвэрлэлийг эрхлэх, холбоотой санхүүжилтийн үйлчилгээ авах зэрэг төрийн дэмжлэг авах боломжгүй байгаа юм" гэсэн иргэншлээс татгалзах, иргэншил авах гол нөхцөл арилсан гэх нөхцөл байдал шинээр үүссэн. Энэ шинэ хууль нь Хүчин төгөлдөр хууль тогтоомж хэдий байгаа боловч хэрэгжилтийн яви, нь шүүхээр яваад ч үр дүнд хүрдэггүй" гэх нотолгооны баримтын шаардлагыг мөн шинээр нэмэгдүүлсэн юм.

Шинэ хууль батлагдсаныг бүрдүүлбэр нэмэгдлээ гэж төвөгшөөн хүлээн авахаасаа илүүтэй монгол хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ талархан хүлээн авч төлөвлөлтөө өөрчилж хэдий лабораторийн, мэрэгшсэн хүний нөөцийн зэрэг суурь материаллаг нөөцийн орчингүй, патентын нэр төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгүй зэрэг зөөлөн дэд бүтэцгүй ч гэсэн одоогийн орчин нөхцөл, Монголынхоо онцлогт зохицуулаад хөрш орнуудын нутаг дэвсгэрт техникийн даалгавраа хэсэгчлэн задлаж тараан, шууд төлбөртэй, дараа тооцооны төлбөрийн нөхцлөөр, мэдлэгийн солилцоогоор гүйцэтгүүлэх, борлуулалтын урьдчилгаа төлбөр зэрэг арга замаар өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тооцоолол хийх, олон хувилбарт загварчлал зохиох, дэвшүүлсэн боломжит хувилбаруудаа шалгах, үр дүнг нэгтгэх, дахин нягтлан боловсруулах, давтан шалгах зэрэг давтамж ихтэй туршилт судалгааны ажлаа алхам тутамд тохиох элдэв эрсдлийг сөрж тасралтгүй гүйцэтгэсээр байна.

Эдгээр судалгаа хөгжүүлэлтийн зардал нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-(НББОУС)-38-ын дагуу Сэлэнгэ Бадам ХХК-ийн Санхүүгийн тайлангийн Биет бус хөрөнгө-ийн дансанд 2016 оноос хойш бүртгэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар 8.4 тэрбум төгрөгний гүйцэтгэлтэй байна.Биет бус хөрөнгийн бүртгэлийн холбогдох стандартыг ишлэн дурдвал: Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, тодорхойлогдох мөнгөн бус хөрөнгийг хэлнэ. (НББОУС 38.8) Биет бус хөрөнгийн нийтлэг жишээнд компьютерийн программ хангамж, патент, зохиогчийн эрх, кино зохиолын эрх, худалдааны тэмдэг, лиценз, франчайз, борлуулалтын эрх зэрэг орно. НББОУС-ын Хорооноос НББОУС 38 Биет бус хөрөнгө-ийг 1998 оны 9-р сард анх удаа хэвлэн нийтэлсэн нь НББОУС 9 Судалгаа ба Хөгжуүлэлтийн Зардал-ыг орлох болсон.Энэ тайлбарт Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 2008 оны 12 сарын 31 хүртэлх нэмэлт өөрчлөлтийг багтаасан бөгөөд тус стандарт нь одоогийн байдлаар үндсэн 133, дүгнэлтийн үндэслэлийн 110 заалттай.Олон улсын патент нь олон улсын хэмжээнд экспортлогчийн давамгайлах эрхийг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд хамгаалахаас гадна олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрвөх чадвартай хөрөнгө юм. Учир нь олон улсын патентыг холбогдох гэрээ, хөрөнгө, өр төлбөрийн хамт түрээсэлж, борлуулж, барьцаалж, шилжүүлж, солилцох боломжтой (НББОУС 38.12). байдаг.

Түүнчлэн бид Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 9.3.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан юм. Монгол улсын Засгийн Газарт мэдээллийг шилжүүлж шийдвэрлэсэн тухай албан хариуг Үндсэн хуулийн цэц 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/466 дугаартай албан тоотоор өгсөн юм. Мэдээлэлд дурдсан Олон улсын урьдчилсан шүүлтийн тайланг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн заалт хэрэгжих эсэх, Мэдлэгт суурилсан экспортыг төр бодитойгоор олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний хүрээнд дэмжих эсэхэд хариулт болох учиртайгаас гадна олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахад мөн чухал алхам болох учиртай юм.

 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультай холбоотой асуудлаар бид Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бол манай төсөлтэй холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг Даргад холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Учир нь бид төсөлтэй холбогдох Инновацийн тухай, Төсвийн тухай, Газрын тухай, Ойн тухай, Монгол улсын засаг захираа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заагдсан холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн хүсэлтээ 1 жил 9 сарын хугацаанд доор дурдсан албан тоотоор тавиад хууль зүйн үндэслэлтэй хариуг хуулийн хугацаанд албан ёсоор аваагүй юм...

...Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг, орон нутгийн өмч, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ. заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн .Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2.6 дэхь хэсгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.1.а дахь хэсгийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжпийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах заалт, 29.1.1.6 дэхь хэсгийн харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжпийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах заалт, 29.1.3.6 дэхь хэсгийн нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах заалт, 29.1.3.Д дэхь хэсгийн газрын нэгдмэл сангийн данс бүртгэлийг хөтлөх, тайлан гаргах, нутаг дэвсгэртээ газар зохион байгуулалт хийх тухай шийдвэр гаргаж, Засгийн газраас тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх заалт, 29.1.3.Л дэхь хэсгийн цэцэрлэгт хүрээлэн, зүлэгжүүлсэн талбай байгуулах, мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах заалт, 29.1.4.а дэхь хэсгийн ....хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих, зохион байгуулах заалт, 29.1.6.а дэхь хэсгийн хууль, тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биөлэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах заалт, 29.1.6.Г дэхь хэсгийн иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх заалт, 29.1.6.Ө дэхь хэсгийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах заалт, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэхь хэсгийн сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах заалт, 30.1.3 дахь хэсгийн харьяалах нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өртгөтгөх бодлого боловсруулж Хурлаар батлуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах заалт , 30.1.17. дахь хэсгийн хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх заалт,

Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсгийн төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх заалт,

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсгийн орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх заалт, 6.6.6 дахь хэсгийн тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх заалт, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ заалт, 58 дугаар зүйлийн 58.2.20 дахь хэсгийн Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ: хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх заалт,60 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэхь хэсгийн тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах заалт,

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэхь хэсгийн газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийн тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах заалт, 20.2.1 дэхь хэсгийн нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах заалт, 20.2.3 дахь хэсгийн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэхь хэсгийн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх заалт, 21.3.2 дахь хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. заалт, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно заалт, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийн .Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно заалт, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн .Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно заалт,

Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно заалт, 17 дугаар зүйлийн 17.2.1 дэхь хэсгийн ойн тухай хууль тогтоомж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах заалтыг тус тус хэрэгжүүлэн:

1.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-ийн төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуул алт хийгдэх 2021 оныг хүртэлхи 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах,

2.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ Бадам ХХК-иудад ой тариалах зориулалтаар тус тус 20.000 /Хорин мянган/ га газар эзэмших , үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах,

3.Орон нутгийн хөгжпийн сангаас патент албажуулах, мэрэгжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах,

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд энэ нэхэмжпэлийн шаардлага нь бүхэлдээ мэдлэг үйлдвэрлэгч болон мэдлэг шингэсэн экспортын үйлдвэрлэл Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн удирдлага хууль эрх зүйн хүрээнд бодитой дэмжих эсэх шийдлийн тайлал болох учиртай юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл хангагдаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр нь олон улсын түвшинд дэмжлэг хүсэх бидний хүсэлтэд мэдлэг үйлдвэрлэгч Монгол улсад мэдлэг үйлдвэрлэж, мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар ажиллаж амьдрах хууль эрх зүйн орчин бүрдээгүй мөн орон нутгийн удирдлага мэдлэг үйлдвэрлэлийг дэмжих хүсэл эрмэлзэлгүйг тус тус нотлох нотолгооны баримтын бүрдүүлбэр болох учиртай юм...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн агуулга нь төрөөс баталсан олон хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ зэрэг олон хуулиудыг зэрэгцэн зохион байгуулах чиглэлээр гаргасан нэхэмжлэл юм. Нэхэмжлэл нь мэдлэг үйлдвэрлэсэн буюу шинэ технологийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулахтай холбоотой төрийн дэмжлэгийг цогц байдлаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас хүссэн асуудал юм. Энэ нь агуулгын хувьд нэг хуулийн хүрээнд таслаад авч үзэх боломжгүй. Манай хуулиудын хувьд энэ нь цогцоороо сууж чадаагүй. Яагаад вэ гэхээр Монгол улс нь үйлдвэрлэлийн технологийн хувьд анхдагч материал үйлдвэрлэлээр түүхэн болон орчин цагийн туршлага байхгүй. Анхны төгсөгчид ирээд Монгол улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулахаар захиргааны байгууллага болон хуулийн хүрээнд учир дутагдалтай зүйл их байдаг. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг ярихдаа агуулгын хувьд яриад явах нь зүйтэй. Агуулгаа нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан тул дахин дурдалгүй тайлбар хийе. Сэлэнгэ аймгийн иргэд 20 гаруй жил акедимик сургалтад суугаад, докторантаар суралцан ирж, түүнийгээ Сэлэнгэ аймгийнхаа хөрсөнд буулгах асуудлыг эрэлхийлж байгаа асуудал юм. Монгол улсын хэмжээнд 400 гаруй байгалийн шинжлэх ухааны доктор байгаа боловч шинэ мэдлэг шингээд Монгол улсын олон улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах конвенци, Патентийн хамтын ажиллагааны гэрээ, дэлхийн оюуны өмчийн газар болон бусад холбогдох гэрээ конвенцуудын хэрэгжилт амьдралд нийцээгүй. Энэ нь Гаалийн ерөнхий газраас авсан албан тодорхойлолтоор батлагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг илүү дэлгэрэнгүй тайлбарлах үүднээс докторт сурсан, олон улсын патент маань ямар ач холбогдолтой, ямар арга зүйтэй бусад улсад патент буюу шинэ мэдлэг үйлдвэрлэдгийг олон улсын хэмжээнд хэрхэн яаж дэмждэг тухай нийтэд илэрхий судалгааны тоо баримт байдаг. Тодруулж хэлэхэд шийдвэр гарах ажиллагаатай холбоотой, тухайн асуудал хариуцсан мэргэжилтэнд зөндөө тайлбарласан. Юу вэ гэхээр орон нутгийн зүгээс холбогдох хуулийн хүрээнд дэмжих ажиллагааг тодорхой болговол мэдлэг үйлдвэрлэгч маань олон тооны үйлдвэрлэлийг чирч явдаг. Хоёрдугаарт бидний мэдлэг үйлдвэрлэл нь орон нутгийн хэмжээнд биш, дэлхийд өрсөлдөх хэмжээний дэлхий нийтэд мэдлэг үйлдвэрлэх цоо шинэ асуудал юм. Иймд хуулийн хүрээнд агуулгын хүрээнд Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд уялдсан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эрх ашиг гэж юу вэ, Монгол улсын нэгдсэн эрх ашиг гэж юу вэ? дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд эдгээрийг эзэмшиж байж өрсөлдөх юм. Үүнийг бий болох шатнаас нь патент албажих хүртэлх хугацаанд бусад улс орнуудад үзүүлдэг дэмжлэг нь манай улсын хуулидад журам нь батлагдаагүй ч гэсэн тодорхой заалт болоод суусан байна. Энэ заалтыг хэрэгжүүлээд өгөөч ээ гэсэн асуудал тавиад байгаа юм. Патентийг бий болгогч патенттай холбоотой үйлдвэрлэлийг эрхлэгч түүнд ажиллах ажилтан маань заавал ганц шинжлэх ухааны биш, физик, хими, математик, байгалийн шинжлэх ухаан гэсэн цогц мэдлэгтэй байж, үүнийг үйлдвэрлэдэг юм. Патент бүтээх чадвартай математик судлах заяагдмал чадвартай хүн амын боломжит хэмжээ нь нийт хүн амын 3 хувиас хэтрэхгүй гэдэг. Дэлхий нийтийн олон төрлийн судалгаа байдаг. Энэ судалгааг Сэлэнгэ аймгийн хэмжээнд авч үзсэн. Ерөнхий боловсролын мэдлэгийн сангаас аваад үзэхэд манай аймаг улсад сүүл мушгиж 0.2 хувь буюу дэлхийгээс 10 дахин бага байгаа. Ийм учраас орон нутагт бид удаа дараа патент бүтээж байна. Үүнтэй холбоотой заалтыг орон нутгаас дэмжээд өгөөч, түүнтэй холбоотой мэргэжилтэнг бэлтгэх ёстой юм байна. Ерөнхий боловсролын одоогийн боловсролын системээр бэлтгэгдсэн тодорхой мэдлэг шалгуурыг хангасан мэдлэгтэй боловсон хүчин монгол улсын хэмжээнд байхгүй. Экспорт хийнэ гэдэг маань патентийн хамтын ажиллагааны гэрээг албажуулна. Энэ албажуулах процесс нь дунджаар 5 жил байдаг. Албажуулах процессийн үед бүх цаг хугацааны асуудал нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ эдийн засаг нийгэм соёлын эрхийн олон улсын факт үүний дагуу хамгаалалтанд байдаг. Энэхүү фактын дагуу хуулиудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Иймд холбогдох заалтыг дэмжээд өгөөч ээ, тоног төхөөрөмж оруулж гаалийн татвараас чөлөөлөх, газрын асуудал, ажилчдын асуудал, хоорондоо харилцан уялдаа бүхий цогц асуудлыг 9 удаагийн албан тоотоор хэсэгчлэн Захиргааны байгууллагад тавиад, тодорхой хариу аваагүй, ярилцах төдийд л яваад байдаг. Ярилцлагын эцсийн шийдвэр гараагүй, аймгийн Засаг даргатай 2 жил уулзах гээд уулзалтын цаг өгөөгүй. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм... гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Нэг.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-ийн төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлх 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдлыг болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хангах боломжгүй байна. Үүнд:

1 .Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн ...60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах, 60.З.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ-нд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон. Мөн Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам-ын 4.2.4-т зааснаар Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал-д сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон тул Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-д Төсвийн тухай хууль болон Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй байна. Учир нь патент гэдэг бол тухайн санааг гаргасан этгээдийн өмч болдог тул патент авахад орон нутгийн төсвөөс дэмжлэг туслалцааг үзүүлэх боломжгүй.

Нэхэмжлэлээс харахад Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иуд нь татвар, шимтгэлийн өрөө орон нутгийн төсвөөс буцалтгүй дэмжлэг авах замаар хаалгах талаар 2021 оны төсөвт тусгуулахыг аймгийн Засаг даргад даалгуулах хүсэлтийг хангах боломжгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 55, 61 дүгээр зүйлээр татварын өрийг тодорхойлж, 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварыг хураахаар зохицуулсан. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар багийн иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг явуулах ажил нь Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам-ын Тавдугаар хэсэгт зааснаар Багийн Засаг дарга нь зохион байгуулах бөгөөд, улмаар багийн иргэдийн Нийтийн хурлаараа хэлэлцүүлэн гарсан саналаа сумын Засаг даргадаа хүргүүлэх замаар шийдвэрлэдэг тул дээрх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулах хүсэлтээ багийн Засаг даргадаа хандаж гаргах нь нээлттэй байна.

2.Инновацийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 д зааснаар аймгийн Засаг дарга нь орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллах эрхтэй боловч инновацийг хөгжүүлэхэд зориулсан зардлыг аймгийн төсвийн суурь зарлагад Сангийн яам тооцоолон хянаж өгдөггүй. Мөн Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэх баримт, нотолгоог нэхэмжлэгч компаниуд гаргаж өгөөгүй, аймгийн төсөвт суулгах талаар манайд хандаагүй бөгөөд Сангийн яамнаас ийм зардлыг тооцоолон хянаж өгөөгүй учир Инновоцийн тухай хуулийн 11, 17 дугаар заалтуудыг хэрэгжилтийг хангах боломжгүй байна.

Хоёр.Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ Бадам ХХК-иудад ой тариалах зориулалтаар тус тус 20.000 /хорин мянган/ га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэгч талуудын шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хангах боломжгүй байна.Үүнд:

1.Аймгийн засаг даргын зүгээс аль нэг аж ахуйн нэгжид нэр зааж их хэмжээний газрыг эзэмшүүлэх талаар сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээ авах нь бусдад давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчил үүсэх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2.Монгол Улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6. /Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно./ дахь заалтын дагуу Засгийн газрын 2003 оны 28, 2008 оны 124 дүгээр тогтоолуудаар аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг тогтоосон байдаг бөгөөд тодруулбал Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалах зориулалтаар аймагт дээд тал нь 200 га хүртэл газрыг эзэмшүүлж болно гэж тогтоосон. Иймд төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-иудад ой тариалах зориулалтаар тус тус 20.000 /хорин мянган/ га газар эзэмшүүлэх боломжгүй байна. Харин Модны шинэ хими төслийн тухайд хэрэв ойгоос шууд мод бэлтгэж хийх бол Ойн тухай хуульд зааснаар ойн мэргэжлийн байгууллага байх шаардлагатай. Мөн навчит, шилмүүст аль төрлийн модыг ашиглах вэ гэдгээс хамаарч хэдэн насны мод авах гэдгээс шалтгаална. 10-20 сантиметр диаметртэй залуу мод ашиглах бол ойд арчилгаа цэвэрлэгээ хийдэг мэргэжлийн байгууллага байх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн зориулалтаар хус ашиглах бол 50-иас дээш настай модыг авна. Ийнхүү авахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон модны дээд хязгаарт багтаан модоо бэлтгэхээр байна. Мөн Ойн тухай хуулийн 19.1.3-т зааснаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга шийдвэрлэх бөгөөд ойн санг гэрээгээр эзэмших хүсэлтээ сумын багийн Иргэдийн Нийтийн хурал, Засаг даргад асуудлаа тавьж уламжлуулах замаар шийдвэрлэхээр байна.

3.Дээрх аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших хүсэлт гаргах эрх нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана./ дэхь заалтаар олгогдсон байна. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа тул газар эзэмших тухай хүсэлтээ үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй тухайн сумынхаа Засаг даргад хандаж гаргах нь нээлттэй байна.

4.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2. /тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;/-д заасны дагуу батлагдсан тухайн жилийн төлөвлөгөөнд туссан газраас мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно./-д заасны дагуу газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдаанд оролцох замаар газар эзэмших эрх нь тус аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байна.

Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ дагуу тухайн сумын Засаг даргад газар эзэмших тухай албан хүсэлтээ гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан, мөн түүнчлэн хууль зүйн үндэслэлгүйгээр аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг гомдол өнөөдрийн байдлаар Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-иудаас аймгийн Засаг даргад ирүүлээгүй болно.

Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болох нээлттэй бөгөөд мод тарих газар нь тухайн иргэний өмчлөлд эсхүл эзэмшлийн талбайд байхаар заасан тул дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргадаа хандаж газар өмчлөх, эзэмших асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Гурав.Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжпэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Үүнд:

1.Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардалд дэмжлэг үзүүлэх боломжгүй бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.1-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан чиг үүрэгт хамаарах энэ журмын 4.2-т зааснаас бусад хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх ажлыг санхүүжүүлэхээр заасан бөгөөд Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд дээрх чиглэлийн талаар аймгийн Засаг даргад эрх олгогдоогүй байна.

2.Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.20-д зааснаар инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах ажлыг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зохицуулсан тул холбогдох яаманд хандаж шийдвэрлүүлэхээр байна.

Патентыг эзэмших зардлыг төсвөөс шийдвэрлэх боломжгүй тул орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналд тусгах шаардлагагүй, иргэд олон нийтээр санал авах шаардлагагүй байна.

3.Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-иудаас аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн санд гаргасан өргөдлүүдэд аймгийн Засаг даргын 2019.09.12-ны өдрийн 1/693, аймгийн ЗДТГ-ын 7/78 албан тоотуудаар хариуг өгсөн.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдагдсан Инновацийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуульд заагдсан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс зайлхийж байгаа явдалд бид гомдолтой байна гэсэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан татварын өрийг төсвөөс барагдуулах, дэмжлэг үзүүлэх нь Төсвийн тухай хуулиар хориглосон, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамтай зөрчилдөж байгаа, ой тариалах, газар эзэмших асуудлуудаа анхан шатны нэгж болох сум, багийн Засаг дарга нарт хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагын гуравдугаарт тайлбар хийе. Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Яагаад гэвэл энэ санал авах ажиллагааг анхан шатнаас нь багийн Засаг дарга нар зохион байгуулаад, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд, сумын Засаг даргад уламжлаад, сумаас аймаг руу хүргүүлдэг шат дараалалтай. Б.Саруултөгсийн хэлсэн тайлбартай ижил. Ямар нэгэн аж ахуйн нэгжийг онцолж ажиллагаа хийх нь өөрөө хувийн ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тухайн иргэн аж ахуйн нэгж маань ямар төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм. Түүнийгээ багийн Засаг дарга нартаа танилцуулаад, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд явах нь нээлттэй байгаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулж, мэргэжилтэн ажилтан бэлтгэх талаар орон нутгийн хөгжлийн сангийн дүрэмд заасан. Аймаг орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны дүрмийн 1.4, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан чиг үүрэгт хамаарах, энэ дүрмийн 4.2-т заасан бусад хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний хүрээнд барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдаалах, засвар хийх ажлыг санхүүжүүлэхээр заасан бөгөөд энэ талаар Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд аймгийн Засаг даргад ийм эрх олгогдоогүй. Мөн нэхэмжлэлийн гол шаардлага Инновацийн тухай хууль яригдаж байгаа. Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Ийм учраас хүний нөөцийг бэлтгэх, зардал мөнгийг шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт дурдсан гол шаардлага, Инновацийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийж байна гэж хэлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь харахаар Төсвийн тухай, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь багийн иргэдийн Нийтийн хурал болон сумын Засаг даргаар асуудлаа шийдвэрлүүлэх нь бүрэн нээлттэй байгаа. Компаниудын шаардлагыг хараад байхад Инновацийн тухай хуулиар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх нэрийн дор компанийхаа улсад төлөх татварын шимтгэлийн өрийг орон нутгийн төсвөөс дэмжлэг авах замаар хаах сонирхолтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаарт төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ гурван булаг ХХК, Сэлэнгэ бадам ХХК-иудад ой тариалах зориулалтаар 20.000 га газар эзэмших, үйлдвэрийн парк барих зориулалтаар 100 га газар эзэмшүүлэх, төмөр замын ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Дээр дурдсан хууль тогтоомж, журам заавар, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж үзвэл Засаг даргын зүгээс аль нэг аж ахуйн нэгжийн нэрийг зааж, их хэмжээний газрыг эзэмшүүлэх талаар сумдын Засаг дарга нарт чиглэл өгч, зохион байгуулах нь хууль тогтоомжийг зөрчиж, бусдад давуу тал олгож, ашиг сонирхлын зөрчил үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хангах боломжгүй юм...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр хэсэгт тайлбар хийе. 2016 оноос хойш эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлхи 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэсэн шаардлага байгаа. Сэлэнгэ гурван булаг ХХК, Сэлэнгэ бадам ХХК татвар төлдөг. Сэлэнгэ-энерго ХХК-нд дулааны өртэй байгаа. Татварын хуульд татварын ерөнхий зарчим байдаг. Ирээдүйд олсон орлогоос татварын өрийг суутгах боломжгүй гэсэн зарчимтай. Татвар төлөгч өөрөө орлого, зарлагаа мэдүүлж, тайлан гаргасны үндсэнд борлуулалт явдаг. Тус борлуулалтыг хүлээж тухайн компани татварын үүргийг гүйцэтгэнэ. Татварын үүргийг хаах, цуцлах нөхцөлд тодорхой хэмжээний шинэ хууль зарчим явсны дараа татварын ногдолтыг хүчингүй болгох зарчим явагддаг. Орон нутагт төлөх ёстой татварыг ирээдүйд олох орлогоос хаах боломж байхгүй. 2021 оны төсвийн төлөвлөлтөд юу тусгах гээд байгаа нь тодорхой бус байгаа. Жишээ нь нэхэмжлэлийн шаардлагын гуравдугаарт патентийн зардлын талаар тусгах гэсэн асуудалд Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх чиг үүргийг заасан. Тухайн патенттай холбоотой зардал гаргах зохицуулалт байхгүй. Патенттай холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс гаргах ямар ч боломж байхгүй. Аймгийн төсөвт инновацтай холбоотой зардал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах ямар ч үндэслэлгүй байна...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ Бадам ХХК болон Сэлэнгэ Гурванбулаг ХХК нь шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 5.1, 6.2, 18.1.2.б, 29.1.1.а, 29.1.1.б, 29.1.3.б, 29.1.3, 29.1.4.а, 29.1.6.а, 29.1.6 г, 29.1.6.е, 30.1.1, 30.1.3, 30.1.17 дахь заалтууд, Инновацийн тухай хуулийн 17.1.5 дахь заалт Төсвийн тухай хуулийн 6.6.5, 6.6.6, 57.2, 58.2.20, 65.1.1, дэх хэсгийн заалтууд болон 60 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4.1.4, 20.1.2, 20.2.1, 20.2.3, 21.3.1, 21.3.2, 27.6, 29.6, 33.5 дахь заалтууд, Ойн тухай хуулийн 4.2, 17.2.1 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлэн:

1. Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-ийн төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлх 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах,

2. Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ бадам ХХК-д ой тариалах зориулалтаар тус тус 20.000 га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах,

3. Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах гэжээ.

Нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хариуцагч, түүний төлөөлөгч нар, нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн НЭГ дэх шаардлагын тухайд: Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.5-д ...зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах..., 60.3.6-д ...орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ-нд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон, мөн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.2 дугаар зүйлийн 4.2.4-д ...аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн НЭГ дэх шаардлагадаа татвар шимтгэлийн өр, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах шаардлага гаргасан нь дээрх хууль, журмын заалтуудыг зөрчиж байхаас гадна Татварын ерөнхий хууль болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй бөгөөд уг төслийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар Төсвийн тухай хуулиар зохицуулаагүй, аймгийн Засаг даргад хуулиар тийм бүрэн эрх олгоогүй байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх төслөө хэрэгжүүлэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлд заасны дагуу багийн иргэдийн дунд санал асуулгыг тухайн багийн Засаг даргад уламжлан хүсэлтээ гаргах бөгөөд багийн Засаг дарга зохион байгуулан багийн иргэд нийтээрээ хэлэлцэж гаргасан саналаа сумын Засаг даргад хүргүүлэх замаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Инновацийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтарсан санхүүжилттэй инновацийн төсөл хэрэгжүүлэх бүрэн эрхтэй боловч нэхэмжлэгч нар нь Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасны дагуу нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэх нотлох баримтыг холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэлийн ХОЁР дахь шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нар нь ой тариалах зориулалтаар 20.000 га, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмшихийг хүссэн бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын тухай асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь ой тарихыг хүссэн сумынхаа Засаг даргад газар эзэмших хүсэлтээ баталсан загварын дагуу гаргаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд Аймгийн Засаг даргад аймгийн төвөөс бусад сумдын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Мөн Аймгийн Засаг дарга аль нэг аж ахуйн нэгжид тусгайлан газар эзэмших эрх олгох талаар сумдын Засаг дарга нарт чиглэл өгөх нь хуулиар хориглосон боломжгүй зүйл юм.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2003 оны 28, 2008 оны 124 дүгээр тогтоолуудаар аж ахуйн нэгжид үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг тогтоосон бөгөөд төмс, хүнсний ногоо бусад ургамал / ой орно / тариалах зориулалтаар аймагт дээд тал нь 200 га хүртэл газрыг эзэмшүүлж болно гэж тогтоосон нь нэхэмжлэгч нарт 20.000 га газар эзэмшүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэлийн ГУРАВ дахь шаардлагын тухайд: Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д ...аймаг, нийслэл, сум, дүүрэг нь ОНХСийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан чиг үүрэгт хамаарах энэ журмын 4.2-т зааснаас бусад хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх ажлыг санхүүжүүлнэ... заасан бөгөөд Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулах ажлыг ОНХС-аас санхүүжүүлэх эрх аймгийн Засаг даргад олгогдоогүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.3.5, 60.3.6, Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 29 дүгээр зүйлийн 29.6, 32, 33 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ Бадам ХХК, Сэлэнгэ Гурванбулаг ХХК-ийн 1. Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК болон Сэлэнгэ Бадам ХХК-ний төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлх 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 2. Төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ Гурванбулаг ХХК, Сэлэнгэ бадам ХХК-д ой тариалах зориулалтаар тус тус 20.000 га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 3. Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР