Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 290

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч М.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, М.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:М.******* миний бие 1962 онд төрсөн. Бага наснаасаа эхлэн ******* сумын Оргил нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед надад тусгайлан хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй өрхийн тэргүүн ******* буюу аавын нэр дээр хамтатгаж бодогдож байсан. Ийм учир 1978 оны 04 сарын 20-ноос 1979 оны 05 сарын 01 хүртэл ******* сумын оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь 1978 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн А/654 тоот лавлагаанд 1978-1991 онд ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан М.*******, суурийн ахлагч З.******* ...1978-1982... оны ******* бригадын 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч гэрч С.Бямбадоржийн ******* нь багаасаа эцэг эхийн хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1992 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Эцгийг нь ******* гэдэг хүн байсан юм. Би мөн ******* бригадад насаараа мал малласан хүн юм болохоор *******г сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Содномоогийн ******* нь багаасаа эцэг эхийн хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1993 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Эцгийг нь ******* гэдэг хүн байсан юм. Би мөн ******* бригадад насаараа мал малласан хүн юм болохоор *******г сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

гэрч Д.*******гийн ******* нь сумын сургуулийн бага ангийг дүүргээд багаасаа эцэг *******ын хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1993 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Би мөн ******* бригадад насаараа мал малласан хүн юм. Би 1986 онд аймагт шилжиж ирсэн юм. Тэрнээс өмнө тасралтгүй мал маллаж байсан болохоор *******г сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

гэрч Д.*******ийн ******* нь сумын сургуулийн бага ангийг дүүргээд багаасаа эцэг *******ын хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1993 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Би мөн ******* бригадад насаараа мал малласан хүн юм. Би 1986 онд аймагт шилжиж ирсэн юм. Тэрнээс өмнө тасралтгүй мал маллаж байсан болохоор *******г сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

гэрч Д.*******ийн ******* нь багаасаа эцэг эхийн хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1992 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Эцгийг нь ******* гэдэг хүн байсан юм. Би 1978 оноос 1992 онд нэгдэл тартал нэгдэлд таркторын жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд 2008 он хүртэл ******* суманд мал маллаж байгаад аймгийн төвд орж ирсэн юм. Бид нэг нутаг усныхан болохоор бие биенээ сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,

гэрч Г.ын ******* нь багаасаа эцэг эхийн хамт ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж байсан юм. Тэгээд 1982 онд цэргээс ирээд 1983 онд айл болоод тэрнээс хойш 1992 он хүртэл нэгдэл таран тартал мал маллаж байсан юм. Эцгийг нь ******* гэдэг хүн байсан юм. Би сумын сургуулийн 2-р ангиас сургуулиасаа гараад тэрнээс хойш эцэг эхийн хамт ******* сумын Онц багт нэгдэл компаний малыг малласан хүн байгаа юм гэсэн мэдүүлэг зэргийг үнэлэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******г 1978 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ