| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00304/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 293
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ш.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ш.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Миний бие 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 01-н хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад малчин, 1980 оны 07 сарын 25-наас 1992 оны 05 сарын 25-н хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн үйлдвэр бригадад тракторчин, жолоочоор ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн дэвтэр бусад баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1974 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1976 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл 1980 оны 07-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж, Үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн А/623 тоот лавлагаанд Ш.******* нь 1974-1976, 1979-1992 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад малчин, тракторын жолоочоор ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна. Жич: дээрх нэгдлийн контор нь 1978, 1985 онуудад галын аюулд өртөж байсан байна гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1974-1976 онуудад ажиллаж байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1980 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 787197 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үнэлэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүхүзэв.
Түүний дээрх хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1974-1976 онуудад ажиллаж байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.
Мөн түүний хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1980.07.25-ны өдрөөс Ш.*******ыг Архустын сургуулийг тракторист мэргэжлээр төгсч ШЦН-д хувиараа ирсэн тул тракторчноор томилон ажиллуулав гэсэн
02-рт 1992.05.25-наас Шинэ цэцэрлэг нэгдлээс тасарч хувийн хоршоо байгуулах болсон тул ШЦН-ийн тракторчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Хүсэлт гаргагч Ш.*******ын 787197 тоот МҮЭ-ийн бат илэрхийлэхэд түүнийг 1986 оны 01-р сараас 1991 оны 04-р сар хүртэлх хугацаанд ажиллаж цалин авч гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарж баталгаажсан байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтрүүд болон МҮЭ-ийн бат илэрхийлэхийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлуудыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсныг гэрч Ч.*******, Д.*******, Г.******* нарын мэдүүлгүүд давхар нотлож байна.
Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК нь 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ны өдөр Шинэ цэцэрлэг нөхөрлөл болон бүртгэгдэж байсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн 158 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1974 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1976 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл1980 оны 07-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад болон Шинэ цэцэрлэг ХК-нд мал маллаж, тракторын жолоочоор ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ