Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 296

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ш.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 2006 онд ажилласан жилээ хууль журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлж Тосонцэнгэл сум дахь сум дундын 2-р шүүхээр шийдвэр гаргуулсан юм. Энэ жил 2 сарын 01-нээс үндсэн тэтгэвэрээ тогтоолгохоор Нийгмийн даатгалд хандахад таны шийдвэр Шинэ цэцэрлэг нэгдэлд саальчнаар ажиллаж байснаар тогтоож өгсөн нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй. Шинэ цэцэрлэг компани болгосон хугацааг ялгаж бичээгүй учир дахин шүүхэд ханд гэсэн юм. Ингээд аймгийн Улсын бүртгэлийн архиваас лавлагаа авахад Шинэ цэцэрлэг нэгдэл нь 1991 онд Шинэ цэцэрлэг ХК, 1996 онд Шинэ Цэцэрлэг ББХ нөхөрлөл болж бүртгэгдсэн байна. Энэ нотлох баримт нь тухайн шүүхийн шийдвэр гарах үед надад мэдэгдээгүй байсан учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулж, хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд намайг 1981 оноос 1990 он хүртэл, 1991 оноос 1995 он хүртэл Завхан амйгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэл болон Шинэ цэцэрлэг ХК-д саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь 1981.06.15-ний өдрөөс 1990.12.31-ны өдөр хүртэл 1991 оноос 1995 он хүртэл Завханаймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-нд саальчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн 1987 оны 06-р сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1981.06.15-ны өдрөөс МАА-н 4-р хэсэгт саальчин малчнаар томилов гэсэн бичилт хийгдэж Шинэ цэцэрлэг нэгдлийн тамга дарагдсан,1981 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.

Мөн тэрээр 1985 онд ажлын амжилт гаргаж сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох мөн хүсэлт гаргагч Ш.******* нь 1994 оныг дуустал Шинэ цэцэрлэг ХК-нд ажиллаж байсан болох нь гэрч Ш.*******, Н.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК нь 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ныөдөр Шинэ цэцэрлэг ББХ нөхөрлөл болон бүртгэгдсэн болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийнулсын бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХКомпанид саальчинаар ажиллаж мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ