| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00326/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 298
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Р.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Р.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Р.******* 1965 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болж байгаа юм. Би 1981 оноос 1991 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад тасралтгүй эцэг *******ын хамт мал маллаж байсан юм. Энэ үеийн хөдөлмөрийн хөлс хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн ба архиваас лавлагаа авахад өрхийн тэргүүлэгчийн нэр дээр бичигдсэн байна. Би мал маллахаас өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Иймд Нийгмийн даатгалаас ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн тул намайг 1981 оноос 1991 оны 12 сарын дуустал мал маллаж байсан болохыгтогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь 1981 оноос 1991 оны 12-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Р.******* нь 1965 оны 12-р сарын 17-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1981 оны 12-р сарын 17-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүсэн гэж үзлээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2003 оны 01-р сарын 02-ны өдрийн А/03 тоот лавлагаанд Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад мал маллаж байсан ******* овогтой *******ын хөдөлмөрийн хөлс тэр үеийн өрхийн тэргүүн *******ын /эцэг/ нэрээр он тус бүрийн 70-р дансанд тусгагдсаны жилийн эцсийн дүнг өрхийн доторх хөдөлмөрийн чадвартай хүнд хуваан тооцвол 1984 онд 1282,77 төг, /өөрийн нэр/, 1985 онд 1475,67 төг, 1986 онд 2011,88 төг, 1987 онд 791,64 төг, 1988 онд 1721,0 төг, 1989 онд 1856,0 төг, 1990 онд 4048,0 төг, 1991 онд 6184,0 төг гэсэн,
Мөн Архивын тасгийн 2015 оны 06-р сарын 09-ний өдрийн А/477 тоот лавлагаанд Р.******* нь ******* сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад 1982-1983 онд мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансанд Р.*******д тусгагдсан хөлс үгүй, эцэг *******ын нэр дээр тусгагдсан хөдөлмөрийн хөлсийг он тус бүрээр жагсаавал: 1982 онд 1814,9 төг, 1-12 сар Жич: 1981 онд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Түүний 1987 оны 01-р сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1985 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж 1987 оны 03-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд олгов тэмдэг дарагдсан бусад саруудад дарагдаагүй байна.
Хүсэлт гаргагч Р.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаагаар гарч ирээгүй 1983 онд түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Түүний дээрх хугацаанд мал маллаж байсан болох нь гэрч Ш.*******, Д.*******, Ш.******* нарын мэдүүлгүүдээр мөн нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1991 оны 12-р сарын 17-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ