Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 300

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Д.*******гийн нэхэмжлэлтэйхариуцагч Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь тус шүүхэд Д.*******оос зээл, зээлийн хүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч Д.*******ыг нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан тухай 839 тоот шүүгчийн захирамж гаргасан тул шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь *******ыг эрэн сурвалжлуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд *******ын ******* дугаарын утсаар холбогдож түүний Улаанбаатар хот дахь хаягийг авсан тул одоо нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Түүнийг эрэн сурвалжлах шаардлагагүй боллоо гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ