Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 77

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, *******т төрсөн, *******, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХК-д чанар шалгагч ажилтай, *******, хүүхдийн хамт, *******, , , тоотод оршин суух, овгийн гийн /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн, -ний өдөр т төрсөн, , , бүрэн дунд боловсролтой, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт, , , , тоотод албан ёсны бүртгэлтэй, , , тоотод оршин суух, Ботагара овгийн Аханайн /РД:УР88022913/-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З., хариуцагч А., нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.той 2015 онд танилцаж, улмаар үерхэж эхэлсэн. А. өөрөө хүүхэдтэй болцгооё гэдэг байсан мөртлөө намайг жирэмсэн болсоноос хойш уулзахаа болсон. Би 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Г.ийг төрүүлсэн. Ингээд хүү Г.ийг өөрийн нэрээр овоглосон.

А. энэ хугацаанд бидний харж хандаж байгаагүй. Хүүхдээ 3 сартай байхад нэг ирсэн. Мөн миний хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байна гэсэн.

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.ийн эцэг А. болохыг тогтоож, түүнээс тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин шүүхийн шатанд А. хүү Г. миний хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир маргах зүйлгүй. Иймд үр хүүхдээ бодоод цаашид хамт амьдармаар байна гэсэн. Иймээс бид хамт амьдрах гэж байгаа тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Харин хүү Г.ийн эцэг А. болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2015 оны 3 дугаар сард танилцсан ба хэсэг хугацаанд уулздаг байсан нь үнэн. Тухайн үед З. жирэмсэн болсон гэдээ хэлсэн. Би хүүхдийн эцэг гэдэгт итгээгүй. Иймд өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарсан. Харин шинжээчийн дүгнэлтээр хүү Г.ийг миний хүүхэд мөн гэж гарсан байна. Иймд хүү Г.ийн эцэг мөн эсэхэд маргах зүйгүй. Харин бид үр хүүхдээ бодоод цаашид хамт амьдрах гэж байгаа тул нэхэмжлэгч З. хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З. хариуцагч А.ыг хүү Г.ийн эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд өөрчилж, хүү Г.ын эцэг А. мөн болохыг тогтоолгох шаардлагаа дэмжсэн.

Нэхэмжлэгч З. нь хариуцагч А.той хамтран амьдарч, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэх болсон учир хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалсан. Харин хүүхдээ өөрийн нэрээр овоглосон тул хүү Г.ийн эцэг А. мөн болохыг тогтоолгоно гэж маргасан.

Хариуцагч А. “...шинжээчийн дүгнэлтээр хүү Г.ийн эцэг мөн гэж тогтоосон учир” маргах зүйлгүй гэсэн болно.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн -д зааснаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэсэн тул нэхэмжлэгч З. хүү Г.ын эцэг А. мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дүгнэвэл: нэхэмжлэгч З. хариуцагч А. нар 2015 оны 3 дугаар сард танилцсан, эр, эмийн харьцаатай байсан, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Г. төрсөн талаар зохигчид шүүх хуралдааны шатанд тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хүүхэд эцгийн нэрийг авах ёстой ч зохигчид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, хүүхэд төрөх үед эцэг А. хамт байгаагүй тул энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т заасны дагуу хүү Г. эх З.гаар овоглож гэрчилгээ авсан байна /хх-4/

Хүү Г. төрснөөс хойш эх З.гийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү Г.ийн №10770089 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Евро-Эм” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдсон. /хх-4-6/

Мөн шүүх хариуцагч А.ын хүсэлтээр ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1455 дугаар дүгнэлтэд “...А. нь хүү Г.ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай...” гэсэн байна.

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.ийн биологийн эцэг  А. мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч З. хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа ч эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хүүхдэд тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрх хэн алинд нь нээлттэй байх болно.

Нэхэмжлэл З.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.оос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хариуцагч   Ботагара овгийн Аханайн ыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.ийн биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч З.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.оос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                               З.ТҮВШИНТӨГС