Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 96

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* хамт, *******, , , тоотод оршин суух, овгийн ын /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би оны 6 дугаар сард Анагаах Ухааны дунд сургуулийг төгсөөд сумын Хөдөлмөр эмчилгээний газарт *******аар хуваарьлагдан ажиллаж байгаад -ны өдөр ны  газар руу шилжсэн. Учир нь нөхөр Багахангай дүүргийн ны 4 ангид ажиллах болсон. Иймд би нөхөрөө даган явсан ба тус ангид буудлын жижүүрээр 2 жил ажиллаж байгаад эмийн санчаар ажилласан.

Би 2008 онд ******* гарахад сумын Хөдөлмөр эмчилгээний газарт *******аар ажиллаж байсан хугацааг ажилсан жилд оруулаагүй.

Би тус газарт ажиллаж байсантай холбоотой баримтыг Төв аймгийн архивын тасаг, Нийслэлийн архиваас шүүлгэхэд ямарч баримт гарч ирээгүй. Харин Эрүүлийг Хамгаалах Яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газрын даргын оны 8 дугаар сарын 04-ний өдрийн8 дугаар тушаал олдсон.

Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн суманд байрлах  Хөдөлмөр эмчилгээний газарт оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс -ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан байдалыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгоход т оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс -ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан хугацааг тооцуулаагүй гэсэн үндэслэлээр тус газарт ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Иргэн бүр хөдөлмөрлөх журамт үүрэгтэй болохыг Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан.

Нэхэмжлэгч Д. уг журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлосон, хуульд заасан албан татвар төлсөн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.

Шүүх нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Д. т оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс -ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан байдлаа ажилласан жилд тооцуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжгүй байсан болох нь ын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/273 тоот албан бичигт “...тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын даргын оны тушаалыг шүүж үзэхэд Д.ийг чөлөөлсөн тухай баримт байхгүй болно...”, Нийслэлийн архивын 2017 оны 3 дугаар сарын сарын 10-ны өдрийн 17200310 тоот албан бичигт “...тус архивын сан хөмрөгт эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газарийн баримт шилжиж ирээгүй байна...”, Төв аймгийн архивын 2017 оны 3 дугаар сарын сарын 10-ны өдрийн 241 тоот албан бичигт “...Тус аймгийн ын баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Д.ид лавлагаа олгох боломжгүй” гэсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-4, 13, 14/

Иймд нэхэмжлэгч Д. уг эрх зүйн үйл баримтыг нотолсон баримт бичиг байхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасны дагуу шүүхийн журмаар тогтоолгох эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч Д.ийг т оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс -ны өдөр хүртэл *******аар ажиллаж байсан нь Эрүүлийг Хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газрын даргын оны 8 дугаар сарын 04-ний өдрийн8 дугаар тушаалаар “...Д.ийг оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн *******аар ажиллуулахаар” томилсон, оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Д.ийн хөдөлмөрийн дэвтэрт “... оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр тушаалаар тус газарт *******аар томилж ажиллуулав, -ны өдрийн 30 дугаар тушаалаар Багахангайн бага эмчийн салбарт шилжүүлэв” гэсэн бичилт хийгдсэн баримт болон гэрч П.ын “...Би т 1981 оноос оны хооронд асрагчаар ажиллаж байсан. Тухайн үед Д. ******* байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Марушийн “...Д. бид хоёр -н *******ийн ангийг онд хамт төгсөж, тус газарт томилогдон ирж ажилласан. Бид оноос он хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч С.Магсарын “...Би оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д.той хамт Төв аймгийн Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газрын 1 дүгээр тасагт нэг ээлжинд *******аар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, , 1982 онд Эрүүлийг Хамгаалах яамны харьяа Хөдөлмөр эмчилгээний газрын хамт олонтой авахуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. /хх-25-30/

Харин нэхэмжлэгч Д. өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар овогт ын ийг оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс -ны өдөр хүртлэх Төв аймгийн т *******аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн7 дугаар зүйлийн7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС