| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0056/И |
| Дугаар | 97 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 97
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******, “” даатгалын байр,******* тоотод байрлах “*******” ББСБ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /РД:/,
Хариуцагч: *******, тоотод оршин суух ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.437.900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. хүсэлтдээ: Манай байгууллага хариуцагч Т., Т. нартай 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулан, 4.500.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч Т., Т. нар 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын төлөлтийг хийгээгүй. Иймд үндсэн зээл 3.400.810, хүү 1.011.270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.820 төгрөг, нийт 4.437.900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Т., Т. нартай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.400.810 төгрөг болгосон.
Хариуцагч Т., Т. нар 4.400.810 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн.
Мөн хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Т.гийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, , , 41 м.кв талбай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т., Т. нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Бид “*******” ББСБ-тай 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн.
Бид гэрээний хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй нь үнэн. Бид ярилцаад нэхэмжлэгч “*******” ББСБ-тай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд: Бид “*******” ББСБ-нд 4.400.810 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Хэрвээ үүргээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.гийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, , , 41 м.кв талбай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ хариуцагч Т., Т. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.437.900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч “*******” ББСБ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 78 дугаар зээлийн хорооны шийдвэрийн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн БГ20/02/16 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 78/02/16 дугаар мэдэгдэл, зээлдэгч нарын зурагт анкет, Т.гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, дугаар газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000438595 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна. /хх-7, 8, 9, 17, 18, 21-22/
Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “*******” ББСБ нь 4.437.900 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа 4.400.810 төгрөг багасгаж, хариуцагч нар уг мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Хэрвээ зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Т.гийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, , , 41 м.кв талбай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн тохиролцов гэжээ.
Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Т., Т. нар нэхэмжлэгч “*******” ББСБ-тай сайн дураар эвлэрсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.960 төгрөгний 50 хувь болох 42.980 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т., Т. нараас гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт ******* , ******* овогт ******* нар зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.400.810 /дөрвөн сая дөрвөн зуун мянга найман зуун арав/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ББСБ-д төлж барагдуулах, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.гийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, , , 41 м.кв талбай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.960 төгрөгийн 50 хувь болох 42.980 /дөчин хоёр мянга есөн зуун наян/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т., Т. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС