Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 106

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, *******, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******, *******, *******, , тоотод оршин суух, овогт ын /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн, -ны өдөр аймагт төрсөн, , , ******* боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , *******, *******, , тоотод албан ёсны бүртгэлтэй, овогт ы /РД:УЕ809086/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 207 оны 02 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, 207 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., түүний өмгөөлөгч С., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Б.тай 2002 онд танилцан гэр бүл болсон ба онд гэрлэлтээ батлуулсан. Мөн онд 2 ихэр охин төрүүлж өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсгөн бойжуулж байна. Нөхөр Б. 2008 онд руу суралцахаар яваад 2009 онд ирсэн. Тэр цагаас хойш Б. бид хоёрт үл ойлголцол үүссэн. Б. гадуур хонож, гэртэй янз бүрийн хүн авчирч архи ихээр ууж, сэтгэл санааны дарамтанд байлгах болсон. Бидний харилцаа хөндийрч, эр, эмийн харьцаанд орохоо больсон. Ер нь С. зөвхөн өөрийнхөө хүсэлийг хангах болсон.

Би энэ хүнтэй гэр бүл болж хамт амьдрах хугацаанд нөхөр болон хадмуудынхаа хий гэсэн бүхнийг хийж, үр хүүхдээ өсгөн амьдралын төлөө зүтгэж ирсэн. Харин С. мөнгө олдог боловч эхнэр, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй байсан.

Б. 204 оноос хойш өөр хүүхэнтэй болсон ба түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Б. саяхан тэр хүүхнээ гэрт дагуулж ирээд намайг элдэв янзаар хэлж доромжлоод явсан. Мөн тэр хүүхэн нь Б.аас гэрлэлтээ цуцлуул гэж шаардсан. Би сайн бодож үзсэний эцэст Б.аас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно.

Харин биднийг гэр бүл болоход хадам талаас Налайх дүүргийн *******ны ны тоот, өрөө орон сууцыг авч өгсөн. Энэ байранд 3 жил амьдарсан. 20 онд хадам эцэг, эх өөрсдийн амьдарч байсан Налайх дүүргийн 2-р хороо 46-27 тоот, 2 өрөө орон сууцаа бидэнд өгөөд өрөө орон сууцыг сольж авсан. Одоо би 2 ихэр охины хамт уг орон сууцанд амьдарч байна.

Иймд уг өрөө байрнаас ноогдох хэсгийг гаргуулахаар шаардсан. Гэхдээ уг орон сууцны үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөгийг нөхөр Б. жилийн дотор төлж дуусаагаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг охидын нэр дээр шилжүүлж өнгө гэсэн. Мөн хадам эцэг, эх зөвшөөрсөн. Би тэдэнд итгэж байгаа учир эд хөрөнгийн маргаанаа заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж татан авч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа ч С. эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа хадам эцэг, эх, нөхөр Б.тай ярилцаж тохирч шийдвэрсэн учир одоо эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхгүй гэсэн. Иймд би үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Харин гэрлэгчид гэр бүл болж эцэг, эх болсоноос хойш  гэр бүлийн таатай, дотно харилцаатай байхаа больж, эр, эмийн харьцаагүй болсон байх ба Б. өөр хүнтэй хамтран амьдрах болсон байна. Иймд тэд цаашид эвлэрч амьдрах боломжгүй байхаас гадна гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг хэн хэн нь хүсч байна. Мөн хоёр хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг Б. зөвшөөрсөн. Хүүхдүүд эхийн асрамжид байх саналтай байгаагаа ч бас хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2002 онд танилцан хамтран амьдарч байгаад онд гэрлэлтээ батлуулсан. Бид онд 2 ихэр охинтой болсон. Бид анх сайхан гэр бүл байсан. Харин эхнэр С. хүүхэд төрүүлсэн цагаас хойш надтай хүйтэн хөндий харьцаж, хүүхдүүдийг надаас хол хөндий байлгаж, дуугаа хураах болсон. Мөн бид эр, эмийн харьцаанд орохоо больсон. Би түүнтэй ярилцах гэж үзсэн боловч дугардаггүй. Түүний энэ байдлаас болж бухимдан уурлаж, архи ууж байсан нь үнэн. Гэхдээ гар хүрч байгаагүй. С. хүний хань байж намайг эмнэлэгт хэвтэрт байхад нэг удаа утсаар яриж, эргэж ирээгүй. Би үүнд нь маш их гомдсон.

Би энэ амьдралаар 0 жил амьдарсан. Сүүлдээ тэсвэр алдаад 204 онд өөр хүнтэй болсон ба одоо хамтран амьдарч байгаа. Надад түүнийг гэх хайр сэтгэл үгүй болсон. Одоо өөрийнхөө амьдралыг бодмоор байна. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул эвлэрэх арга хэмжээ аваад ч үр дүнд хүрэхгүй байх.

Харин би гэр бүлээ тэжээх гэж ганцаараа зүтгэж, хувцас, хоол ундаар тэднийг дутаахгүй гэж зүтгэж байгаа. Цаашид ч зүтгэх болно. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд С. манай эцэг, эхийн 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа. Бид гэр бүл болохдоо авсан Налайх дүүргийн *******ны ны тоот, өрөө орон сууцны үнийг төлж дуусаагүй байгаа болохоор гэрчилгээ нь бидний нэр дээр шилжээгүй байгаа. Би уг орон сууцны үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөгийг жилдээ багтаагаад төлнө. Ингээд гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөх учир эд хөрөнгийн маргаагүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. хариуцагч Б.аас гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 40.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Налайх дүүргийн *******ны ны тоот, өрөө орон сууцнаас ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эд хөрөнгийн маргаанаа тусд нь шаардахаар болсон ба бусад нэхэмжлэлээ бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зөвшөөрсөн болно.

Шүүх нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн -д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэнэ.

Иймд гэрлэгчид бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч С. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл: нэхэмжлэгч С., хариуцагч Б. нар 2002 онд танилцаж, оны 0 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, оны 0 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас оны 8 дугаар сарын 8-ны өдөр охин Б., охин Б. нар төрсөн, хүүхдүүд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0059532-666 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн 0229-48, 02240-482 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, 9 дүгээр сургуулийн 206 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн “...Б., Б. нар нь тус сургуульд Б.Алтанчимэг тай 52-р ангид сурдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн соёл урлагийн ордоны 206 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 66 тоот албан бичигт “...Б., Б. нар нь манай байгууллагын бүжгийн дугуйланд 200 оноос хойш өнөөдрийг хүртэл суралцаж байгаа нь үнэн” гэсэн хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-8, 2х/

Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн “...хариуцагчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьж, гадуур хонуутаар явж,  гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. ...204 оноос хойш өөр хүүхэнтэй хамтран амьдарч байгаа ... надад түүнийг гэх сэтгэл байгаа ч үзэл бодол нийлэхгүй болсон” гэсэн тайлбар, хариуцагч Б.ын “...С. хүүхэд төрүүлсэнээс хойш зан ааш нь өөрчлөгдөж, хүүхдүүдийг надаас хол байлгаж, хүйтэн хөндий, эр, эмийн харьцаагүй болсон. Би түүний энэ байдлыг тэвчиж амьдрахад хэцүү болсон тул 204 оноос эхлэн өөр хүнтэй хамтран амьдарч байна. Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй тул эвлэрч амьдрах боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг, хариуцагч Б. өөр хүнтэй хамтран амьдрах болсоныг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд 2008 оноос хойш зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж, эр, эмийн харьцаагүй байснаас хөндийрч, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байх ба хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх хүсэлгүй байгаа болно.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч С., хариуцагч Б. нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх С. үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Б.аас илүү байгааг, зохигчид хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон байдал, охин Б., Б. нар “...аав ээж 2 салж тусдаа амьдрахаар болвол ээжтэйгээ хамт байна” гэсэн санал, хүүхдүүдийн насны байдал зэргийг харгалзан оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б., охин Б. нарыг эх С.Оюун-Эрдэнийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн -д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б., охин Б. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Харин хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч С.  охин Б., Б. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй. 

Хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулийн дагуу хүлээх болно.

Зохигчид оны 0 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, оны 0 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсанаас хойшхи хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн асуудлаар гаргасан шаардлагаа татан авч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иймд зохигчид тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.928 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.аас 90.928 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.., 6., 8., 2 дугаар зүйлийн 2.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-т заасныг баримтлан оны 0 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэхмжлэгч овогт ын , хариуцагч овогт ы нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасныг баримтлан оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б., охин Б. нарыг эх С.Оюун-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40...-т зааснаар оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б., охин Б. нарыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2.-т зааснаар охин Б., охин Б. нарыг -6 нас /суралцаж байгаа бол 8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2.-т зааснаар нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.928 /нэг зуун ерэн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 90.928 /нэг зуун ерэн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэгчдийн гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг дурдсугай. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

                   

                                           ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС