| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0107/И |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багахангай дүүргийн *******нд байрлах, дугаар цэцэрлэг/РД:/-т холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Болормааг Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалаар Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.251.441 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа.
Хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг шүүхийн шийдвэрээс зарим хэсэг буюу 1.251.441 төгрөгийн цалинг өгсөн. Харин давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалыг гардаж аваагүй байхдаа Д.Болормааг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны******* дугаар сарын 23-ны өдөр өгч, 2016 оны******* дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь халсан.
Иймд өмнөх шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа тул Д.Болормаагийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаагаар бодож гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалаар Д.Болормааг Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.251.441 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг сайн дураар биелүүлж мөнгийг нь олгосон.
Харин Д.Болормаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ өгөхгүй байгаа учир нөхөн бичилт хийх боломжгүй байгаа. Харин өөрөө өгвөл татгалзах зүйлгүй.
2. Д.Болормаа 2016 оны******* дугаар сарын 23-ны өдөр ажил дээр ирж мөнгөө авахад нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны******* дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа тул цаашид сунгах боломжгүй болохыг мэдэгдсэн. Тэгээд ажлаа 2016 оны******* дугаар сарын 26-наас 2016 оны******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгээрэй гэсэн боловч ирээгүй.
Гэхдээ манай байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг зөвшөөрч байна. Харин түүнд өгөх мөнгөнөөс ажлаас халагдсаны тэтгэмж болгож өгсөн 535.286 төгрөгийг хасч тооцож өгнө үү.
3. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ 2016 оны******* дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн, давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалын үндэслэх хэсэгт “...Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үед Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсгийн “...сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллах...” хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн ажилтан шалгаруулж авах ажил олгогчийн эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж бичсэн. Иймд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа Д.Болормаагийн хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллах боломжгүй болсон тул 2016 оны******* дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэрт нэхэмжлэгч Д.Болормаа гомдол гаргаагүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийх хүртэлх хугацааны цалинг шаардах эрхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Болормаа нь тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 534 дугаар шийдвэрээр Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн аваагүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан.
Хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч Д.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир сунгах боломжгүй гэдгээ мэдэгдэж ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хавтаст хэргийн 4-14 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзвэл, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 534 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Болормааг Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тооцон 1.251.441 төгрөг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгт даалгаж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалаар хэвээр үлдээж, хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Зохигч дээрх шүүхийн магадлалд гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.1.2.-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой.
Иймээс хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Болормааг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэг үүсчээ.
Хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг шүүхийн шийдвэрт заасны дагуу Д.Болормаад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.251.441 төгрөгөөс Хүн ам орлогын албан татвар 118.144 төгрөг, дутагдуулсан хөрөнгө 145.067 төгрөгийг суутгаж, 988.230 төгрөгийг олгосон байгаа ч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авалгүй шууд 2016 оны******* дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл өгч, 2016 оны******* дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөхдөө 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг заасан байна. /хх-26-30/
Хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг нэхэмжлэгч Д.Болормааг ажилдаа ор гэхэд ирээгүй гэж тайлбарлаж байгаа ч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зөвшөөрсөн.
Иймд Багахангай дүүргийн дугаар цэцэрлэг Д.Болормааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлоогүй ба уг үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн шийдвэр биелэгдэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, ...үүрэгтэй” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.1. “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын өгсөн “...Д.Болормааг ажилд нь эгүүлэн аваагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байгаа. Мөн түүнийг халах тушаал дахин гарсан болохоор уг ажиллагаа хийгдэх боломжгүй” гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлвэл нэхэмжлэгч Д.Болормааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй нь тогтоогдож байна.
Мөн хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын шүүх хуралдааны шатанд өгсөн “... давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлалыг зөвшөөрч, Д.Болормааг ажилдаа ор гэж мөн өдөр дуудсан боловч ирээгүй... Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир ажлаас нь чөлөөлсөн...” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 21-ний өдрийн******* дугаар магадлал, нэхэмжлэгч Д.Болормаад 2016 оны******* дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдэгдэл, 2016 оны******* дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн баримтуудын он, сар хугацаатай харьцуулбал шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж болохгүйг дурдаж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрээр 551.593 төгрөг гэж тогтоосон байх тул 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2.616.859 төгрөгийг хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч Д.Болормаад олгох мөнгөн олговроос хуульд заасны дагуу зохих хувийг суутган авч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгт даалгав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхийн зардлыг хуваарилахдаа нэхэмжлэгч Д.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.692 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 51.692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 5.128 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.,*******8 дугаар зүйлийн*******8.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.616.859 /хоёр сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Халзан уул их гэрийх овогт *******гийн*******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болормаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.692 /тавин нэгэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багахангай дүүргийн дугаар цэцэрлэгээс 51.692 / тавин нэгэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Болормаад , 5.128 /таван мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС