| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
2021 03 09 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2108000110093 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Энхболдын Э.Б/РД:аа00000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Бнь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сенто караоке”-ийн орчим иргэн Т.Батзоригийн гээгдүүлсэн “I Phone X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Бнь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сенто караоке”-ийн орчим иргэн Т.Батзоригийн гээгдүүлсэн “I Phone X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч Г.Гоомаргадын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төв дээр гар утас худалдаж авах зорилгоор явж байгаад 2 давхрын 13-6 тоот өрөөнөөс тэнд гар утас зарж байсан Н.Отгонзаяа гэх хүнээс 3567738083671755 имей дугаартай, хар өнгийн “I Phone X” маркийн гар утсыг 1.190.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас худалдан авахдаа өөрийн Хаан банкны 5031835857 дугаарын данснаас Н.Отгонзаяа гэх хүний Хаан банкны данс руу 1.190.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
4. Гэрч Ш.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвийн гадна талд гар утас худалдан авч зарж борлуулдаг ажил хийдэг. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд үйлчилгээний зааланд ганцаараа сууж байхад үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн над дээр хүрч ирээд “Та гар утас авах уу” гэж асуусан. “I Phone X” маркийн гар утсыг өмсөж байсан хувцасныхаа халааснаас гаргаж үзүүлсэн. 900.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод бүтэн reset хийгээд шалгаж үзэхэд ямар нэгэн код байхгүй, мөн гар код болон аpple код байхгүй байсан. Надад гар утас зарсан залуугийн иргэний үнэмлэхийн зургийг ар, өвөр хэсгээр нь дарж авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
5. “Тэнцвэр эстимеэйт” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2916 дугаартай “I Phone X” маркийн гар утсыг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-ийн 34/
6. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Тухайн үед би ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн “Сенто” караокед зөөгч хийж байгаад гараад тамхи татаж байтал ажлын хашааны хажуу талд хар өгийн гар утас харагдахаар нь очоод хартал “I Phone X” маркийн гар утас унтраалттай байсан. Ингээд гар утсыг хэнийх болохыг нь мэдэхгүй болохоор аваад, маргааш нь тухайн гар утсыг ченжид 900.000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 / гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /№2916/-г хэрэгт хувийн сонирхолгүй, зохих зөвшөөрөлтэй байгууллага гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.
Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Бнь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сенто караоке”-ийн орчим хохирогч Т.Батзоригийн гээгдүүлсэн “I Phone X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр, хохирогчид буцааж өгөлгүйгээр цааш зарж борлуулан өөртөө эдийн хөрөнгийн ашиг олсон үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.
Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2916 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Батзоригийн гээгдүүлсэн “I Phone X” маркийн гар утсыг хэрэг гарсан тухайн цаг үеийн зах зээлийн ханшийн аргаар үнэлж, үнийг 1.500.000 төгрөг /нэг сая таван зуун мянга/ гэж тогтоосон /хх-ийн 33-34/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт хохирогчийн “...Би гар утсаа авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/ авагдсан байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /... 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Э.Энхжингийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Бд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР